Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/64

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: А.Б, Э.Ч, Э.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Аы Б, А овогт Эын Ч, Б овогт Эы П нарт холбогдох 1812002250132 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:  М овогт Аы Б/РД:.............../ 

 

Шүүгдэгч: А овогт Эын Ч/РД:....../ 

 

Шүүгдэгч: , Б овогт Эы П/РД:............./

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Хүрэн шаамар гэх газраас иргэн Ц.Эгийн эзэмшлийн 1 тооны нас нийлсэн хээр алаг зүсмийн морийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч А.Б, Э.Ч, Э.П нар нь 2017 оны 12 дугаар сарын дунд үеэр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм баг, Жинст гэх газраас иргэн Х.Бийн 3 тооны адууг бүлэглэн хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн 1812002250132 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Ц.Эгийн өгсөн: 

 “...2017 оны 12 дугаар сарын 09-ний орой манайх адуугаа Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Модон даваа гэх газраас гэрийнхээ хажуу тал руу Хүрэн шаамар гэх газар руу гаргасан. Тэгээд орой 22 цагийн үед манай адуу үргээд тал нь гэрийнхээ гадаа ороод ирсэн. Адуугаа бүртгэж үзэхэд тал адуу нь байхгүй байсан. Тэгэхээр нь маргааш нь явж хураая гэж бодоод унтсан. Маргааш нь адуугаа хураагаад бүртгэж үзэхэд манай адуунаас миний хээр алаг зүсмийн морь хулгайд алдагдсан байсан. Адууг шөнө нь хээр бөөгнүүлж байгаад манай морийг хулгайлан авч явсан байсан. Адуугаа тэр үедээ хайж яваад олоогүй. Тэгтэл саяхан цагдаагийн хүмүүс манай ойр орчмын залуучуудыг шалгаж байгаа гэж байсан. Тэгтэл намайг цагдаа дуудаад танай морийг Б гэж залуу хулгайлсан байсан гэдгийг хэлсэн. Тэгтэл удалгүй Б өөрөө манайд ирээд надтай уулзаад би танай адууг хулгайлсан. Би мэдэхгүй авчихсан шүү гэж хэлээд уучлалт гуйгаад хохирлыг чинь төлнө гэж хэлсэн. Би Бд айл саахалт олон жил нутагласан байж яагаад миний ганц морийг хулгайлж байгаа юм бэ? гэж асуухад ахаа би танай морийг танисан бол авахгүй байсан гэдгээ хэлсэн. Зөв талын чих цуулбар имтэй, зөв талынхаа ташаанд X гэсэн үсгэн хяргасан тэмдэгтэй, тамгагүй, нас гүйцсэн жирийн унааны морь байсан. Морины хувьд их тарган байсан. Тэр жилээ унаагүй байсан. Дөрвөн хөл алаг, зөв талын дал алаг зүсмийн морь байсан. Би ганц унааны морьтой, уг морио хаваржин унадаг унааны сайн морь байсан болохоор үнэлгээг 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Адууныхаа хохирлыг авмаар байна. Би адуугаа эрж хайхдаа 200.000 төгрөгийн зардал гаргасан. Би адуугаа аймгийн төвд зарагдсан байж магадгүй гэж бодоод хоёр удаа аймгийн төвд ирсэн. Мөн засмал зам дагуу нядлаад толгойг нь хаясан байж магадгүй гэж бодоод их хайсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14 дүгээр тал/

*Хохирогч Ц.Эгийн дахин өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн Хүрэн шаамар гэх газраас өөрийн адуун сүргээс нэг тооны хээр алаг зүсмийн зөв талын чих цуулбар имтэй, X үсгэн хяргаастай нас нийлсэн адуугаа алдсан. Тухайн үед манай адууг хэн хэрхэн яаж хулгайлсан талаар мэдээгүй сүүлд нь цагдаа нар шалгаж тогтоогоод намайг дуудаж надаас мэдүүлэг авч эхлэх үед манай адууг Төвшрүүлэх сумын иргэн манай саахалт байдаг байсан А.Б нь хулгайлсан байсан. Би А.Бгээс хохирол төлбөрөө бүрэн авсан. Хулгайд алдсан адууны оронд нэгтооны адуу авч хулгайд алдсан адуугаа хайхад гарсан зардал 200.000 төгрөг авсан. Одоо А.Бд холбогдуулан гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 дугаар тал/,

Гэрч Б.Аын өгсөн:

“...2017 оны 12 сарын 10-ны үед манай адуу Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Хүрэн шаамар буюу 9 модны энгэрт орой болгоод шөнө 22 цагийн үед адуу үргээд гэрийн гадаа ороод ирсэн. Маргааш өглөө нь би эрт босоод адуугаа бөөгнүүлээд тоолж үзэхэд хээр алаг зүсмийн нас гүйцсэн морь хулгайд алдсан байсан. Уг морь нь манай ах Эрдэнбуянгийн морь байсан. Уг морь нь жирийн унааны сайн морь байсан. Эрдэнэбуян ахын ганц морь байсан. Хүрэн зүсмийн азаргатай 45 тооны адуунаас алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 дугаар тал/

 

Гэрч Г.Эгийн өгсөн:

“...2017 оны 12 сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байхад Б хээр алаг зүсмийн морь хөтөлчихсөн ирээд надаас худалдаж авсан мотоциклийнхоо өртөгт өгч байгаа талаар ярьсан. Би өөрөөс өгч байна гэж хэлээд өгсөн. Уг морь нас гүйцсэн тарган морь байсан. Им тамга мэдэгдээгүй. Буруу талын хаа цагаан, дөрвөн хөл цагаантай байсан. Би алаг морийг нь гэрийнхээ гадаа нядлаад идшиндээ идсэн. Б надад морио өгчихөөд харихаар явсан. Ямар нэгэн бугуйл байгаагүй. Өөрийнхөө хээр зүсмийн мортой ирсэн. Хээрээс адуунаасаа морь барьсан талаар ярьсан. Өөрөө ярихдаа миний морь гэж ярьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 21-22 дугаар тал/

*Яллагдагч А.Бгийн өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө адууны эрэлд явж байтал Хөхсүм баг Хүрэн шаамар гэх газар 30 гаран тооны адуутай таараад хулгайн гэмт хэрэг үйлдэхээр болоод өөрт авч явсан мяндсан бугуйлаар алаг зүсмийн нэг тооны адуу барьж аваад гэр рүүгээ хөтлөөд явсан. Би тухайн үед хээр зүсмийн нас нийлсэн морь унаж явсан. Тэгээд хулгайлсан адуугаа авч яваад гэртээ авч ирсэн. Би уг адууг Э гэх найздаа өрөнд өгсөн. Би Эгаас урьд өмнө мотоцикль аваад мөнгийг нь өгөөгүй 600.000 төгрөгний өртэй байсан. Би мотоциклийнхоо өрөнд Эд нэг тооны адуу өгье гэж хэлсэн байсан. Э уг адууг хулгайн адуу байсан талаар мэдээгүй би өөрийнхөө адуунаас өрөндөө өгч байгаа юм шүү гэж хэлээд хулгайлсан адуугаа өгсөн. Би Э гэх найзаасаа урьд өмнө мотоцикль худалдан аваад мөнгийг нь өгөөгүй мөнгөнийнхөө оронд адуу өгье гэж тохирсон байсан. Тэгээд Эгийн өрийг өгөх зорилгоор адуу хулгайлсан. Би тухайн үед ганцаараа явсан. Би тэр үед өөрийнхөө эзэмшлийн хээр зүсмийн нас нийлсэн морийг унаж явсан. Тухайн үед бэлчээр дээр байсан адуунаас нэг тооны адууг мяндсан бугуйл ашиглан бугуйлдаж барьж авсан. Би Ц.Эгийн хохирлыг төлж барагдуулсан, би өөрийнхөө адуунаас хээр зүсмийн нэг тооны адууг Ц.Эд өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 38-40 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 149 дугаартай: “...Нас нийлсэн морины үнэ 2018 оны 01 дүгээр сарын байдлаар 600.000/зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 28 дугаар тал/ 

 

* Хохирогч Х.Бийн өгсөн: 

“...2017 оны 12 дугаар сард манайх Хотонт сумаас Төвшрүүлэх суманд отор хийж очиж өвөлжиж байхдаа адуугаа Жинсийн мод руу гаргасан. Дараа нь очиж бүртгээд тоолж үзэхэд дотроос нь гурван тооны адуу буюу хундан зүсмийн гүү, зээрд зүсмийн гүү, хээр зүсмийн хязаалан насны үрээ алга болсон байсан. Би тэр орчмоор явж байгаад сэжигтэй айл байхаар нь очиж уулзахад Пүүгий хочтой Э.Пгэх залуу байсан. Би Э.Пид шууд л танай гадаа манай 3 тооны адууг нядалсан байна. Яагаад хулгай хийж байгаа юм гэж асуусан. Тэр үед Э.Пахаа би хулгай хийгээгүй, манай гэрийн гадаа А.Б буюу Б, Л хоёр авчирч нядалсан. Тэгээд Лоовой авч яваад зарсан гэж хэлсэн. Удалгүй А.Б, Л гэх хоёр залуу ирж надтай уулзаж бид хоёр хулгай хийсэн. Одоо хохирлыг чинь төлнө гэж ярьсан. Эхний удаа 500.000 төгрөгийг адуугаа ирж хайхад зарцуулсан гэж хэлэхэд өгсөн. Хавар адууны чинь хохирлыг төлнө гэж ярьсан. Хундан гүү зөв гуяндаа хүрээтэй А үсгэн тамгатай, нөгөө хоёр нь зөв гуяндаа сартай чандмань тамгатай. Тарга хүчээр сайн адуунууд байсан. Гүүнүүд нь сувай байсан. Хундан гүү нь угшил сайтай хурдан удамтай адуу байсан. Уг гүүний эхээс болон эцгээс гарсан төлүүд нь хурдан байсан. Одоо ч байгаа. Би өөрөө сумын алдарт уяач цолтой. Нөгөө хоёр нь жирийн адуунууд байсан. Хундан зүсмийн гүүгээ 1.500.00 төгрөгөөр, нөгөө хоёрыг тус бүрийг  нь 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хохирлоо барагдуулчихвал гомдолгүй. Тухайн үед манай адууны тоо 55 байсан, 3 тооны адуу алга болоод 52 болсон...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 133-135 дугаар тал/ 

 

*Хохирогч Х.Бийн дахин өгсөн: 

“...Манай хундан зүсмийн гүү 9 настай байсан. Хамгийн эхний гарсан унага нь одоо соёолон насны хүрэн зүсмийн азарган үрээ байгаа. Уг үрээг дааган наснаас би өөрөө уяж уралдуулсан. Даагандаа манай сумын уяач Нямлхагва ах уяж өгсөн. Даагандаа багийн наадам, сумын наадамд айраг авч байсан. Гэхдээ уралдсан наадам бүртээ 10 дотор хурдалсан амжилт үзүүлсэн. Одоо манайх уг азарган үрээгээр азарга тавьчихсан манайд байгаа. Бусад нь охин унага гараад уяах эр адуу гараагүй. Уг гүүний эцэг нь зүүн аймгийн гаралтай хурдан азарганы төл, эх нь манай хурдан адуунаас гарсан гүү байсан. Би хурдан адууны угшил сайжруулах зорилготой байдаг хүн байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 136-137 дугаар тал/ 

 

* Гэрч Ч.Эын өгсөн: 

“...2017 оны 12-р сард өдрийг нь сайн санахгүй байна. Манайхыг Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт отор хийж байхад манай саарал азаргатай 55 тооны адуу Жинстийн мод руу хөлөөрөө гараад хэд хонуулаад манай нөхөр хураах гэж яваад ирэхдээ 3 тооны адуу хулгайд алдсан байна гэж хэлсэн. Удалгүй хулгайд алдсан адуугаа хайх гэж яваад ирэхдээ Хөх сүмийн нутагт манай 3 тооны адууг хулгайлж нядалсан айлыг нь олсон, хохирлоо хавар болохоор авна, эхний 500.000 төгрөг авсан талаар хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Манай хундан зүсмийн гүү нь хурдан удамтай адуу байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-140 дүгээр тал/ 

 

* Гэрч Т.Бын өгсөн: 

“...2017 оны 12 сарын дундуур санагдаж байна. Намайг нөхөр Э.П бид хоёрыг гэртээ байхад орой харанхуй болчихсон байхад мотоцикльтэй хүн адуу тууж ирээд гэрийн зүүн хойд талд байдаг адууны том хашаанд хашсан. Удалгүй адуу барьж аваад байгаа бололтой адуу үргээд байгаа чимээ гарч байсан. Удалгүй А.Б буюу Б, Ч буюу Лоовка хоёр гэрт орж ирсэн. Энэ үед манай нөхөр унтаж байсан. Манай гэрээс хутга аваад гарсан. Үүр цайтал гэрийн гадуу адуу нядалж махыг нь ачихад бэлэн болгосон байх. Би гэрээсээ гарч хараагүй, унтсан. Манай нөхөр унтаж байсан, гэрээс гараагүй. Шөнө би гэрээсээ гараагүй, өглөө намайг орноосоо босоогүй байхад гэрийн гадаа машин ирж байгаа чимээ гарсан. Үүр цайхаас өмнө 05-06 цагийн үед машин, мотоцикль хоёр манай гэрийн гаднаас явсан. Өглөө босоход гэрийн гадаа мал нядалсан гэх ул мөр үлдээгүй цэвэрлэсэн байсан. Адууны цус, баас байгаагүй. Үүнээс хойш маргааш нь цагаан өнгийн машинтай 4 хүн ирсэн. Тэр хүмүүс азарга адуу хайж байгаа талаараа хэлсэн. Э.Пбайгаа газрыг нь зааж өгсөн. Манай гадаа хашчихаад 3 тооны адуу хулгайд алдагдсан байна гэж ярьсан. Адуугаа аваад явсан. Түүнээс 2 сарын дараа нөгөө адууны эзэн ирээд Э.Птой уулзсан. Нөгөө ахын 3 тооны адууг А.Б, Э.Ч нар хулгайлсан талаар Э.П үнэнийг нь хэлсэн. Манай нөхөр адуунаас нь хамт нядалж өгөөгүй, гарч уулзсан нь үнэн. Би хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй. Лоовка буюу Э.Ч, А.Б хоёр хоорондоо гэрт байхдаа ярьж байхыг нь сонсоход Э.Ч уулан дээрээс утсаар найз руугаа ярьж дуудах талаар ярьж байсан. Э.Чгийн найз нь ирсэн байх...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 142-145 дугаар тал/ 

 

* Гэрч Э.Цын өгсөн: 

     “...2017 оны 12 дугаар сарын дундуур байх, хугацааг нь сайн санахгүй байна. Намайг Улаанбаатар хотод таксинд явж байхад Э.Ч гар утсаараа над руу залгаад намайг Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас ирээд авчих, би Улаанбаатар хотод ажилтай болчихлоо гэж ярьсан. Ингэж Э.Чг ярихад шөнийн 23 цаг болж байсан. Би Улаанбаатар хотоос өөрийнхөө верна аксент маркийн машинаар Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу явсан. Намайг замд явж байхад Э.Ч утсаараа дахин залгаад чи манай гэрт очихгүйгээр Э.Пбуюу Пүүгийгийнд ирээрэй гэж хэлсэн. Яагаад гэртээ очуулахгүй Э.Пийнд очоорой гэж яриад байгаа талаар асуугаагүй. Би явсаар өглөөний 05 цагаас 06 цагийн үед Э.Пийн гэрийн гадаа очсон. Би ганцаараа явсан. Намайг Э.Пийн гэрийн гадаа очоод гэрт нь ороход Э.П, А.Б, Э.Ч нар унтаагүй хувцастайгаа сууж байсан. Э.Ч надад Төвшрүүлэх сум руу хоёр тооны адууны мах оруулаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь юун мах юм бэ? гэж асуусан. Хоёр адууны мах гэж хэлсэн. Манай мах гэж хэлсэн. Би за тэгье махыг чинь ачаад өгье гэж хэлсэн. Мах ачаад Төвшрүүлэх сумын төв ороход үүр цайгаагүй харанхуй байсан. Э.Ч нэг хүн ирж авна гэж хэлсэн. Би тэгэхээр нь Төвшрүүлэх сумын баруун хойд хэсэгт сумын төвөөс бага зэрэг зайтай байдаг кпонкын хажууд байдаг өөрийнхөө эзэнгүй хашааны үүдэнд зогссон. Би шөнөжингөө машин жолоодоод явчихсан болохоор нойр хүрээд унтаж байсан. Тэгтэл удалгүй нэг машин ирээд Э.Чтэй уулзаад махыг нь өөрийнхөө машинд ачаад байсан. Э.Ч буцаж машинд суугаад одоо явъя гэсэн. Бид хоёр Улаанбаатар хот руу явсан. А.Б Төвшрүүлэх сумын төвд буугаад явсан. Надад замын зардал гэж 200,000 төгрөг өгсөн нь үнэн. Улаанбаатар хот ороод Э.Ч нэг газар буусан. Э.Ч манай мах гэж хэлсэн. Э.Чгийн гэрийг хаана байдаг талаар сайн мэднэ. Э.Ч яагаад өөрийнхөө гэрийн гаднаас мах ачаагүй талаар мэдэхгүй байна. Э.Ч өөрөө Улаанбаатар орох ажилтай болчихлоо гэж хэлсэн. Яагаад шөнийн цагаар адууны мах ачуулсан талаар мэдэхгүй байна. Э.Чд өөрт нь портер маркийн машин байгааг мэднэ. Тэр машин нь эвдэрсэн, явахгүй байгаа гэдгийг надад хэлсэн. Би гэрт нь сууж байсан. Э.Ч намайг гэрт сууж байх хугацаанд гэрээс гарч яваад машины арын багажинд мах ачсан. Би ачаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-156 дугаар тал/

 

* Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөрийн 130 дугаартай: “...Нас нийлсэн гүү, хязаалан үрээний үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын байдлаар 1.700.000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 177 дугаар тал/ 

 

*Яллагдагч Э.Чгийн өгсөн: 

“...2017 оны 12 дугаар сүүлээр байх би өөрийн Венни маркийн шар өнгийн мотоциклио унаад ганцаараа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Жинст гэх нэртэй газарт явж байгаад нутгийн найз А.Бтэй тааралдсан. А.Б бараан зүсмийн морь унаад явж байсан. А.Б хоёулаа хажууд байгаа адуунаас хулгай хийж мөнгөтэй болох уу гэхээр нь тэгье гэсэн. Тэр үед гадаа харанхуй болох гэж байсан бөгөөд А.Б бид 2 ойролцоо байсан 40-өөс 50 гаран тооны адууг 2 талаас туугаад Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн Арцын булаг гэх газарт амьдардаг найз Э.Пийн  гэр рүү адууг туусан. Тухайн  адууг 5 орчим км газар туугаад Э.Пийн гэрийн гадна талд очсон. Э.П, А.Б бид 3 тухайн адуунуудыг хашаад хүрэн зүстэй гүү, хээр зүстэй үрээ, бараан зүстэй нэг адуу нийт 3 тооны адуу барьж авсан. Тэгээд үлдсэн адууг нь байсан газар руу нь хөөчихөөд барьж авсан 3 адууныхаа 2 адууг нь алаад нэг хээр зүстэй үрээг нь хашаанаас гаргаж тавьж явуулсан. 2 адуу алахад Э.Пийн гэрээс 2 ширхэг хутга, ногт зэрэг зүйлс авч ашигласан. Адуу алахад Э.Поролцоогүй бөгөөд А.Б бид 2 л адууг алж янзалсан. Би адууг барьж авчихаад өөрийн найз Ц руу утсаар яриад ирээд авчих, найз нь яаралтай хот орох ажилтай байна. Бензин тосны чинь мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд Ц намайг ирж авахаар болсон. А.Б бид 2 адууг шөнийн 01 цагийн үеэс эхлэж алаад шөнийн 06 цагийн үед адууг алаад дуусгасан. Ц бас шөнийн 06 цагийн үед буюу адуу алаад дуусч байх үед ирсэн. Цад би өөрийнхөө 2 адууг алж янзалсан юм. Сумын төв рүү оруулж зарах гэсэн юм гэж хэлтэл Ц хэний, юун адуу юм бэ гээд байхаар нь өөрийнхөө адууг алж нядласан юм гэж хэлсэн. Тэгээд А.Б бид 2 Цын машинд адууны махыг ачаад Э.Пийн гэрийн гадна гэдэс, толгой, арьс зэргийг шуудайнд хийж үлдээгээд хаячихсан. Тэгээд А.Б, Ц бид 3 Төвшрүүлэх сумын төв рүү шөнийн 03 цагийн үед ороод Жадамбаа ахад утсаар ярьж байгаад нэг адууг 300.000 төгрөгөөр нийт 600.000 төгрөгөөр 2 адууны махыг зарсан. Би Жадамбаа ахад хулгайн адуу гэдгийг хэлээгүй, манай өөрийн адуу гэж хэлж байгаад зарчихсан. Адуу зарж олсон мөнгөнөөс А.Б, Ц нарт тус бүр 200.000 төгрөг өгсөн. Өөрөө 200.000 төгрөг авсан. Э.Пид мөнгө өгөөгүй. Би Цтай хамт хот руу ороод өөрийнхөө мөнгийг үрж дуусгасан. Тэгээд хэд хоногийн дараа А.Б бид 2 Э.Пийн гэрт очиж амбаарт үлдээсэн адууны толгой, арьс, гэдсийг аваад хээр цувуулан хаясан. Тэрнээс хойш нилээн удсны дараа адууны эзэн гэх хүн ирээд хулгай хийснийг мэдчихсэн байсан. Би болсон хэргийг үнэн зөвөөр нь ярьж уучлалт гуйгаад гомдол саналгүй болгосон. Би адуунуудын содон шинж тэмдэгийг сайн санахгүй байна. Бараан зүстэй адуунууд байсан одоо санаж байгаагаар хүрэн зүстэй гүү, хээр зүстэй үрээ, бараан зүстэй адуунууд байсан. Им тамгыг нь санахгүй байна. Манайх 40 гаран тооны адуутай. Манай адууг Э.Птаньдаг. А.Бтэй ярьж байгаад хулгай хийхээр тохирч хулгай хийсэн. Миний өөрийн эзэмшлийн шар өнгөтэй, Венни маркийн хятад улсад үйлдэвлэсэн мотоциклийг би хулгай хийх үед унаж ашигласан. Би мотоциклио 5 жил унаж ашигласан, эвдэрч хуучирсан мотоцикль болохоор 200.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо манай гэрийн гадна уг мотоцикль байгаа. Э.Пнь манай нутгийн найз нөхөд хүн болохоор А.Б бид хоёрыг адуу хулгай хийж ирснийг хараад мэдсэн. Би ч гэсэн Э.Пид адуу хулгай хийж явна танай гадаа бариад авчихъя гэж хэлэхэд Э.Птэг гэж зөвшөөрсөн. Э.Пнь А.Б манай хоёрын адууг сайн мэддэг бөгөөд өөр хүний адуу тууж ирснийг шууд л мэдсэн. Ц цагаан өнгийн верна маркийн машинтай ирсэн. Би улсын дугаарын санахгүй байна. Цад адуу хулгайлж байгаа талаараа хэлээгүй. Өөрийнхөө адууг алж байна гэж л хэлсэн.  Ж ахад хулгай адуу бишээ манай өөрийн адуу толгойн гэрт байгаа гэж хэлээд зарсан. Тэрнээс хулгай адуу гэж хэлээгүй. Би өмнө мэдүүлэг өгөхдөө сандарсандаа хулгай адуу гээд Ж ахад хэлчихсэн юм гэж мэдүүлэг өгсөн тэр мэдүүлэг худал мэдүүлэг байсан. Тухайн үед адуу туранхай, мах нь хямд байсан болохоор адууг 300.000 төгрөгөөр л авч байсан. Зах зээлийн үнээр нь Ж ахад адууг зарсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 194-197 дугаар тал/ 

 

*Яллагдагч Э.Пийн өгсөн: 

“...2017 оны 12 сарын 10-наас 20-ны орчимд манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг Хөх сүмын Арцын булаг гэх газарт ганц гэрээрээ өвөлжиж байсан. Тухайн үед би адуу хайж хөдөөгүүр явж байгаад архи уугаад их согтуу гэртээ ирээд унтаж байтал гэрийн гадна мотоцикльтой, морьтой хүмүүс адуу туугаад ирсэн. Би адуу тууж байсан хүмүүстэй очиж уулзтал нутгийн найз А.Б, Э.Ч нар явж байсан. Би хашаандаа адууг нь хашилцаж өгсөн. Тухайн үед би юун адуу тууж ирж байгааг мэдээгүй, гадаа харанхуй байсан учраас ямар адуу тууж ирж байгааг таниагүй. А.Б, Э.Ч нар адуу барьж авах ногт байна уу гэхээр нь гэрээсээ 2 ширхэг ногт гаргаж өгсөн. Тэгээд 3 тооны адуу барьж авсан. Тэгээд би гэртээ ороод унтсан. Унтаж байгаад сэртэл өглөөний 05 цагийн орчимд А.Б, Э.Ч, Цэрэннадамид нар манай гэрт орж ирээд адууныхаа махыг аччихлаа гээд яриад байсан. Би тэр үед л манай гэрийн гадна адуу алаад махыг нь ачаад явж байгааг мэдсэн. Тэгээд удалгүй тэд нар яваад өгсөн. Би гэртээ унтаад үлдсэн. Маргааш өдөр нь манай эхнэр ярихдаа чи яагаад гэрийнхээ гадна талд адуу алуулаад байгаа юм бэ гэхээр нь би адуу алах гэж байгааг мэдээгүй гэдгээ хэлсэн. Намайг согтуу байхад л А.Б, Э.Ч нар адуу тууж ирээд манай хашаанд адуу хашаад адуу алсан байсан. Би хулгайн адуу тууж ирж байгааг тухайн  үедээ мэдээгүй дараа нь мэдсэн. А.Б, Э.Ч нарын тууж ирсэн адууг хашиж байхдаа шөнийн цагт сайн таниж хараагүй юм. Маргааш өдөр нь би босоод хашаандаа орж үзтэл адуу хашсан мөр гарсан, мөн 2 адууны толгой гэдсийг шуудайнд хийгээд амбаарт үлдээсэн байсан бөгөөд хэд хоногийн дараа А.Б, Э.Ч 2 буцаж манайд ирээд шуудайнд байсан адууны гэдэс толгой зэргийг аваачиж хаясан. Тэрнээс хойш буюу 3 сар орчмын дараа адууны эзэн гэх хүн ирээд адуу асуухаар нь А.Б, Э.Ч нар хулгайлж авсан. Би хулгайлж аваагүй гэдгээ хэлсэн. Тийм л зүйл болсон. Би анх удаа тууж ирээд хашиж байхад нь хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Адууг алаад ачаад явсны дараа л мэдсэн. Би адуу барьж авахад нь 2 ширхэг ногт өгсөн харин адуу алахад ашигласан 2 ширхэг хутгыг А.Б, Э.Ч нар өөрсдөө манай гэрээс авсан. Би найз А.Б, Э.Ч нарын хийсэн хулгай хэрэг илэрчих байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй бөгөөд дараа нь адууны эзэн ирээд асуухаар нь үнэн зөвөө хэлсэн. Хар иштэй хутга, бор иштэй хутга нийт 2 ширхэг хутга, хар өнгийн реминэн ногт, цагаан өнгийн мяндсан ногт нийт 2 ширхэг ногт зэргийг адуу алахад ашигласан байсан. Би ногтыг өөрөө өгсөн, хутгыг А.Б, Э.Ч нар манай гэрээс авсан байсан. Ногт, хутганууд надад байгаа. Хутга тус бүрийг 3500 төгрөг, ногт тус бүрийг 3000 төгрөгөөр үнэлнэ. Би А.Б, Э.Ч нараас мөнгө аваагүй. Би буруугүй болохоор хохирол төлбөр төлөхгүй. Гэхдээ А.Б, Э.Ч нартай ярилцаж байгаад шийдэх болно.  2 зээрд зүстэй адуу, нэг хээр зүстэй адуу барьж авсан. Их олон адуу байсан 40 гаран тооны адуу байсан...” гэх мэдүүлэг1-р хх-ийн 202-205 дугаар тал/ 

 

*Яллагдагч А.Бгийн өгсөн: 

“...2017 оны 12 дугаар дундуур санагдаж байна. Би одоо өдрийг нь тодорхой санагүй байна. Манай гэр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар баг Дэлийн хоолой гэх газарт байсан бөгөөд өөрийн эзэмшлийн хээр зүстэй морийг унаад адуунд явж 5 байгаад Л хочтой Э.Чтэй уулын модонд тааралдсан. Л бид 2 ярилцаж байгаад адуу хулгай хийхээр тохирч харанхуй болонгуут Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг Жинс гэх уулын модны хаяаанд байсан танихгүй отор хийж яваа хүний 30 гаран тооны адууг туугаад Арцын булаг гэх газарт байдаг найз Э.Пийн гэрийн гадна очсон. Тэгээд Э.Пийн малын хашаанд нь адууг хашиад 3 тооны адуу барьж аваад адууг нь хашаанаас гаргаж анх байсан газар руу нь хөөгөөд хаясан. Э.Пгэртээ эхнэртэйгээ хоёуулаа байсан бөгөөд эхнэр нь унтчихсан байсан. Э.Поос хэдэн адуу янзлах гэсэн юм гэж хэлээд гэрийнхэн гадаа Э.Ч бид 2 хулгайлж авсан 3 удааныхаа 2 адууг нь алж янзалсан. Э.Ч утсаар яриад машинтай нэг найзыгаа дуудаад байсан тэр найзыгаа хаанаас дуудаж байгааг нь би мэдээгүй. Э.Ч бид 2 алаагүй үлдээсэн нэг адууг хашаанаас гаргаад хаясан хаашаа явсныг нь хараагүй. Тэгээд адуугаа шөнө алж янзалаад дууссны дараа машин ирсэн бөгөөд Э.Ч алж янзалсан 2 адууныхаа мах, арьсыг аваад сумын төв рүү явсан. Би морио унаад гэр рүүгээ харьж амарсан. Хэд хоногийн дараа Э.Ч надтай уулзаад 200.000 төгрөг өгсөн. Адууг зараад 600.000 төгрөг олсон гэж хэлсэн. Тэрнээс хойш нилээн удсаны дараа хулгай хийсэн адууны эзэн Х.Б гэдэг хүн ирээд намайг хулгай хийснийг мэдчихсэн байхаар нь би уучлалт гуйж 500.000 төгрөг өгсөн. Х.Б надад гомдолгүй гэж хэлсэн. Зээрд зүстэй гүү, хээр зүстэй үрээ, зээрд гүү нийт 3 тооны адуу хулгайлж авсан, им, тамга гэх өөр содон шинж тэмдэгийг нь анзаараагүй. Манайх 10 орчим тооны адуутай, манай адууг Э.Псайн танина. Мөнгөтэй болмоор санагдаад хулгай хийсэн. Би өмнө малын хулгай хэрэг үйлдэж шүүхээр орж нэг жилийн тэнсэх ял шийтгүүлсэн. Уг хэргийг үйлдэх үедээ хээр морио унаж явсан бөгөөд улсын орлого болгох ёстой гээд би тэр морийг зараад 600.000 төгрөгийг Шүүхийн шийдвэрт тушаасан. Уг морь хээр зүстэй, нас нийлж байгаа морь байсан бөгөөд үнэлгээ нь 600.000 төгрөгөөр гарч байсан. Э.Пид адуу хулгай хийгээд явж байна танай гадаа адуугаа барьж аваад нядлачих уу гэж асуухад Э.Пзөвшөөрсөн. Э.П3 адуу барьж авсан ногт болон, адуу алж нядлахад ашигласан 2 хутгыг гэрээсээ гаргаж өгсөн бөгөөд адуу нядлахад оролцоогүй. Би машинтай ирсэн залууг танихгүй. Цагаан өнгийн суудлын жижиг машинтай ирсэн. Би улсын дугаар болон машины маркийг нь санахгүй байна. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Би 2018 оны 09 сарын 14-ний өдөр малын хулгайн хэргээр нэг жилийн тэнсэн ял авсан. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагаа бүртгүүлж байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 210-213  дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 220, 226,  2-р хх-ийн 16 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Хүрэн шаамар гэх газраас 1 тооны нас нийлсэн хээр алаг зүсмийн морь алдагдаж иргэн Ц.Эд 800.000 төгрөгийн хохирол учирсан, 2017 оны 12 дугаар сарын дунд үеэр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм баг, Жинст гэх газраас 3 тооны адуу алдагдаж иргэн Х.Бэд 1.700.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Хүрэн шаамар гэх газраас хохирогч Ц.Эгийн 1 тооны нас нийлсэн хээр алаг зүсмийн морийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Эгийн “...2017 оны 12 дугаар сарын 09-ний орой манайх адуугаа Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Модон даваа гэх газраас гэрийнхээ хажуухан тал руу Хүрэн шаамар гэх газар руу гаргасан. Тэгээд орой 22 цагийн үед манай үргээд тал нь гэрийнхээ гадаа ороод ирсэн. Адуугаа бүртгэж үзэхэд тал адуу нь байхгүй байсан. Тэгэхээр нь маргааш нь явж хураая гэж бодоод унтсан. Маргааш нь адуугаа хураагаад бүртгэж үзэхэд манай адуунаас миний хээр алаг зүсмийн морь хулгайд алдагдсан байсан. Адууг шөнө нь хээр бөөгнүүлж байгаад манай морийг хулгайлан авч явсан байсан. Адуугаа тэр үедээ хайж яваад олоогүй. Тэгтэл саяхан цагдаагийн хүмүүс манай ойр орчмын залуучуудыг шалгаж байгаа гэж байсан. Тэгтэл намайг цагдаа дуудаад танай морийг Б гэж залуу хулгайлсан байсан гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын “...2017 оны 12 сарын 10-ны үед манай адуу Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Хүрэн шаамар буюу 9 модны энгэрт орой болгоод шөнө 22 цагийн үед адуу үргээд гэрийн гадаа ороод ирсэн. Маргааш өглөө нь би эрт босоод адуугаа бөөгнүүлээд тоолж үзэхэд хээр алаг зүсмийн нас гүйцсэн морь хулгайд алдсан байсан. Уг морь нь манай ах Эрдэнбуянгийн морь байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эгийн “...2017 оны 12 сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байхад Б хээр алаг зүсмийн морь хөтөлчихсөн ирээд надаас худалдаж авсан мотоциклийнхоо өртөгт өгч байгаа талаар ярьсан. Би өөрөөс өгч байна гэж хэлээд өгсөн. Уг морь нас гүйцсэн тарган морь байсан. Им тамга мэдэгдээгүй. Буруу талын хаа цагаан, дөрвөн хөл цагаантай байсан. Би алаг морийг нь гэрийнхээ гадаа нядлаад идшиндээ идсэн...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч А.Б, Э.П, Э.Ч нар нь бүлэглэн 2017 оны 12 сарын дундуур Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм баг, Жинст гэх газраас хохирогч Х.Бийн  3 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Бийн”... Би тэр орчмоор явж байгаад сэжигтэй айл байхаар нь очиж уулзахад Пүүгий хочтой Э.Пгэх залуу байсан. Би Э.Пид шууд л танай гадаа манай 3 тооны адууг нядалсан байна. Яагаад хулгай хийж байгаа юм гэж асуусан. Тэр үед Э.Пахаа би хулгай хийгээгүй, манай гэрийн гадаа А.Б буюу Б, Л хоёр авчирч нядалсан. Тэгээд Л авч яваад зарсан гэж хэлсэн. Удалгүй А.Б, Л гэх хоёр залуу ирж надтай уулзаж бид хоёр хулгай хийсэн. Одоо хохирлыг чинь төлнө гэж ярьсан. Эхний удаа 500.000 төгрөгийг адуугаа ирж хайхад зарцуулсан гэж хэлэхэд өгсөн. Хавар адууны чинь хохирлыг төлнө гэж ярьсан. Хундан гүү зөв гуяндаа хүрээтэй А үсгэн тамгатай, нөгөө хоёр нь зөв гуяндаа сартай чандмань тамгатай. Тарга хүчээр сайн адуунууд байсан. Гүүнүүд нь сувай байсан. Хундан гүү нь угшил сайтай хурдан удамтай адуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Э”... 2017 оны 12-р сард өдрийг нь сайн санахгүй байна. Манайхыг Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт отор хийж байхад манай саарал азаргатай 55 тооны адуу Жинстийн мод руу хөлөөрөө гараад хэд хонуулаад манай нөхөр хураах гэж яваад ирэхдээ 3 тооны адуу хулгайд алдсан байна гэж хэлсэн. Удалгүй хулгайд алдсан адуугаа хайх гэж яваад ирэхдээ Хөх сүмийн нутагт манай 3 тооны адууг хулгайлж нядалсан айлыг нь олсон, хохирлоо хавар болохоор авна, эхний 500.000 төгрөг авсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бын “...2017 оны 12 сарын дундуур санагдаж байна. Намайг нөхөр Э.П бид хоёрыг гэртээ байхад орой харанхуй болчихсон байхад мотоцикльтэй хүн адуу тууж ирээд гэрийн зүүн хойд талд байдаг адууны том хашаанд хашсан. Удалгүй адуу барьж аваад байгаа бололтой адуу үргээд байгаа чимээ гарч байсан. Удалгүй А.Б буюу Бааска, Ч буюу Лоовка хоёр гэрт орж ирсэн. Энэ үед манай нөхөр унтаж байсан. Манай гэрээс хутга аваад гарсан. Үүр цайтал гэрийн гадуу адуу нядалж махыг нь ачихад бэлэн болгосон байх. Би гэрээсээ гарч хараагүй, унтсан. Манай нөхөр унтаж байсан, гэрээс гараагүй. Шөнө би гэрээсээ гараагүй, өглөө намайг орноосоо босоогүй байхад гэрийн гадаа машин ирж байгаа чимээ гарсан. Үүр цайхаас өмнө 05-06 цагийн үед машин, мотоцикль хоёр манай гэрийн гаднаас явсан. Өглөө босоход гэрийн гадаа мал нядалсан гэх ул мөр үлдээгүй цэвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Цын “...2017 оны 12 дугаар сарын дундуур байх, хугацааг нь сайн санахгүй байна. Намайг Улаанбаатар хотод таксинд явж байхад Э.Ч гар утсаараа над руу залгаад намайг Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас ирээд авчих, би Улаанбаатар хотод ажилтай болчихлоо гэж ярьсан. Ингэж Э.Чг ярихад шөнийн 23 цаг болж байсан. Би Улаанбаатар хотоос өөрийнхөө верна аксент маркийн машинаар Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу явсан. Намайг замд явж байхад Э.Ч утсаараа дахин залгаад чи манай гэрт очихгүйгээр Э.Пбуюу Пүүгийгийнд ирээрэй гэж хэлсэн. Яагаад гэртээ очуулахгүй Э.Пийнд очоорой гэж яриад байгаа талаар асуугаагүй. Би явсаар өглөөний 05 цагаас 06 цагийн үед Э.Пийн гэрийн гадаа очсон. Би ганцаараа явсан. Намайг Э.Пийн гэрийн гадаа очоод гэрт нь ороход Э.П, А.Б, Э.Ч нар унтаагүй хувцастайгаа сууж байсан. Э.Ч надад Төвшрүүлэх сум руу хоёр тооны адууны мах оруулаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь юун мах юм бэ? гэж асуусан. Хоёр адууны мах гэж хэлсэн. Манай мах гэж хэлсэн. Би за тэгье махыг чинь ачаад өгье гэж хэлсэн. Мах ачаад Төвшрүүлэх сумын төв ороход үүр цайгаагүй харанхуй байсан. Э.Ч нэг хүн ирж авна гэж хэлсэн. Би тэгэхээр нь Төвшрүүлэх сумын баруун хойд хэсэгт сумын төвөөс бага зэрэг зайтай байдаг кпонкын хажууд байдаг өөрийнхөө эзэнгүй хашааны үүдэнд зогссон. Би шөнөжингөө машин жолоодоод явчихсан болохоор нойр хүрээд унтаж байсан. Тэгтэл удалгүй нэг машин ирээд Э.Чтэй уулзаад махыг нь өөрийнхөө машинд ачаад байсан. Э.Ч буцаж машинд суугаад одоо явъя гэсэн. Бид хоёр Улаанбаатар хот руу явсан. А.Б Төвшрүүлэх сумын төвд буугаад явсан. Надад замын зардал гэж 200,000 төгрөг өгсөн нь үнэн. Улаанбаатар хот ороод Э.Ч нэг газар буусан. Э.Ч манай мах гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч А.Б, Э.П, Э.Ч нарын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бгийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Бгийн бусадтай бүлэглэн мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Пийн бусадтай бүлэглэн мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Чгийн бусадтай бүлэглэн мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Харин улсын яллагч шүүгдэгч А.Бгийн 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Хүрэн шаамар гэх газраас хохирогч Ц.Эгийн 1 тооны морийг хулгайлсан, 2017 оны 12 сарын дундуур бусадтай бүлэглэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм баг, Жинст гэх газраас хохирогч Х.Бийн 3 тооны адууг хулгайлсан үйлдлийг тус тусд нь зүйлчилсэн буруу байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч А.Бгийн дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын малыг хулгайлсан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Бг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.П, Э.Ч нарыг бусадтай бүлэглэн мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч А.Б, Э.П, Э.Ч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Э.Пид хорих ял оногдуулахгүй тэнсэж, шүүдэгч А.Б, Э.Ч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Э.Чгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Венни маркийн мотоциклийг улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч А.Бгийн 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Хүрэн шаамар гэх газраас хохирогч Ц.Эгийн нэг тооны морийг хулгайлсан хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 185 дугаар  шийтгэх тогтоолоор шийдвэрлэж түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Тус хэргийг 2019 оны 01 сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурорын дүгнэлтээр хэлэлцэж 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Прокурорын дүгнэлт бичихээс өмнө 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж гүйцэтгэх хуудас бичигдэн шүүгдэгч А.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу хураан улсын орлого болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан /2 дугаар хавтаст 6-11 хуу/ баримтаар тогтоогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгч А.Бгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морийг хураах боломжгүй гэж дүгнэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 2 ширхэг, ногт 2 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, шүүгдэгч А.Б, Э.П, Э.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Аы Бг ганцаараа болон бүлэглэж бусдын малыг хулгайлсан, шүүгдэгч  А овогт Эын Чг бүлэглэн бусдын малыг хулгайлсан, Б овогт Эы Пийг бүлэглэн бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чг 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч А.Бг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пид хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пнь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Э.Ч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Чд оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч А.Бд оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хот тохижилт үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

 

5. Шүүгдэгч А.Б, Э.П, Э.Ч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 30 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Э.Чгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 200.000/хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Венни маркийн мотоциклийг хураан улсын орлого болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 2/хоёр/ ширхэг, ногт 2/хоёр/ ширхэгийг тус тус устгасугай. 

 

8. Шүүгдэгч А.Б, Э.П, Э.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Б, Э.П, Э.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР