Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 326

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
     хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ш.Одонзул би Завхан аймгийн *******ын *******ийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* *******нд холбогдох 724540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  
      Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: мөнх ******* ******* ******* нь 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр татвар төлөгчөөр бүртгэгдсэн. Тус *******нд татварын тайлангаар ногдуулсан 724540 төгрөгийн татварын өр нь 2015-2016 оны ногдол болох бөгөөд дээрх татварын өрийг барагдуулахаар ТЕХ-ийн  62, 63 дугаар зүйлийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр татварын өр барагдуулах мэдэгдэх хуудас, татвар төлөгчийн банкин дахь дансны зарлагын  гүйлгээг хаасан мэдэгдлийг хүргүүлж татвар төлөгчтэй удаа дараа уулзсан боловч өрийн үлдэгдэл хэвээр байсаар байна. Иймд  тус *******нд татварын тайлангаар ногдуулсан нийт 724540 төгрөгийн татварын өрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* *******ны дарга Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* анх 2011 оны 04 сарын 11-нд 10 гишүүнтэй байгуулагдсан ба газар тариалан жимс жимсгэнэ тариалж  ажил хөдөлмөрөөрөө нэгдэж ажилласан. 2013 онд  ургац алдаж хашаа  хамгаалалт муутай жимсийг ойр нутаглах иргэдийн мал идэж ажиллах нөхцөл муудсан. 2014 онд сум хөгжүүлэх сангаас зээл авч хашааг сайжруулсан. Энэ жилээс 100ш чацарганы ургацаас жимс авах бололцоотой болж 10 сараас 11 сард чацаргана хураан авч зарах ба татварын  724540 төгрөгийг барагдуулах болно гэжээ.
     Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 
Завхан аймгийн *******ын ******* нь ******* ******* ******* *******нд холбогдуулан 724540 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* *******ны дарга Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 724540 төгрөгийг  төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 21939  төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
    МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. Завхан аймгийн *******ын *******ийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* *******нд холбогдох 724540 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 724540 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч ******* ******* ******* *******ны дарга Б.*******ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 10969 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.        
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ             Ш.ОДОНЗУЛ