Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 181/2023/01923/И |
Дугаар | 210/МА2024/01694 |
Огноо | 2024-08-30 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2024/01694
2024 08 30 210/МА2024/01694
*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/022 шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, *******, *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0******* сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 350,771,968 төгрөг гаргуулж, ******* УТҮГ-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******ын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлах, 57.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1******* хороо, 21 дүгээр гудамж, тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, 321 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
1.2 *******ын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлах, 57.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 367,730,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ хийхдээ үнэлгээчин нь үл хөдлөх хөрөнгийг орлогын болон өртгийн аргаар үнэлээгүй буюу зөвхөн Үнэгүй.мн зар дээр тавигдсан өөрийн төсөөтэй гэж үзсэн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан зах зээлийн үнэлгээг гаргасан. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвд байршилтай буюу Гранд плаза төвийн 6 давхарт байрладаг. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр ашиглах бүрэн боломжтой, төвийн цахилгаан, халаалт, цэвэр ус, бохир усны систем бүрэн холбогдсон, галын дохиолол, агааржуулалт, камерын системтэй гэсэн давуу талуудтай. Хөрөнгийг үнэлэхдээ орлогын арга буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төстэй үл хөдлөх хөрөнгө өнөөгийн зах зээл ямар үнээр түрээслүүлэх боломжтойг, тэдгээрийн татварын дараах сарын дундаж цэвэр мөнгөн урсгалыг хэдэн төгрөг байхыг огт тооцоогүй байна.
1.3 *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1******* хороо, 21 дүгээр гудамж, тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай, хувийн сууц, мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 103,800,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлэхдээ Сүхбаатар дүүрэг, 7 буудалд байрлах хашаа байшингуудтай харьцуулсан. Гэвч газрын зураг дээрээс харахад харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэг дүүрэгт оршдог боловч автобусны буудлаас зайдуу, хашаандаа гараашгүй, м.кв талбай багатай байна. Энэ нь үнэлгээчин үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулалтын аргаар ижил төрлийн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулахдаа ердөө Үнэгүй.мн хаягаас нэг дүүрэгт орших үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулж үнэлгээг гаргасан нь бодит байдалд нийцэхгүй. Бодитоор 87 м.кв хэмжээтэй вакум цонхтой, төвлөрсөн цахилгаан, цэвэр, бохирын шугамд холбогдсон, нам даралтын халаалттай, 38м.кв гараашны зориулалттай 1 давхар цутгамал бетон, төвлөрсөн цахилгаанд холбогдсон, мөн 321 м.кв эрхийн доголдолгүй газрыг нийтэд нь 103,800,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-г тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0******* сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 81******* магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00071 дугаар тогтоолоор *******, *******, ******* нараас 350,771,968 төгрөгийг гаргуулж ******* УТҮГ-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2 Төлбөр төлөгч хуулийн этгээд болон ******* нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлах, 57.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Мөн *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-, Г- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1******* хороо, 21 дүгээр гудамж, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт битүүмжлэн, хураасан.
2.3 Төлбөр төлөгч хуулийн этгээд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, төлбөр авагч барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/128 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/7334, 4-184/7335 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******, *******, ******* нарын хариуцагч *******т холбогдуулан гаргасан ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан болон ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-уудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******, *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шинжээч ХХК-ийн үнэлгээчин Н. нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанаас хожимдуулж үнэлгээний дүгнэлтийг ирүүлсэн.
4.2 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0******* сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 шийдвэрийн тогтоох хэсэгт ...эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт *******ын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1******* хороо, 21- тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт *******ын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1******* хороо, 21- тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар гэж тус тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хөрөнгүүдийг нэг хөрөнгийн үнэлгээний тайланд багтаасан нь буруу.
4.3 Хариуцагч хөрөнгийн үнэлгээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргаж өгөөгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч хоёр тусдаа үл хөдлөх эд хөрөнгө гэж ярьдаг ч эдгээр үл хөдлөх эд хөрөнгө нь зайлшгүй салгаж болохгүй хөрөнгө буюу газар тухайн газарт баригдсан объект байдаг тул үүнийг салгаж үнэлүүлэх боломжгүй. Тиймээс хөрөнгийн үнэлгээний компани хөрөнгийг хамт үнэлсэн.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь *******т холбогдуулан ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан болон ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-г тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0******* сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 348,869,669 төгрөг гаргуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,234,186 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 59-67/
3.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 81******* магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт *******, ******* нараас 348,869,669 төгрөгийг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгож, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1******* хороо, 21- тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай, хувийн сууцаар, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1******* хороо, 21- тоот хаягт байрлах, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байрны тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр, Д.Мөнхбатын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоот хаягт байрлах, 43 м.кв талбайтай, орон сууцаар, Нандин-Эрхэм ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байр, 607 тоот хаягт байрлах, 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр, Д.Батдоржийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоолоор тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн. /хх 68-79/
3.2 Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2022/00071 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 80-84/
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.
4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22280491 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 87/, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлах, 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22280491/06 дугаар тогтоолоор, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1******* хороо, 21- тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай, хувийн сууц, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 22280491/08 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 141-146/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22280491/12, 22280491/13 дугаар тогтоолуудаар хураан авсан /хх 147-152 / нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.
4.2 Төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нарт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4-184/5801, 4-184/580******* албан бичгээр үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/128 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнийг, ХХК-ийн үнэлгээчин Н. нарыг тус тус томилсон нь /хх 99, 157/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ.
5. Шинжээч ХХК-ийн үнэлгээчин Н. нь *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлах, 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 367,730,000 төгрөгөөр үнэлсэн. /хх175-198/
5.1 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/128 дугаар тогтоолоор шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасан. Тус хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт-аар хүлээлгэн өгсөн байх боловч шинжээчийн дүгнэлт ирүүлэх сүүлийн хугацаа нь амралтын өдөр байх тул дараагийн ажлын өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгснийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Шинжээч ХХК-ийн үнэлгээчин О. нь *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1******* хороо, 21- тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийт 103,800,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 102-114/
6.1 Шинжээч нь дүгнэлт гаргахдаа өртгийн болон орлогын хадлагын, мөн зах зээлийн жишиг үнийн аргыг ашигласан байна. /хх 102-109/ Үүнээс өндөр үнэлгээ буюу өртгийн хандлагын аргаар дээрх хувийн сууц, газрыг үнэлж, үнэлгээг 103,800,000 төгрөгөөр тогтоосон. Ийнхүү үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан хавтаст хэргийн 102-113, 175-198 дугаар талд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байх тул энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Түүнчлэн, нэг үнэлгээний тайлангаар хэд хэдэн хөрөнгө үнэлэхийг хуулиар хориглоогүй. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хоёр тусдаа хөрөнгийг нэг хөрөнгийн үнэлгээгээр үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/022 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН