| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0052/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/49 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: Б.Ө, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лус овогт Бийн Ө, Зая овогт Бийн Б нарт холбогдох эрүүгийн 1912001050058 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Л овогт Бийн Ө/РД:........../
Шүүгдэгч: З овогт Бийн Б/РД:.........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Тамир хорооллын нутаг дэвсгэрт Майнт уулын далангийн гүүрний хажууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, тус тус биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Б.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Бид хоёр эвлэрсэн, хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Б.Өын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Надад гомдол санал байхгүй, ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1912001050058 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Өын өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захын зүүн талд танил Эын хамт явж байгаад Сэгсээнээтэй таарсан. Сэгсээнээ архи авахаар 10 давхар байрны дэлгүүр рүү орохдоо Б гэх залуутай хамт гарч ирсэн. Тэгээд бид дөрвүүлээ Тамир хорооллын цаана далангийн хажууд 2 шил архиа уухаар очсон. Тэгээд сүүлийн архи дуусч байхад Бтэй маргалдсан. Б надаас Төвшрүүлэхээс чи хүн таних уу? гэж асуухад нь би багадаа орж ирсэн таних хүн байхгүй гэхэд чи хаашаа янзын нөхөр вэ нэг бол Батцэнгэлийнх гээд байхын гээд бид хоёр маргалдаад заамдалцаад авсан. Тэгээд барьцалдаад Б намайг түлхсэн тэгэхэд нь би бултахад нүүрээрээ газар харуулдаж унасан. Тэгээд босч ирээд чи муу яаж байна гээд заамдаад доош нь дарж унагаад нүүр рүү цохиж цамцны захаар заамдаж боогоод дарсан. Би болиулах гээд өөрийгөө хамгаалж бид харилцан нэг нэгнээ цохьсон. Ийм л асуудал болсон. Бид дөрвүүлээ 0.75 граммтай 2 шил архи уусан. Миний нүүр, нүд хамар руу гараараа цохьсон. Хэдэн удаа цохьсныг нь мэдэхгүй. Цамцны захнаас заамдаад боож дарчихсан болохоор нь болиулах гээд ноцолдох явцад цохьсон. Хамт байсан хүмүүс больцгоо гээд салгасан. С наад хоёроо салга гээд Э тэр хоёрыг салгасан. Өөрийгөө хамгаалах гээд гараараа цохьсон байх. Хаана хаана нь хэдэн удаа цохьсоныг сайн мэдэхгүй байна. Миний биед учруулсан гэмтлийг Б.Б учруулсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 3-5 дугаар тал/
*Хохирогч Б.Өын дахин өгсөн:
“...Тухайн үед бид хоёрыг Б, Э нар салгасны дараа чи миний найзыг ийм болгочихлоо гээд Э миний хамар, нүд рүү цохьсон. Миний хамраас цус гарсан. Тэгэхэд чиний хамраас цус гарахад яадгийн гээд байсан. Тэгээд бид эвлэрсэн. Тухайн үед Э намайг цохиж авсан асуудалд Б, Б нар Эыг битгий оролцуулаарай бид нар мэдэхгүй шүү гээд байсан. Тийм учраас хэлээгүй. Тэгээд эд нар нэг тал болчихоод байгаа юм. Э миний хамар руу 1 удаа, нүд рүү 1 удаа цохьсон. Б намайг цамцны захнаас заамдаж боомилж газар унагаад цохих гэхээр нь би хамгаалсан. Тохойгоороо хоолойн дээр цохьсон. Өөр цохиж зодсон зүйл Миний биед учруулсан хохирлыг Э учруулсан. Өмнө нь айж балмагдсандаа худал мэдүүлэг өгсөн. Хэрэгт орооцолдлоо гээд айж сандарсан. Эоос намайг зодчихоод уучлалт гуйхгүй, уулзахгүй байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/
*Хохирогч Б.Өын дахин өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захын зүүн талд танил Эын Б, Б нартай таараад 10 давхар байрны дэлгүүрээс 2 шил архи авч бид дөрвүүлээ Тамир хорооллын цаана далангийн хажууд очиж архиа уусан. Тэгээд сүүлийн архи дуусч байхад Бтэй маргалдсан. Б надаас Төвшрүүлэхээс чи хүн таних уу? гэж асуухад нь би багадаа орж ирсэн таних хүн байхгүй гэхэд чи хаанах нь мэдэгдэхгүй хаашаа янзын нөхөр вэ нэг бол Батцэнгэлийнх гээд байхын гээд бид маргалдаад заамдалцаад авсан. Тэгээд намайг барьж аваад түлхэхэд би Бийг түлхэсэн тэгсэн нүүрээрээ газар унасан. Босч ирэхэд нь Бийн хамар нь халцараад цус гойжсон. Э Б нар бид хоёрыг больцгоо гэтэл Б намайг дуудаад дахиж барьцалдаж аваад цамцнаас заамдаж боож унагаагаад дээр гарч нүүр толгой руу цохьсон. Би болиулах гээд өөрийгөө хамгаалж бид харилцан нэг нэгнээ цохьсон. Ийм л асуудал болсон. Б бид хоёрыг Этой уулзахаар гэрт нь оччихоод хамт архи уусан.Тэгээд Б намайг Эыг цохьсон гээд хэлчих гэсэн. Тэгээд бид хоёр тэгж хэлэхээр тохирсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/
*Хохирогч Б.Бийн өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захын урд өөрийн танил Б, Э нартай таарч Ө гэх залуутай хамт дөрвүүлээ Тамир хорооллын цаана далангийн хажууд очиж авсан 2 шил архийг уусан. Архиа ууж дуусах үед Өлзий гэх залуу нь тамхи гуйхаар нь яриандаа өгөөгүй. Гэтэл маргаан үүсгэж араас намайг хүзүүн дээр атгаад газар руу түлхсэн . Гараараа ч тулах завдалгүй газар нүүрээрээ шургаж унасан. Тэгээд миний хамраас цус гоожоод бид хоёр барьцалдаад хэсэг ноцолдсон тэгээд цагдаа дуудсан тэнд Б Э нар бид хоёрыг салгасан. Ийм л асуудал болсон. Би 4-үүлээ 75 граммтай сэржим гэдэг 2 шил архи уусан. Араас намайг хүзүүдээд цохиход нь би урагш газар руу нүүрээрээ унасан. Гараараа толгой хэсэг дагз руу цохьсон. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Б.Ө учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/
*Гэрч Ц.Бын өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зах дээр явж байхад Э, Ө хоёр утсаар яриад ганц хоёр юм ууя шар тайлчихаар юм байна уу гэсэн. Тэр уулзах гэж явж байхдаа Б.Бтэй таараад тэгээд тэр хоёр дээр очоод бид дөрөв захаас урагш Тамир хорооллын гудамны дээд хэсэг далангийн гүүрний ойролцоо очиж 2 шил архи уусан. Э Б бид 3 нэг гудамны багийн найзууд багынхаа юмыг ярьж байхад Ө тамхи гуйгаад байснаа Бийг ар хүзүү рүү нь алгадаад Б эрчиндээ нүрээрээ газар шургаад уначихсан. Тэгээд Баяраагийн хамраас нь цус гоожоод тэр хоёр замдалдаж аваад маргадаад ноцолдоход нь бид хоёр салгаад Б цагдаа дуудсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/
*Гэрч Ц.Эын өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 01-ний 17 цагийн үед Өтай захын доод талын 10 давхарын барилгын урд явж байтал Б, Б 2-той таарсан. Тэгээд бид 4 хоёр шил архи аваад майнтын далангийн хажууд очиж архиа уусан. Архи ууж байхад Ө Бөөс тамхи гуйхад Ө Бийг ар шилнээс бариад авах шиг болсон. Тэгээд Б нүүрээрээ газар чулуу руу шааж унаад хамар шалбараад цус гойжоод байсан. Би Бийн цусыг арилгах гээд цасаар нүүрийг нь угаагаад Ө- боль гээд цааш явуулсан гэтэл Б Ө-г дуудаад цамцнаас боож аваад унагаад дээр нь гараад тэр хоёр зодоо хийхээр нь Б бид хоёр нэг нэгээр нь барьж аваад салгасан. Б Өтай ноцолдох явцдаа нүүр шанаа руу цохьсон хэдэн удаа цохьсныг нь мэдэхгүй. Бид хоёр дээр доороо оролцсон байхад нь нэг нэгээр нь салгасан. Ө Бийг араас нь цохисноос нүүрээрээ газар шааж унасан. Тэр хоёр дараа нь барьцалдаад дээр доороо оролцоход нь салгасан. Барьцалдаж ноцолдоход нь салгах үед бие биенээ нүүр толгойруугаа цохилцоод авсан. Хэн нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Адилхан л найзууд хурдан салгахыг л бодсон, Б бид хоёрын хэн нь ч зодолдоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/
*Яллагдагч Б.Өын өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танил Эын Б, Б нартай уулзаад Тамир хорооллын цаана далангийн хажууд очиж архиа уусан. Архи дуусч байхад Бтэй маргалдсан. Б надаас Төвшрүүлэхээс чи хүн танихуу? гэж асуухад нь би багадаа орж ирсэн таних хүн байхгүй гэхэд чи хаанахынх юм бэ янзын нөхөр вэ нэг бол Батцэнгэлийнх гээд байх юм гээд бид маргалдаад заамдалцаад авсан. Би Бийг түлхэсэн тэгсэн чинь нүүрээрээ газар унасан. Босч ирэхэд нь Бийн хамар нь халцараад цус гойжсон. Э Б нар бид хоёрыг больцгоо гээд салгатал Б намайг дуудаад дахин барьцалдаж аваад цамцнаас заамдаж боож унагаагаад дээр гарч нүүр толгой руу цохьсон. Би болиулах гээд өөрийгөө хамгаалж бид харилцан нэг нэгнээ цохьсон. Ийм л асуудал болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/
*Яллагдагч Б.Бийн өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захын урд өөрийн танил Б, Э нартай таарч Ө гэх залуутай хамт 4-үүлээ Тамир хорооллын цаана далангийн хажууд очиж авсан 2 шил архийг уусан. Архиа ууж дуусах үед Өлзий гэх залуу нь тамхи гуйхаар өгөөгүй юм. Гэтэл маргалдаж миний хүзүүн дээрээс атгаад намайг араас цохиход би тэр эрчээрээ газар руу нүүрээрээ гараараа тул амжилгүй унасан. Тэгээд миний хамраас цус гоожиж байхаад цаасанд явах гэхээр нь араас дуудаж бид хоёр барьцалдаад заамдалцаж авсан. Тэгээд хэсэг ноцолдсон. Тэр үед хамт байсан Б Э нар бид хоёрыг салгасан. Ийм л асуудал болсон. Араас намайг хүзүүдээд гараараа 1 удаа цохьсон. Дараа нь заамдалцаж ноцолдсон өөр зодож цохьсон зүйл байхгүй. Тэгээд би цагдаа дуудсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Б.Ө учруулсан. Бид заамдаж ноцолдох үедээ учруулсан. Гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-60 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай“...Б.Өын биед дараах гэмтэл учирсан байна. Б.Өын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, жижиг зулгаралт хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зүүн хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Жижиг зулгаралтууд нь 2.-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”дүгнэлт/хх-ийн 30 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаартай“...Б.Бийн биед дараах гэмтэл учирсан байна. Б.Бийн биед хамрын нуруу, духанд язарч зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 41 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61, 64 дүгээр тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 70, 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Тамир хорооллын нутаг дэвсгэрт иргэн Б.Ө, Б.Б нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Өын”... Тэгээд барьцалдаад Б намайг түлхсэн тэгэхэд нь би бултахад нүүрээрээ газар харуулдаж унасан. Тэгээд босч ирээд чи муу яаж байна гээд заамдаад доош нь дарж унагаад нүүр рүү цохиж цамцны захаар заамдаж боогоод дарсан. Би болиулах гээд өөрийгөө хамгаалж бид харилцан нэг нэгнээ цохьсон...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бийн ”... Архиа ууж дуусах үед Өлзий гэх залуу нь тамхи гуйхаар нь яриандаа өгөөгүй. Гэтэл маргаан үүсгэж араас намайг хөзүүн дээр атгаад газар руу түлхсэн . Гараараа ч тулах завдалгүй газар нүүрээрээ шургаж унасан. Тэгээд миний хамраас цус гоожоод бид хоёр барьцалдаад хэсэг ноцолдсон тэгээд цагдаа дуудсан тэнд Б Э нар бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын”... Э Б бид 3 нэг гудамны багийн найзууд багынхаа юмыг ярьж байхад Ө тамхи гуйгаад байснаа Бийг ар хүзүү рүү нь алгадаад Б эрчиндээ нүүрээрээ газар шургаад уначихсан. Тэгээд Баяраагийн хамраас нь цус гоожоод тэр хоёр замдалдаж аваад маргадаад ноцолдоход нь бид хоёр салгаад Б цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эын “...Архи ууж байхад Ө Бөөс тамхи гуйхад Ө Бийг ар шилнээс бариад авах шиг болсон. Тэгээд Б нүүрээрээ газар чулуу руу шааж унаад хамар шалбараад цус гойжоод байсан. Би Бийн цусыг арилгах гээд цасаар нүүрийг нь угаагаад Өлзийг боль гээд цааш явуулсан гэтэл Б Өлзийг дуудаад цамцнаас боож аваад унагаад дээр нь гараад тэр хоёр зодоо хийхээр нь Б бид хоёр нэг нэгээр нь барьж аваад салгасан...” гэх мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 77, 76 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Ө, Б.Б нарын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ө, Б.Б нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч нар нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Ө, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, тэдний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Бийн Ө, З овогт Бийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Б.Бийг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ө, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР