Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/67

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Ч.Б, Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ггийн М нарт холбогдох эрүүгийн 1812001080016 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: , Б овогт Чийн Б/РД:АЮ77090275/ 

            Шүүгдэгч: Б овогт Ггийн М/РД:НШ73062474/ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг гэх газарт иргэн Г.Мын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

Яллагдагч Г.М нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг гэх газарт иргэн Ч.Бгийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Хохирогч Г.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Бид хоёр гахайн хоолноос болж хоорондоо маргалдсан. Тариат сумаас гахайн хоол ирсэн. Уг гахайны хоолыг ачиж явсан машины жолооч нь Ч.Бд өгөхөөр тохиролцсон байсан юм байна лээ. Жолооч нь Архангай аймагт ирээд Ч.Бд гахайн хоолыг өгөх гээд залгахад утасаа авахгүй байна гээд цаад хүн нь над руу залгаж гахайн хоолыг асгаж хаяах гээд байна чи авах уу гэхээр нь би авахаар болсон. Тэгээд гахайн байранд очиж уг хоолыг буулгаад байж байхад Ч.Б согтуу ирээд чи миний авах гэж байсан гахайн хоолыг авлаа гээд над руу ална,  хядна гэж дайрсан. Тэгэхээр нь би маргааш нь хоёулаа хуваагаад авъя гэхэд намайг заамдаж унагаагаад зодсон. Үүнээс хойш 3, 4 хоногийн дараа цагдаад гомдол  гаргасан байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг, 

 

*Хохирогч Ч.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн үед цагаан сарын баяр болж байсан болохоор айлд очиж цай уучихаад бага зэрэг архи ууж гэртээ ирээд унтсан. Орой 17 цагийн үед гахайн хоол ачиж ирсэн машины жолоочтой холбогдоход Спорт сургуулийн автомашины зогсоолд хүлээж байя гэхээр нь эхнэрийн хамт машинаа асаагаад яваад очиход байхгүй байсан. Тэгээд дахин утас руу нь залгахад Г.Мынд ирсэн гахайн хоолыг буулгаж байна гэж хэлсэн. Намайг Г.Мынд очиход гахайн хоолыг буулгаж байсан, бүрэн буулгаж дуусаагүй байсан. Г.М бид хоёр маргалдсан, би Г.Мтай зууралдаж дээлийн энгэрийг урсанаас биш зодсон, цохьсон зүйл байхгүй. Харин Г.М миний нүүр, амыг хавдтал зодсон. Би өөрөө машинаа барьж чадахгүй, машинаа эхнэрээрээ бариулаад харьсан. Тухайн өдрөө эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Энэ хэрэг болсноос хойш 10 гаруй хоногийн дараа эмнэлгээр явж гэмтлийн зэрэг гаргуулсан байсан. Би уг гахайн хоолыг өмнө нь хүнтэй ярьж захиалсан байсан. Тэгэхэд энэ хүн миний авах гэж байсан гахайн хоолыг авсан байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг 

 

           *Эрүүгийн 1812001080016 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ч.Бгийн өгсөн:

 

“...2018 оны 02-р сарын 21-ний орой 17 цагийн орчим би өөрийн эхнэрийн хамт МСҮТ- ын ард байдаг Б гэж хүний гахайг хариулдаг айлын гадаа очиход миний гахайнд өгөх хоолыг тэр хоёр хашаа руугаа оруулж байхаар нь наад гахайны хоолыг чинь би авах ёстой байсан юм гэхэд Б чиний утас холбогдохгүй байсан болохоор би авсан юм гэсэн. Би захьсан байсан ш дээ одоо хоёулаа хуваагаад авъя гэтэл өгөхгүй гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл шууд намайг заамдаж аваад газар унаган нүүр нүд рүү өшиглөж дэвсэж цохиж зодсон. Тэгэхэд манай эхнэр салгаад цагдаад дуудлага өглөө гэсэн чинь зугтаачихсан. Намайг Б гэдэг хүн газар унагааж нүүр рүү олон удаа цохиж эгэм цээж рүү мөн олон удаа өшиглөсөн. Гахайны хоол өгөхгүй гээд түүнээс болж маргалдсан. Мөн өмнө нь Быг чи миний гахайг хулгайлж авсан биз дээ гэх ухааны юм ярьсан байсан. Түүнд жаахан юм бодож явсан байх. Толгой их өвдөнө эгэм цээж орчим өвдөнө. Тухайн үед манай эхнэр, Бын гахайчин байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/

 

*Хохирогч Ч.Бгийн дахин өгсөн:

 

“...Г.М бид хоёр одоо учраа олчихмоор байна. Г.М надад гомдол саналгүй гэвэл надад ч бас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 эвлэрч уг хэргийг хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/

*Хохирогч Г.Мын өгсөн:

“...Ч.Бгийн гахайн байр болон манай гахайн байр нэг доор байдаг. Тариат сумын гаралтай нэрийг нь мэдэхгүй залуу малын гэдэс дотор Тариат сумаас Ч.Бтай ярьж замын унаанд өгч явуулсан байсан тэгээд тэр замын жолооч нь Архангай аймагт ирээд гэдэс доторыг нь Ч.Бд өгөх гээд утас руу нь залгахад Ч.Бгийн утас холбогдохгүй байсан учир манай гэрийн ойролцоо хаях гээд байж байх үед нь би таарч уг малын гэдэс доторыг нь би авахаар болоод би машиныг нь дагуулж гахайн байран дээр ирж гэдэс дотроо буулгаад дуусч байтал 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Ч.Б нь чи миний авах гэж байсан гахайны хоолыг чи авлаа гээд намайг машин дээрээс гэнэт татаж буулгасан тухайн үед тэр гэдэс дотор ачиж ирсэн машины жолооч яваад өгсөн. Тэгээд би Ч.Бтай маргалдаж намайг Ч.Б машины чиргүүл дээрээс өөрөө газар байх үедээ татаж газар унагаасан, газар унах үедээ би Ч.Бгийн дээрээс дарж бид 2 хамт газар уначихсан хэн хэн нь дээр доороо унасан талаараа мэдэх юм алгаа тэгээд бид 2 босч ирээд хэсэг барьцалдаж авч ноцолдоод тэгээд хэрүүл хийж байгаад салаад явцгаасан.  Намайг Ч.Б машины чиргүүл дээрээс татаж газар унагаасан тэр үед миний баруун мөр хавдсан байсан. Тухайн үед бид 2 нэг их сүрхий зодоон цохион хийгээгүй. Хэсэг барьцалдаж авч ноцолдсоноос өөр зүйл болоогүй. Тэгээд л салаад явцгаасан. Тэр үед бид 2 хэн хэнгийгээ хөлөөрөө болон гараараа цохиж зодоогүй. Харин намайг чиргүүл дээр байхад Ч.Б газар байх үедээ намайг машины чиргүүл дээрээс зууралдаж татаж газар унах үед бид 2 жаахан эвгүй унцгаасан. Би Ч.Бг цохиж зодоогүй, намайг машины чиргүүл дээрээс татаж газар унах үед Ч.Бгийн болон миний эгэм мөр гэмтсэн байх. Тэр үед Ч.Б архи уусан согтуу байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Ч.Б учруулсан. Тэр үед манай гахайчин Бь байсан мөн Ч.Бгийн эхнэр хамт байсан. Өөр хүн байгаагүй. Учир зүгээ олоод хэргээ хурдан түргэн шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг хх-ийн 21-23 дугаар тал/

*Гэрч Ц.Аын өгсөн: 

 

    “...Тухайн өдөр Баадай гэдэг хүн над руу утсаар малын өөх ачуулаад явуулсан чинь Заяа утсаа авахгүй байна гээд 2-3 удаа над руу залгасан. Авахгүй бол жалга руу хаялаа гэхээр нь манай нөхөр Б бид хоёр МСҮТ-ын арын гахайн аж ахуй руугаа явсан. Тэгээд манай нөхөр нөгөө өөхөө буулгахаар үлдээд би гахай хариулдаг айлд орчихсон. Хэсэг хугацааны дараа манай нөхөр гэрт орж ирээд Заяа намайг машин дээрээс түлхээд унагалаа гээд дээлнийх нь энгэр сугыг нь урчихсан орж ирээд цагдаад мэдэгдэнэ гээд л явсан. Манай нөхөр эрүүл харин Ч.Б архи уучихсан байсан гэж манай нөхөр надад хэлсэн би бол хараагүй. Хашааны гадаа тийм юм болсон байсан. Гар нь шалбарсан байсан. Одоо бол гайгүй болсон байна лээ. Ч.Б байнга архи ууж уусан үедээ манай нөхөр Г.Мыг гахайны хулгайд гүтгэж доромжилж байсан. Манай нөхөр архи, тамхи хэрэглэдэггүй. Би гэрээсээ гараагүй учраас хараагүй. Надад нэмж ярихад манай нөхөр Г.Мыг ямар үндэслэлээр гахайны хулгайд гүтгээд доромжлоод байдгийг нь мэдмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Бгийн өгсөн: 

 

“...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр Ч.Б өглөө гэрээсээ гараад гахайгаа тууна гэж гараад ирэхдээ жаахан согтуу ирсэн, юу болсон бэ? гэж асуухад: гахай байдаг газрын урд талд малтай айл байдаг тэр өвөөгийнд орж золгоод цай уугаад жаахан архи уусан гэж хэлсэн гэртээ унтаж байгаад сэрээд утсаа надаас асуугаад утас олж өгөхөд хөдөө Мөрөнгөөс гахайн хоол болох малын өөх дотор гэдэс ачиж авчирсан хүн рүү залгаж асуухад авчирсан хүн нь онцгой байдлын хажууд ирсэн байна гээд би нөхрийн хамт тэр газар нь очиход байхгүй байсан дахин  залгаад асуухад энд нэг хүн авах гээд ирсэн тэр хүнийг дагаад явж байна гэсэн бид хоёр гахай байдаг хогийн жалгын наад талд очиход Б гахай байдаг хашааны гадаа Б гахай малладаг малчин залуутай хамт буулгаж байсан. Юу болсон талаар асуухад чам руу, утсаар залгаад чи утсаа авахгүй байсан би авахаар болсон чамтай хуваахгүй гээд маргалдаж эхэлсэн. Манай нөхөр машины хажууд зогсож байхад Б машин дээрээс үсэрч бууж ирээд заамдаж аваад нүүр нүдгүй цохиод дээрээс нь газар унагаж өшиглөөд дэвслээд байсан би болиочээ цагдаа дуудлаа гэхэд чаддаг юм бол дууд гэж байсан. Тэгээд би салгасан, гахайн байр байдаг газар утасны сүлжээ муу байдаг сүлжээ орохгүй тасраад байсан миний утасны сүлжээ муу байсан. Бын гахай малладаг залуу нь Бын машиныг гудамжны үзүүрт авчирч орхиод ирсэн. Б бид нарт харгагдахгүй хойд талаараа даваад машинаа унаад яваад өгсөн. Манай нөхөр Ч.Б өглөө айлд очоод архи уусан байсан, гэртээ унтаж байгаад явсан. Манай нөхөр Ч.Бг Г.М нь гараараа нүүрэн хэсэгт олон удаа цохьсон, заамдаж байгаад тонгорч унагаад эгэм, цээж хэсэг рүү олон удаа өшиглөсөн, дээрээс нь хөлөөрөө дэвсэлсэн. Өөр хүн зодоогүй хамраас цус гоожсон, амнаас нь цус гарч байсан. Миний авах гэж байгаа гахайны хоолийг чи авах гэлээ чи муу хүнийг дээрэлхэлээ, миний буулгаж байгаа зүйлийг чи авах гэлээ гээд маргалдаж зодоон эхэлсэн. Ч.Б, Б.Б, Г.М, тэдний гахайчин залуу байсан. Манай нөхөр Ч.Б Г.Мыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин би тэр хоёрыг салгах гэж ноцолдож байхад хөх өнгийн торгон дээлний энгэр хэсгийг урсан, дээл урчихлаа ална аа гэж орилхоор нь би тэндээс зугтаасан...”гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Бийн өгсөн: 

 

“...Би 2018 оны 02 сарын 21-ний өдөр гахай хариулаад, Архангай аймаг Эрдэнэбулган сум 5-р баг Наран булаг 64-02 тоотод байж байхад ачааны машинтай гахайны хоол хоолны гэдэс аваад манай эзэн Г.М ирээд гахайны хоол бид 2 буулгаж байхад Ч.Б ах ирээд миний авах ёстой гахайны хоол чи миний урдуур орж авлаа гээд маргалдаж эхэлсэн. Ч.Б ах миний хоол, манай хоол чи авчихлаа гээд орилоод гахайны хоол буулгаж байсан Г.Мыг машинаас татаж өөр дээрээ унагаасан, унаад хоорондоо зууралдаад байж байхад Ч.Бгийн эхнэр салгасан. Ч.Б гэдэг хүний эхнэртэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй харин Ч.Б ах согтуу ирээд гахайны хоолон дээрээс болж Г.М гэдэг хүнтэй маргалдаж машин дээрээс татаж унагаад тэр хоёр хоорондоо зууралдаад Ч.Б нь Г.Мын цамц дээлийн энгэр хоёр ураад хаясан Ч.Бгийн эхнэр та хоёр гахайн хоолноос болоод хоорондоо муудалцаад яахав таниж мэдэхгүй хүмүүс биш гээд салсан. Г.М ах Ч.Бг чи эрүүлдээ уулз гээд машиндаа суугаад тэндээс гэр рүүгээ яваад өгсөн. Би маргааш өдөр нь ажилдаа УлаанБ хот руу явсан. Гадна талаас харахад нүүр нь улаан царайтай үс нь сэгсийсэн байсан, өөрөө улаан царайтай, хувцас нь шороо болсон. Өөр янз бүрийн шарх сорви харагдаагүй. Ч.Б ахын хацар нь улаан харагдаж байсан өөр харагдах цус нөж байгаагүй харин Г.М ахын нүүр хэсгээр ил харагдах шарх сорив байгаагүй. Ч.Бд хувцсаа уруулсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/ 

 

*Яллагдагч Ч.Бгийн өгсөн:

“...Архангай аймгийн Тариат сумаас гахайнд зориулсан малын өөх гэдэс над руу хүн явуулахаар ярьж тохирсон байсан. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Тариат сумаас захисан гахайны хоол ирсэн байсан, уг өдөр би өглөө эрт архи уугаад гэртээ унтчихсан байсан тэгээд нэг сэрээд Тариат сумаас ирсэн жолоочтой утсаар яриад Спорт сургуулийн ойролцоо уулзахаар болоод яваад очтол нөгөө Тариат сумаас ирсэн жолооч байхгүй байсан. Тэгэхээр нь дахин утсаар залгаад асуухад Г.М гэх айлд буулгаж байна гэхээр нь Г.Мын гэрт очсон. Тэгээд Г.М бид 2 гахайн хоолноос болж нилээд ширүүн маргалдаад байж байсан чинь гэнэт л Г.М намайг машин дээрээсээ бууж ирээд намайг зодсон газар унагааж байгаад дээрээс дэвсэж зодсон. Би Г.Мт огт гар хүрээгүй. Тухайн үед би Г.Мтай зууралдаж байгаад өмсөж явсан дээлийг нь л урсан өөр байдлаар гар огт хүрээгүй. Г.М уг хэрэг явдал болсноос хойш 10 гаран хоногийн дараа эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулсан байсан би тухайн үед  Г.Мыг цохиж зодоогүй. Тухайн үед манай эхнэр Б.Б, Г.М Г.Мын гахайчин гэх залуу, тэгээд гахайн мах авч ирсэн нэрийг нь мэдэхгүй жолооч нар хамт байсан. Би Г.Мыг огт цохиж зодоогүй харин өөрөө зодуулсан. Г.М намайг зодох үедээ зүгээр л явж байсан шүү дээ намайг зодох үедээ уг гэмтлийг өөрөө өөртөө л учруулсан байх би огт гар хүрээгүй. Би Г.Мтай ноцолдож байх үедээ өөрөө их сул биетэй юун тэр хүний урдаас хөдлөх тийм чадваргүй л байсан би огт хөдлөөгүй. Би урьд хэрэг болохоос өмнө согтуу явж байх үедээ Г.Мтай тааралдаад баярахсан байдалтай үг хэллэг зөндөө хэлсэн байсан түүнд юм бодож санасан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр тал/ 

 

*Яллагдагч Г.Мын өгсөн: 

 

“...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ч.Бд Архангай аймгийн Тариат сумаас малын хаягдал гэдэс дотор ирсэн байсан. Тухайн үед Ч.Б утсаа авахгүй байсан учир Тариат сумаас Батжаргал гэх эмэгтэй над руу утсаар залгаж би Ч.Бд гахайн хоол явуулсан юм Ч.Бгийн утас нь болохгүй байна УлаанБ хот руу буцаж яваа машин байгаа учраас жолооч нь яараад байна чи авчих уу гэхээр нь заза тэгье гээд жолоочтой нь холбогдож гахайн байран дээрээ авч ирсэн. Тэгээд гахайн хоолоо буулгаад байж байтал Ч.Б ирээд намайг элдэвлээд миний авах гэж байсан гахайн хоолыг чи авчихлаа гээд над руу дайраад байсан.  Тэгээд гэнэт ухас хийгээд намайг заамдаж аваад Пройнтер маркийн автомашины ачаан дээрээс татаж газар унагаасан. Тэр үед Ч.Б бид 2 газар хамт унасан, тэгээд босч ирээд барьцалдаж аваад Ч.Б над руу дайраад байхаар нь би 2-3 удаа цааш нь түлхсэн. Тухайн үед Ч.Бгийн хамраас цус гарчихсан л байсан. Сүүлд нь Ч.Б чи намайг цохиж зодсон гэж хэлж байсан. Тухайн үед Ч.Б намайг заамдаж аваад татах үед би машины ачаан дээрээс татагдаж доош газар унасан, газар унах үедээ Ч.Бтай зууралдаж хамт унасан. Тэр үед Ч.Бгийн гар гэмтсэн байж болох юм гэхдээ би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Ч.Б, манай гахайчин залуу Б.Бь, Ч.Бгийн эхнэр нар хамт байсан. Би Ч.Бг цохиогүй намайг татах үед хамт газар унасан тэгээд босч ирж барьцалдаж аваад 2-3 удаа түлхсэн,  түүнээс биш цохиогүй.  Ч.Бгийн учирсан гэмтлийг би учруулсан. Би үнэндээ нүүр ам руу нь цохиж зодоогүй 2-3 удаа түлхсэн. Би Ч.Бг барьж аваад заамдалцаад зогсож байхдаа мушгиад цааш нь түлхээд газар унагаасан дараа дахин 2 удаа түлхэж газар унагаасан. Түүнээс биш гараараа цохиж зодоогүй. Ч.Бгийн хамраас нь цус гарсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаартай“...Ч.Бгийн биед баруун эгэм ясны дунд хэсгийн далд зөрөөтэй хугарал, духны зүүн дээд хэсэг, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун эгэм ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлиийн хүндэвтэр зэрэгт, нүүрний гэмтэл нь 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй....”дүгнэлт/хх-ийн 35 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 143 дугаартай“...Г.Мын биед баруун мөрний үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, мөрний үеэр эвгүй хөших үед үүсэх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 40 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг гэх газарт иргэн Г.М, Ч.Б нар нь  харилцан зодолдож Ч.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Г.М, Ч.Б нар нь  харилцан зодолдож Г.М нь Ч.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ч.Б нь Г.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Бгийн”... Би хоёулаа хуваагаад авъя гэтэл өгөхгүй гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл шууд намайг заамдаж аваад газар унаган нүүр нүд рүү өшиглөж дэвсэж цохиж зодсон. Тэгэхэд манай эхнэр салгаад цагдаад дуудлага өглөө гэсэн чинь зугтаачихсан. Намайг газар унагааж нүүр рүү олон удаа цохиж эгэм цээж рүү мөн олон удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Мын ”... 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Ч.Б нь чи миний авах гэж байсан гахайны хоолыг чи авлаа гээд намайг машин дээрээс гэнэт татаж буулгасан тухайн үед тэр гэдэс дотор ачиж ирсэн машины жолооч яваад өгсөн. Тэгээд би Ч.Бтай маргалдаж намайг Ч.Б машины чиргүүл дээрээс өөрөө газар байх үедээ татаж газар унагаасан, газар унах үедээ би Ч.Бгийн дээрээс дарж бид 2 хамт газар уначихсан хэн хэн нь дээр доороо унасан талаараа мэдэх юм алгаа тэгээд бид 2 босч ирээд хэсэг барьцалдаж авч ноцолдоод тэгээд хэрүүл хийж байгаад салаад явцгаасан.  Намайг Ч.Б машины чиргүүл дээрээс татаж газар унагаасан тэр үед миний баруун мөр хавдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Аын”... Хэсэг хугацааны дараа манай нөхөр гэрт орж ирээд Заяа намайг машин дээрээс түлхээд унагалаа гээд дээлнийх нь энгэр сугийг нь урчихсан орж ирээд цагдаад мэдэгдэнэ гээд л явсан. Манай нөхөр эрүүл харин Ч.Б архи уучихсан байсан гэж манай нөхөр надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн “...Манай нөхөр машины хажууд зогсож байхад Б машин дээрээс үсэрч бууж ирээд заамдаж аваад нүүр нүдгүй цохиод дээрээс нь газар унагаж өшиглөөд дэвслээд байсан би болиочээ цагдаа дуудлаа гэхэд чаддаг юм бол дууд гэж байсан. Тэгээд би салгасан. Манай нөхөр Ч.Бг Г.М нь гараараа нүүрэн хэсэгт цохьсон, заамдаж байгаад тонгорч унагаад эгэм, цээж хэсэг рүү олон удаа өшиглөсөн, дээрээс нь хөлөөрөө дэвсэлсэн. Өөр хүн зодоогүй хамраас цус гоожсон, амнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн “...Ч.Б ах миний хоол, манай хоол чи авчихлаа гээд орилоод гахайны хоол буулгаж байсан Г.Мыг машинаас татаж өөр дээрээ унагаасан, унаад хоорондоо зууралдаад байж байхад Ч.Бгийн эхнэр салгасан. Ч.Б гэдэг хүний эхнэртэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй харин Ч.Б ах согтуу ирээд гахайны хоолон дээрээс болж Г.М гэдэг хүнтэй маргалдаж машин дээрээс татаж унагаад тэр хоёр хоорондоо зууралдаад Ч.Б нь Г.Мын цамц дээлийн энгэр хоёр ураад хаясан...”гэх мэдүүлэг, хохирогч Г.Мын биед хөнгөн, Ч.Бгийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 105, 143 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.Бгийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх,  шүүгдэгч Г.Мын бусдын биед халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бгийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх,  шүүгдэгч Г.Мын бусдын биед халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч шүүгдэгч Ч.Бг бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан,  шүүгдэгч Г.Мыг  бусдын биед халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. 

 

           Шүүгдэгч Ч.Б, Г.М нарт холбогдох хэргийг шүүх 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан бөгөөд шүүгдэгч Ч.Б, Г.М нарын гэмт  хэрэг үйлдсэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн хувьд хорихоос өөр төрлийн торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, ...мөн зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ч.Б, Г.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Хохирогч нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. 

 

Шүүгдэгч Ч.Б, Г.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт Ггийн Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Б овогт Чийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Бгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Шүүгдэгч Г.М, Ч.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.М, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР