| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2016/4947/И |
| Дугаар | 181/ШШ2016/00134 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2016/00134
2016 оны 06 сарын 20 өдөр Дугаар 181/ШШ2016/00134 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1/2 дугаар байр, 100 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, ТЯ:60012023 тоот регистрийн дугаартай Бөөгөд овогт Хотонгийн Цэцгээгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Засгийн газрын 3 дугаар байранд байрлах Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Х.Цэцгээ, хариуцагч Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар /цаашид УБСЕГ гэх/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын /цаашид УБЕГ гэх/ даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1290 тоот тушаалаар хууль бусаар албан тушаал бууран Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тасгийн даргаар ажиллах болсон. Миний бие дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 337 дугаар шийдвэрээр ажилдаа буцаан томилогдсон. Энэхүү шийдвэрийг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газар дээрх шүүхийн шийдвэрүүдийг үл биелүүлж улмаар УБЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 тоот тушаалаар тэтгэвэрт гарах насанд хүрсэн хэмээн дахин хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Уг даргын тушаал нь илт хууль зөрчсөн байсан тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хянан хэлэлцэж, тус шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр УБЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 тоот тушаалыг хүчингүй болгож, урьдхи ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 03 дугаар сарын 06-наас 2015 оны 06 дугаар сарын 17 хүртэл 4 сар 12 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 4.550.211 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.
Гэвч УБЕГ мөн л шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. УБЕГ намайг ажилд авахгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсаар тус газар нь Үндэсний Статистикийн газартай нэгдэн Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар болон өөрчлөгдсөн. УБСЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/97 тоот тушаалаар намайг Орхон аймгийн УБСГ-ын Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч би өөрөө хүсэлтээ гаргаж, мөн өдрийн Б103 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд миний бие Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 06 дугаар сарын 17-ноос ажилд томилох тухай Б/97 тоот тушаал гарсан өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 28 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч УБСЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Цэцгээ нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хянан хэлэлцэж, тус шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр УБЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 тоот тушаалыг хүчингүй болгож, урьдхи ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4.550.211 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. УБЕГ дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Х.Цэцгээг УБСЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/97 тоот тушаалаар Орхон аймгийн УБСГ-ын Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилж, шүүхийн шийдвэрээр ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон 12 ажилтан, албан хаагчдын хамт нөхөн олговрыг шийдвэрлүүлэхээр УБСЕГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/2498, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/214 тоот албан бичгүүдээр Хууль зүйн яаманд хандсан. Гэвч Х.Цэцгээ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Х.Цэцгээгийн нэхэмжилж байгаа 2015 оны 06 дугаар сарын 17-ноос 2016 оны 03 дугаар сарын 28 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрын хувьд шууд олгох боломжгүй, хоёр байгууллага нэгдэж, төсөв танагдсан учраас шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд олгох боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Цэцгээ хариуцагч УБСЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Х.Цэцгээ нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд УБЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 тоот тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тэрээр ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасныг шүүх хянан хэлэлцэж, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 387 тоот шийдвэрээр Х.Цэцгээг урьдхи ажил албан тушаалаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан УБЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 368 тоот тушаалыг хүчингүй болгож, Х.Цэцгээг урьдхи албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4.550.211 төгрөгийг УБЕГ-аас гаргуулж, Х.Цэцгээд олгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дүгээр сарын 17-ны өдрийн 387 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 403 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 291 тоот тогтоол зэргээр тогтоогдож байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу УБСЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/97 тоот тушаалаар Х.Цэцгээг Орхон аймгийн УБСГ-ын Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилж, улмаар түүний хүсэлтээр мөн өдрийн Б103 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй”, мөн хуулийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалинтай тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 06 дугаар сарын 17-ноос ажилд томилох тухай Б/97 тоот тушаал гарсан өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 28 хүртэл хугацааны цалин олговрыг нэхэмжлэх шаардах эрхтэй гэж үзнэ.
Х.Цэцгээгийн үндсэн цалин 846.211 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 216.053 төгрөг, төрийн албаны нэмэгдэл 123.459 төгрөг, төрийн албаны нууцын нэмэгдэл 123.459 төгрөг, нийт нэг сарын цалин нь 1.339.528 төгрөг болох нь Х.Цэцгээгийн цалингийн тодорхойлолт, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байх ба түүний нэг сарын цалин 1.339.528 төгрөгийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 62.303 төгрөг болж байх ба 2015 оны 06 дугаар сарын 17-ноос 2016 оны 03 дугаар сарын 28 хүртэл 192 хоногийн хугацааны цалинд /62.303:192хоног/=11.962.176 төгрөгийг УБСЕГ-аас гаргуулж Х.Цэцгээд олгож, дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: