Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/35

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Ж.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жийн Тд холбогдох эрүүгийн 1812006620024 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Б овогт Жийн Т/РД/ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сөрт багийн нутаг дэвсгэрт иргэн Я.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зүүн гар орчимд нь хутгалж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн 1812006620024 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

       *Хохирогч Я.Гн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 21:00 цагийн үед Төвшрүүлэх суманд нутгийн ах Тунгаагийнд архи уусан. Тухайн үед Бандгай, Хуягаа, Батаа болон Тунгаа ах байсан. Тухайн үед ганц нэг шил архи уугаад ойр зуурын хууч хөөрөөд сууж байсан. Би согтуурхаж босоод Т ахыг гуйлгачин энэ тэр гэж дуудаад маргалдаж эхэлсэн. Гэтэл Тунгаа ах хутга гаргаж ирээд намайг хатгах шиг болоод гар халуу оргиод, цус гараад байсан. Бүгдээрээ сандраад намайг Тунгаа ах эмнэлэг оруулаад боолгож өгсөн, тийм учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Би хамт архи ууж сууж байгаад Тунгаа ахыг хэл амаар доромжилсон болохоор уур нь хүрээд намайг хутгаар хатгасан байх. Төрөл садангийн холбоо болон өс хонзонгийн асуудал байхгүй, нэг нутгийн ах дүү нар шиг нь байдаг хүмүүс. Тухайн үед Т ах бид хоёроос гадна Төвшрүүлэх сумын Архүйтэнд амьдардаг Хуягаа хочтой Г, сумын төвд амьдардаг Батаа, Ар хүйтэнд амьдардаг Б нар байсан. Т ах намайг хутгаар хатгасан, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 3-5 дугаар тал/ 

*Гэрч Ц.Бын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай сумын иргэн Тнд би ороод нэг шил архи уугаад байж байхад 18 цагийн үед Г, Б, Х нар орж ирээд дахин нэг шил архи нэмж аваад бид 5 архи уугаад суусан. 21 цагийн үед Г, Т хоёр хоорондоо гэнэт маргалдаад эхэлсэн би хамт байж байсан болохоор боль битгий маргалд гэж хэлсэн. Гэтэл Г Т гуйлгачин хулгайчаар нь дуудаад байсан. Тунгаагийн уур нь хүрээд гал тогооны шүүгээнээс хутга аваад гэнэт эргэж хараад Гг хутгаараа хатгасан. Тухайн үед Төвшрүүлэх сумын Ар хүйтэнд оршин суудаг Б, Х болон Г нар байсан. Хамт архи ууж байгаад, архиндаа халуураад хэрэлдээд улмаар Тунгаа хутга барьж Гг хатгасан. Би хутгыг нь анзаарч хараагүй, Гн зүүн талын гаранд нь хатгасан. Тунгаа их согтсон байсан. Г ч ялгаагүй согтсон байсан. Тунгаа хутгаар Гг нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Гийн өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би сумын төвд байдаг найз Т-гийн гэрт нь ирээд архи уусан. Б, Г, Б, Т бид тав хоёр шил архи уугаад хууж хөөрөөд сууж байгаад Б-тай хамт гэрт нь орсон. Тэдний гэр Т-гийн хажууд нь байдаг. Бид хоёр хэсэг сууж байгаад би мотоциклио асааж харих гээд гартал Г Т-ийн гэрээс гарч ирээд намайг хутгалчихлаа гээд байсан. Г тухайн үед дээлтэйгээ гарнаас нь цус урсаж байгаа харагдсан, тэгээд бид хэд эмнэлэгт очсон. Тунгаа, Г хоёр архи уугаад удаан суусан болохоор согтолт их байсан. Би хутгыг нь хараагүй, гэрийнх нь гаднаас шууд эмнэлэг явсан, маргалдаж байх үед нь Тунгаагийн хажуу айлд нь байсан. Б-г Б, Б-г Б гэдэг, намайг хүмүүс Х гэж дууддаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 10 дугаар тал/

*Гэрч П.Бийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би нутгийн ах Тунгаагийнд орсон. Тэдний гэрт Тунгаа ах, Батаа, Г, Хуягаа ах нар архи уугаад сууж байсан. Би ороод 19 цагийн үед гэрт нь хамт архи уугаад сууж байхад хүмүүс муудалцаагүй зүгээр сууж байсан. Би архи ууж дуусаад гараад мотоциклио асаагаад байж байтал араас Г гарч ирээд намайг хутгалчихлаа гээд байсан. Би Т ахын гэрт ороод юу болов гэж асуутал Т ах мэдэхгүй байсан их согтсон байсан байх. Г дээлтэйгээ гарч ирсэн, их согтолттой байсан гарынх нь алга дагаад цус гарч байсан. Г, Тунгаа хоёр их согтсон байсан. Бор модон иштэй хутга байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/

*Яллагдагч Ж.Тгийн өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ архи ууж байхад Г хамт байсан бид хоёр маргалдаагүй байсан боловч сүүлд Г намайг гуйлгачин гэх мэтийн элдэв үгээр хэлээд байхаар нь би архины улмаас согтуурхаж Гн биед хутгаар нэг удаа хатгаж хохирол учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай“...Я.Гн биед, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт босоо чиглэлтэй шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хатгах, хатгагдах, 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 14 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 23, 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сөрт багийн нутаг дэвсгэрт иргэн Я.Г нь бусдад хутгалуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Т үйлдсэн болох нь хохирогч Я.Гн”... Би согтуурхаж босоод Тунгаа ахыг гуйлгачин энэ тэр гэж дуудаад маргалдаж эхэлсэн. Гэтэл Тунгаа ах хутга гаргаж ирээд намайг хатгах шиг болоод гар халуу оргиод, цус гараад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын ”... 21 цагийн үед Г, Тунгаа хоёр хоорондоо гэнэт маргалдаад эхэлсэн би хамт байж байсан болохоор боль битгий маргалд гэж хэлсэн. Гэтэл Г Тунгааг гуйлгачин хулгайчаар нь дуудаад байсан. Тунгаагийн уур нь хүрээд гал тогооны шүүгээнээс хутга аваад гэнэт эргэж хараад Гг хутгаараа хатгасан. Тухайн үед Төвшрүүлэх сумын Ар хүйтэнд оршин суудаг Бандгай, Хуягаа болон Г нар байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гийн”... Тэдний гэр Тунгаагийн хажууд нь байдаг. Бид хоёр хэсэг сууж байгаад би мотоциклио асааж харих гээд гартал Г Тунгаагийн гэрээс гарч ирээд намайг хутгалчихлаа гээд байсан. Г тухайн үед дээлтэйгээ гарнаас нь цус урсаж байгаа харагдсан, тэгээд бид хэд эмнэлэгт очсон. Тунгаа, Г хоёр архи уугаад удаан суусан болохоор согтолт их байсан. Би хутгыг нь хараагүй, гэрийнх нь гаднаас шууд эмнэлэг явсан, маргалдаж байх үед нь Тунгаагийн хажуу айлд нь байсан. Батааг Б, Бандгайг Б гэдэг, намайг хүмүүс Хуягаа гэж дууддаг...” гэх мэдүүлэг, гэрч П.Бийн “...Би архи ууж дуусаад гараад мотоциклио асаагаад байж байтал араас Г гарч ирээд намайг хутгалчихлаа гээд байсан. Би Тунгаа ахын гэрт ороод юу болов гэж асуутал Тунгаа ах мэдэхгүй байсан их согтсон байсан байх. Г дээлтэйгээ гарч ирсэн, их согтолттой байсан гарынх нь алга дагаад цус гарч байсан. Г, Тунгаа хоёр их согтсон байсан. Бор модон иштэй хутга байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ж.Тгийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Тгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Ж.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Я.Г нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ж.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ж.Т нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Боржигон овогт Жийн Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР