| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00329/И |
| Дугаар | 329 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 329
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч С.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, С.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:
Миний бие 1972 онд ******* сумын дунд сургуулийг төгсөж Хөдөө аж ахуй дээр илгээлтээр гарч өөрийн эцэг ******* болон эхийн хамт тухайн үеийн Оргил нэгдэлд мал маллаж эхэлсэн. 1974 оны 05-р сард цэрэгт явж 1977 оны 08-р сард халагдаж ирсэн. Түүнээс хойш мөн эцэг эхийн хамт нэгдлийн хонь маллаж байсан ба 1980 оны 02-р сард эцэг ******* нас барснаас хойш миний бие өрх толгойлон өөрийн эх болон дүү нарын хамт үргэлжлүүлэн мал маллаж байсаар 1990 онд эхнэр Нэрсайхантай гэр бүл болж түүнээс хойш 1992 оныг дуустал Оргил нэгдэлд тасралтгүй нэгдлийн малаа маллаж байсан. 1992 онд нэгдлийн малыг хүлээлгэн өгч нэгдэл тарахад хувийн аж ахуй руу шилжсэн. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй амьдарч байна. Нэгдэл тарах үед хөдөлмөрийн дэвтрийг олж авч чадаагүй үрэгдүүлсэн тул тухайн үеийнхээ ажиллаж байсан баримтыг архиваас шүүлгэхэд 1978,1981,1982,1991,1992 оны баримтууд олдоогүй болно.
Миний бие 1974-1977 онуудад цэргийн алба хааснаас бусад хугацаанд буюу 1972-1974, 1977-1992 онд ******* сумын Оргил нэгдэлд тасралтгүй мал маллаж хөдөлмөрлөж байсан. Иймд миний дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь 1972 оноос 1974 он хүртэл 1977 оноос 1992 онуудад Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 02-р сарын 22-ны өдрийн А/94 тоот лавлагаанд С.******* нь 1972-1991 онд ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1978 оны ******* сумын Оргил нэгдлийн гишүүний хөлс тооцсон баримтанд С.*******ид холбогдох баримт олдохгүй байна. 1981 оны баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юм гэжээ.
С.*******ийн ажиллаж байсан байдал нь архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдлийн 1972, 1973, 1977, 1979, 1980, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалингийн цэс, өр авлагын тайлан зэргийг үндэслэн түүний ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэв.
Хүсэлт гаргагч С.******* нь нэгдлийн мал маллаж байсан бөгөөд нэгдлийн малыг хүлээж аваад хэсэг хугацаанд маллаж байгаад дахин буцааж хүлээлгэж өгөөд, мөн дахиж аваад байх боломжгүй учир цалингийн цэсээр гарч ирээгүй түүний тасарсан жилүүдэд / 1978, 1981, 1982, 1991, 1992 онууд / түүнийг малаа маллаж байсан байх үндэстэй гэж шүүх үзлээ.
Завхан аймгийн ******* сумын Оргил ХК нь 1991 оны 12-р сарын 24-ний өдөр бүртгэгдэж 1994 оны 05-р сарын 20-ны өдөр татанбуугдсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдожбайна.
Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.*******ийг 1972 оны 09-р сарын 20-ны өдрөөс 1974 оны 05-р сарын 28-ны өдөр хүртэл 1977 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1992 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд, Оргил ХКомпанид мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Завхан аймгийн ******* сумын Оргил ХК нь 1991 оны 12-р сарын 24-ний өдөр бүртгэгдэж 1994 оны 05-р сарын 20-ны өдөр татан буугдсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цагаан овгийн *******ын *******ийг 1972 оны 09-р сарын 20-ны өдрөөс 1974 оны 05-р сарын 28-ны өдөрхүртэл, 1977 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1992 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд, Оргил ХКомпанид мал маллаж байснаар тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ