| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0797/Э |
| Дугаар | 816 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 816
2019 05 21 2019/ШЦТ/816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Иргэдийн төлөөлөгч Ж.Алтанцэцэг,
Шүүгдэгч Л.Х, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Л.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 09330 0076 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9 дүгээр гудамжны 229 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ЦЗ84011474 регистрийн дугаартай, Л.Х Л.Х.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Х нь:
1. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ойдовдоржид БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг авч залилсан,
2. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Ганчимэгт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг авч залилсан,
3. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн орчимд иргэн Г.Ганнямд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг авч залилсан,
4. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороны нутаг дэвсгэрт хохирогч Л.Нэргүйд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, дансаар 2.500.000 төгрөг авч залилсан,
5. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Л.Мягмарбатад "Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө" гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 1.900.000 төгрөг авч залилсан,
6. 2018 оны 09 дүгээр сарын 25, 28-ны өдрүүдэд иргэн О.Даваабатаас "Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө" гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 1.900.000 төгрөг авч залилсан,
7. 2018 оны 09 дүгээр сарын 19, 24-ний өдрүүдэд иргэн У.Мягмаржаваас "Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө" гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 1.900.000 төгрөг авч залилсан,
8. 2018 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд иргэн Д.Ганбаяраас "Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө" гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөг авч залилсан,
9. 2018 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд иргэн Ц.Баасандоржоос "Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө" гэж хуурч мэхлэн 4.300.000 төгрөг авч залилсан,
10. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Л.Тунгалагаас "Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө" гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг авч залилсан,
11. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Л.Норовсамбуугаас "Япон улсруу явуулна, шинээр орж ирсэн Соната-7 маркийн автомашин байгаа" гэж хуурч мзхлэн төөрөгдөлд оруулж 11.000.000 төгрөг авч залилсан,
12. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Стар" төвийн үүдэнд иргэн Р.Отгонзаяад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг авч залилсан,
13. 2018 оиы 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвд Д.Дамдинсүрэнд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 4.000.000 төгрөг залилан авсан,
14. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 вны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд иргэн Л.Алтантуулд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 2.900.000 төгрөг залилан авсан,
15. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Бадамжавт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 3.800.000 төгрөг залилан авсан,
16. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ТБД андууд" худалдааны төвд Т.Оюунцэцэгээр дамжуулан Н.Одбаяраас БНСУ-ын виз гаргаж өгнэ гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг авч залилсан,
17. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Начин заан ломбардны гадна иргэн Б.Оюунтуяад БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг авч залилсан,
18. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Начин заан" ломбардны гадна иргэн Т.Оюунцэцэгт "БНСУ-ын виз гаргаж өгнө" гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг авч залилсан,
19. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Оюунгэрэлд "БНСУ-ын виз гаргаж өгнө" гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 1.900.000 төгрөг авч залилсан,
20. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дзвсгэрт иргэн А.Мөнгөншагайд Япон улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөг авч залилсан,
21. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Аптангэрэлд Япон улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөг авч залилсан,
22. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярт Япон улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.
Хавтаст хэргээс эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоолууд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд, хохирогч Б.Ойдовдоржийн мэдүүлэг /1хх-8-9/, гэрч Т.Оюунцэцэгийн мэдүүлэг /1хх-11/, Л.Хы дансны хуулга /1хх-42/, хохирогч З.Ганчимэгийн мэдүүлэг /1хх-103/, хохирогч Г.Ганнямын мэдүүлэг /1хх-124-125, хохирогч Л.Нэргүйн мэдүүлэг /1хх-149-150/, гэрч Л.Алтантуулын мэдүүлэг /1хх-155/, гэрч Ч.Лхагважавын мэдүүлэг /1хх-158-159/, хохирогч Л.Мягмарбатын мэдүүлэг /2хх-5-8/, хохирогч О.Даваабатын мэдүүлэг /2хх-51-54/, хохирогч У.Мягмаржавын мэдүүлэг /2хх-95-98/, хохирогч Д.Ганбаярын мэдүүлэг /2хх-140-145/, хохирогч Ц.Баасандоржийн мэдүүлэг /2хх-170-173/, хохирогч Л.Тунгалагийн мэдүүлэг /2хх-214-215/, хохирогч Л.Норовсамбуугийн мэдүүлэг /3хх-21-22/, хохирогч Д.Дамдинсүрэнгийн мэдүүлэг /3хх-86-87/, хохирогч Н.Одбаярын мэдүүлэг /3хх-204-205/, хохирогч Р.Отгонзаяагийн мэдүүлэг /3хх-64-65/, хохирогч Ц.Алтангэрэлийн мэдүүлэг /4хх-130-131/, хохирогч А.Мөнгөншагайгийн мэдүүлэг /4хх-142/, хохирол төлсөн баримт /1хх-113/, Б.Оюунтуяагийн хохирол төлсөн тэмдэглэл /1хх-114/, цалингийн тодорхойлолт /1хх-119/, Ойдовдоржийн хохирол хүлээж авсан тэмдэглэл /1хх-139/, хохирогч Отгонтуяагийн хохирол хүлээж авсан тэмдэглэл /1хх-149/, хохирогч нарын хохирол барагдуулж авсан тухай шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 17 хуудас баримт болон Л.Хы хувийн байдлыг тогтоосон баримтууд /150-160/ зэргийг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Х нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:
1. Хохирогч Б.Ойдовдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт -Натур төвийн хойно Улаанбаатар банкны хажууд очиж Оюунаатай уулзсан. Оюунаа нь нөгөө виз гаргадаг Л.Х гэх эрэгтэй хүнтэй хамт байсан. Тэгээд Л.Хаас асуухад 11 сарын 23-ны өдөр гэхэд виз гаргаж өгнө. Одоо урьдчилгаа 2.000.000 төгрөгийг гадаад паспортынхоо хамт өгчих. Тэгээд виз гарсан хойно 2.000.000 төгрөгөө өгөөрэй гэсэн. Би Л.Х гэх хүнээр виз гаргуулах гээд ойр байсан ХААН банкны ATM ашиглан Л.Хы эзэмшлийн 5034216925 тоот дансруу өөрийн 5247145531 данснаас 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тухайн үед Оюунаа эгч бас энэ Л.Х гэх хүнээр виз гаргуулах гээд явж байсан юм. Харин би их ажилтай явж байсан учир өөрөө нотариатаар орж гэрээ хийж чадалгүй гадаад паспортаа өгч үлдээгээд Оюунаа эгч өөрийнхөө бичиг баримттай хамт миний нэрийн өмнөөс нотариатын гэрээ хийх гээд үлдсэн. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-9/,
Гэрч Т.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Манай хүү Жадамба нь 2017-2018 онд Зэвсэгт хүчний 017 дугаар ангид цэргийн алба хаасан юм. Тэр үед нь тэр цэргийн ангид ажиллаж байсан Л.Х гэдэг хүн манай хүү Жадамба руу утсаар ярьж ах нь Солонгос улсруу явах иргэдийн виз гаргаж байна. Виз гаргуулах хүн байгаа юу гэж хэлээд манай хүү Жадамбаас миний утасны дугаарыг авсан байсан. Энэ тухай манай хүү Жадамба надад хэлсэн. Төд удалгүй 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Л.Х гэх xүн өөрөө надрүу утсаар яриад та Жадамбагийн ээж мөн үү? би Солонгос руу явах иргэдийн виз гаргаж байгаа юм. Та хүүдээ виз гаргуулах гэж байгаа бол урьдчилгаа мөнгө өгчих тэгээд виз гарсан хойно үлдсэн мөнгөө өг гэж хэлсэн. Энэ үед миний хажууд манай найз Оюунтуяа хамт байсан юм. Тэгээд Л.Хы хэлсний дагуу би хүүдээ виз гаргуулах гээд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт очиж Л.Хтай уулзсан. Надтай хамт манай найз Оюунтуяа очиж байсан юм. Тухайн үед Л.Х ганцаараа ирсэн. Ярилцаж байгаад бид хоёр виз гаргуулахаар болж Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байх нотариатын газар орж би хүү Жадамбагийн визний урьдчилгаа 500.000 төгрөг өгсөн. Харин манай найз Оюунтуяа нь виз гаргуулна гээд надаас 1.000.000 төгрөг зээлж аваад Л.Хд өгсөн юм. Тэгээд би Оюунтуяад өгсөн мөнгөө нэгтгээд 1.500.000 төгрөгийг зээлдүүлсэн гэх утгатай гэрээг Л.Хтай хийсэн юм. Тэгээд би энэ хүнд итгэж өөрийн найз Оюунтуяа, хамаатны хүүхэн Отгонзаяа, түүний дүү Ойдовдорж, Одбаяр гэх хүмүүст хэлж эдгээр хүмүүсийг Л.Хтай уулзуулж зуучилж өгсөн юм. Яагаад ингэж зуучилсан бэ гэвэл Л.Х гэх хүн өөрөө над руу утсаар яриад аниа өөр виз гаргуулах хүн байвал олж өгөөч гээд байсан юм. Гэхдээ би дээрх хүмүүст зуучилж Л.Хтай уулзуулж байсны төлөө ямар нэгэн хэлбэрээр мөнгө төгрөг аваагүй. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11/,
-Хохирогч Б.Ойдовдоржийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 6/,
-Б.Ойдовдоржийн “ХААН БАНК"-ны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 7/,
-Л.Хы “ХААН БАНК"-ны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 42/,
-Хохирогч Б.Ойдовдоржийн хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 139/,
2. Хохирогч З.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын 07-ны гэртээ байж байтал манай найз Оюунтуяа надруу утсаар яриад Солонгос руу гаргаж өгдөг найдвартай хүн байгаа юм байна гээд нийт 4.000.000 төгрөгөөр виз гаргаж өгнө гэнэ. Урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөх юм байна гэж хэлсэн. Тэгээд би ямар учиртай хүнээр виз гаргуулах гэж байгааг нь асуухад манай найз Оюунцэцэгийн хүүхэд Жадамбатай хамт цэргийн ангид ажиллаж байсан хүн гэнэ. Оюунцэцэг хүү Жадамбаадаа виз гаргуулах гээд материалаа өгсөн гэнэ гэсэн. Найзад нь мөнгө алга, чи мөнгөтэй бол надад урьдчилгаа 2.000.000 төгрөг зээлчих гээд Оюунтуяагаас би мөнгө зээлж авахаар болсон юм. Тэгээд Оюунцэцэгтэй холбоо барьж байгаад түүний дагуулж ирсэн мөн адил виз гаргуулах Ойдовдорж, Ганням, Оюунтуяа бид нар 2018 оны 11 сарын 08-ны өдөр 13 дугаар хороолол, Натур төвийн тэнд очиж виз гаргадаг Л.Х гэх залуутай уулзаж байсан. Ганням, Ойдовдорж гэх хүмүүс тус тусын мөнгөө ATM ашиглан дансаар шилжүүлж байсан. Би өөрийн найз Оюунтуяагаас 1.000.000 төгрөг зээлж Оюунтуяагийн 5009379162 тоот данснаас Л.Х гэх хүний дансруу 1.000.000 төгрөгийг шилжүүлээд гадаад паспортоо Л.Хд өгч үлдээгээд явсан. Тэр үед мөнгө өгсөн бүх хүмүүсийг нэгтгэн нэг л гэрээ хийнэ гээд Оюунцэцэг нь үлдэж Л.Хтай зээлийн гэрээ байгуулсан юм. Үүний дараа 11 сарын 12-ны өдөр нөгөө Л.Х гэдэг хүн манай найз Оюунтуяаруу утсаар ярьж миний визний урьдчилгаа 2.000.000 төгрөгний үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нэхсэн байсан. Энэ талаар Оюунтуяа надад хэлхээр нь би дахиад Оюунтуяагаас 1.000.000 төгрөгийг зээлхээр болж дахин Л.Х руу шилжүүлсэн. Оюунтуяа нь надад зээлж байгаа мөнгөө шууд өөрийнхөө данснаас Л.Хы данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103/,
-Хохирогч З.Ганчимэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 101/,
-Л.Хы ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 42-48/,
-Хохирогч З.Ганчимэгийн хохиролын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 113/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
Солонгос улсын виз гаргуулахаар болж З.Ганчимэг нь миний 5034216925 тоот дансруу 1.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Үүний дараа 3-4 хоногийн дараа би Оюунцэцэгийн визний урьдчилгаа мөнгө гүйцээж өг гэж хэлээд түүнээс дахин 1.000.000 төгрөг аваад нийт 2.000.000 төгрөг авсан. Энэ хүний мөнгийг манай аав Лувсан гэх хүн төлж барагдуулан хохиролгүй болгосон байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97/,
3. Хохирогч Г.Ганнямын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө манай ээжийн төрсөн дүү Оюунцэцэг эгч надад хандаж нэг виз гаргадаг хүн байгаа юм байна. Тэр хүний эгч нь консулын газарт ажиллаж байгаа гэнэ. Тэгээд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэхгүйгээр 4.000.000 төгрөг өгөөд Солонгос улсын виз гаргах юм байна. Ямар ч байсан виз гаргуулах хүмүүс урьдчилгаа 2.000.000 төгрөг өгдөг гэнэ. Эгч нь хүү Жадамбааг Солонгос руу явуулах гээд бичиг баримтыг нь тэр хүнд өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг ямар учиртай хүн гэдгийг нь асуугаагүй шууд виз гаргуулья гээд Оюунаа эгчээр дамжуулан виз гаргадаг Л.Х гэх хүнтэй уулзахаар болж 2018 оны 11 сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн арын зам дагуу байдаг Сансар Сүлжээ дэлгүүрийн гадна очиж Л.Х гэх хүнтэй уулзсан. Тухайн үед тэр Л.Х гэх хүн ганцаараа ирж надтай уулзаад ах нь визийг чинь энэ сарын 28-ны өдөр гэхэд гаргаж өгнө, урьдчилгаа мөнгөө өгчих гэж хэлсэн. Сансар сүлжээ дэлгүүрийн гадна байсан ХААН банкны ATM ашиглан би өөрийн 5035263907 тоот данснаас Л.Х гэх хүний нэр дээр бүртгэлтэй дансруу бэлэн 1.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-125/,
-хохирогч Г.Ганнямын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 101/,
-Г.Ганнямын "ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 128/,
-Л.Хы "ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 42-48/,
-хохирогч Г.Ганнямын хохиролын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 141/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
Солонгос улсруу явах виз гаргуулья гээд Г.Ганням нь миний 5034216925 тоот дансруу 1.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/,
4. Хохирогч Л.Нэргүйн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 09 сарын 08-ны өдөр уулзаад уг залууд гадаад паспортоо өгөөд үдээс хойш нь зуслан явах замдаа Нарантуул 2 захын АТМ-ээс Л.Хы дансруу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Анх ярихдаа урьдчилгаа 2.500.000 төгрөгийг өгчих гэж байсан боловч тухайн өдөр надад ийм их мөнгө байгаагүй учраас 1.000.000 төгрөгийг явуулсан. 2 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө хий гэхээр нь төрсөн эгч Алтантуул руу залгаж 1.500.000 төгрөгийг Л.Хы дансруу шилжүүлүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150/,
Гэрч Л.Алтантуулын мөрдөн байцаалтад өгсөн:
Би өөрөө 2018 оны 09 сард Л.Хтай уулзаад урьдчилгаа 500.000 төгрөгийг бэлнээр паспорт 1 хувь цээж зурагтай хамт өгсөн. Харин тэр өдрийн орой 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Харин 2018 оны 09 сарын 07-ны өдөр өөрийн төрсөн дүү Л.Нэргүйд Солонгосын виз гаргадаг гэх хүний талаар хэлэхэд манай дүү зөвшөөрсөн. Тухайн хүнтэй уулзаад бичиг баримт мөнгө төгрөгөө шилжүүлсэн гэж байсан. Урьдчилгаанд өгөх мөнгө дутаад гэхээр нь би ээжээс мөнгө аваад, ээжийн дансаар 1.500.000 төгрөгийг Л.Хы дансруу шилжүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155/,
Гэрч Ч.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 09 сарын 06-ны өдөр Л.Х нь надруу чат бичиж юм ярьж байгаад Солонгос улсруу явах хүн байна уу? Манай эгч Солонгосын элчин сайдын газарт ажиллаж байгаа. Тэр хүнээр дамжуулан Солонгосын виз гаргаж өгнө. Нийт зардал нь 3.800.000 төгрөг болдог юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өөрийн эхнэр Мөнхбаярыг Солонгос улсруу явах виз гаргаад өг гэж хэлэхэд за та надад 2.400.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Эхнэр үеэл дүү Алтантуулдаа хэлж Алтантуул, Нэргүй нар нь мөнгө паспортоо өгсөн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159/,
-хохирогч Л.Нэргүйгээс шүүгдэгч Л.Хд мөнгө шилжүүлсэн баримт, /1-р хх-ийн 151/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 09 сарын 06-ны өдөр Фэйсбүүкээр Лхагважавтай холбогдож, солонгос улсын виз гаргаж өгнө, явуулах хүн байна уу гэж хэлээд түүний утасны дугаарыг аваад, түүний эхнэр Мөнхбаяртай холбогдож түүний үеэл Алтантуултай анх уулзаад хүн байна уу гэж асуухад манай дүү Нэргүй нөхрийн хамт явна гэж хэлээд 2018 оны 09 сарын 08-ны өдөр Нэргүй гэх хүнтэй Содон хороололд уулзаж, гадаад паспортыг аваад, өөрийнхөө дансаар 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, тэр өдрөөс хойш 2018 оны 09 сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгийг мөн адил өөрийн дансаар шилжүүлэн авсан. Тухайн хүмүүст виз сарын дараа гарна гэж хэлсэн. Харин би уг хүмүүсийн бичиг баримтыг аваад, ямар нэгэн виз мэдүүлгийн газарт аваачиж өгөөгүй, мөнгийг нь өрөндөө өгөөд дуусгасан юм. Би их хэмжээний өрөнд ороод фэйсбүүкээс санаа авч, бусдыг залилж мөнгө олъё гэдэг санаа төрсөн юм. Тэгээд ийм гэмт хэрэг үйлдэж амар хялбар аргаар мөнгө олсон. Нэргүй гэх хүнээс 2.500.000 төгрөг авсан нь үнэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165/,
5. Хохирогч Л.Мягмарбатын мөрдөн байцаалтад өгсөн:
...манай эгч Алтантуул надтай уулзаад "Өмнөд Солонгос улсруу виз гаргадаг хүн байна. Чи виз гаргуулах юмуу" гэсэн. Би тухайн үед Солонгос улсруу очиж ажиллах санаатай байсан юм. Л.Х надад "Манай эгч Өмнөд Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг. Сap болгон 10 хүний виз гаргадаг юм аа, санаа зоволтгүй, асуудалгүй Солонгос улсын виз чинь гарах болно" гэж хэлсэн. Би тухайн үед Л.Х гэх хүний ярьж байгаа зүйлд итгэсэн байсан. Би
Л.Хд урьдчилгаа гэж 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Л.Х гэх залуу
"Удахгүй виз чинь гарна үлдэгдэл мөнгөө бэлдээд байж байгаарай" гэж надад
хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-8/,
-Баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 16-17/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2018 09 сарын 17-ны өдөр Л.Мягмарбат гэх залуу Алтантуул эгчийн дүү байна. Солонгос улс руу явах гэсэн юм. Гаргаж байгаа юу гэж асуухаар нь би гаргаж байгаа л гэж хариулсан. Маргааш өглөө нь Содон хороолол дээр очоод залгаж дуудан уулзаад гадаад паспортыг нь аваад өөрийнхөө дансыг үлдээгээд явсан. 30 орчим минутын дараа 1.900.000 төгрөгийг урьдчилгаа гэж шилжүүлсэн. Би амар хялбар аргаар мөнгө олъё гэж бодсон юм. Надын таньдаг хүмүүсээс Солонгосын элчинд ажилладаг хүн байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35/,
6. Хохирогч О.Даваабатын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 09 дүгзэр сарын 23-ны өдөр миний rap утас руу хамаатны эгч Алтантуул залгаад "Солонгос улс руу виз гаргахаар 5 хүний нэр хэлчихлээ чиний нэрийг өгчихсөн шүү. Солонгос улс руу найдвартай виз гаргадаг хүн байна" гэж надад хэлсэн. Л.Хтай уулзахад "би 3-4 жилийн хугацаанд олон хүн Солонгос улсруу гаргасан. Манай эгч Өмнөд Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг. 2018 оны 11 дүгээр сарын эхээр хамгийн сүүлийн хугацаа 11 сарын 05-ны өдөр гэхэд Солонгос улсын виз гарна найдвартай" гэж надад хэлсэн. Би тэр оройноо Л.Хы 5034216925 дугаартай дансруу урьдчилгаа гэж 500.000
төгрөг шилжүүлсэн. Бас гадаад паспортыг өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны
өдөр би Л.Хы 5034216925 дугаартай дансанд 1.400.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-54/,
-Баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 61-63/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Алтантуул эгч над руу яриад хамаатны дүү Даваабат гэх хүнийг Солонгос руу явуулмаар байна. Орой Содон хороолол дээр уулзая гэсэн. Орой нь товолсон газраа очиход Алтантуул, Даваабат нар хүлээж байсан. Уулзаад би Солонгос явуулж өгнөө гэж хэлээд гадаад паспортыг нь аваад өөрийн 5034216925 дугаарын дансыг өгсөн. Тэр залуу шууд миний данс руу 500.000 төгрөгийг урьдчилгаа гэж шилжүүлсэн. 28-ны өдөр 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Би амар хялбар аргаар мөнгө олох гэж бодсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-81/,
7. Хохирогч У.Мягмаржавын мөрдөн байцаалтанд өгсөн:
Содон хорооллын гадна Алтантуул эгч, виз гаргана гэсэн Л.Х бид 3 уулзсан. Л.Х "Солонгос улсад очоод сайн ажил хийж чадна биздээ. Би визийг чинь асуудалгүй гаргаж өгөх болно. Виз чинь 10 дугаар сарын дундуур гэхэд гарчина" гэж надад хэлсэн. Би маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Содон хорооллын ХААН банкны АТМ-с Л.Хы 5034216925 тоот дансруу 500.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Л.Х миний гap утас руу залгаад "үлдэгдэл 1.400.000 төгрөгийг одоо миний дансруу шилжүүлчих" гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр үйлчилгээний төвийн ХААН банкнаас 1.400.000 төгрөгийг Л.Хы данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95-98/,
-Баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 105-106/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 09 сарын 16-ны өдөр Алтантуул эгч залгаад манай ахын хүүхдийг явуулах арга байна уу гэхээр нь болно гэж хэлсэн. Тэгээд 19-ний орой Алтантуул Мягмаржав гэх залууг дагуулж ирээд тэр залуугийн гадаад паспортыг өгөөд урьдчилгаа 500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Дараа 24-ний өдөр Алтантуул эгч залгаад Мягмаржавын мөнгө болох 1.400.000 төгрөгийг явуулчихлаа шүү гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123-124/,
8. Хохирогч Д.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 09 сарын дундуур найз Баасанбаттай 5 шар орчим таарахад Солонгос явуулдаг хүн байна гэж ярьсан. Л.Х гэдэг хүний дансруу эхний өдөр 2.500.000 төгрөг дараа өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 140-145/,
Гэрч Д.Баасанбатын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 09 сарын эхээр 5 шар дээр таксинд явдаг Мөнхбаяр гэдэг хүүхэнтэй таараад юм ярьж байхад Солонгосын виз гаргаж өгдөг хүнд виз гаргуулахаар мөнгө өгөөд одоо визээ хүлээж байгаа талаар ярьж байсан. Хэд хоногийн дараа миний виз гарчихсан. Одоо удахгүй онгоцны билет гарна. Л.Х гэж хүн миний визний материалыг бүтээж өгсөн гэж ярьж байсан. Мөнхбаяр миний визийг бүтээж өгч байгаа хүн ахиад явах хүн байна уу гэж надаас асуусан. Тэхээр нь би төрсөн ах Д.Баасандоржид энэ талаар хэлэхэд манай ах 2 хүүгээ явуулъя гээд мөнгөө бэлдээд би найз Д.Ганбаярт хэлж мөнгө шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-154/,
-Д.Ганбаярын "ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 158/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 10 сарын 27-ны өдөр Баасанбат нь надтай утсаар холбогдож найзтайгаа хамт Солонгос явах гэсэн юм гэхээр нь болно гээд гадаад паспортоо надад авч ирж өг гэж хэлсэн. Баасанбатын ах Баасандорж Ганбат, Баасанбат гэх 2 хүний паспортыг өгсөн. Маргааш нь Ганбаяр гэх хүнээс миний данс руу 3.000.000 төгрөг, дараа өдөр нь 500.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 163-164/,
9. Хохирогч Ц.Баасандоржийн мөрдөн байцаалтад өгсөн:
...би Л.Хтай уулзахад "Манай эгч наашаа хүн явуулаад та нарын бичиг баримтыг чинь авчина. Тэгээд та 2 цагаас өмнө мөнгө хийгээрэй 3.800.000 төгрөг болно" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед Л.Хд итгэсэн болохоор Улаанбаатар хотруу явсан. Би 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүхээ төвийн ойролцоо байрлах ХААН банкны АТМ-с Л.Хы 5034210925 тоот дансруу 3.800.000 төгрөгийг шилжүүлсэн. 11 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг Л.Хы данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-173/,
-Баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 181-
187/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр намайг Төв аймагт барилга дээр ажиллаж байхад Баасандорж гэх хүн над руу залгаад Солонгос улс руу 2 хүүгээ явуулмаар байна. Яаж уулзах вэ гэж надад хэлсэн. Тэгээд би хаана байгаа газраа зааж өгөөд Баасандорж гэх хүнтэй ганцаараа уулзсан юм. Надад хандаж Солонгос улс руу 2 хүүгээ явуулмаар байна гэж хэлэхэд нь би болноо гэж хэлээд тэр хүний 2 хүүхдийнх гадаад паспортыг авсан. Тэгээд тэр өдөртөө миний ХААН банкны 5034216925 тоот данс руу 3.800.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Содон хорооллын гадна талд уулзаад миний данс руу 500.000 төгрөг явуулчихъя гэж хэлээд салсан ба тэр өдөр 500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Баасандорж гэх хүн нь Алтантуулын нөхрийн талын хамаатан гэсэн. Би тэр хүнийг танихгүй. Ашиг олох зорилгоор л тэр хүний мөнгийг нь залилж авсан юм. Нийтдээ би Баасандорж гэх хүнээс 4.300.000 төгрөгийг залилж авсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 204-205/,
10. Хохирогч Л.Тунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Л.Х гэх эрэгтэй автомашинаасаа буугаад гадаа уулзсан. 1 жилийн гэрээгээр Солонгос улсруу явуулна. Виз чинь маш хурдан гарна. Эхний ээлжинд урьдчилгаа гэж 500.000 төгрөг миний дансруу хийчихээд миний гap
утас руу залгаж хэлээрэй" гэж хэлсэн. Л.Х миний дүү Л.Нарангийн гадаад
паспорт, 2 хувь цээж зургийг аваад явсан. Л.Хыг явсаны дараа дүү
Л.Нарангийн хамт Содон хорооллын АТМ-аас Л.Хы 5034216925 тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 214-215/,
Гэрч Л.Нарангийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн гэртээ байж байсан чинь эгч Тунгалаг миний гар утас руу залгаад "Манай ажлын газрын Алтантуул гэх эмэгтэйн Солонгос улс руу явуулдаг хүн нь Солонгос улс руу виз гаргуулах хүн байна уу гэж асуусан юм байна" гэж хэлсэн. Эгч Тунгалаг бид хоёр ярилцаж байгаад Солонгос улс руу виз гаргуулах болоод Алтантуултай хамт Л.Хтай уулзсан. Л.Х надад хэлэхдээ "Нэг Өвөрмонгол эмэгтэй явах гэж байгаад болчихлоо, чамайг оронд нь оруулаад Солонгос улсын виз гаргаж өгье ямар нэгэн асуудал байхгүй гаргаж өгнө" гэж хэлсэн. Би гадаад паспортаа өгөөд манай эгч Тунгалаг Л.Хы дансны дугаарыг нь аваад өөрийнхөө дансанд байсан 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь миний гар утас руу Л.Х залгаад "Чиний материалыг Солонгос улсын элчин сайдын яаманд өгчихсөн. Удахгүй виз чинь гарах болно. Одоо надад 1.000.000 төгрөг шилжүүлчих" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би "Надад тийм их мөнгө байхгүй. Болохгүй бол материал, мөнгөө буцаагаад авья" гэж хэлхэд "юу яриад байгаан материалыг чинь аль хэдийн өгсөн. Чиний өмнөөс би 1.000.000 төгрөгийг чинь өгчихсөн. Надад дараа нь 1.000.000 төгрөг өгөөрэй" гэж хэлсэн. Би хэд хоногийн дараа Л.Хы гар утас руу залгахаар ерөөсөө гар утасаа авахгүй бултаад байдаг болсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 218-219/,
-Баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 226/
-Хохирогч Л.Тунгалагын дансны дэлгэрэнгүй хуулга, Л.Хд мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 227-228/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Алтантуул гэх эмэгтэйг таньдаг ба манайд солонгос улс руу явах хүн байна. Тунгалаг гэх манай найз байгаа юм аа гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө Содон хорооллын гадаа би очоод Алтантуулын утас руу залгаад би Содон хорооллын гадаа ирчихсэн байна аа гараад ир гэж хэлсэн. Тэгээд бид нар уулзаад Тунгалагийн гадаад паспортыг аваад миний 5034216925 тоот данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тэр өдрөөс хойш ерөөсөө уулзаагүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 243-244/,
11. Хохирогч Л.Норовсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Л.Х тэгээд Найман шарга ороод буучихья гэж хэлсэн. Би Л.Хыг машинаас буухад нь би Япон улсруу явж болохуу гэж асуутал болноо гэж хэлсэн. Яаж явах вэ гэж асуутал гадаад паспорт 1 хувь цээж зураг чинь байхад болно. 6.000.000 төгрөгөөр гаргаж байгаа гэсэн. Би ойлголоо гэж хэлээд гэртээ очоод 3.000.000 төгрөг Л.Хы дансруу шилжүүлсэн. Гантулгаас 1.500.000 төгрөг аваад өөрийнхөө дансаар Л.Хы данс руу шилжүүлсэн. Тэгээд Л.Х машин орж ирж байгаа. Соната 7 маркийн машин байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Приус 20 маркийн машинаа одоо явах юм чинь машинаа зарчих уу гэж хэлтэл тэг тэг, та явтлаа миний орж ирсэн машиныг унаж байхгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд өөрийнхөө унаж явсан машиныг 6.450.000 төгрөгөөр өгөөд тэр өдөртөө бэлнээр 3.000.000 төгрөгийг Л.Хд өгсөн. Тэгээд өөрийнхөө төрсөн дүүтэй холбогдоод Солонгосоос Соната 7 маркийн машин орж ирж байгаа чи авах уу гэж асуутал тэгье гэж хэлсэн. Би тухайн үед нь Л.Х руу залгаад машин авах хүн олчихлоо гэж хэлтэл урьдчилгаа гэж 3.000.000 төгрөгийг нь өгчих гэж хэлсэн. Би энэ талаар дүүдээ хэлтэл дансаа өгчих гээд 3.000.000 төгрөгийг миний дансруу шилжүүлэхээр нь Л.Хы 5034216925 тоот дансруу нь 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг /З-р хх-ийн 21-22/,
-ХАС банкны төлбөрийн баримт /З-р хх-ийн 30/,
-Л.Норовсамбуугийн "ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /З-р хх-н 31/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 12 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Баянхошууны Жанцангийн автобусны буудлын орчимд такси барих гээд зогсож байтал Приус-20 маркын авто машинтай ах зогсоод би уг таксинд суусан юм. Тэгээд замдаа явж байгаад тэр ахтай танилцаад би Япон улс руу хүн явуулдаг ажил хийдэг талаар хэлтэл тэр ах өөрөө сонирхоод би явж болох уу гэхээр нь болно, тэгэхдээ зардал нь 6.000.000 сая төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд замдаа энэ талаар ярилцаж байгаад би 8 шарга худалдааны төв дээр буусан. Буух үедээ тэр ах өөрийгөө танилцуулаад миний утасны дугаарыг аваад буусан. Тэр өдрийн орой 17 цагийн орчимд Норовсамбуу ах над руу залгаад ах нь ерөөсөө Япон улс руу явъя. Урьдчилгаа 3.000.000 сая төгрөгийг нь өгчихөе гээд миний дансны дугаарыг аваад тэр даруйдаа миний ХААН банкны 5034216925 тоот данс руу 3.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн ба бичиг баримт цээж зургаа надад орой нь авч ирж өгсөн. Тэрнээс хойш 10 орчим хоногийн дараа над руу залгаад би дүүгийнхээ хүүхдийг бас явуулмаар байна болох уу гэж асуухаар нь би болно гэж хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа нь Норовсамсуу ах надад Гантулга гэх хүний бичиг баримтыг өгч тэр өдөртөө дансаар 1.500.000 төгрөгийг миний 5034216925 тоот данс руу шилжүүлсэн. Уг өдрөөс хойш хэд хоногийн дараа нь би Норвсамбуу ах руу залгаад 500.000 төгрөгийн хэрэг байна шилжүүлэх боломж байна уу гэсэн ба маргааш нь миний 5034216925 тоот данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би Гантулгын бичиг баримтыг авах үедээ Соната-7 маркийн авто машин авах хүн байна уу, 3 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд лизингээр авч болно. Машин авах хүн байна уу гэж асуусан. Тэгтэл Норовсамбуу ах би дүүгээсээ асууж өгье гээд бид хоёр салсан. Тэгээд уг өдрийн орой нь Норовсамбуу ах над руу залгаад манай дүү машиныг чинь авъя гэж байна гээд над руу урьдчилгаа 3.000.000 сая төгрөгийг миний 5034216925 тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын эхээр 03-04-ний аль нэг өдөр нь байсан байх, Норовсамбуу ах руу залгаад надад эмчилгээний мөнгө хэрэгтэй байна. Түр зээлчих гэтэл тэгвэл ах нь удахгүй Япон явчих юм чинь машинаа зараад өгөе гэж хэлээд орой нь 18 цагийн үед Даа хүрээ захын орчимд уулзаж бэлнээр 3.000.000 сая төгрөг өгсөн. Нийтдээ би Норовсамбуу гэх хүнээс 11.000.000 сая төгрөгийг худал хэлж авсан гэх мэдүүлэг /З-р хх-ийн 26-27/,
12. Хохирогч Р.Отгонзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Оюунцэцэг эгч бид 2 Л.Хыг хүлээж байгаад уулзаж Оюунцэцэг эгч бид хоёрын урьдчилгаа гэж 4 сая төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /З-р хх-ийн 64-65/,
-Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /З-р хх-ийн 61/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11-р сарын 12-ны өдөр Оюунцэцэг эгчтэй утсаар яриад Солонгос явах хүн байна уу? Би виз гаргаж өгье гэхэд Оюунцэцэг эгч манай нэг хамаатны дүү Замын-Үүдэд байгаа. Би дүүдээ чиний дугаарыг өгчихье. Би тэгээд дүүгээ орой дагуулаад очьё ТБД андууд дээр уулзая гэсэн. Тэгээд орой ТБД андуудын ард хажуу талын Старс төвийн үүдэнд Оюунцэцэг, Отгонзаяа нартай уулзаад манай эгч Консулд ажиллдаг виз гаргаж өгнө гээд 2.000.000 төгрөгийг бэлнээр аваад нотариат орж мөнгө өгсөн авсан гэсэн гэрээ хийсэн. Тэгээд тэрнээс хойш Отгонзаяатай уулзаагүй. Би ямар нэгэн виз гаргадаггүй. Зүгээр худлаа хэлээд мөнгө авсан гэх мэдүүлэг /З-р хх-ийн 44-45/,
13. Хохирогч Д.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадаа уулзаад БНСУ-ын виз гаргуулахаар болсон. Тэгээд виз гаргуулахад нэг хүний 5.000.000 төгрөг болно гэсэн. Тухайн үед эхнэр бид хоёрт 4.000.000 төгрөг байсан тул
урьдчилгаа болгон 4.000.000 төгрөг өгөөд дараа нь 1.000.000 төгрөг өгнө, үлдсэн 5.000.000 төгрөгийг виз гарсны дараа төлье гэхэд за тэгж тохирьё, би мөнгө төгрөг нэхээд нээх шамдуулахгүй гэж хэлсэн. Тэгээд Алтжин бөмбөгөр худалдааны төвийн ATM дээр зогсож байгаад эхнэр Эрдэнцэцэгийн 5015261336 тоот данснаас
Л.Хы хэлж өгсөн 5034216925 гэх тоот дансруу 4.000.000 төгрөгийг
шилжүүлсэн гэх мэдүүлэг /З-р хх-ийн 86-87/,
-Л.Хы "ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 42/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
Лхагважав Солонгосын виз гаргах хүн байна уу гэхээр нь би таньдаг хүн байгаа. Надтай холбогдуулчих гэхэд Дамдинсүрэн гэж хүн холбогдож уулзаад би бичиг баримтыг нь аваад, өөрийн дансаар 4.000.000 төгрөг шилжүүлж аваад сарын дараа визийг чинь гаргаж өгнө гэж худлаа хэлээд явсан. Надаас асуухаар нь виз гарах болж байгаа гэж бас худлаа хэлсэн. Мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан гэх мэдүүлэг /З-р хх-ийн 95-96/,
14. Хохирогч Л.Алтантуулын мөрдөн байцаалтад өгсөн:
... Л.Хтай яриад бичиг баримтаа өгч виз гаргуулахаар болоод түүнд одоо бэлэн 500.000 төгрөг байгаа гэхэд уулзая. Бичиг баримт бэлэн мөнгө өгчих гэсэн. Тэгээд бичиг барммтаа аваад Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо байх ATM дээр очоод данснаасаа 500.000 төгрөгөө аваад Л.Хтай Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо уулзаад цээж зураг болон 500.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь өдөртөө багтаагаад өгье гэсэн. Би оройдоо 1.000.000 төгрөгийг Содон хорооллын ойролцоо байрлах ХААН банкны АТМ-аар Л.Хы өгсөн данс болох 5034216925 тоот дансруу шилжүүлсэн. 2018 оны 09 capын 10-ны өдөр урьдчилгаа мөнгөний үлдэгдэл 400.000 төгрөгийг Содон хороололд байрлах АТМ-аар Л.Хы дансруу шилжүүлсэн гэх мэдүүлэг /З-р хх-ийн 113-114/,
-Л.Хы "ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 42/,
-Л.Алтантуулын "ХААН" банкны дансны дэлгэрэнгүй хуулга /З-р хх-ийн 127-129/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
Мөнхбаяр надад хандаж хамаатны хүн Солонгос явах гээд чадахгүй байгаа юм. Чи визэнд оруулаад өгөх боломж байна уу гэхээр нь би визэнд оруулж өгч чадна гэсний дагуу Алтантуул гэж хүн холбогдсон. Уулзаж байгаад 500.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь цувуулаад дансаараа 2.400.000 төгрөгийг тасдаж авсан. Мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан гэх мэдүүлэг /З-р хх-ийн 122/,
15. Хохирогч Д.Бадамжавын мөрдөн байцаалтад өгсөн:
... 3.800.000 төгрөгийг миний дансруу явуулчих үлдэгдэл мөнгийг та хил гарсны дараа өгч болно гэж ярьсан. Тэгээд би Л.Хтай тохиролцож хүүхдүүдийнхээ бичиг баримтны зургыг явуулж түүний өгсөн 5034216925 тоот дансруу мобайл банкаар явуулах гэсэн боловч болохгүй байхаар нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-аас шилжүүлсэн гэх мэдүүлэг /З-р хх-ийн 144-145/,
-Д.Бадамжавын "ХААН" банкны дансны дэлгэрэнгүй хуулга /З-р хх-ийн 158/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
Мөнхбаярт би Солонгосын виз гаргаж байгаа гэж хэлсний дагуу эгч нь гээд Бадамжав гэх хүн утсаар яриад 2 хүүхдээ явуулна гэсэн. 2 хүүхдийн мөнгө гэж 3.800.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлсний дараагаар уулзаж байсан. Анхнаасаа миний хувьд виз гаргах ямар ч боломж байгаагүй гэх мэдүүлэг /З-р хх-ийн 152-153/,
16. Хохирогч Н.Одбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:
... Оюунцэцэг эгч залгаад ах дүү нараа Солонгосын визэнд оруулахаар боллоо. Чи виз гаргуулах уу гэхээр нь тэгье гэсэн. Оюунцэцэг эгч өөрөө учрыг нь олоод зохицуулна гэсэн. Урьдчилгаа 2.000.000 төгрөг гэхээр нь Цацрал эгчээс зээлхээр болж Оюунцэцэг эгч рүү шилжүүлүүлсэн. Оюунцэцэг эгч мөнгийг аваад ТБД андууд төвийн тэнд Л.Х гэх залуутай уулзаад нотариат батлуулаад мөнгийг өгсөн гэсэн. Би Цацрал эгчид 2.000.000 төгрөгийг төлсөн гэх мэдүүлэг /З-р хх-ийн 204-205/,
Гэрч Т.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... манай хуү Жадамба 017 дугаар цэргийн ангид 2017-2018 оны 10 cap хүртэл цэргийн алба хаасан. 2018 оны 11 сарын эхээр Л.Х гэх залуу манай хүү Жадамба руу утсаар залгаад БНСУ-ын виз гаргуулах хүн байна уу гэж асуусан байсан. Үүнийг хүү маань надад хэлээд би хүүгээ гадаад гаргах санаатай байсан учир Л.Хтай утсаар яриад уулзсан. Үүнээс өмнө би өөрийн бэр Одбаярт чи БНСУ-руу виз гаргуулах уу таньдаг хүн байна гэж хэлсэн. Тэгээд Одбаяр зөвшөөрөөд 2018 оны 11 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас миний дансруу 2.500.000 төгрөг хийлгэсэн. Би уг мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг нь бэлнээр аваад Л.Хтай ТБД андууд худалдааны төвийн 2 давхарт билүү 4 давхарт билүү байрлах нотариатын газар орж зээлийн гэрээ хийгээд 2.000.000 төгрөгийг өгсөн гэx мэдүүлэг /З-р хх-ийн 198-199/,
-Т.Оюунцэцэгийн яллагдагч Л.Хтай байгуулсан ззэлийн гэрээ /1-р хх-ийн 161/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
Одбаяраас Солонгос улсын виз гаргаж өгнө гээд залилан 2.000.000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Оюунцэцэг эгчтэй 2018 оны 11 сарын 12-ны өдөр уулзаад Солонгос руу виз гаргаж өгнө гээд бэлнээр 2.000.000 төгрөг, гадаад паспорттой нь хамт авсан. Худлаа ярьж мөнгө авсан гэх мэдүүлэг /З-р хх-ийн 182/,
17. Хохирогч Б.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 сарын 05-ны өдөр Оюунцэцэг, түүний хүү Жадамба бид гурав гадуур хамт явж байтал Жадамбаа Л.Х гэж ах байдаг юм, Солонгос улс руу хүмүүс 4 сая төгрөгөөр гаргадаг гэнэ. Хүн байвал олоод өгөөч гээд байна гэхэд Оюунцэцэг хэрэв найдвартай хүн юм бол чамайг явуулчихъя гээд мөн над руу хараад чи ч гэсэн явах юм уу гэхээр нь хэрэв найдвартай юм бол би хагас мөнгөө өгөөд виз гарахаар тал мөнгийг нь өгөөд явъя гэж хэлсэн. Ингээд Оюунцэцэг Л.Хтай миний хажууд ярьсан ба Солонгос руу ямар журмаар, яаж гаргаж байгаа юм гэж асуухад Л.Х манай эгч Солонгос улсын консулд ажилладаг юм, танай хүүхэдтэй би нэг газар ажиллаж байсан, бие биенээ сайн танина гэж ярьсан. Тэгээд Жадамба, Оюунцэцэг бид гурав хоорондоо ярилцаж байгаад 11 сарын 06-ны өдөр 10-р хороололд байх нотариат дээр очиж уулзаад Зээлийн гэрээ байгуулж миний 1 сая төгрөгийг, хүү Жадамбаагийнхаа мөнгө гэж 500.000 төгрөг тус тус өгөөд зээлийн гэрээгээ 1.500.000 төгрөгөөр хийсэн ба гадаад паспортоо 1 хувь цээж зурагтай өгсөн байгаа. Ингээд би Оюунцэцэгээс зээлсэн 1.000.000 төгрөгөө маргааш нь буюу 11 сарын 07-ны өдөр Оюунцэцэгт буцааж өгсөн. Тэгээд Л.Х дахиад хүн олоод өгөөч гээд байхаар нь хамт ажиллаж байсан найз хүүхэн Ганчимэгт санал болгосон чинь зөвшөөрөөд Ганчимэг тухайн үед мөнгөгүй байна гээд байхаар нь би 1 сая төгрөг өмнөөс нь 11 сарын 08-ны өдөр өгч байсан юм. Виз тухайн үедээ 11 сарын 26-ны өдөр гарна шүү, 20 хоногийн дотор гарна, аялалын 3 сарын виз гарна гэж байсан. Би хувьдаа хэлэхдээ нээрээ 1 жилийн хугацаатай юм бол би 1 жилийн хугцацаагаар визээ гаргуулна гэж хэлж байсан юм. 2018 оны 11 сарын 12-ны өдөр Л.Х над руу залгаад 50 хувиа гүйцээж өг, цаад хүмүүс нь болохгүй байна гээд байхаар нь би мөнгө алга гэхэд ядаж найз Ганчимэгийнхээ мөнгийг өг гээд байхаар нь Ганчимэг руу 91170948 дугаараар холбогодж мөнгөө нэхээд байна, 2 сая төгрөгөө гүйцээж өг гээд байна гэхэд одоо мөнгө алга байна, машинаа зарж байж юм уу ломбарданд тавьж байж өгнө. Таньд мөнгө байна уу гэхээр нь би өмнөөс нь 1 сая төгрөг Л.Хы дансанд өөрийн данснаасаа хийсэн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 19-22/,
-хохирогч Б.Оюунтуяагийн шүүгдэгч Л.Хтай байгуулсан
зээлийн гэрээ /4-р хх-ийн 23/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
Б.Оюунтуяад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж худлаа хэлж залилсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэгээ үнэн зөвөөр өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /4-р хх-ийн 34-35/,
18. Хохирогч Т.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Начин заан ломбардны хажууд Л.Хтай уулзтал таны хүүг найдвартай Солонгос улсруу 20 хоногийн дотор гаргаж өгч чадна. 1 хүний 4.000.000 төгрөг болно. Явах бол урьдчилгаа 2.000.000 төгрөг өгдөг юм. Гэхдээ таны хүү Жадамбатай би хамт ажиллаж байсан учраас харж үзээд 500.000 төгрөг авья үлдсэн 3.500.000 төгрөгийг Жадамбыг хил гарсны дараа өгөөрэй гэхээр нь би итгээд урьдчилгаа 500.000 төгрөгийг бэлнээр Л.Хд өгсөн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 49-50/,
Гэрч О.Жадамбын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2017 оны 10 сараас 2018 оны 10 сарын 15-ны өдрийн хооронд Зэвсэгт хүчний 017 дугаар ангид цэргийн алба хаасан юм. Алба хааж байх хугацаанд 2018 оны 06 сараас эхэлж Төв аймгийн хуурай замын цэргийн штабын барилгыг барихаар ажилд гарсан. Тэнд ажиллаж байх хугацаандаа Л.Х гэж хүнтэй танилцсан. Л.Х тухайн үед манай 017 дугаар ангийн бүлгийн ахлагчаар ажиллаж байсан. Цэргээс 2018 оны 10 сарын 15-нд халагдсан. 2-3 он жавуудтайгаа хамт явж байгаад Л.Хтай би утсаар холбогдоод бид нар уулзаж хамт хоолонд орсон. Тэгээд сууж байх үед Солонгос улс руу гарах хүн байна уу, гарах хүн байвал хэлээрэй гэхээр нь бид нар сайн мэдэхгүй байна. Тийм хүн байвал холбогдоё гэж хэлсэн. Тэгээд хэд хоног холбогдохгүй байж байгаад 11 сарын 05-ны өдөр Л.Х над руу яриад Солонгос гарах хүн байна уу, 11 сарын сүүлчээр виз гарна гэхээр нь би таньтай эргээд холбоо барья гэж хэлээд тасалсан ба ээж Оюунцэцэгтэй зөвлөлдөөд манай ангийн ахлагч Солонгос улс руу виз гаргаж байгаа юм байна, 11 сарын сүүл гэхэд виз гарчих юм байна, яах вэ гэхэд ээж миний дугаарыг өгчих гэхээр нь ээжийнхээ утасны дугаарыг Л.Хд өгсөн байгаа. Тэгээд үүнээс хойш Л.Х манай ээж Оюунцэцэг нар холбогдож виз хөөцөлдөх болсон. Ээж маань 10-р хорооллын туслахаар ороод 126 байрны хойд талд байдаг Начин заан ломбардны хажуудах нотариатаар орж ээж Оюунцэцэгийн нэрээр зээлийн гэрээ байгуулж 1.500.000 төгрөг өгсөн байгаа. 500.000 төгрөг нь миний визний материал хөөцөлдөх мөнгө, харин 1.000.000 төгрөг нь ээжийн найз Оюунтуяагийн визний материалын урьдчилгаа мөнгө байсан юм. Мөнгөө өгөхдөө Оюунтуяа эгч бид хоёрын гадаад паспорт, цээж зургийн xaмт өгөөд өөр ямар нэг бичиг баримт өгөөгүй. Энэнээс хойш Л.Х надтай холбоо барихгүй манай ээж Оюунцэцэгтэй холбогдож ярьдаг болсон гэх мэдүүлэг /4-р хх-ийн 52/,
-Хохирогч Т.Оюунцэцэгийн шүүгдэгч Л.Хтай байгуулсан зээлийн гэрээ /1-р хх-ийн 161/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
Би Солонгос улсын виз гаргаж өгнө гээд 500.000 төгрөгийг Т.Оюунцэцэг эгчээс худлаа ярьж залилж авсанаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг /4-р хх-ийн 68-69/,
19. Хохирогч Д.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Драгоны гадаа уулзаж ярилцахад Л.Х гэх залуу байсан бөгөөд манай эгч БНСУ-ын элчинд харилцааны менежер хийдэг юмаа 10 сарын 29 гэхэд виз гарчих байхаа. Наана эсвэл гарна. Эхний ээлжинд 1.900.000 төгрөгийг авна гэхээр нь би өөрийнхөө паспортыг өгсөн. Одоо мөнгөө өгчих гэхээр нь байхгүй байна гээд салсан. Дараа нь 10 сарын 02-ны өдөр Л.Х надруу яриад чи мөнгөө өгөхгүй бол ганцхан бичиг баримт буцаагдах гээд байна гээд байн байн залгаад нэхээд байсан. Тэгэхээр нь би өөрт байсан бэлэн 1.900.000 төгрөгийг 157-р цэцэрлэгийн хажуу талын дэлгүүрийн ХААН банкны АТМ-ээс 5025503501 данснаас Л.Хы өөрийнх нь дансруу шилжүүлсэн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 80-81/,
-Л.Хы “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 42/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
Би Солонгос улсын виз гаргаж өгнө гээд Д.Оюунгэрэлээс 1.900.000 төгрөг залилж авсан болохоо хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /4-р хх-ийн 96-97/,
20. Хохирогч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 12 сарын эхээр манай үеэл ах болох Гантулга гэх хүн надруу утсаар яриад урд нь ахтай нь хамт ажиллаж байсан Л.Х гэх залуу Япон улсын виз гаргаж байгаа юм байна. Чи виз гаргуулах бол Л.Х гэх хүнтэй уулзаад үз гээд надад Л.Х гэдэг хүний утасны дугаарыг өгсөн юм. Тэгээд би өөрөө Л.Х гэх хүн рүү утсаар ярьж Япон улсын виз гаргаж өгөх талаар асуухад өө асуудалгүй виз гаргаж өгнө. Эхний ээлжинд гадаад паспортаа надад өгчих, 6.000.000 төгрөгөөр виз гаргаж өгнө гэж хэлж байсан. Тэгээд Л.Х өөрөө надтай утсаар ярьж байгаад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай ажил буюу 10 дугаар хороололд байх Төрийн банкин дээр ирж миний гадаад паспортыг авч явсан. Маргааш нь буюу 2018 oны 12 дугаар сарын 07-ны өдөр Л.Х гэх хүн надруу утсаар яриад би Налайх дүүрэгт явж байна. Уулзах боломжгүй байна. Чи миний данс руу виз гаргуулах мөнгөнийхөө 50 хувийг шилжүүлчих. Тэгээд виз гарсны дараа үлдсэн 50 хувийг нь авна гэж хэлсэн. Тэр үед нь би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн ажилтай явж байгаад өөрийн гар утсаар интернет банкны үйлчилгээг ашиглан би өөрийн Төрийн банкны данснаас Л.Хы нэр дээр байх 5034216925 тоот ХААН банкны дансруу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Л.Х нь өөрөө 2019 оны 01 дүгээр сарын 05-ны дотор виз гаргаж өгнө гэж хэлсэн учир би визээ хүлээгээд байж байтал 2018 оны 12 дугаар сарын дунд үед манай үеэл ах Гантулга надруу утсаар ярьж нөгөө Л.Х чинь виз гаргахгүй юм байна. Худал хэлж иргэдийг залилж байсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 130-131/,
Гэрч Х.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:
Л.Х гэх залуу надтай дарга цэргийн холбоотой болсон. 2010 онд
Монголд ирж түүнээс хойш баяр ёслолын үед хааяа утсаар ярьж фэйсбүүк чатаар
мэнд мэдэлцэх төдий харилцаатай болсон юм. Ингээд байж байтал 2018 оны 11
сарын 26-ны орой Л.Х өөрөө надруу фэйсбүүкээр мэнд мэдэж ярилцсан
юм. Л.Х нь би Япон улсруу хүн явуулж, виз гаргаж байгаа. Танд
явуулах хүн байна уу гэж асуухаар нь би сонирхоод ямар үнэ хөлстэй, хэдэн
төгрөгөөр виз гаргаж байгаа талаар асуухад 1 хүнийг 6.000.000 төгрөгөөр
гаргаж өгнө гэж хэлж байсан. ... тэгээд би Л.Хд итгэж өөрийн хамаатан садан хүмүүсийг Япон улсруу явуулах санаатай асуухад үеэл дүү Алтангэрэл гэх залуу би Япон явах гэсэн юм. Та намайг тэр хүнтэйгээ холбоод өг гэхээр нь би Л.Хы утасны дугаарыг нь Алтангэрэлд өгсөн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 132/,
-Ц.Алтангэрэлээс 3.000.000 төгрөг шилжүүлсэн “Төрийн банк"-ны дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 133/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2015 онд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байхдаа Гантулга ахтай хамт байж байгаад ирсэн. Би иргэдийг залилж байхдаа 2018 оны 12 сард Гантулга руу чат бичиж Япон руу иргэдийг явуулж байгаа. Явуулах хүн байна уу гэхэд тэрээр байгаа гээд төрсөн дүү Батбаяр гэх залууг холбож өгсөн. Батбаяртай яриад 1 сарын дотор виз гаргана гээд 6.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Мөн Алтангэрэл, Мөнгөншагай гэх 2 залуу холбогдсон. Би 1 хүнийг 6.000.000 төгрөгөөр гаргана гэж худлаа хэлж урьдчилгаа гээд тус бүр 3.000.000 төгрөг авсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 126-127/,
21. Хохирогч А.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Япон улсруу явах санаатай Гантулга ахаас Л.Х гэх хүний утасны дугаарыг асууж авсан юм. Тэгээд Л.Х гэх хүн рүү утсаар ярьж виз гаргаж өгөх талаар асуухад өө асуудалгүй ээ, би ер нь хүмүүст виз гаргаж өгдөг юм. Одоо энэ 12 сард 1 ээлжний хэдэн хүмүүсийг авч Япон улсруу явах гэж байна. Чи виз гаргуулах бол 6.000.000 төгрөг өгчих. Гэхдээ одоо урьдчилгаа 3.000.000 төгрөг авна. Үлдсэн 3.000.000 төгрөгийг нь виз гарсны дараа авна гэж хэлж байсан юм. Тэгээд би Л.Хд итгэж тэр хүнээр виз гаргуулахаар ярьж тохирсон юм. Гэтэл Л.Х нь надруу утсаар яриад урьдчилгаа мөнгөө хий гээд надруу дансны дугаараа явуулсан учир 2018 оны 12 дугаар сарын 01-нии өдөр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Таривлан хотхоны 48 дугаар байрны 07 тоот гэртээ байхдаа Интернет банкны үйлчилгээг ашиглан би өөрийн данснаас Л.Хы нэр дээр байх 5034216925 тоот ХААН банкны данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд Л.Х нь 2018 оны 12 сарын сүүлээр виз чинь гарна. 2019 оны 01 сарын эхээр Япон улсруу явуулна. Би өөрөө чам руу холбоо барина гэж хэлсэн ба надаас мөнгө авснаасаа хойш сураггүй алга болсон гэх мэдүүлэг /4-р хх-ийн 142/,
Гэрч Х.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:
Л.Х гэх залуу надтай дарга цэргийн холбоотой болсон. 2010 онд
Монголд ирж түүнээс хойш баяр ёслолын үед хааяа утсаар ярьж фэйсбүүк чатаар
мэнд мэдэлцэх төдий харилцаатай болсон юм. Ингээд байж байтал 2018 оны 11
сарын 26-ны орой Л.Х өөрөө надруу фэйсбүүкээр мэнд мэдэж ярилцсан
юм. Л.Х нь би Япон улсруу хүн явуулж, виз гаргаж байгаа. Танд
явуулах хүн байна уу гэж асуухаар нь би сонирхоод ямар үнэ хөлстэй, хэдэн
төгрөгөөр виз гаргаж байгаа талаар асуухад 1 хүнийг 6.000.000 төгрөгөөр
гаргаж өгнө гэж хэлж байсан. Миний хувьд Л.Хд итгэж дүү Батбаяр, үеэл дүү Алтангэрэл, хамт ажилладаг Мөнгөншагай нарыг холбож өгсөн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 132/,
-А.Мөнгөншагайн “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 144/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2015 онд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байхдаа Гантулгатай хамт байж байгаад ирсэн. Би иргэдийг залилж байхдаа 2018 оны 12 сард Гантулга руу чат бичиж Япон руу иргэдийг явуулж байгаа. Явуулах хүн байна уу гэхэд тэрээр байгаа гээд төрсөн дүү Батбаяр гэх залууг холбож өгсөн. Мөн Гантулгаар дамжуулан Алтангэрэл, Мөнгөншагай гэх 2 залуу надтай холбогдоод Японы виз гаргуулъя гэхээр нь 6.000.000 төгрөгөөр виз гаргана. Урьдчилгаа 3.000.000 төгрөг өгчих виз гарсны дараагаар үлдэгдэлийг нь өгөөрэй гэж худлаа хэлж байгаад тус бүрээс 3.000.000 төгрөг авсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 139/,
22. Хохирогч Х.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 сарын 25-ны өдөр Л.Х гэх залуу Япон улсын виз гаргадаг гэж ах Гантулгаас сонссон. Гантулга нь миний төрсөн ах зэвсэгт хүчний 311-р ангид ажилладаг. Л.Х гэгчтэй ах Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд хамт алба хааж байсан гэсэн. Л.Х нь ах Гантулгаруу залгаад би Япон улсад ажиллах виз гаргаж байгаа, хүн байвал хэлээрэй гэснээр ах Гантулга нь надад хэлж анх холбож байсан. Л.Х нь ах Гантулгаас миний дугаарыг аваад надруу залгасан. Надтай ярихдаа Гантулга даргын дүү нь мөн үү. Дарга чамайг Япон улсруу явж ажиллах сонирхолтой байгаа гэж хэллээ. Чамд ямар бодол байна вэ гэхэд нь би Солонгос явах сонирхолтой байгаа гэж хэлсэн. Л.Х Япон, Солонгос 2 ялгаагүй. Миний төрсөн эгч Японы элчин сайдад ажилладаг. Эгч жилд араваас дээш хүн гаргаж ажиллуулдаг гэж хэлсэн. Харин надад эгчийнхээ нэрийг бол хэлээгүй Тэгээд би 2018 оны 11 сарын 26-ны өдөр Япон улсад ажиллах визэнд орохыг зөвшөөрсөн. Орой 21 цагийн үед гадаад паспорт, зургийг чинь авчихлаа. Маргааш өглөө урьдчилгаа 3.000.000 төгрөгөө надруу шилжүүлээрэй гэсэн. Тэгээд 2018 оны 11 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн гудамжны ХААН банкин дотор байж байхад Л.Х надруу 95737874 дугаараасаа залгаад мөнгөө шилжүүлээрэй, боломжтой бол 6.000.000 төгрөгөө нэг мөсөн шилжүүлээч, би чиний бичиг баримт материалыг чинь өгсөн. 2019 оны 01 сарын 03-ны өдөр визийг чинь гаргахаар боллоо. Эгчтэйгээ ярьчихлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гар утаснаасаа интернет банкны үйлчилгээг ашиглан өөрийн данснаасаа 6.000.000 төгрөгийг Л.Хы 5034216925 дугаарын ХААН банкны дансалд шилжүүлж байсан. Тэгээд би виз гарахыг хүлээгээд байж байгаад Л.Х руу нэг удаа утсаар ярихад 2019 оны 01 сарын 03-нд виз гарна гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс хойш утсаа авахаа больсон гэх мэдүүлэг /4-р хх-ийн 153/,
Гэрч Х.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:
Л.Х гэх залуу надтай дарга цэргийн холбоотой болсон. 2010 онд
Монголд ирж түүнээс хойш баяр ёслолын үед хааяа утсаар ярьж фэйсбүүк чатаар
мэнд мэдэлцэх төдий харилцаатай болсон юм. Ингээд байж байтал 2018 оны 11
сарын 26-ны орой Л.Х өөрөө надруу фэйсбүүкээр мэнд мэдэж ярилцсан
юм. Л.Х нь би Япон улсруу хүн явуулж, виз гаргаж байгаа. Танд
явуулах хүн байна уу гэж асуухаар нь би сонирхоод ямар үнэ хөлстэй, хэдэн
төгрөгөөр виз гаргаж байгаа талаар асуухад 1 хүнийг 6.000.000 төгрөгөөр
гаргаж өгнө гэж хэлж байсан. ... тэгээд би Л.Хд итгэж өөрийн хамаатан садан хүмүүсийг Япон улсруу явуулах санаатай асуухад үеэл дүү Алтангэрэл гэх залуу би Япон явах гэсэн юм. Та намайг тэр хүнтэйгээ холбоод өг гэхээр нь би Л.Хы утасны дугаарыг нь Алтангэрэлд өгсөн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 132/,
-Х.Батбаярын “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 157/,
Шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтад өгсөн:
2015 онд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байхдаа Гантулга ахтай хамт байж байгаад ирсэн. Би иргэдийг залилж байхдаа 2018 оны 12 сард Гантулга руу чат бичиж Япон руу иргэдийг явуулж байгаа. Явуулах хүн байна уу гэхэд тэрээр байгаа гээд төрсөн дүү Батбаяр гэх залууг холбож өгсөн. Батбаяртай ярихад Дархан-Уул аймагт байна. Би виз гаргуулах гэсэн юм гэж байсан. Тэгэхээр нь би 1 сарын дотор Япон руу явах виз гаргана. Нийт зардал 6.000.000 төгрөг болно гэхэд тэр надтай уулзахгүйгээр миний дансыг аваад 6.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 149/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Х өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар маргаагүй бөгөөд мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд:
“Би тогтоолд дурдагдсан 22 хүнээс мөнгө авч залилсан нь үнэн. Энэ 22 хүнээс өөр өргөдөл өгөх, надад залилуулсан хүн байхгүй. Би хавтаст хэрэгт дэх өөрийн дансны хуулгыг үзэж харлаа. Хохирогч нарт учирсан хохирлыг өөрийн байрыг эцгээрээ заруулж байгаад байр зарагдах гэж удаснаас болж хэрэг шүүхэд шилжисний дараагаар төлж барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлсэн болно.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Хы хохирогч нарыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан байна.
Шүүгдэгч Л.Хы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх боловч уг зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас их хэмжээний хохирол буюу нийт 62.100.000 төгрөгийн хохирол 22 хохирогчид учирсан байна.
Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосныг тухайн гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж гэмт хэргийн улмаас залилж авсан эд хөрөнгөөр өөрийн болон гэр бүлийн амьжиргааг залгуулж байгааг ойлгоно.
Шүүгдэгч Л.Х нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг 2018 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын хүртэлх хугацаанд үйлдсэн байна. Гэмт этгээд амьдралынхаа багагүй цаг хугацааг гэмт хэрэг үйлдэж өнгөрөөсөн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна.
Түүнчлэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг.
Мөн хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Л.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх нөхцөл байдлаас шүүгдэгч Л.Хыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж 22 хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Л.Хы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэр бүхий 22 хохирогч нь хохирлоо шүүх хуралдаанаас өмнө бүрэн барагдуулж авсан болох нь шүүхээс тэдэнд хуралдааны тов мэдэгдсэн баримт болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч нарын “шүүгдэгч Л.Хы эцэг Лувсангаас хохирол барагдуулж авсан” тухай бичгээр гаргасан хүсэлт, тайлбарууд, 1-р хавтаст хэргийн 113, 114, 139, 140, 141 дүгээр талд авагдсан хохирол авсан тухай баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Л.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний цагдан хоригдсон нийт 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Л.Х Л.Хыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Хд 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Хы цагдан хоригдсон 132 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ