Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 327

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч О.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, О.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:

Би 1980-1989 онд ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд тракторчин, 1989-1991 онд Соёлын төвд нярав, 1991-1995 онд Засаг даргын тамгын газарт тракторын жолооч, байгаль хамгаалагчаар ажиллаж байсан боловч архиваас ажилд томилсон болон чөлөөлсөн баримт олдохгүй байгаа. 1989 оны 04-р сарын 27-ны өдрийн 20 дугаартай ажлаас чөлөөлсөн баримт байна. 1989-1991 оны Соёлын төвийн захирлын тушаалд холбогдох баримт олдохгүй байна. 1991-1995 оны Засаг даргын тамгын газрын баримт нь шатсан тул олдох боломжгүй болсон тул энэ хугацаанд ажиллаж байсан гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч О.******* нь 1980 оноос 1989 онуудад Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд тракторын жолоочоор, 1989-1991 онуудад ******* сумын Соёлын төвд няраваар, 1991-1995 онуудад ******* сумын Засаг даргын тамгын газарт тракторын жолоочоор, байгаль хамгаалагчаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлтгаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 08-р сарын 15-ны өдрийн А/622 тоот лавлагаанд О.******* нь 1980-1989 онд ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд тракторчин, 1989-1991 онд Соёлын төвд нярав, 1991-1995 онд Засаг даргын тамгын газарт тракторын жолооч, байгаль хамгаалагчаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1980 оны ******* сумын Партизан Чойбалсан нэгдэл, 1989-1991 оны Соёлын төвийн захирлын тушаалд холбогдох баримт олдохгүй байна. 1991-1995 оны Засаг даргын тамгын газрын баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юмгэжээ.

О.*******гийн ажиллаж байсан байдал нь архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1986 онд нээлгэсэнхөдөлмөрийн дэвтэр, ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн даргын 1981, 1989 онуудын тушаал, түүний 1988, 1983 онуудад авч байсан баярын бичиг, талархлын хуудас зэргийг үндэслэн түүний ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэв.

Түүний 1986 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1980.05.01-нээс нэгдлийн тракторчноор томилон ажиллуулав гэсэн бичилт хийгдэж нэгдлийн тамга дарагдсан,

02-рт 1989.04.01-нээс нэгдлийн тракторчны ажлаас чөлөөлөв гэсэн,

03-рт 1989.04.01-нээс Партизан Чойбалсан нэгдлийн клубын няраваар томилов гэсэн,

04-рт 1991.03.20-ны өдрөөс няравын үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн,

05-рт 1991.04.01-нээс Завхан аймгийн ******* сумын А.Х-ын гүйцэтгэх захиргаанд тракторын жолоочоор томилон ажиллуулав гэсэн,

06-рт 1994.08.01-нээс өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэсэн,

07-рт 1994.08.30-наас ******* сумын байгаль хамгаалагчаар томилон ажиллуулав гэсэн бичилтүүд хийгдсэн байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтрийн 01, 02-рх бичилтүүд үнэн зөв болох нь ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн даргын 1981 оны 09-р сарын 01-ний өдрийн 79 тоот тушаал, 1989 оны 04-р сарын 27-ны өдрийн 20 тоот тушаал зэргээр нотлогдож байна.

Мөн дэвтрийн 03-07-рх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь гэрч Э.*******, Ж.*******, Ц.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Иймд түүнийг 1980 оны 05-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 04-р сарын 02-ны өдрөөс 1991 оны 03-р сарын 20-ны өдөр хүртэл ******* сумын Соёлын төвд няраваар, 1991 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт тракторын жолооч, байгаль хамгаалагч зэрэг ажлуудыг хийж байснаар тогтоох үндэстэй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******г 1980 оны 05-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 04-р сарын 02-ны өдрөөс 1991 оны 03-р сарын 20-ны өдөр хүртэл ******* сумын Соёлын төвд няраваар, 1991 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт тракторын жолооч, байгаль хамгаалагч зэрэг ажлуудыг хийж байснаар тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ