| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0063/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 63
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Ө.Б , М.Б ,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийноров овгийн М.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овгийн Ө.Б нарт холбогдох 1928000090046 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Хаан Элекгрикал Монгол ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, ........................... тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Өлзийноров овгийн М.Б , регистрийн дугаар ..............................,
Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ССМ ХХК-д гал тогооны нярав ажилтай, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, .......................... оршин суух хаягтай боловч одоогоор ахын хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, .................. тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Ямаат овгийн Ө.Б регистрийн дугаар ......................,
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрхан караокены гадаа Б.О , Б.Х , Э.Б нартай маргалдан Б.О гийн нүүр хэсэгт өшиглөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрхан караокены гадна Б.О , Б.Х , Э.Б нартай маргалдан Б.Х ийн нүүр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед Хайрхан нэртэй караокед найзууд болох М.Г , М.Д , Б.Х , Б нарын хамт сууж байгаад Э.Б , М.Д нарын хамт тамхи татах гээд гадаа гараад үүдэнд зогсож байсан чинь гудамжаар хойноосоо урагшаа явж байсан хүмүүсийг Э.Б дуудаад юм асууя гэсэн чинь нөгөө гурван залуу нь ирэхгүй байсан. Тэгсэн чинь Э.Б өөрөө очиж уулзаад нөгөө гурван залуугаас тамхи байна уу гэж асуухад нэг нь байхгүй пизда минь чамд тамхилах албатай юу гэж хэлэхэд Э.Б өмнөөс нь юм хэлэх шиг болсон. Тэгэхээр нь би яваад очсон чинь Э.Б нэг хар куртиктэй танихгүй залуутай /сүүлд нь таньдаг болсон нэр нь Б.Н / заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би больцгоо яах гэж муудалцаад байгаа юм бэ асуудалгүй зүгээр салцгаа гэж хэлсэн. Тэгж байтал миний ар талд зогсож байсан хар куртиктэй өндөр танихгүй залуу /сүүлд нь таньдаг болсон Ө.Б / миний толгой руу цохисон. Тэгээд би тонгойсон чинь миний нүүр лүү өшиглөхөөр нь больё гэхэд нөгөө Ө.Б гэдэг нь дахиад миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би газар унахад Ө.Б нь хамт явсан улаан куртиктэй /сүүлд нь нэрийг нь мэддэг болсон Ба / залуутай нийлээд бас өшиглөөд байсан. Тэгж байхад Б.Х ирчихсэн тэр залуучуудыг салгаад цааш нь болгосон. Тэгэхэд Ө.Б гэдэг нь зугтаад гүйж байсан. Түүнээс хойш зодоон болоогүй. Миний хугарсан шүдийг хийгээд өгчихвөл өөр гомдол санал байхгүй. /хх-ийн 11-12-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цаг өнгөрч байхад би Хайрхан нэртэй караокед очиж Э.Б , М.Г , Б.О , М.Д , Б нартай хамт орж суусан юм. Тэгж байгаад М.Г бид хоёр хамт гадагшаа гарч тамхи татаад караокены хаалганаас урагшаа жаахан зайтай хашааны буланд зогсож байтал караокены үүдэнд хүмүүс муудалцаж байгаа чимээ сонсогдохоор нь бид хоёр очсон чинь Э.Б нэг хар куртиктэй өндөр залуутай муудалцаад хажууд нь Б.О г бас нэг хар куртиктэй залуу барьчихсан зогсож байсан. Тэгээд М.Г Э.Б ыг салгаад цааш нь болгосон. Тэгэхээр нь би хажууд нь зогсож байсан улаан куртиктэй танихгүй залуугаас юу болсон юм яагаад муудалцсан юм бэ гэж асууж асуусан чинь улаан куртиктэй залуу нь танай энэ найз чинь бид нарыг дуудахаар нь ирсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь ард манай найз Б.О г тэнд байсан нэг хар куртиктэй өндөр залуу нь унагачихаад өшиглөөд эхлэхээр нь би салгах гээд очсон чинь хажууд нь байсан улаан куртиктэй залуу нь миний хамар луу цохичихоод урагшаа гудамжаар зугтаахаар нь би араас нь гүйж байгаад барьж авахад тэр залуу намайг газар унагасан. Тэгэхэд миний хамраас цус гарчихсан байсан. Тэгээд би босоод хамрынхаа цусыг тогтоогоод байж байхад цагдаа ирсэн. Миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 14-15-р хуудас/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой 22 цаг өнгөрөөгөөд Хайрхан нэртэй караокед М.Г , Б.Х , Б.О , М.Д , Болдбаатар нартай хамт орж суусан. Тэгээд хүн бүр хоёр пиво аваад 1 шил 0.75 граммын архи уусан. Тэгж байгаад Б.О , М.Д бид нар гадаа гараад тамхи татаад зогсож байхад баруун талаар урагшаа гурван хүн явж байсан. Тэгэхэд нэг нь таньдаг хүн байх шиг байхаар нь би хөөе гээд дуудсан. Тэгсэн чинь гурван залуу яасан пизда гээд зогсохоор нь би очсон. Тэгээд тэд нарыг зүгээр дуудаж байхад яагаад пизда гээд байгаа юм бэ гэсэн чинь тэнд байсан улаан куртиктэй залуу нь намайг барьж аваад хувцаснаас зууралдаж байсан чинь Б.О араас ирж тэнд байсан хоёр залууг нь зодоод байсан. Тэгж байхад Б.Х араас ирээд боль гээд салгаж байсан чинь нүүр лүү нь цохисон байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. /хх-ийн 20-21-р хуудас/
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цаг өнгөрч байхад би Хайрхан
нэртэй караокед Э.Б , Б.Х , Б.О , М.Д , Болдбаатар
нартай хамт орж сууж байгаад Б.Х ийн хамт гадаа караокены урд хашааны
буланд тамхи татаж байгаад гарч ирсэн чинь Э.Б , Б.О нар гурван
залуутай муудалцаад байж байхаар нь Б.Х бид хоёр очиж салгасан. Тэгээд
юу болсон бэ гээд тэнд байсан улаан куртиктэй залуугаас нь асуусан чинь танай
найзууд бид нарыг дуудсан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй, удалгүй цагдаа
ирсэн. /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч Б.Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой Ба хотоос ирэхэд Ө.Б бид хоёр Ба ын автобус ирдэг тээврийн товчоон дээр тосож авсан. Бид гурав Хайрхан нэртэй караокены үүдээр өнгөрч байхад 23 цаг өнгөрч байсан байх, цаг яг хараагүй. Хайрхан нэртэй караокены үүдэнд зогсож байсан гурван залуу бид гурвыг дуудахаар нь эргэж хараад зогсож байгаад өөдөөс алхаад ирж байхаар нь тосоод очсон. Нэг бордуу царайтай буржгар үстэй залуу нь над руу намайг таних уу гээд зодох гээд дайраад байсан. Нөгөө хоёр залуу нь манай хоёр найзтай юм яриад зогсож байсан. Цаанаас нь караокеноос гурван залуу гарч ирсэн. Тэр гурван залуу бид нар дээр ирээд шууд зодоон хийсэн. Би нөгөө буржгар үстэй залуугаас зугтаад арагшаа алхаж байхад хажуу талаас нэг хүн ирээд намайг цохисон. Би газар унаад босоод ирэхэд Ө.Б ыг миний хажууд дөрвөн танихгүй хүн зодож байсан. Намайг дөхөөд очиход хоёр залуу нь ирээд намайг зодох гэхээр нь хашааны буланд нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн. Тэгсэн тэр хоёр залуу миний дээрээс дэвсэж байгаад хажуугаар машин яваад байсан болохоор тэр хоёр залуу цаашаа эргээд яваад өгсөн. Тэгээд Ө.Б над дээр хүрээд ирсэн. Бид хоёр зугтаагаад гэртээ ирсэн. Ө.Б манайд байдаг юм. Бид хоёр гэртээ ирээд би ээждээ зодоон болсон Ба ыг үлдээчихээд зугтаагаад ирлээ гэсэн. Манай ээж хамт явна, очиж уулзана гээд машинтай Ө.Б манай ээж Буянтогтох бид гурав яваад Хайрхан караокед очиход тэнд байсан хүмүүс байхгүй байсан. Тэгээд бид нар цагдаагийн газар ирэхэд манай найз хэсэг хүмүүсийн хамт байж байсан. /хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч М.М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: /хх-ийн 34-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.О гийн биед 1 шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 36-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Х ийн биед хамар ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн гэмт хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 38-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 79-114-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрхан караокены гадаа Б.О , Б.Х , Э.Б нартай маргалдан Б.О гийн нүүр хэсэгт өшиглөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрхан караокены гадна Б.О , Б.Х , Э.Б нартай маргалдан Б.Х ийн нүүр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.О гийн биед 1 шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 36-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О гийн биед хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:“...Миний хугарсан шүдийг хийгээд өгчихвөл өөр гомдол санал байхгүй...” гэх ба шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид 2 нийлээд Б.О гийн шүдийг хийлгэж өгсөн” гэх ба хохирогч нь хохирол төлбөр авсан талаараа шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ө.Б ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрхан караокены гадна Б.О , Б.Х , Э.Б нартай маргалдан Б.Х ийн нүүр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Х ийн биед хамар ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн гэмт хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 38-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:“Миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тул шүүгдэгч М.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Б , М.Б нарын бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Б , М.Б нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА