Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 328

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Б.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Б.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1983 оны 01-р сараас 1992 оны 12-р сарын 31-нийг дуустал аймгийн ******* сумын Улаан туг нэгдэлд мал малласан. Миний мал маллаж байсан 1983-1994 онуудын хөдөлмөр хөлсийг тооцохдоо эцэг *******, эх ******* нарын хамт амьдарч байсан учир эцэг *******ийн нэрээр бодож байсан. Иймд миний дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоож өгнө үүгэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1983 оны 01-р сараас 1992 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Улаан туг нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 08-р сарын 31-ний өдрийн А/663 тоот лавлагаанд Б.******* нь 1983-1990 онд ******* сумын Улаан туг нэгдлийн Оройн товгор, ******* бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд эцэг Д.*******, Б.******* нарт тооцсон хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1983 онд 3962,18 төг, 1-10-р сар /******* нэрээр/, 1984 онд 4395,93 төг 1-12-р сар, 1985 онд 2586,09 төг, 1-12-р сар /******* нэрээр/, 1987 онд 3038,87 төг, 1-12-р сар, 1988 онд 1019,63 төг 1-9, 10-р сар, 1989 онд 1119,63 төг, 1-5,8-10-р сар, 1990 онд 1231,49, 1-5,7-9,11-,12-р сар. Жич: Оройн товгор, ******* бригадын 1986 оны баримтанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.

Мөн архивын 2013 оны 04-р сарын 15-ны өдрийн А/1541 тоот лавлагаагаар түүний 1991 оноос 1992 оныг дуусталх хугацаанд мал маллаж байсан үеийнх нь цалин баталгаажсан байна.

Хүсэлт гаргагч Б.*******гийн 1984 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1983 оны 07-р сараас 1990 оны 12-р сарыг дуусталх хугацаанд сар бүр цалин авч байсан бичилтүүд хийгдэж тус бүр олгов тэмдэг сар бүрт дарагдсан,

Мөн түүний 1983 онд нээлгэсэн МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхэд түүнийг 1983 оны 06-р сараас 1989 оны 12-р сарыг дуусталх хугацаанд сар бүр цалин гишүүний татвар төлж байсан бичилтүүд хийгдэж тус бүр олгов тэмдэг сар бүрт дарагдсан, 1985, 1986, 1987 онуудад ажлын амжилт гаргаж баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан байна.

Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******г 1983 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Улаан туг нэгдэлд мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******г 1983 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Улаан туг нэгдэлд мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ