Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01702

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 04 210/МА2024/01702

 

 

******* ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/02176 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ТБАГУТҮГ

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 15,538,796 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар тус газрын *******,*******,******* *******, мэргэжилтэн г албан тушаалаас нь чөлөөлж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаал, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, г Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,700,155 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгасан.

1.2 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02591 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/XT2020/00527 дугаар тогтоолоор гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9,788,614 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

1.3 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/50 дугаар тушаалаар 6,770,355 төгрөг, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8,768,441 төгрөг, нийт 15,538,796 төгрөгийг д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон.

Иймд *******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 15,538,796 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч ******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гаргасан г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ *******ын санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл байсан гэсэн дүгнэлтийг шүүх хийгээгүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах үндсэн нөхцөлд албан хаагчийн үйлдэл болон иргэнд учирсан гэм хорын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай. Үүнээс гадна хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хуулиар тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл ажилтан шууд санаатай байх, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. *******ын хувьд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүйгээр хандаж, үүний улмаас төрд хохирол учруулсан үйлдэл байхгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн.

2.2 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар нийтийн эрх ашгийн үүднээс төлөөлөн нэхэмжлэл гаргах, шаардах эрх *******д анх хуулиар олгосон. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 4 дүгээр зүйлд Төрийн албаны тусгай зарчмуудыг тухайлан тодорхойлохдоо 4.2.7, мөн 2002 оны хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаас үзвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар регресс шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээ *******д 2002 оны Төрийн албаны тухай хуулиар олгогдоогүй. Уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан "шаардах эрх" хэрэгжих боломж, тухайлсан нөхцөл нь 2002 оны Төрийн албаны хуулийнхаа бусад зохицуулалт, үндсэн зарчмаараа хэрэгжих боломжгүй байсан тул *******д нэхэмжлэл гаргах, шаардах эрх байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Төрд учирсан хохирлыг иргэн ******* нь барагдуулах үүрэгтэй гэж бодож байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 15,538,796 төгрөгийг гаргуулж ******* ТБАГУТҮГ-ын Төрийн сангийн дансанд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 235,644 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. нь томилогдсон ажлын байрандаа шалтгаангүйгээр ажил тасалсан шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Хариуцагч ******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын орлогч даргаар ажиллах үедээ г ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй. Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/32 дугаар захирамж батлагдан гарсантай холбоотойгоор чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэсэн. 2002 оны Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт заасны дагуу үүргээ хэрэгжүүлсэн.

5.2 Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэр, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02591 дүгээр шийдвэрүүдийг үндэслэж хохирлын хэмжээгээр тооцсон. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 6,700,155 төгрөг, мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/326 дугаар тушаалаар 9,476,046 төгрөг, нийт 16,446,201 төгрөгийг д олгосон байна. ******* нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/69 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул түүнээс хойших цаг хугацааны олговрыг шаардах учиргүй. Мөн д олгосон нөхөн олговор нь 16,446,201 төгрөг болж байхад нэхэмжлэгч ямар нотлох баримтыг үндэслэж 15,538,796 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

5.3 Тус шүүхэд нэхэмжлэгч *******өөс *******од холбогдуулан 7 тусдаа нэхэмжлэлээр нийт 70,715,704 төгрөгийг шаардаад байна. Үүнээс энэ маргаанд хамаарах нэг шүүхийн шийдвэрт холбоотойгоор 4 тусдаа нэхэмжлэлээр нийт 35,176,050 төгрөгийг шаардсан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасан. Хэдийгээр *******ын тухайд төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байна.

Ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор захиргаа эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд хохирлыг тооцох арга аргачлал төрийн /захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагч/ болоод төрийн бус бүх байгууллагын ажилтанд адил тэгш байх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Манай байгууллагын зүгээс *******ыг хариуцагчаар татаж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Учир нь ******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гэх төрийн албан хаагчийн бүтцийн өөрчлөлтөөр төрийн албанаас чөлөөлсөн. Мөн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах шийдвэр гаргаснаар, тухайн ажилтан албан тушаал бууруулсан шийдвэрийг эс зөвшөөрч, ажилдаа очихгүй байсны улмаас ажлаас халсан шийдвэр гаргасан. Уг ажлаас халсан тушаалыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр үндэслэлгүйгээр гаргасан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн төрийн албан хаагчийг ажлаас болон бүтцийн өөрчлөлтөөс чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн албан тушаал бууруулах заалтыг баримталсан нь үндэслэлгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, ашиг нь хамгаалагдах ёстой гэх үндэслэлийг баримталж, анхан шатны шүүхийн шийдвэрээр *******ын гаргасан тушаалыг хүчингүй болгосон, буруу тушаал гаргасан гэж үзсэн. Уг асуудлыг өмнө нь шүүхээр хянан шийдвэрлүүлж, хүчин төгөлдөр шийдвэр гарсан учраас хэргийн нөхцөл байдлыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

6.2 Мөн анхнаасаа төрд хохирол учруулах санаа зорилготойгоор тухайн Засаг даргын Тамгын газрын бүтэц хийгдсэн. нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт төлөвлөлт,*******,**************, мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэвч гийн ажиллаж байсан хэлтсийн нэршлийг өөрчилж, гийн албан тушаалын орон тоо байсаар байхад г бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн. Мөн гийн ажиллаж байсан албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй өөр хүнийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсан. Уг нөхцөл байдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тухайн ажилтныг гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан. ******* нь өөр хүнийг тухайн албан тушаалд томилох санаатайгаар г төрийн албанаас чөлөөлсөн учраас төрд санаатайгаар хохирол учруулсан. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа г ажилд нь эгүүлэн цаг алдалгүйгээр томилоогүй учраас иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс *******оос 9,400,000 төгрөгийг гаргуулж, д олгохоор шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу д 6,700,155 төгрөгийг олгож, ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд нэмж 9,400,000 төгрөгийн хохирол учрахгүй байсан. ******* төрд хохирол учруулах санаа зорилгыг илт агуулаагүй боловч г ажилд нь эгүүлэн томилоогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өөрөө төлөхгүй, төрөөс төлнө гэх байдлаар уг асуудалд хандсан гэж үзэж байна. Уг нөхцөл байдлыг анхнаасаа төрд хохирол учруулах санаатай байсан гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрээр нийт 16,446,201 төгрөгийг гаргуулах ёстой байхад 15,538,796 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Учир нь *******, Хууль зүйн дотоод хэргийн сайдын багцаас гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн төлбөрийн баримтаар 6,770,355 төгрөг, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 8,768,441 төгрөг, нийт 15,538,796 төгрөгийг *******оос гаргуулахаар нэхэмжилсэн. Учир нь бодит хохирол буюу төрд учирсан хохирлыг баримтаар тогтоогдсон үнийн дүнгийн хэмжээнд нэхэмжлэл шаардлага гаргасан.

6.3 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт албан тушаалтан төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, төрийн албанд хууль бусаар томилсныг тогтоосон, *******ийн тогтоол болон шүүхийн шийдвэрийг үндэслэж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах эрхийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан. Мөн ******* нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна. ******* нь 2016 оноос 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* албан тушаалд тасралтгүй ажиллаж байсан. Төрийн албан хаагчийг ажлаас халсан, чөлөөлсөнтэй холбоотой гарсан зардлыг зөвхөн ******* нэхэмжлэхээр хуульчилсан. Уг нөхцөл байдлын улмаас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, дотоод аудитын нэгжээс нэхэмжлэл гаргах боломжгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нийт нэхэмжлэлийн үнийн дүн, тухайн албан тушаалтны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс илүү байгаа учраас төлөх боломжгүй гэх зохицуулалт нь хууль бус шийдвэр гаргасныхаа эрх зүйн үр дагаврыг хариуцах *******од хамааралгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь хариуцагч *******од холбогдуулан гэм хорын хохиролд 15,538,796 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

3.1 Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын *******,*******,******* *******, мэргэжилтэн г 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны Зохион байгуулагчаар томилсон. /хх 7/

3.2 Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь тус дүүргийн 1 дүгээр хорооны Зохион байгуулагчаар томилогдсон нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. /хх 8/

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэрээр дээрх тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, г урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны хугацааны цалин 6,700,155 төгрөгийг олгохыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн. /хх 14-38/

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02591 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 9,476,046 төгрөгийг гаргуулан д олгож шийдвэрлэснийг /хх 39-42/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00527 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 43-51/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу г ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...г ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй гэх гомдлыг хангахгүй.

7. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заасан.

7.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

8. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар тушаалаар 6,770,355 төгрөгийг д олгосон. /хх 11-13/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/326 дугаар тушаалаар д шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,476,046 төгрөгийг тус тус олгохоор болсон. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8,768,441 төгрөгийг д шилжүүлсэн болох нь Төлбөрийн хүснэгт гэх баримтаар тогтоогдож байх /хх 9-10/ тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...д олгосон нөхөн олговор нь 16,446,201 төгрөг болж байхад нэхэмжлэгч ямар нотлох баримтыг үндэслэж 15,538,796 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй.

8.1 Иймд ******* ТБАГУТҮГ нь хариуцагч *******оос төрд учирсан хохиролд 15,538,796 төгрөгийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, уг тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

10. Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/02176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН