| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0116/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/114 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын ялЛч: Э.Билгүүн
Шүүгдэгч: Л.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн АЛ адуут овогт Лийн Гт холбогдох 1912000430090 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: , А овогт Лийн Г/РД:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Өлт гэх газраас иргэн Ц.Гын 2 тооны морийг бэлчээрээс хулгайлсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912000430090 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Гын өгсөн:
“...2019 оны 01 сарын 08-ны өдөр адуугаа бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд одоог хүртэл адуугаа бэлчэрээс нь хурааж чадаагүй байна. Манай хонгор азаргатай адуунаас соёолон насны хоёр тооны адуу хулгайд алдагдсан байна. Өнөөдөр адуугаа бүртгэж үзсэн. Манай хоёр үрээ морьд байсан. Би сая өөрийнхөө хоёр тооны адууны толгой, арьсыг үзэхэд зүсээрээ мөн байсан. Би өөрийнхөө адууг хараад таньж байна. Би 2 тооны адуугаа хоёуланг нь 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хоёулаа хонгор зүсмийн тарган адуунууд байсан. Зөв талынхаа гуяндаа чандмань тамгатай, тамга нь бүдэг байсан. Нэг хонгор адуу нь унага байхдаа эхээс гарахдаа төрөлхийн догол имтэй юм шиг чихтэй байсан. Адууныхаа хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-12 дугаар тал/
*Гэрч Г.Жын өгсөн:
“...Манайх 2019 оны 01 сарын 08-ны өдөр адуугаа гаргаад өнөөдөр бүртгэж үзэхэд хонгор азаргатай адуунаас соёолон насны хоёр тооны үрээ морьд алдагдсан. Цагдаагийн хүмүүсийн авчирсан хоёр тооны адууны толгой, арьс нь манай алдсан адууны толгой, шийр мөн байсан. Зөв гуяндаа чандмань тамгатай, нэг хонгор морь нь эхээс гарахдаа цуулбар ухам юм шиг чихтэй төрсөн. Өөр содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
*Гэрч Ц.Уын өгсөн:
“...2019 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад Л.Г ганцаараа ирсэн. Тэгээд өөрийнхөө гээд 2 тооны адуу махлах гээд аваад ирсэн гэж ярьсан. Тэр өдрөө 2 тооны адуугаа нядлаад махыг нь янзалсан байсан. Удалгүй цагдаа нар ирж адуу хулгайлсан байна гэж яриад махыг нь үзэж шалгасан. Би адуунаас нь янзлалцаж өгөөгүй. Л.Г ганцаараа ирсэн. Намайг өглөө босоод ажилтай яваад ирэхэд хоёр адуугаа нядалсан байсан. Хоёр хонгор зүсмийн адуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/
*Яллагдагч Л.Гийн өгсөн:
“...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ойролцоогоор 18-19 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Өлт гэх газарт өөрийнхөө малд явж байгаад унаж байсан морио алдчихсан. Тэгээд явган явж байтал хэсэг адуу таарахаар нь өөрт байсан цагаан саарал өнгийн мяндсан бугуйлыг ашиглан хонгор зүсмийн соёолон насны 2 үрээг мөнгө олох зорилгоор барьж авсан. Тэгээд нарийхан мяндсануудаар ногтолсон. Тэгээд зайдан унаж яваад Архангай аймгийн төв рүү орж ирээд У гэх залуугийн хашаан дотор хоёр адууг махлаж байгаад цагдаа нарт баригдсан. Би хохирогч Ц.Год хохирлыг нь бүрэн барагдуулсан. Би дээрх хоёр тооны морийг унаж Архангай аймгийн төв рүү орж ирэх замдаа хаячихсан байсан. Мөн хазаар ногт болон ашигласан мяндсыг аймгийн төвийн гудамжинд хаячихсан. Одоо хаана хаяснаа мэдэхгүй байна. Архангай аймгийн төв дотор газар мэдэхгүй. Би явган явсан. Тухайн хэсэг адуунууд бол маш номхон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-38 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай: “...Соёолон насны 2 адууны үнэлгээг 2019 оны 01 сарын байдлаар 1.400.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 23 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-ийн 3-8 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 43 дугаар тал тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Өлт гэх газраас иргэн Ц.Гын 2 тооны морь алдагдаж иргэн Ц.Год 1.400.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Г үйлдсэн болох нь хохирогч Ц.Гын“...Би сая өөрийнхөө хоёр тооны адууны толгой, арьсыг үзэхэд зүсээрээ мөн байсан. Би өөрийнхөө адууг хараад таньж байна. Би 2 тооны адуугаа хоёуланг нь 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хоёулаа хонгор зүсмийн тарган адуунууд байсан. Зөв талынхаа гуяндаа чандмань тамгатай, тамга нь бүдэг байсан. Нэг хонгор адуу нь унага байхдаа эхээс гарахдаа төрөлхийн догол имтэй юм шиг чихтэй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Жын “...Манайх 2019 оны 01 сарын 08-ны өдөр адуугаа гаргаад өнөөдөр бүртгэж үзэхэд хонгор азаргатай адуунаас соёолон насны хоёр тооны үрээ морьд алдагдсан. Цагдаагийн хүмүүсийн авчирсан хоёр тооны адууны толгой, арьс нь манай алдсан адууны толгой, шийр мөн байсан. Зөв гуяндаа чандмань тамгатай, нэг хонгор морь нь эхээс гарахдаа цуулбар ухам юм шиг чихтэй төрсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Уын “...2019 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад Л.Г ганцаараа ирсэн. Тэгээд өөрийнхөө гээд 2 тооны адуу махлах гээд аваад ирсэн гэж ярьсан. Тэр өдрөө 2 тооны адуугаа нядлаад махыг нь янзалсан байсан. Удалгүй цагдаа нар ирж адуу хулгайлсан байна гэж яриад махыг нь үзэж шалгасан. . Намайг өглөө босоод ажилтай яваад ирэхэд хоёр адуугаа нядалсан байсан. Хоёр хонгор зүсмийн адуу байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Л.Гийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Л.Гийн бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судЛдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажилЛааны оролцогчийн хуулиар хамгааЛдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцЛыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцЛыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Гт хорих ял оногдуулахгүй тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдЛа болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А Л а овогт Лийн Гийг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Гт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялЛч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын ялЛч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР