| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00325/И |
| Дугаар | 325 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 325
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч ******* банкны ******* салбарын захирал Б.*******, хариуцагч байгуулагын өмгөөлөгч Н.*******ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Д.*******ын нэхэмжлэлтэй ******* банкны ******* салбарт холбогдох ******* аймгийн ******* сумын *******ны дахь эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын багт оршин суух адуу овогт ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* нь ******* аймгийн ******* банкны ******* *******ны д эдийн засагчаар ажиллаж байсан билээ. Гэтэл намайг 2016 оны 05 сарын 19-ний өдрийн ******* банкны захиралын 16/139 дугаарын тушаалаар ******* банкны ******* аймаг дахь ******* *******ны ийн эдийн засагчаар ажиллуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ******* банкны ******* салбарын захирлын гарын үсэг зурсан тушаалыг 2016 оны 05 сарын 23-нд надад танилцуулсныг хүлээн авч танилцаад уг тушаалыг эс зөвшөөрч байгаа болно. Мөн уг тушаалд заагдсан зөрчил дутагдлыг миний бие гаргаагүй билээ. Иймээс үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж танай шүүхэд хандаж байна. Иймд ******* *******ны ийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* банкны ******* салбарын захирал Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* банкны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16/139 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцсэн. Иргэн Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахт заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн цуцалсан. Нэхэмжлэгч Д.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дах заалтад “ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан эдгээр зөрчлүүдийн аль нэгийг гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахыг ажилтан хүлээн зөвшөөрч байгаа” талаар заасан байх ба Д.******* нь үүнийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан.
2. Д. нь ажлын байоны давуу байдлаа ашиглан хамтран ажилладаг гэрээт байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа лизингийн зээлээр өөр төрлийн зээлийн бүтээгдэхүүнээр борлуулж лизингийн зээлийн урамшуулал нэрээр харилцагчаас 33000 төгрөгийг авч ашиглаж банкинд буцаан төлөөгүй, эрх мэдэл олгогдоогүй байхад албан тушаалаа ашиглан журам зөрчиж 70000 төгрөгийн зээл олголтын шимтгэлийн хураамж чөлөөлж анкинд орох орлогыг алдагдуулж банкинд хохирол учруулсан, мө *******ны ийн эрхийн хэмжээг хэтрүүлэн харилцагчид зээл олгосон, зээл зориулалт бусаар ашиглагдаж байхад хяналт тавьж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан ба энэ нь ******* банкны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, ******* банкны зээлийн бодлого, Ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил юм.
1. Д.*******ын гаргасан зөрчил нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм.
Дээрх үндэслэлээр ажил олгогч ******* банк нь 16/139 тоот тушаалыг Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* аймгийн ******* сумын иргэн Д.******* нь ******* банкны ******* салбарт холбогдуулан ******* аймгийн ******* сумын *******ны дахь эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжилжээ.
Хариуцагч ******* банкны ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцсэн. Иргэн Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч Д.*******ийг Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан заасан зөрчлүүдийг гаргасан гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл зээлдэгч Б. 2015.05.14-ний өдөр жилийн 26.4 хувийн хүүтэй малчны зээлийг судлан олгохдоо гэрээт байгууллагын бараа бүтээгдэхүүнийг малчны зээлийн бүтээгдэхүүнээр судалж олгон зээлдэгчээс 33000 төгрөг суутган авч ашигласан болох нь зээлдэгч В.тай эдийн засагч Д.*******ийн хийсэн малчны зээлийн гэрээ, хамтран зээлдэгч Алтангэрэлийн тайлбар, энэ талаар тайлбарласан Д.*******ийн өөрийнх нь тайлбар, ******* банкнаас 1,650,000 төгрөгний зээлийг В.ад олгосон зарлагын мэдүүлэг, “ийн ” ХХК-ны дансанд барааны үнэ 1.617.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг зэргээр,
Зээлдэгч М.д 2016.01.13-ны өдөр 7 сая төгрөгний цалингийн зээлийг судлаж олгохдоо өөрт нь эрх олгогдоогүй байхад зээлдэгчийг шимтгэл төлөхөөс чөлөөлсөн болох нь зээлдэгч М.тай байгуулсан зээлийн гэрээ, гэрч Б.ын энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг, Баруун бүсийн иргэдийн банкны захирал Ч.аас ирүүлсэн 15/02/02 тоот санамж бичигт “...салбарын зээлийн хороонд олгох эрх ...үйлчилгээний шимтгэлээс чөлөөлөх” гэсэн зэргээр,
Мөн зээлдэгч М.ад 2016.03.03-ны өдөр цалингийн зээл судлаж олгохдоо ******* банкны салбарын захирлын тушаалаар тогтоосон *******ны үүдэд мөрдөх зээлийн эрх хэмжээг хэтрүүлэн зээлдэгч М.ад 13.800.000 төгрөгний цалингийн зээл олгосон болох нь зээлдэгчтэй байгуулсан гэрээ, ******* банкны ******* салбарын захирлын 2015.11.18-ны өдрийн 15/265 тоот тушаал, тушаалын хавсралтаар тус тус тогтоогдож байна.
В.*******ийн дээрх үйлдлүүд нь түүний ******* банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д ноцтой зөрчилд тооцохоор заасан зөрчлүүд болох 5.7.7-д заасан ажлын байрны давуу тал буюу байгууллагаас өөрт нь хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно гэснийг, 5.7.1 банкны эрх ашиг сонирхолд харш сөргөөр нөлөөлж болох зөрчил дутагдал гаргах, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэснийг, 5.7.10-д заасан зээлийн хүү шийтгэл нөхцөлийг дур мэдэн өөрчлөх гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Д.*******ийн зөрчил гаргасан талаарх асуудлыг байгууллагын хурлаар хэлэлцээгүй, банкны захирал ганцаараа асуудлыг шийдэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна, энэ асуудлыг аливаа хөндлөнгийн байгууллагаар шалгуулаагүй ******* банкны дотоод аудит гэх газраас шалгаж дүгнэлт гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч В.******* нь ******* банкны ******* салбарын захирлын тушаалаар ******* *******ны ийн эдийн засагчийн ажилд томилогдсон, хөдөлмөрийн гэрээг салбарын захиралтай байгуулсан байгаа учир түүнийг ажлаас халсан 2016.05.19 16/134 тоот тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй байна гэж үзэх боломжгүй, мөн Д.*******ын гаргасан дээрх зөрчлүүдэд ******* банкны дотоод аудит дүгнэлт гаргасан байгааг буруутгах боломжгүй, дотоод аудит хийх эрх нь Банкны тухай хуулиар баталгаажсан байна.
******* банкны дотоод аудитын газраас ******* салбарын ******* *******ны д хийсэн иж бүрэн аудитын тайлан 2016 оны 04-р сарын 20-ны өдөр дууссан байх ба хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ******* банкны захирлын тушаал 2016 оны 05-р сарын 19-ны өдөр гарсан байна. Ийм учир Хөдөлмөрийн хуулийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ын нэхэмжлэлтэй ******* банкны ******* салбарт холбогдох ******* аймгийн ******* сумын *******ны дахь эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ