Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 321

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Н.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1966 онд төрсөн. Би 1980 оноос 1991 оны 12-р сарын 16-ныг дуустал Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд малчнаар, 1991 оны 12-р сарын 16-наас 1993 оны 02- сарын 05-ныг хүртэл ******* сумын Партизан Чойбалсан хувьцаат компанид малчнаар, 1993 оны 02-р сарын 05-наас 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал ******* сумын Баянбүрд ББХ компанид малчнаар тус тус ажиллаж байсан.
Иймд миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт, бусад материалыг үндэслэн намайг 1980 оноос 1991 оны 12-р сарын 16-ныг дуустал Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд малчнаар, 1991 оны 12-р сарын 16-наас 1993 оны 02- сарын 05-ныг хүртэл ******* сумын Партизан Чойбалсан хувьцаат компанид малчнаар, 1993 оны 02-р сарын 05-наас 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал ******* сумын Баянбүрд ББХ компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү 
Миний бие хөдөө амьдардаг Аймагт ирж шүүх хуралдаанд суух боломжгүй байгаа учир нотлох баримтуудыг үндэслэн намайг байлцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:  
Хүсэлт гаргагч Н.******* нь 1980 оноос 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байснаа, 1991 оны 12-р сарын 16-ны өдрөөс 1993 оны 02-р сарын 05-ны өдөр хүртэл ******* сумын Партизан Чойбалсан Хувьцаат компанид мал маллаж байснаа, 1993 оны 02-р сарын 06-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ******* сумын Баянбүрд ББХК-нд мал маллаж байснаа тус тус  тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 05-р сарын 11-ний өдрийн А/340 тоот лавлагаанд “Н.******* нь 1980-1981 онд ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан гэх тухайгаа тодруулахыг хүссэнээр дээр бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р дансыг шүүн үзэхэд: өөрийн нэрээр тооцсон хөлс үгүй харин суурийн ахлагч гэх Т.*******ийн нэрээр тооцсон хөлсийг он тус бүрийг 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал:  1980 онд 4892,0 төг, 1-12-р сар, 1981 онд 4516,58 төг, 1-12-р сар” гэжээ.
Мөн архивын 2011 оны 11-р сарын 29-ний өдрийн А/1070 тоот лавлагаагаар түүний 1982 оноос 1992 онуудад ажиллаж байсан болох нь баталгаажсан байна.
    Хүсэлт гаргагч Н.*******ийн 1985 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1982 оны 01-р сараас 1990 оны 12-р сарыг дуусталх хугацаанд сар бүр цалин авч байсан бичилтүүд, мөн түүний 1991 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1991 оны 01-р сараас 1992 оныг дуусталх хугацаанд ажиллаж цалин авч байсан бичилтүүд хийгдэж тус бүр олгов тэмдэг сар бүрт дарагдсан байна.
    Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан ХК нь 1991 оны 12-р сарын 16-нд бүртгэгдэж 1996 оны 04-р сарын 30-ны өдөр татан буугдсан, ******* сумын “Баянбүрд” ББХК нь 1993 оны 02-р сарын 05-ны өдөр бүртгэгдэж 1996 онд татан буугдсан “Баянбүрд” ББХК нь 1993 оноос 1994 онуудад НДШимтгэл төлж байсан болох нь Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа болон Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна
    Иймд хүсэлт гаргагч Н.*******ийг 1980 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байснаар, 1991 оны 12-р сарын 16-ны өдрөөс 1993 оны 02-р сарын 05-ны өдөр хүртэл ******* сумын Партизан Чойбалсан Хувьцаат компанид мал маллаж байснаар, 1993 оны 02-р сарын 06-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ******* сумын Баянбүрд ББХК-нд мал маллаж байснаар тус тус  тогтоох үндэстэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо. 
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.  
        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ийг 1980 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байснаар, 1991 оны 12-р сарын 16-ны өдрөөс 1993 оны 02-р сарын 05-ны өдөр хүртэл ******* сумын Партизан Чойбалсан Хувьцаат компанид мал маллаж байснаар, 1993 оны 02-р сарын 06-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ******* сумын Баянбүрд ББХК-нд мал маллаж байснаар тус тус тогтоосугай.
2.  Монгол улсын  Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                    Ш.ОДОНЗУЛ