| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2023/03086/И |
| Дугаар | 210/МА2024/01823 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01823
| 2024 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2024/01823 |
,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/03837 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,-д холбогдох,
53,972,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
,,,,,,,, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төслийн хүрээнд хийгдэж буй авто замын өргөтгөлийн ажилд гүйцэтгэгч байгууллагаар ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ХХК, ,,,,,,,,,, зам ХХК, ,,,,,,,,,, оффис ХХК, ,,,,,,,,,,,, ХХК, ,,,,,,,,,,, ХХК гэх 7 компани ажилласан. Эдгээр компаниудад ,,,,,,,, аймгийн Засаг даргаас ажилд нь зориулж зээлээр шатахуун нийлүүлэхийг манай компанид санал болгосон.
Үүний дагуу манай компани ,,,,,,,,,,,,-д 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 53,972,150 төгрөгийн тос, тосон бүтээгдэхүүн, шатахууныг зээлээр нийлүүлсэн боловч ,,,,,,,,,,,, нь төлбөрийг төлөөгүй тул дээрх мөнгөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Зээлээр худалдсан бол төлбөрийг хэдэн сарын хугацаанд хэрхэн барагдуулах, хэрвээ үүргээ зөрчсөн тохиолдолд хэрхэх талаарх нөхцөлийг хоорондоо тохирсон тохиолдолд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.
Хэрэгт авагдсан баримтаар ,,,,,,,,,, ХХК болон ,,,,,,,,,,,,,,-ийн хооронд бодит үйлдлээрээ шатахуун нийлүүлэх харилцаа үүссэн, харин ,,,,,,,,,,,, нь авто замын ажилд ,,,,,,,,,, ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр оролцсон. ,,,,,,,,,, ХХК нь туслан гүйцэтгэгчээ шатахуунаар хангах үүргийн хүрээнд ,,,,,,,,,,,,,,-тай харилцан тохиролцоод нийлүүлсэн шатахууныг манай компани хүлээж авсан.
,,,,,,,,,, ХХК-тай тооцоо нийлэхэд одоо нэхэмжлэлээр шаардаж байгаа шатахууны төлбөрийг төлбөрийн үлдэгдлээс суутгаж тооцоо нийлж баталгаажуулсан. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,-д холбогдох 53,972,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,, ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн нийт 53,972,150 төгрөгийн тос, шатахууныг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд зээлээр авч өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг ба энэ талаар хариуцагч байгууллагыг төлөөлж барааг хүлээж авсан нярав П.Ганбаатар гэрчийн мэдүүлэг өгсөн.
,,,,,,,, аймгийн Засаг даргын зүгээс санаачлан зохион байгуулж буй ажлын хүрээнд манай байгууллагыг гүйцэтгэгч байгууллагуудад тос, шатахуун тогтмол нийлүүлэх шаардлагатай байгааг мэдэгдсэний дагуу ",,,,,,,,,,," ХХК, ",,,,,,,,,,," ХХК, ",,,,,,,,,," ХХК, ",,,,,,,,,,," ХХК, ",,,,,,,,,,," ХХК, ",,,,,,,,,,," ХХК нар нь өөр өөрийн хийж гүйцэтгэж буй ажлын хүрээнд шаардлагатай барааг зээлээр авч ашигласан.
Хариуцагч нь нийтдээ 53,972,150 төгрөгийн тос, шатахууныг зээлээр авсан буюу талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Гэрээний харилцаа зохигчийн хооронд үүсээгүй. Манай компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан Цэн тойн ХХК нь энэ асуудлыг хариуцах ёстой болох нь баримтаар тогтоогдсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгов.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,-д холбогдуулан 53,972,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/14643 дугаар захирамжаар ,,,,,,,,,, ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, улмаар эрэн сурвалжилсан боловч хуулийн этгээдийн байрлах хаягийг олж тогтоогоогүй байна.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ,,,,,,,,,, ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтээсээ татгалзсаныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан атлаа шийдвэр гаргахдаа ,,,,,,,,,, ХХК-д холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцээгүйг залруулна.
Учир нь нэхэмжлэгчийн хамтран хариуцагчаар татуулах хүсэлтээсээ татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар захирамжаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтэд нэхэмжлэлээсээ татгалзсан агуулга тусгагдаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгов.
3. ,,,,,,,,,,,, нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11/16 болон 12/16 тоот гэрээний үндсэн дээр ,,,,,,,, аймгийн ,,,,,,,,,, хотын Гудамж төслийн бүтээн байгуулалтын авто замын ажил болон ,,,,,,,, аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Их тойруугийн замаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хашааны зүүн хойд уулзвар хүртэл 0,632 км авто зам, замын байгууламжуудын ажилд ,,,,,,,,,, ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар харилцан тохиролцсон байна.
Мөн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхдээ ,,,,,,,,,, ХХК нь ажлын хөлс 302,500,529 төгрөг төлөхөөс ,,,,,,,,,,,,,,-д өгөх 53,972,150 төгрөгийг хасч, 248,528,379 төгрөгийг ,,,,,,,,,,,,-д төлөх үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан.
3.1. Харин санхүүгийн анхан шатны баримт болон гэрч П.Ганбаатарын мэдүүлгээр ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,-иас 53,972,150 төгрөгийн үнэ бүхий шатахуун, тос, тослох бүтээгдэхүүн хүлээн авсан болох нь тогтоогдсон.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй учир ,,,,,,,,,,,, хүлээн авсан шатахуун, тос, тослох бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэггүй гэж үндэслэлтэй дүгнэжээ.
4.1. Хэдийгээр ,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгчээс шатахуун, тос, тослох бүтээгдэхүүн хүлээн авсан үйл баримт тогтоогдсон боловч тухайн бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг үүсэхгүй.
Учир нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр ,,,,,,,,,, ХХК болон ,,,,,,,,,,,, нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, үүний дагуу ,,,,,,,,,, ХХК нь туслан гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,-ийг шатахуунаар хангахаар тохиролцсон тул ,,,,,,,,,,,,,,-д төлөх шатахуун, тос, тослох бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тооцоо нийлж баталгаажуулжээ.
Иймээс хариуцагч ,,,,,,,,,,,, нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасны дагуу нэхэмжлэгчээс бүтээгдэхүүнийг хүлээн авчээ.
Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
4.2. Түүнчлэн нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,-д нийлүүлсэн шатахуун, тос, тослох бүтээгдэхүүн нь ,,,,,,,,,, ХХК болон ,,,,,,,,,,,,-ийн хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамааралгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
4.3. Иймд анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/03837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,
3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ