Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 917

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч А.Н , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Н д холбогдох эрүүгийн 1903 00000 0233 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Н , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Н нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Эм Ай Ю сургуулийн зүүн талын замд 13-42 ГАА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.О ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Ч.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12:07 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг Улаанхуаранд байдаг ажлын байрнаас ганцаараа гарч сургуулиас хоёр хүүхдээ авах зорилгоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг Эм Ай Ю дээд сургуулийн зүүн талаас ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, гэрлэн дохиогүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал урдаасаа хойшоогоо чиглэлтэй саарал өнгийн суудлын машин нь баруун хөлөн дээгүүр гарч яваад хэсэг яваад зогссон. Тэгээд би явган хүний гарцан дээр суутал танихгүй эмэгтэй ирээд намайг түшиж босгосон. Ослын улмаас миний баруун хөл хугарсан, зүүн хөлийн өвдөг хэсэгт шалбарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-29 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Н.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота Приус 20 маркийн 13-42 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл минийх байгаа юм. Аав А.Н  нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн орчим гадуур ажил хөөцөлдөх хэрэгтэй байна гэж хэлээд авч явсан. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Төлөх шаардлагатай бол бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-43 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹6025 дүгнэлтэд “Ч.О ын биед баруун шагайн үений гадна дотор хавчаар ясны хугарал, шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 53 дугаар хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹28998 дүгнэлт /хэргийн 61-64 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-14 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0% үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох тэмдэглэл /хэргийн 20 дугаар хуудас/,

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0%  үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох тэмдэглэл /хэргийн 22 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 31-40 дүгээр хуудас/,

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 66 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 82 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Н  нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Эм Ай Ю сургуулийн зүүн талын замд 13-42 ГАА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.О ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгч А.Н н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч Ч.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12:07 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг Улаанхуаранд байдаг ажлын байрнаас ганцаараа гарч сургуулиас хоёр хүүхдээ авах зорилгоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг Эм Ай Ю дээд сургуулийн зүүн талаас ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, гэрлэн дохиогүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал урдаасаа хойшоогоо чиглэлтэй саарал өнгийн суудлын машин нь баруун хөлөн дээгүүр гарч яваад хэсэг яваад зогссон. Тэгээд би явган хүний гарцан дээр суутал танихгүй эмэгтэй ирээд намайг түшиж босгосон. Ослын улмаас миний баруун хөл хугарсан, зүүн хөлийн өвдөг хэсэгт шалбарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-29 дүгээр хуудас/, иргэний хариуцагч Н.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тоёота Приус 20 маркийн 13-42 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл минийх байгаа юм. Аав А.Н  нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн орчим гадуур ажил хөөцөлдөх хэрэгтэй байна гэж хэлээд авч явсан. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Төлөх шаардлагатай бол бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 41-43 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹6025Ч.О ын биед баруун шагайн үений гадна дотор хавчаар ясны хугарал, шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 53 дугаар хуудас/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹28998 дүгнэлт /хэргийн 61-64 дүгээр хуудас/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-14 дүгээр хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох тэмдэглэл /хэргийн 20 дугаар хуудас/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох тэмдэглэл /хэргийн 22 дугаар хуудас/, өвчний түүх /хэргийн 31-40 дүгээр хуудас/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 66 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 82 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 92 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

А.Н н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар А.Н н гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд А.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Ч.О  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Н н үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

А.Н д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.