Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 99

 

 

 

          

2016 оны 06 сарын 16 өдөр                    Дугаар 181/ШШ2016/00099               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8 дугаар баг, Бүрэнбүст 5 дугаар хороолол, 6 дугаар байр, 46 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 37 настай, РР:79092878 тоот регистрийн дугаартай, Уйлган харуул овогт Бодьгэрэлийн Ариунбаатарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 36  дугаар байр, 42 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 45 настай, ЧЕ:71081917 тоот регистрийн дугаартай, Хадь овогт Шагдарын Отгонпүрэвт холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ариунбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, хариуцагч Ш.Отгонпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ариунбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ариунбаатар нь Ш.Отгонпүрэвийн хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10.500.000 төгрөгийг хүүгүйгээр, 3 сарын хугацаатай зээлүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон байдаг. Б.Ариунбаатар Ш.Отгонпүрэв нар найзууд бөгөөд Ш.Отгонпүрэв том оврын машины ачаа тээвэрлэлттэй холбоотой гэрээ байгуулж, тээвэрт явж байгаа, хамтарч ажиллаж тээвэрт явахыг санал болгосон гэдэг ба том оврын машинуудаа янзлуулахад мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч гэж хүссэний дагуу дээрх мөнгийг зээлүүлсэн байдаг. 2015 оны 08 дугаар сарын 30 буюу мөнгө зээлүүлсэн өдрөө гэрээний 2.4-т зааснаар мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж гарын үсгээ зурсан байна. Иймд үндсэн зээл 10.500.000 төгрөг, гэрээнд тохирсноор алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 5.250.000 төгрөг, нийт 15.750.000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Хариуцагч тал уг зээлийн гэрээ нь чиргүүл худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэж чиргүүл худалдах худалдан авах гэрээ, приус маркийн автомашин худалдах худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргаж өгч, гэрчүүд асуулгаж байна. Гэтэл гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, дээр нь уг гэрээнүүд Б.Ариунбаатар Ш.Отгонпүрэвт мөнгө зээлүүлсэнтэй ямар ч холбоогүй, цаг хугацаа, үнийн дүн нь зөрүүтэй байна.

 

 

                                                                        2.

Хэдийгээр Б.Ариунбаатар, Б.Ариунбат нар ах дүү хоёр боловч дээрх гэрээнүүд нь тус тусдаа хийгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрчүүд чиргүүлийг 20.000.000 төгрөгөөр худалдсан гэж байгаа нь худлаа, 10.000.000 төгрөгөөр худалдсан, гэрээ нь ч тийм байгаа, мөн Б.Ариунбат чиргүүлийг Ти Экс Эл ХХК-д худалдсан, Приус-20 маркийн автомашины наймаа тусдаа хийгдсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж мөнгийг хүлээлгэн өгч, хэрэв хугацаандаа төлөхгүй бол алданги төлөхөөр тохирсон тул нэхэмжлэгч зээл, алдангиа нэхэх эрхтэй. Түрүүчийн шүүх хурал дээр алдангиа хасаад эвлэрье гэдэг санал тавьсан боловч хүлээж аваагүй, тэгэхээр алдангиа бүхэлд нь хасахгүй, 1.250.000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа 14.500.000 төгрөгөөр шийдвэрлүүлэх боломжтой гэв.

 

            Хариуцагч Ш.Отгонпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Отгонпүрэв нь 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэгч Б.Ариунбаатар түүний дүү Б.Ариунбат нараас БНХАУ-д үйлдвэрлэсэн 40 тн-ын багтаамжтай цагаан шаргал өнгийн 15-76 ГЧ улсын дугаартай чиргүүлийг 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд Приус-20 маркийн автомашиныг 9.500.000 төгрөгт тооцож өгсөн. Үлдэгдэл 10.500.000 төгрөгийг өгөх талаар зээлийн гэрээ байгуулсан. Чиргүүлийг  компанийн ажилчид бодит байдлаар нь хүлээн авсан ба ажилд явуулахаар нефть баазын том оврын автотехникийн эзлэхүүн багтаамжийг оношлуулахад уг чиргүүл нь нэхэмжлэгч Б.Ариунбаатарын хэлсэн 40 тн-ынх биш, 38 тн-ынх байсан. Мөн доод талын хаялтууд нь эвдэрсэн, доторхи ёмкост нь 2 нүх бүхий тасалгаатай боловч доошоо нэвт онгорхой, дугуйнууд нь хавагнаж муудсан, ажилд гаргахад чанарын шаардлага хангахгүй байсан. Энэ тухай Б.Ариунбаатар мэдэж байсан ба наймаагаа буцаая гэсэн санал тавьсан боловч хүлээж аваагүй.  Нэгэнт шаардлага хангаагүй, хуурамч бараа зарж, намайг хохироосон тул зээлийн гэрээнээс татгалзаж, нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлгүй болно гэжээ.

 

            Хариуцагч Ш.Отгонпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ариунбаатар Б.Ариунбат нар нь төрсөн ах дүүс бөгөөд Ти экс эл ХХК-тай ачаа тээвэрлэх гэрээ байгуулж, Хар айргаас Дорнод аймаг руу ачаа тээвэрлэсэн байдаг. Б.Ариунбаатар, Б.Ариунбат нар том оврын машинтай ба чиргүүлээ зарна гэж Ш.Отгонпүрэвт ярьсны дагуу Ти Экс Эл ХХК уг чиргүүлийг авахаар болж 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 10.000.000 төгрөгт бодож, Ти Экс Эл ХХК-ийн менежер Г.Ганзоригийн эхнэр Ц.Байгалмаагийн Приус-20 маркийн автомашиныг Б.Ариунбаатарт худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Компанийн менежер Ш.Отгонпүрэв үлдэгдэл 10.000.000 төгрөгийг Б.Ариунбаатараас зээлсэн байдлаар гэрээ хийж,  2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ти Экс Эл ХХК-ийн захирал А.Батхуяг үлдэгдэл 10.000.000 төгрөгөө Б.Ариунбатад бэлнээр өгсөн бөгөөд энэ өдөр чиргүүл худалдах худалдан авах гэрээг баталгаажуулсан. Өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч чиргүүл, приус машин хоёр холбоогүй гэж байсныг гэрчээр Б.Ариунбат мэдүүлэг өгч энэ асуудал дууссан гэж хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн яриад байгаа үндэслэлгүй, зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ЇНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч Б.Ариунбаатар хариуцагч Ш.Отгонпүрэвт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15.750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

                                                                        3.

            Б.Ариунбаатар нь 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ш.Отгонпүрэвт 10.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

            Талууд зээлийн гэрээг хуульд нийцүүлж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч Б.Ариунбаатар, Ш.Отгонпүрэвийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үндсэн зээлд 10.500.000 төгрөг, алдангид 5.250.000 төгрөг нийт 15.750.000 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.250.000 төгрөгөөр багасгаж, 14.500.000 төгрөг нэхэмжилж, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

            Харин хариуцагч Ш.Отгонпүрэв Б.Ариунбаатартай байгуулсан зээлийн гэрээ нь чиргүүл худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй, Ти Экс Эл ХХК нь Б.Ариунбаатараас чиргүүлийг 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, 9.500.000 төгрөгөнд нь Приус маркийн автомашин өгч, үлдэх 10.500.000 төгрөгөнд нь дээрх зээлийн гэрээг байгуулж, улмаар мөнгийг буцааж төлж, өглөг авлага дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

   

            Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, татгалзлыг нотолсон баримт гэж чиргүүл худалдах худалдан авах гэрээ, автомашин худалдах худалдан авах гэрээг ирүүлж, дээрх үйл явдлыг мэдэх гэрч болох А.Батхуяг, Г.Ганзориг нарыг шүүх хуралдаанд оролцуулав.

 

            2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан чиргүүл худалдах худалдан авах гэрээ нь Ти Экс Эл ХХК-ийн захирал А.Батхуяг, Б.Ариунбат нарын хооронд хийгдсэн байх ба уг гэрээгээр Б.Ариунбат нь чиргүүлийг 10.000.000 төгрөгөөр худалдахаар, 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээ нь Ц.Байгальмаа, А.Ариунбаатар нарын хооронд хийгдэж, автомашиныг худалдах үнийг 10.000.000 төгрөгөөр тохирчээ.

 

            Б.Ариунбаатар, Б.Ариунбат нар ах дүүс, Б.Ариунбаатар, Ш.Отгонпүрэв нар найзууд, тэдний хооронд том оврын автомашины тээврийн гэрээн дээр хамтарч ажиллах талаар ярилцаж байсан, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь дээрх чиргүүл болон автомашин худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй хоорондоо холбоотой баримтууд гэж хариуцагч тайлбарлаж байгааг үгүйсгэхгүй боловч, уг гэрээнүүдийг үндэслэн Б.Ариунбаатар, Ш.Отгонпүрэв нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ти Экс Эл ХХК-ийн захирал А.Батхуяг, тус компанийн менежер гэх Г.Ганзориг нар Б.Ариунбаатараас чиргүүлийг 20.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд Приус-20 маркийн автомашиныг өгч, үлдэх мөнгөн дээр Б.Ариунбаатараас зээлж авсан мэтээр зээлийн гэрээ байгуулсан гэх боловч чиргүүл худалдах худалдан авах гэрээг Б.Ариунбаатар бус, Б.Ариунбат Ти Экс Эл ХХК-ийн захирал А.Батхуягтай, автомашин худалдах худалдан авах гэрээг Ц.Байгальмаа, Б.Ариунбаатартай, зээлийн гэрээг Б.Ариунбаатар Ш.Отгонпүрэвтэй хийснээс үзэхэд Ти Экс Эл ХХК өөрийн компанийн ажилд зориулж худалдан авсан чиргүүлийн үнийг төлөхдөө автомашин худалдах худалдан авах болон зээлийн гэрээ

                                                                        4.

байгуулж, мөнгийг төлжээ, дээрх гэрээнүүд хоорондоо холбоотой байна гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

            Өөрөөр хэлбэл гэрээний оролцогчид өөр өөр, гэрээний үнийн дүн зөрүүтэй, тэр талаар гэрчүүд зөрүүтэй мэдүүлгүүд өгч байх ба, нөгөө талаар зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

            Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т “… Зээлийн хэмжээ: 10.500.000 төгрөг”, 2.4-т “… Зээл олгосон хугацаа 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн” гэж дурдаж, зээлдүүлэгч Б.Ариунбаатар, зээлдэгч Ш.Отгонпүрэв нар гарын үсэг зурсан байх ба хариуцагч Ш.Отгонпүрэв түүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

            Түүнчлэн дээрх зээлийн гэрээ нь чиргүүл худалдах худалдан авах гэрээний үлдэгдэлд тооцож, гэрээ байгуулсан гэж үзвэл Ти Экс Эл ХХК үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба Ти Экс Эл ХХК-ийн өмнөөс  Ш.Отгонпүрэв уг зээлийн гэрээг байгуулсан гэж үзвэл мөнгийг төлсөн талаарх нотолсон баримтыг ирүүлээгүй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн чиргүүл худалдах худалдан авах гэрээний 4 дэх хэсэгт: Чиргүүлийг худалдах үнийг 10.000.000 төгрөгөөр хоёр тал тохиролцсон бөгөөд төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлж дуусгана гэж зааснаар гэрээ байгуулсан өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тайлбарлах боловч автомашин худалдах худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ нь 2015 оны 08 дугаар сарын 30-нд буюу чиргүүл худалдсанаас цаг хугацааны хувьд өмнө хийгдсэнээс харахад зээлийн гэрээ нь чиргүүл худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “… Анзын гэрээг бичгээр байгуулна” гэж заасан байх ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.6-д “… Зээлдүүлэгч нь зээлийг эгүүлж төлөх  хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тохирсон байх тул нэхэмжлэгч алдангийг нэхэмжлэх, шаардах эрхтэй.

    

            Нэхэмжлэгч Б.Ариунбаатар, Ш.Отгонпүрэвээс зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үндсэн зээлд 10.500.000 төгрөг, алдангид 5.250.000 төгрөг нийт 15.750.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад алдангиас 1.250.000 төгрөгийг хасаж, /10.500.000+4.000.000/=14.500.000 төгрөгөөр бууруулж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр 14.500.000 төгрөгийг хариуцагч Ш.Отгонпүрэвээс гаргуулж, Б.Ариунбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.250.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь: