| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0084/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/87 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүгдэгч А.*******-*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч А.*******-*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 18360008084 дугаартай, 178/2019/0084/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, тэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******гийн *******
2.Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 21 настай, тэй, бүрэн дунд боловсролтой,тогооч мэргэжилтэй, Хишиг зоогийн газарт тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Ховд аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын багийн айлын 27 тоотод амьдрах, ******* овогт *******н *******-*******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.*******-*******, Б.******* нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 12-3 тоот хашаанд байх малын хашаанаас 1 тооны сэрх,1 тооны шүдлэн ямаа, нийт 2 тооны бог малыг тээврийн хсэл ашиглан нууцаар, хууль бусаар авч, мал хугайлах гэмт хт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.*******-*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.ийн /53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 12-3 тоот хашаанд байсан манай 9 тооны ямаанаас 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 2 тооны ямаа алга болсон байсан.7 настай улаан зүсмийн сэрх, эвэртэй бор зүсмийн шүдлэн ямаа хоёр алдагдсан... гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/
Гэрч Б.*******булагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 12-3 тоот хашаанд байсан 9 тооны ямаанаас 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 2 тооны ямаа алга болсон байсан. Ховд аймгийн Дуут сумын харьяат хүний мал байгаа юм. Хөдөө муудаад байхаар нь би 3 дугаар сарын эхнээс тэжээж байсан.Нэг тооны сэрх, нэг тооны шүдлэн хоёр ямаа алга болсон....гэх мэдүүлэг / хэргийн 14-р хуудас/
Гэрч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 28-48 улсын дугаартай Toyoto Corsa маркийн тээврийн хсэл нь миний эзэмшлийнх юм. 2019 оны 03 дугаар сард би өөрийн хүү А.*******-*******ыг унаж бай гээд үлдээсэн... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/
Мал үнэлсэн тухай тайланд ... сэрх ямаа-1 толгой 80.000 төгрөг, шүдлэн ямаа 1 толгой-.000 төгрөг,нийт 110.000 төгрөг гэх / хэргийн 27-р хуудас/
Тээврийн хсэлд үзлэг хийсэн...уг тээврийн хсэл нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах зогсоол дээр байв. Уг тээврийн хсэл нь хар хөх өнгөтэй, 28-48 улсын дугаартай Toyoto Corsa маркийн, зөв талын хоёр бариул нь хугарсан байдалтай байв.
Автомашин үнэлсэн тухай... Toyoto Corsa маркийн автомашин 500.000 төгрөг... гэх үнэлгээ / хэргийн 39-41-р хуудас/
Шүүгдэгч А.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 21-ний орой найз Б.*******ийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах зам дагуу дэлгүүр орох гээд 28-48 улсын дугаартай машинтай явж байтал Б.******* надаас “ эмчилгээ чинь юу болж байна, мөнгөний х байна уу“ гэхээр нь би “мөнгөний х байна“ гэж хэлэхэд Б.******* айлын хашаа давж ороод нэг бор зүсмийн ямаа аваад бид хоёр машиндаа хийгээд тал дээр очиж хулгайлж авсан хоёр ямаагаа нядлаад арьсыг нь аваад махыг нь хаясан.Маргааш өглөө нь ******* морь зах дээр арьсыг нь 60.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг / хэргийн 48-49-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 21-ний орой найз А.*******-*******ын хамт 28-48 улсын дугаартай машинтай явж байгаад ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ард тал нь цагаан блокон хашаан дотор ямаа байхаар нь би найз А.*******-*******оос “эмчилгээний мөнгөө олсон уу” гэхэд олоогүй гэхээр нь хоёулаа ярилцаад уг хашаанд байсан ямааг хулгайлахаар болсон. Тэгээд би хашааг давж ороод 2 тооны ямааг аваад машины ар талын хаалгыг онгойлгож хийгээд тал руу аваачиж нядлаад арьсыг нь аваад махыг нь хаясан. Маргааш өглөө нь ******* морь зах дээр арьсыг нь 60.000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг / хэргийн 53-54-р хуудас/ з баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн х хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад х хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг х хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч А.*******-*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн х нь Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт х ба шүүгдэгч нарын гэмт х үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт х үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан з нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Шүүгдэгч А.*******-*******,Б.******* нар нь бүлэглэн, тээврийн хсэл ашиглан 2019 оны 03 дугаар сарын 21-нөөс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 12-3 тоот хашаанаас 2 ямаа хулгайлсан болох нь хохирогч Ж.ийн мэдүүлэг, гэрч Б.*******булагийн мэдүүлэг, мал үнэлсэн тайлан, автомашин үнэлсэн тайлан, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******-*******,Б.******* нар нь найзууд бөгөөд шүүгдэгч А.*******-******* нь нурууны өвчний учир эмчилгээнд явах шаардлагатай, мөнгөний хцээтэй байсан ба шүүгдэгч нар хоорондоо ярьж тохиролцон тээврийн хсэл ашиглан 2 тооны ямаа хулгайлан авч нядлаад махыг нь хаяж, арьсыг нь ченжид зарсан үйлдэл нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.*******-*******,Б.******* нарыг бүлэглэн, тээврийн хсэл ашиглан хохирогч Ж.ийн 2 ямааг хулгайлсан гэмт х үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.*******-*******, Б.******* нар нь анх удаа гэмт х үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-85-86/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Ж.ийн “хохирлоо төлүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******-*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Хишигтогтохын өгсөн “...А.*******-******* нь 12 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу оюутан болоод явсан боловч бие нь өвдөөд 2 жил сураад буцаад ирсэн.Эхээс төрөөд 10 хоногийн дараа хүйн халдвар авсны улмаас нуруундаа 11 зүсэлт хийлгэсэн.Одоо 60 хувийн групэд байдаг. Сургуулиа төгсөж чадаагүй. А.*******-******* нь соёлч нямбай,шударга, хүнд тусч, хамт олондоо нэр хүндтэй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг / хэргийн 20-р хуудас/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.*******-******* нь одоо Хишиг зоогийн газрыг ажиллуулдаг.Хөл нь мэдээ алддаг,нурууны өвчтэй Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн.Гэр бүлдээ халамжтай, найрсаг, хамт олондоо нэр хүндтэй хүүхэд. Даруухан дөлгөөн зантай, архи тамхи хлэдэггүй...” гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар гэрч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүү Б.******* нь эцэг эхээс 4-лээ, дээрээ ах, эгч, дороо нэг дүүтэй. Дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Хөдөө аж ахуйн сургуулийн хүнд механизмын ангийг төгссөн.Б.******* нь даруухан дөлгөөн зантай, найз нөхөддөө нэр хүндтэй, архи тамхи хлэдэггүй хүн ...” гэх мэдүүлэг / хэргийн 22-р хуудас/
Гэрч Н.*******хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.******* нь манай 3 дахь хүүхэд.Архи тамхи хлэдэггүй,даруухан дөлгөөн зантай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, гэр бүлдээ халамжтай, ямар нэгэн хууч өвчин байхгүй...” гэх мэдүүлэг / хэргийн 23-р хуудас/ з баримт хавтаст хт авагджээ.
Шүүгдэгч А.*******-*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт х үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, гэмт х үйлдэхдээ ашигласан тээврийн хсэл болох Т.*******гийн эзэмшлийн 28-48 улсын дугаартай Toyoto Corsa маркийн автомашины үнэтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох, 2 ямааны арьсыг зарж борлуулж олсон орлого буюу 60.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох гэх санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдал, цаашид сурч боловсрох, ажиллах хүсэл эрмэлзлэлийг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч А.*******-*******, Б.******* нар нь гэмт х үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт х үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын гэмт х үйлдэхдээ ашигласан тээврийн хсэл болох Т.*******гийн эзэмшлийн 28-48 улсын дугаартай Toyoto Corsa маркийн автомашины үнэтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөг, 2 ямааны арьсыг зарж борлуулж олсон орлого буюу 60.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч А.*******-*******ын гэмт х үйлдэхдээ ашигласан Т.*******гийн эзэмшлийн 28-48 улсын дугаартай Toyoto Corsa маркийн автомашин битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 5/51 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалж, А.*******-*******ын эзэмшлийн банкны тоот дансанд байрлах 396000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 5/52 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 34.1 дүгээр зүйл, 36.2, 36.6-36.8 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн *******-******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт х үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн *******-******* нарыг 240 / хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******-*******, Б.******* нарт мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.*******-*******, Б.******* нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч А.*******-*******, Б.******* нараас гэмт х үйлдэхэд ашигласан тээврийн хсэл болох 28-48 улсын дугаартай Toyoto Corsa маркийн автомашины үнэ 500.000 төгрөг, гэмт х үйлдэж олсон орлого 60.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 280.000 / хоёр зуун наян мянган / төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******-*******ын гэмт х үйлдэхдээ ашигласан Т.*******гийн эзэмшлийн 28-48 улсын дугаартай Toyoto Corsa маркийн автомашин битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 5/51 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалж, А.*******-*******ын эзэмшлийн банкны тоот дансанд байрлах 396000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 5/52 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хлэсүгэй.
8.Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form