Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/88

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч П.*******ад холбогдох эрүүгийн 1936000000080 дугаартай, *******8/2019/0085/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа автомашин засварын ажил эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух,урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2******* дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 01 сарын баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн  20******* оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  *******90 нэгж буюу *******90.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж ялаас зайлсхийж ялыг сольж 22 хоног хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх,  ПЮ72121*******18 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч П.******* нь 2019 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоот хашаанд байрлах өөрийн гэртээ  иргэн Х.ыг баруун хөлний гуя хэсэгт хутгалж  Х.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай   учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч П.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болосн гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн  нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр урагшаа харсан  ногоон хөх хаалгатай Т-*******-******* гэх хаягтай хашаан дотор байрлах монгол гэрт болсон байв.Урагшаа харсан ногоон цайвар өнгийн  хаалгатай монгол гэрт ороод хэрэг учрал болсон гэх газрыг 1-р цэгээр, хутгалсан гэх хутга  байгаа газрыг 3-р цэгээр тэмдэглэв.Уг хэрэг учрал болсон гэх газрын баруун талын модон орны хөх өнгийн бүтээлэг хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон,урд талын нүүрийг нь дагаж цус мэт хүрэн өнгийн зүйл болсон ба дэвссэн хивс хулдаас хэсэг газарт цус мэт хүрэн өнгийн зүйл болсон байв... цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутгыг хэргийн газрын үзлэгээр хураан авав. Хэрэг учрал болсон гэх газрын баруун талын орон дээрээс цус мэт хүрэн өнгийн  зүйлээс шинжилгээнд марлинд шингээн авав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-8-р хуудас/

Хохирогч овогт ийн ын / ПЭ90072*******1******* регистрийн дугаартай, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, транс ХХК-д жолооч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Магсар ахынхаас гараад бид гурав бас нэг шил архи аваад Ганбаа ахын гэрт ороод архи уугаад сууж байтал Ганбаа ах нэг хүнтэй утсаар яриад “ утас аваагүй, ах нь аваагүй” гээд яриад байхаар нь би “ та дандаа хамт архи уусан хүнийхээ утсыг шааж явдаг юм уу, түрүүн Магсар ахтай хамт архи ууж байгаад утсыг нь хулгайлаад явсан байна лээ “ гэж хэлэхэд Ганбаа ах намайг “ юу хуцаад байна пизда минь, ална шүү” гээд хоолны шкаф дээрээсээ хутга аваад миний баруун хөлний гуя хэсэгт хутгалсан.Би юу болчихвоо гээд өмдөө тайлаад хартал миний баруун гуянаас цус асгарч байсан.Тэгээд би ухаан алдсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/

Гэрч Г.Магсарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Х., П.******* ах бид гурав манайхаас гараад замдаа дэлгүүрээс нэг шил архи аваад П.******* ахынд очиж уусан.Бид гурав 2 шил архи хувааж уугаад дуусаад юм яриад сууж байтал Х., П.******* хоёр маргалдаад байсан. Тэгтэл Х. баруун талын орон дээр сууж байтал П.******* ах гэрийнхээ зүүн талд сууж байснаа босоод хоолны шкафны тэнд очоод баруун талын орон дээр сууж байсан Х. луу очиж явсан, би босоод ширээний хажууд үүд рүү хараад сууж байтал гаднаас Б. эгч орж ирэхэд Х. “П.******* намайг хутгалчихлаа” гэх шиг болохоор нь юу болов, яав гээд очиход Х. өмдөө доош тайлаад баруун талын гуяа гаргаад гараараа дараад цус гараад байна гэхээр нь Х.ын гарыг аваад үзтэл цус их гараад байхаар нь нүүр гарын алчуураар дараад дуудлага дуудсан... гэх мэдүүлэг / хэргийн 1*******-15-р хуудас/

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би бие засчихаад эргээд ороод иртэл баруун талын орон дээр Х. суучихсан ” П.******* ах намайг хутгалчихлаа, цус гараад байна” гэхээр нь “хаана чинь хутгалчихсан юм бэ “ гээд өмдийг нь тайлуулаад харахад баруун талын гуянаас нь цус гарч байхаар нь би нүүр гарын алчуур Г.Магсарт өгөөд алчуураар цусыг нь дарж байх хооронд эмнэлэг дуудсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-*******-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн...Х.ын биед баруун хөлний гуяны ар дээд 3/1 хэсэгтээ 3-******* см орчим хатгагдсан ил шарх, баруун гуяны том артерийн судаснаас гадагш салаалсан хөндлөн артерийн судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Х.ын биед учирсан гэмтэл нь  гадны хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Х.ын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.Х.ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 3*******-р хуудас/

Шүүгдэгч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би тухайн үед согтуу байхдаа хутгалснаа яг сайн санахгүй байна. Гэхдээ хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэнд итгэж байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.Архи уугаад сууж байхад Мягаа над руу залгаад “ та манай охины утас харсан уу” гэхээр нь “ би мэдэхгүй “ гээд хэлж байснаа санаж байна.Би Г.Магсар, Х. хоёрын хэлсэн ярьсанд итгэж байгаа, тэр хоёр намайг гүтгэж, худлаа ярих үндэслэл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн **************-*******5-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч П.*******ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн 1,******* дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч П.******* нь  2019 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ хохирогч Х.ын баруун хөлний гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь  хохирогч Х.ын мэдүүлэг,  гэрч Г.Магсар, Б. нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн  180 дугаартай “...Х.ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан...” гэх дүгнэлт, шүүгдэгч П.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.******* нь хохирогч Х.ын “ та хамт архи ууж байгаа хүнийхээ утсыг хулгайлаад байдаг юм уу“ гэх үгнээс үүдэн уурлаж, бухимдан Х.ыг хутгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл гэж үзэж байна.

 Эрүүгийн хуулийн 6.******* дүгээр зүйлийн 1-д ”Согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.

            Иймд шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж үйлдлээ хянах чадваргүй байхдаа бусдыг хутгалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч П.*******  нь урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2******* дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 01 сарын баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн  20******* оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  *******90 нэгж буюу *******90.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж ялаас зайлсхийж ялыг сольж 22 хоног хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-*******9/ болон  шийтгэх тогтоолын хуулбаруудаар, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Х.ын “... би П.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт / хх-89/ зэргээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч П.*******ын  хувийн байдлын талаар гэрч П.Дулмаагийн өгсөн “...П.******* эцэг эхээс 7-уулаа,манай том ах юм.Ах маань багадаа хүмүүжилтэй, аав ээжийнхээ үгнээс гардаггүй, зуны амралтаараа мал маллах сонирхолтой хүүхэд байсан. Архи согтууруулах ундаа хааяа уудаг. Өмнө нь хэрэг зөрчилд холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ...”  гэх мэдүүлэг / хэргийн 23-2*******-р хуудас/

Гэрч Б.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.******* бид нар нэг ангид сурч байсан найзууд. П.******* нь даруухан, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, тогтуун тайван нийтэч хүн.Эхнэр Б.гийнхаа хамт барилгын засал чимэглэлчийн ажил хийдэг...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч П.*******ад  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлссөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч П.*******ыг хэрэгт авагдсан нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг миний амьдралын боломж хувийн байдлыг харгалзан 10 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн *******,5-д зааснаар торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******ад тайлбарлаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******57 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад хүргүүлэх, шүүгдэгчийн эзэмшлийн цагаан өнгийн “Хейс” маркийн 2 хаалгатай хөргөгч битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/5******* дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц цуцлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн *******,*******.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч П.*******ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгохыг ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******ад мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******57 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад хүргүүлсүгэй.

 6.Шүүгдэгч П.*******ын эзэмшлийн цагаан өнгийн “Хейс” маркийн 2 хаалгатай хөргөгч битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/5******* дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.

7.Шүүгдэгч П.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******57 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч П.*******ад  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС

Top of Form