Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2023/01441/И |
Дугаар | 210/МА2024/01728 |
Огноо | 2024-09-09 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01728
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/02690 дугаар шийдвэрийн
тогтоох хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 02 сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Т, 2010 оны 08 сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.Т нарыг эх Н.О-ны асрамжид үлдээсүгэй гэсэн 2 дахь заалтыг нэмж,
тогтоох хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Э.Т, Э.Т нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Э-гээс гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй гэсэн 3 дахь заалтыг нэмж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж, тус заалтад ...олгосугай гэснийг ...олгож, нэхэмжлэгч Г.Э-гээс шинжээчийн зардалд 440,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст олгосугай гэж өөрчилж,
3 дахь заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж,
тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.О-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.НЯМБАЗАР