Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/20

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Хохирогч: Ч.Б

Хохирогчийн өмгөөлөгч: Л.Лхааганжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд

Шүүгдэгч: Г.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайрхан овогт Гн Лт холбогдох эрүүгийн 1812004680283 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1978 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Сайрын хоолой гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Хайрхан овогт Гн Л/РД:АС78082939/ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Харганат гэх газар байх иргэн Н.Бгийн гэрт иргэн Б.Бы бие махбодид халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

* Шүүгдэгч Г.Л шүүх хуралдаанд мэдүүлсэн”...Хангай бид хоёр Бгийнд 12 цагийн үед хамт очиход энэ хүмүүс их согтсон байсан, нэг шил архи уусан, нэг шил архи нь талдаа орсон байсан, 10 литрийн монгол архи дундаа тавиад ууж байсан, тэгээд танилцаад бурхан дээр байсан архиа задлахаар нь нэг уучихаад унтаад өгсөн. Намайг унтаж байхад нэг хүн ар нуруунд өшиглөөд хүчтэй татаад босгоод ирэхээр нь харсан чинь Ч.Быг байхаар нь чи яаж байгаа юм гээд хөл рүү нь  өшиглөсөн. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад багана хооронд унасан, унахад Ч.Б миний дээрээс унасан, тэгээд босоод ирэхэд нүүр нь цус болсон байсан, би энэ хүнийг баруун гараараа цохьсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг 

 

* Хохирогч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Шөнө 9 цаг болж байхад Б гээд найзындаа очсон, тэгээд хоол унд идээд нэг шил архи задлаад ууцгааж байсан. Би зүүн талын орон дээр нь хэвтэж байсан. Би тэр архинаас уугаагүй. Тэгээд Ж гэдэг залуу нэг шил архи задалж  өгөхөд нь тэр хэд ууж байгаад намайг дуудахаар нь би тэр архинаас нь уусан. Тэгээд 12 цагийн үед хоёр согтуу хүн орж ирсэн. Тэгээд бид хэд дахиад нэг шил архи ууцгааж байхад нэг залуу нь унтаад өгсөн, нэг залуу нь Ж гэдэг залуутай маргалдаад хутга шөвөг бариад байсан. Тэгээд би Г.Лыг дуудаад өшиглөөд сэрэхгүй болохоор нь мөрөн дээрээс нь татсан чинь намайг цохиж аваад газар унагаасан. Би гадаа машин дотороо хоносон. Тэгээд өглөө сэрээд гэрт орсон чинь архи нь гараагүй  намайг хэл амаар доромжлоод байсан, би урдаас нь юм дуугараагүй, тэгээд эвлэрээд буцаад явж байсан чинь дотор муухай оргиод байхаар нь Хархорины эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгсэн оёо тавиулах шаардлагатай гээд Хархорины эмнэлэгт 4 оёо тавиулчихаад Өвөрхангай аймаг орсон. Тэгээд 5-6 хоногийн дараа эргэж ирээд хохирлоо барагдуулчих гэхэд тийм юм байхгүй би чамайг зодоогүй гээд байсан...” гэх мэдүүлэг, 

 

*Эрүүгийн 1812004680283 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Б.Бы өгсөн:

 

“...Миний бие 2018 оны 09 сарын 07 өдөр найз Б. Б, эхнэр Согийн хамт мал зарж Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Харгант гэх газар Буурал Б гэх айлд 09 цагийн үед очсон.10 цагийн үед Ж Борооноо гэдэг хоёр хүн, мөн 12 цагийн үед Ангай Г.Л гэдэг хоёр залуу ирсэн. Тэгээд Б гэх айлд 0.75 грамын Болор нэртэй архи уусан. Тэгээд байж байтал Ангаа гэдэг залуу Ж гэдэг залуутай маргалдаад эхэлсэн. Тэгээд Борооноо гэдэг залуу бас дундуур нь ороод гурвуулаа маргалдсан. Ангай нь Ж руу дайраад байсан. Тэгээд Борооноо болио гээд салгах гэтэл  салахгүй болохоор нь би зүүн талын орны наана цаашаа хараад унтаж байсан Г.Л гэх хүнийг сэрээрээ гээд дуудсан чинь сэрэхгүй болохоор нь мөрөн дээрээс нь татсан чинь сэрээд та нар яах гээд байгаа юм гээд намайг бариад авсан. Тэгээд би зөрүүлээд хоёр гарыг нь  бариад авсан. Тэгээд намайг Г.Л баруун гараараа миний нүүрний зүүн хацар руу 1 удаа цохьсон, мөн баруун гараараа миний хамар руу 1 удаа цохьсон. Тэр үед маргалдаж байсан Ангаа,   Ж, Борооноо гурав гадаа гарсан байсан. Тэгээд тэр үед би намайг аллаа аваарай гэж орилоход Б гэх хүүхэн намайг ирж аваад гарсан. Тухайн үед тийм л юм босон. Би Г.Л гэх хүнийг танихгүй, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө би Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Харгант гэх газар Б гэдэг айлд байж байтал Бгийн эхнэр Б Г.Л, Ангай нарыг дуудсан. Шөнийн 12 цагийн орчим Бгийнд Г.Л, Ангай нар ирсэн. Тэгээд бид нар хоорондоо танилцсан. Г.Л, Ангай нарыг ирэхээс өмнө Бгийн гэрт Б,  Ж, Борооноо, Б, Со бид нар 0,5 грамын Ерөөл нэртэй архи 1 шил, мөн 0.5 Алтан түрүү нэртэй архи уусан. Ерөөл нэртэй архинаас би уугаагүй, сүүлийн Алтан түрүү нэртэй архинаас нь 3 удаа уусан. Мөн Со, Б нар Ерөөл нэртэй архинаас нь уугаагүй тусдаа эмэгтэй хүний архи уусан. Б, Со нар сүүлийн Алтан түрүү нэртэй архинаас бас уусан. Тэр Алтан түрүү  гэдэг архийг Ж авч ирсэн. Ерөөл нэртэй архийг Б, Б, Борооноо гурав ууж дуусгасан. Г.Л намайг шалтгаангүйгээр намайг зодсон. Г.Л намайг хариу үйлдэл үзүүлэх завдалгүй намайг зодсон. Зүүн хацар язралтай, 4 оёдол тавиулсан мөн хамар хугарч мурийсан. Хэрэг болсон айлийн гэрийн хойморт их цус гарсан байсан. Б гэх хүүхэн ирээд намайг гэрээс гаргасан. Тэгээд би гадаа цусаа тогтоогоод байж байтал Г.Л араас гарч ирээд дахиад зодох гэхээр нь би тийм юм байхгүй одоо больё гээд би зугтаасан. Тэгээд гэрийн хойд талын жалганд очоод сууж байтал Со гэдэг хүүхэн хүүхдээ тэврээд хүрээд ирсэн. Тэгээд нөхцөл байдал гайгүй болохоор нь би буцаад очсон чинь Б гэх хүүхэн надаа хөнжил авч ирж өгөөд машинд ороод унтчих гэхээр нь би Бгийн машинд ороод унтсан. Би гомдолтой байна, эрүүл мэнд хохирсон гэмтэл болон нааш цаашаа явсан зардал мөнгө одоогийн байдлаар 1.500.00 төгрөгийн хохирол учирсан байгаа. Цаашид гарах зардлыг сайн мэдэхгүй байна, Хэрэв зардал мөнгө гарвал Г.Лоос гаргуулж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/

“Гэрч Ж.Жын өгсөн:

“...Би тус өдөр Бгийнд ирсэн хүнээс ухна ишиг авах гээд очсон. Тэднийд Б.Б эгч нь гээд нэг эмэгтэй нэрийг нь мэдэхгүй байна, тэгээд хүргэн ах нь гээд нэг залуу байсан. Тухайн үед намайг очиход хоол унд хийсэн дайлаад сууж байсан. Тэгээд Бгийн эхнэр Б утсаар яриад төд удалгүй Ангаа, О хоёр архи уусан байдалтай хүрээд ирсэн. Тэр 2  хоорондоо мориноос болоод маргалдаад байхаар нь би тэр хоёрыг айлд маргалдаад яахав гээд аваад гаргасан. Тэгээд эргээд ороод ирсэн чинь Б.Б, О 2 зодолдсон байдалтай О орон дээр Б.Б гэрийн баруун талд нүүрэн хэсгээс нь цус гарсан, хамар руу нь цохьсон байдалтай мөн нүд нь улайсан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Б.Б би та нарыг муудалцаад байхаар нь энэ ахыг дуудсан чинь намайг зодчихлоо гэж байсан. Тэгээд Огоос юу болсон юм гэхэд О надад би 2 удаа цохьсон гэж хэлсэн. Тэгээд би яагаад хүн цохиж байгаа гэхэд О намайг унтаж байхад цохихоор нь би зөрүүлээд цохьсон гэж хэлсэн. Бид 3 Б.Бтай маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед Б эхнэртэйгээ, Б.Бтай хамт ирсэн эгч нь, Г.Л, Б.Б нар л байсан, өөр хүмүүс байгаагүй .Б.Б нэг их согтоогүй байсан, О ирэхдээ согтуу байсан. Гэрт байсан бүх хүмүүс сэрүүн байсан Б, Г.Лыг яах гэж хүн зодож байгаа юм бэ гээд загнаж байсан. Тэр үед Б.Б гэрийн баруун талд нүүрэн хэсгээс нь цус гарсан сууж байсан. Г.Л зүүн орон дээр Б мөн зүүн орон дээр өндийгөөд сууцгааж байсан. Б Л.Лын дэргэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/

Гэрч Н.Бгийн өгсөн:

“...Тухайн өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумаас Б.Б, Б, Со нар манайд хуц ухна зарахаар ирсэн. Тэгээд манай эхнэр Б тэдгээр хүмүүст хоол унд хийж өгөөд байж байтал шөнө 02 цагийн үед О, Ангаа хоёр архи уусан байдалтай ирсэн. Тэгээд манай эхнэр 0.5 граммын Ерөөл нэртэй архи гаргаж өгөөд хувааж ууцгаагаад сууж байгаад би унтсан. Унтаж байгаад сэрээд харсан чинь Б.Б, О хоёрын хооронд маргаан болсон байсан. Б.Б Ог чи намайг зодчихлоо гэж ярьж байсан. Яг хэн нь цохьсон, хэн нь цохиулсанг би мэдэхгүй байна. Хүмүүс чанга дугараад байхаар нь би сэрсэн. Би архи их уусан байсан, өөрийгөө хянах чадваргүй байсан. Би өөрөө тасарчихсан байсан болохоор Б.Б, Г.Л хоёрыг хэр зэрэг архи уусан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/

*Гэрч Г.Тийн өгсөн: 

“...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэн миний найз болох Б хуц, ухна аваад ирлээ ирж ав гэж утсаар залгахаар нь би Бгийнд 23 цагийн орчим очсон. Намайг очиход Б, Б, Б.Б, Б, Бы эхнэр Со, Ж нар байсан. Удаа ч үгүй О, Ангаа хоёр ирсэн. Тэгээд Бгийн эхнэр Б 0.5 граммын Ерөөл нэртэй архи гаргаж өгөөд бид нар хувааж уусан. Тэгээд Ангаа бид хоёр мориноос болоод маргалдсан. Бид хоёр маргалдаад гэрээс гараад хоорондоо учир зүйгээ ололцсон. Тэнд байсан хүмүүс архи уусан. Б.Б холоос ирсэн гээд архи уухгүй байсан. Ангаа, О хоёр Бгийнд ирэхдээ согтуу ирсэн. Ангаа, Ж бид нарыг гарсны дараа О, Б.Б хоёрын хооронд зодоон болсон юм шиг байна лээ. Ороод ирсэн чинь Б.Бы нүүрнээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-39 дүгээр тал/ 

*Гэрч У.Согийн өгсөн: 

“...Би тус өдөр Бгийнд нөхөр Б,  Б.Б нарын хамтаар хуц ухна зарахаар  10 цагийн үед ирэхэд тэднийд Ж, Боороо, Б, Б гэх хүмүүс байсан. Тэгээд тэднийд хоол цай хийж идээд сууж байтал Бгийн эхнэр Б утсаар хүрээд ирээ гээд хүнтэй яриад байсан. Тэгээд төд удалгүй Ангаа, О гээд 2 залуу согтуу орж ирсэн. Тэгээд бид хэд танилцаад бид нар жаахан хууч хөөрч байгаад Бгийн эхнэр Б нэг шил 0.5 граммын шилтэй эмэгтэй хүний архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Тэгээд миний толгой өвдөөд тэдний баруун талын  орон дээр хүүхдээ хөхүүлээд хэвтэж байгаад унтаж байтал чимээ гараад байхаар нь сэрсэн чинь Ангаа,  Боороо, Жамаа нар хоорондоо маргалдаад гэрээс гараад явсан. Тэгээд босоод ирсэн чинь  гэрийн хойморт их цус гарсан байсан. Тэгээд хүүхдээ тэврээд араас нь гарсан чинь гадаа Б.Бы нүүр нь их цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад О намайг ийм болгочихлоо,  эд нар маргалдаад байхаар нь салгах гээд Ог дуудсан чинь намайг ийм болгосон гэж байсан. Тэгээд би Б.Быг дагуулаад хойд талын энгэр рүү авч яваад тэнд жаахан сууж байхад О Б.Быг хайгаад Б хайчихав гүйцээчихье гээд орилоод байсан. Би архи уух нь уусан байсан гэхдээ ухаантай байсан. О ирэхдээ согтуу ирсэн Б.Б  эхний хоёр шил архинаас огт уугаагүй. Б.Б нь Ж, Боороо, Ангаа нарыг маргалдаад байхаар нь унтаж байсан Ог араас нь очиж тэд нарыг салгах гэж байгаад өшиглөсөн чинь О зөрүүлээд цохьсон юм шиг байна лээ. Яаж, юугаар цохьсонг нь би мэдэхгүй, Б.Б доод хацар болон хамар нь мурийсан байсан. Маргаан Б.Б, О нарын хооронд болсон, Б.Бы биед О гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-45 дугаар тал/ 

*Яллагдагч Г.Лын өгсөн:

“...Би 2018 оны 09 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Арханай аймгийн Хашаат сумын Баян баг Буурал Б гэх айлд орой 23 цагийн үед Батбуяны хамтаар гэртээ жоохон монгол архи уучихаад очсон. Тэгээд тэднийд байсан Б.Б, Б гэх хүмүүс Өвөрхангай аймгаас ирсэн байсан тэдгээр хүмүүст Бгийнх 10 литрийн монол архи нэг шил архи уучихсан нэгийг талдаа оруулчихсан байсан. Тэгээд би тэр архинаас нь нэг их уугаагүй тэгсэн Бгийн эхнэр Б намайг яагаад уухгүй байгаа гэж байсан. Тэгээд хэсэг бид нар ярилцаж байж байгаад Б унтаад өгсөн тэгэхээр нь би бас унтлаа гээд унтсан. Намайг унтаж байхад миний ар нуруу руу нэг удаа их хүчтэй өшиглөхөөр нь босоод хартал Б.Б байсан. Би чи яаж байгаа юм гээд буцаагаад нэг удаа Б.Бы хөл рүү өшиглөөд барьцалдаж авсан. Тэгсэн чинь Б.Б бид хоёр хамт унаад босоод ирсэн чинь Б.Бы нүүрэн хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд Б ирж бид хоёрыг салагсан. Тийм л асуудал болсон өөр маргаан болоогүй. Тэрнээс биш би Б.Бы нүүр рүү цохиогүй, тэр гэмтлийг хаанаас авсан талаар  би мэдэхгүй. Тухайн үед би архи уусан байсан, гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Б.Б надаас өөр хүнтэй маргалдаагүй, тухайн үед надтай маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-56 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаартай дүгнэлтэнд: 

“...Ч.Бы биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хацар, хамрын нуруунд язарсан шарх, зүүн нүдний салстад цус хуралт, бүсэлхийн зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт ба эмчилгээний үр дүнгээс хамаарна. Ч.Бы архаг хууч өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй. Одоогоор дээрх шинэ гэмтэлтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 10-11 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Цайдам баг, Харганат гэх газар байх иргэн Н.Бгийн гэрт иргэн Б.Б нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Л үйлдсэн болох нь хохирогч Б.Бы”... Тэгээд Борооноо болио гээд салгах гэтэл  салахгүй болохоор нь би зүүн талын орны наана цаашаа хараад унтаж байсан Г.Л гэх хүнийг сэрээрээ гээд дуудсан чинь сэрэхгүй болохоор нь мөрөн дээрээс нь татсан чинь сэрээд та нар яах гээд байгаа юм гээд намайг бариад авсан. Тэгээд би зөрүүлээд хоёр гарыг нь  бариад авсан. Тэгээд намайг Г.Л баруун гараараа миний нүүрний зүүн хацар руу 1 удаа цохьсон, мөн баруун гараараа миний хамар руу 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Жын ”... Тэгээд эргээд ороод ирсэн чинь Б.Б, О 2 зодолдсон байдалтай О орон дээр Б.Б гэрийн баруун талд нүүрэн хэсгээс нь цус гарсан, хамар руу нь цохьсон байдалтай мөн нүд нь улайсан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Б.Б би та нарыг муудалцаад байхаар нь энэ ахыг дуудсан чинь намайг зодчихлоо гэж байсан. Тэгээд Огоос юу болсон юм гэхэд О надад би 2 удаа цохьсон гэж хэлсэн. Тэгээд би яагаад хүн цохиж байгаа гэхэд О намайг унтаж байхад цохихоор нь би зөрүүлээд цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бгийн ”... Унтаж байгаад сэрээд харсан чинь Б.Б, О хоёрын хооронд маргаан болсон байсан. Б.Б Ог чи намайг зодчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Тийн ”... Ангаа, Ж бид нарыг гарсны дараа О, Б.Б хоёрын хооронд зодоон болсон юм шиг байна лээ. Ороод ирсэн чинь Б.Бы нүүрнээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч У.Согийн ”... Тэгээд босоод ирсэн чинь  гэрийн хойморт их цус гарсан байсан. Тэгээд хүүхдээ тэврээд араас нь гарсан чинь гадаа Б.Бы нүүр нь их цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад О намайг ийм болгочихлоо,  эд нар маргалдаад байхаар нь салгах гээд Ог дуудсан чинь намайг ийм болгосон гэж байсан. Тэгээд би Б.Быг дагуулаад хойд талын энгэр рүү авч яваад тэнд жаахан сууж байхад О Б.Быг хайгаад Б хайчихав гүйцээчихье гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 433 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Лын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Г.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна.

 

Шүүгдэгч Г.Лт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон,  түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болно. 

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотой баримт ирүүлсэнээс нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлэн 529431 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэснийг шүүгдэгч төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчийн нэхэмжлэлээс 84862, 50000 төгрөгийн үнийн дүнтэй баримтууд юу авсан болох нь тодорхойгүй, хохирогч өөрөө нотолж чадахгүй мөн шүүх хуралдаанд ирэхдээ 150000 төгрөгийн хөлс төлж ирсэн талаар тодорхойлолт бичүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Эм гоо ХХК-наас эм авсан 43.000 төгрөгийн баримт нь давхардсан байх тул тус тус хэрэгсэхгүй болгож, цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой зардал болон томографикийн шинжилгээ хийлгэхэд 75000 төгрөг төлсөн төлбөрийг нотлох баримтаа  бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Гн Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдан,  Б.Бы нэхэмжлэлээс 327.862 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР