Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 324

 

Зохигчдын эвлэрлийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би С.*******ын нэхэмжлэлтэй С.*******ид холбогдох 800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч  С.******* нэхэмжлэлийн  шаардлагадаа:  С.*******  2014 оны 08 сарын 20-ны өдөр 550000 төгрөгний барилгын материал авсан. Удаа дараа нэхэж байгаа боловч өдийг хүртэл өгөхгүй байгаа тул одоо үндсэн мөнгө хүүний хамт 800000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* ******* *******ны барилгын материалын дэлгүүрээс  2014 оны 08 сарын 20-ны өдөр нийтдээ 1.486.000 төгрөгний бараа материалыг зээлээр худалдан авсан. Төлбөрийг 2014 оны 08 сарын 30-ны өдөр худалдагч С.*******д бэлнээр 236000 төгрөг өгсөн, 2015 оны 05 сарын 20-ны өдөр ******* ******* *******ны эзэн *******ыг компани дээрээ дуудаж авчраад 700000 төгрөгийг бэлнээр тус бүрт нь өгсөн. Одоо үлдэгдэл 550000 төгрөгийг өгөөгүй байгаа нь үнэн. Дээрх 550000 төгрөгийг 10, 11 сард 2 хувааж төлөх боломжтой байна  гэжээ.

Талууд 2016 оны 08-р сарын 31-ний өдөр шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ:  Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Нэхэмжлэгч *******д барааны үлдэгдэл мөнгө болох 550000 төгрөгийг 2 хувааж 2016 оны 10 сард багтааж 225000 төгрөгийг, 2016 оны 11 сард багтааж үлдэгдэл 225000 төгрөгийг өгч авалцахаар эвлэрэн хэлэлцсэн болно. Бид дахин  энэс асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь С.*******оос 800000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож “барааны үлдэгдэл мөнгө болох 550000 төгрөгийг 2 хувааж 2016 оны 10 сард багтааж 225000 төгрөгийг, 2016 оны 11 сард багтааж үлдэгдэл 225000 төгрөгийг өгч авалцахаар” эвлэрсэн байна.

Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.


Монгол Улсын  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23750 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

    МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р  ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ  УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. С.*******ын нэхэмжлэлтэй С.*******ид холбогдох 800000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож барааны үлдэгдэл мөнгө болох 550000 төгрөгийг 2 хувааж 2016 оны 10 сард багтааж 225000 төгрөгийг, 2016 оны 11 сард багтааж үлдэгдэл 225000 төгрөгийг өгч авалцахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23750  төгрөгний 11875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 11875 төгрөг, хариуцагчаас 11875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                               

3.  Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.               

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг  дурдсугай. 

 

ШҮҮГЧ   Ш.ОДОНЗУЛ