Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/48

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нармандал

Шүүгдэгч: М.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Мын Пид холбогдох эрүүгийн 1812005080046 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: , Г овогт Мын П/РД:ФА............./ 

 

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч М.П нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Ерөнхий боловсролын сургуулийн арын замд 80-65 БУЛ улсын дугаартай, цагаан өнгийн Мицубуши Пажеро маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас иргэн Г.Оын жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явсан Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж, иргэн Г.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Эрүүгийн 1812005080046 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Г.Оын өгсөн: 

“...2018 оны 09 дүгээр сарын 27-ны орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвд сургуулийн арын шороон замаар мотоцикльтой баруун зүгээс зүүн тийш явж байтал урдаас цагаан өнгийн жийп автомашин ирж явсан. Би тэр авто машины урдуур нь буюу зөв талаар нь зарах гээд явтал нөгөө машин миний буруу талаар зөрж гарах гээд намайг дайрчихаад яваад өгсөн. Тэгээд зам дээр байж байтал Портер машинтай ах, эгч хоёр таарч надад тусламж үзүүлсэн. Миний зүүн хөл хугарсан эмчилгээ хийлгэж хадуулсан одоо их өвдөж байгаа, босч явж чадахгүй байна. Намайг аймгийн төвд эмнэлэгт хэвтэж байхад дайрсан машины жолооч гээд П гэх залуу ирж уулзаад эмчилгээний зардал гээд 1.000.000 төгрөг өгсөн. Цаашид эмчид үзүүлж байж эмчилгээний төлбөр мөнгөө нэхэмжилнэ. Мөн миний унаж явсан мотоциклийн зарим эд хэсэг эвдэрсэн үүний төлбөрийг нь П төлж өгнө гэсэн, өөр санал хүсэлт байхгүй. Би ямар эд анги эвдэрсэн мөн ямар үнэтэй байдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/ 

 

*Гэрч Ч.Оийн өгсөн: 

“...2018 оны 09-р сарын 27-ны орой 18:00 цаг өнгөрч байхад манай нөхөр бид хоёр Эрдэнэмандал сумын төвд түлш авчихаад сургуулийн арын замаар баруун талаасаа зүүн тийшээ явж байхад зүүн гар талаас нэг мотоцикльтой хүн гарч ирээд бид хоёрын урдуур зам руугаа нийлж манай машины урд 40 метр орчим зайд явж байсан. Тэгсэн чинь зүүн талаас нэг цагаан өнгийн жийп маркийн авто машин баруун тийшээ явж байгаад манай машины урд явсан мотоцикльтой мөргөлдсөн. Тухайн үед мотоцикльтой хүн тэр машины баруун гар талд нь буюу замынхаа ар тал руу нь ойчсон тэгсэн нөгөө машин нэг зогсох гэснээ болиод тэр чигээрээ баруун тийшээ яваад төвийн баруун талд байх хороолол руу орсон. Ямарч байсан цагаан цайвар өнгөтэй жийп гэмээр авто машин байсан араас нь харахад дөрвөлжин хэлбэртэй пажеро гэмээр машин байсан түүнд улсын дугаар байсан боловч би яг дугаарыг нь харж амьжаагүй. Мотоцикль  нь нэг улаан бүрээстэй мотоцикль байсан би маркийг нь мэдэхгүй байна. Тэр автомашин бол их хурдтай явсан харин мотоцикльтой хүн тийм ч их хурдтай яваагүй. Тэр үед манай нөхөр бид хоёр осол болсон газар зогсоод тэр машины араас нь дуудсан боловч зогсоогүй. Тэр мотоциклийн жолоочийг нь очоод хартал хөл нь хугарсан байсан би түргэн дуудаж сумын эмнэлэгт хүргүүлсэн. Тэр үед манай машины хажуугаар гарахад жолоочийн хажуу талд Бгийн Д гэх залуу сууж явсан тэд нар Б.Э гэх хүний хуриманд очсон байх гэж бодож байгаа жолоочийг нь би анзаараагүй. Манай Эрдэнэ-Уул багт цагаан өнгийн Пажеро маркийн автомашин байдаг Б.Э гэх хурим хийсэн айлд байдаг. Б.Д, Б.Э нар хамаатан хүмүүс. Тухайн үед би Б.Эы машин юм болов уу гэж харсан. Б.Дд автомашин байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Бийн өгсөн: 

“...2018 оны 09-р сарын 27-ны орой 18:00 цаг өнгөрч байхад манай эхнэр бид хоёр Эрдэнэмандал сумын төвд түлш авчихаад сургуулийн арын замаар баруун талаасаа зүүн тийшээ явж байхад зүүн гар талаас нэг мотоцикльтой хүн гарч ирээд бид хоёрын урдуур зам руугаа нийлж манай машины урд 40 метр орчим зайд явж байсан тэгсэн зүүн талаас нэг жийп маркийн автомашин баруун тийшээ явж байгаад нөгөө мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн. Тэгсэн мотоцикльтой хүн нөгөө автомашины баруун гар талаар нь буюу буруу тал руу нь ойчоод нөгөө автомашин нэг зогсох гэснээ тэр чигээрээ яваад өгсөн. Би тухайн үед тэр автомашиныг хөөе чи зогсооч гэсэн чинь тэр чигээрээ яваад өгсөн тухайн үед тэр машины урд нь Бгийн Д гэх залуу сууж явсан машины жолооны хүрд нь буруу талдаа байсан. Би Б.Дг яах аргагүй таньсан бид нар нэг нутгийн нэг багийн хүмүүс байгаа юм тэр авто машины улсын дугаарыг нь харж чадаагүй. Манай багийн Б.Э гэх айлд цагаан өнгийн Пажеро маркийн авто машин байдаг өчигдөр Эы охин нь айлд очоод хурим хийсэн тэднийд Б.Д ирсэн байсан тэд нар хамаатан хүмүүс байгаа юм. Миний бодлоор тээврийн хэрэгслүүд тийм ч их хурдтай яваагүй болов уу гэж бодож байна. Тухайн үед Бгийн Д гэх залуу сууж явсан бусдыг нь таниагүй, тэр автомашины шил нь хар теннтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Ддоржийн өгсөн: 

 

“...Би 2018 оны 09-р сарын 27-ны өдөр 13:00 цаг өнөрч байхад Эрдэнэ-Уул багаас сумын төв рүү айлын хуриманд ирээд орой хурим тараад би гэр рүүгээ явахаар болж нутгийн залуу болох М овогтой П гэх хүний жолоодож явсан цагаан өнгийн 80-65 БУЛ гэсэн улсын дугаартай автомашинд суугаад явсан. Тэгээд бид хоёр сумын сургуулийн арын шороон замаар зүүнээсээ баруун тийш өгсөж явтал баруун талаас нэг мотоцикльтой хүн замаасаа гарч ороод гуйвж явж байгаад миний сууж явсан машины урдуур нь орсон тэр мотоцикльтой хүнийг би замынхаа ардуур нь гараад явчих юм болов уу гэж бодсон чинь баруун хойноосоо зүүн урагшаа чиглээд явж машины урдуур орсон би тэр мотоцикльтой хүнийг баруун гар талаараа зөв зөрөх гээд урдуур орсон юм болов уу гэж бодож байгаа уг нь бол манай машины араар нь буруу зөрөөд гарах зай зам байсан. Тэгээд манай машины баруун гар талд нь буюу ертөнцийн зүгээр хойд талд нь ойчсон. Тэгээд М.П осол болчихоод байхад тэр чигээрээ замаараа баруун тийшээ өгсөөд явсан би Пийг чи зогсохгүй юм уу гэсэн чинь би өөрөө мэдэж байна гээд тэр чигээрээ яваад өгсөн тэр мотоциклтой хүнийг хэн гэдэг хүн байсныг нь мэдээгүй. Миний сууж явсан автомашин 40 орчим миллтэй явсан харин тэр мотоциклийг ямар хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед би М.Пыг зогс гэж хэлсэн боловч би өөрөө мэдэж байна гээд яваад өгсөн, жолооч М.П айлын найранд ирсэн байсан болохоор архи дарс хэрэглэсэн байсан харин би огт архи уугаагүй. Тэр орой яг зам тээврийн осол болсны дараа ослын газраас 100 м орчим явахад бид хоёртой нэг цагаан өнгийн портер маркийн автомашин зөрсөн тэр машинд явсан хүмүүс осол болсонг харсан байх ямар хүмүүс явсан талаар нь мэдэхгүй байна. Намайг нутгийн хүмүүс Бгийн Д гэж дууддаг энэ нутагт төрж өссөн болохоор хүн болгон л таньдаг. Ямар нэг зогсоох арга хэмжээ аваагүй тэр чигээрээ дайрчихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/ 

 

*Яллагдагч М.Пийн өгсөн: 

 

“...Би хохирогч Г.От хохирлын 5.000.000 төгрөгийн эмчилгээний мөнгө өгсөн. Би энэ удаа мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 71 дугаартай”...Пажеро маркийн автомашины жолооч М.П нь Монгол Улсын ЗХД-н 8.1- д Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б,  5.11 а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Г.О нь хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчөөгүй байна. Тухайн замын нөхцөл байдал нь шороон зам, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байсан нь осол гарахад нөлөөлөхгүй. Пажеро маркийн автомашины жолооч М.П нь Монгол Улсын ЗХД-н 8.1- д эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөцөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэе. Тухайн зам тээврийн осолд зам орчны байдал, цаг агаарын нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/ 

 

  *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 05-ны өдрийн 467  дугаартай”...Г.Оын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг шилбэний хугарлыг ясны чөмгөн дундуур далд аргаар бэхлэж хадах мэс засал хийгджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 32 дугаар тал/ 

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 272 дугаартай “...Мустанг-5 маркийн мотоциклийн банк, өвдөгний хамгаалалт, карлан, амортизаторын үнэлгээг 2018 оны 09 дүгээр сарын байдлаар 158.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 51 дүгээр тал/ 

 

*Шинжээч Э.Гын өгсөн: 

“...2018 оны 10-р сарын 01-ний өдөр ахмад Д.Баттогтохын шинжээч томилох тогтоолын дагуу Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутагт зам тээврийн осол гарсан хэрэгт дүгнэлт гаргасан уг ослын шалтгаан нь Пажеро маркийн авто машины жолооч М.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан эгнээний тоо зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5-10-А, Б, 5 11-А, Б гэсэн тэмдгээр тодорхойлно, хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, авто машины өргөний хэмжээ тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтөй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасийг, эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн. Дээрх дүрмийг зөрчсөны улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 54-55 дугаар тал/ 

*Хэрэг учрал болсон газарт нөхөж үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 43-48 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 71 дүгээр тал/ 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.П нь 2018 оны 09 сарын 27-ны орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Ерөнхий боловсролын сургуулийн арын замд 80-65 БУЛ улсын дугаартай, цагаан өнгийн Мицубуши Пажеро маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа иргэн Г.Оын жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явсан Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж, иргэн Г.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.П үйлдсэн болох нь хохирогч Г.Оын“...Би тэр авто машины урдуур нь буюу зөв талаар нь зарах гээд явтал нөгөө машин миний буруу талаар зөрж гарах гээд намайг дайрчихаад яваад өгсөн. Тэгээд зам дээр байж байтал Портер машинтай ах, эгч хоёр таарч надад тусламж үзүүлсэн. Миний зүүн хөл хугарсан эмчилгээ хийлгэж хадуулсан одоо их өвдөж байгаа, босч явж чадахгүй байна...” гэх мэдүүлэг, Ч.Оийн”... Тэгсэн чинь зүүн талаас нэг цагаан өнгийн жийп маркийн авто машин баруун тийшээ явж байгаад манай машины урд явсан мотоцикльтой мөргөлдсөн. Тухайн үед мотоцикльтой хүн тэр машины баруун гар талд нь буюу замынхаа ар тал руу нь ойчсон тэгсэн нөгөө машин нэг зогсох гэснээ болиод тэр чигээрээ баруун тийшээ яваад төвийн баруун талд байх хороолол руу орсон. Ямарч байсан цагаан цайвар өнгөтэй жийп гэмээр авто машин байсан араас нь харахад дөрвөлжин хэлбэртэй пажеро гэмээр машин байсан. Мотоцикль  нь нэг улаан бүрээстэй мотоцикль байсан би маркийг нь мэдэхгүй байна. Тэр автомашин бол их хурдтай явсан харин мотоцикльтой хүн тийм ч их хурдтай яваагүй. Тэр үед манай нөхөр бид хоёр осол болсон газар зогсоод тэр машины араас нь дуудсан боловч зогсоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”... 2018 оны 09-р сарын 27-ны орой 18:00 цаг өнгөрч байхад манай эхнэр бид хоёр Эрдэнэмандал сумын төвд түлш авчихаад сургуулийн арын замаар баруун талаасаа зүүн тийшээ явж байхад зүүн гар талаас нэг мотоцикльтой хүн гарч ирээд бид хоёрын урдуур зам руугаа нийлж манай машины урд 40 метр орчим зайд явж байсан тэгсэн зүүн талаас нэг жийп маркийн автомашин баруун тийшээ явж байгаад нөгөө мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн. Тэгсэн мотоцикльтой хүн нөгөө автомашины баруун гар талаар нь буюу буруу тал руу нь ойчоод нөгөө автомашин нэг зогсох гэснээ тэр чигээрээ яваад өгсөн. Би тухайн үед тэр автомашиныг хөөе чи зогсооч гэсэн чинь тэр чигээрээ яваад өгсөн тухайн үед тэр машины урд нь Бгийн Д гэх залуу сууж явсан машины жолооны хүрд нь буруу талдаа байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ддоржийн”... Тэгээд бид хоёр сумын сургуулийн арын шороон замаар зүүнээсээ баруун тийш өгсөж явтал баруун талаас нэг мотоцикльтой хүн замаасаа гарч ороод гуйвж явж байгаад миний сууж явсан машины урдуур нь орсон тэр мотоцикльтой хүнийг би замынхаа ардуур нь гараад явчих юм болов уу гэж бодсон чинь баруун хойноосоо зүүн урагшаа чиглээд явж машины урдуур орсон би тэр мотоцикльтой хүнийг баруун гар талаараа зөв зөрөх гээд урдуур орсон юм болов уу гэж бодож байгаа уг нь бол манай машины араар нь буруу зөрөөд гарах зай зам байсан. Тэгээд манай машины баруун гар талд нь буюу ертөнцийн зүгээр хойд талд нь ойчсон. Тэгээд М.П осол болчихоод байхад тэр чигээрээ замаараа баруун тийшээ өгсөөд явсан би Пыг чи зогсохгүй юм уу гэсэн чинь би өөрөө мэдэж байна гээд тэр чигээрээ яваад өгсөн тэр мотоциклтой хүнийг хэн гэдэг хүн байсныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг, шинжээч Э.Гын “...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутагт зам тээврийн осол гарсан хэрэгт дүгнэлт гаргасан уг ослын шалтгаан нь Пажеро маркийн авто машины жолооч М.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан эгнээний тоо зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5-10-А, Б, 5 11-А, Б гэсэн тэмдгээр тодорхойлно, хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, авто машины өргөний хэмжээ тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтөй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасийг, эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 05-ны өдрийн 467  дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 272 дугаартай дүгнэлт, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Пийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нүүцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч М.П нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Г.О нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч М.Пийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч М.П нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Мын Пийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пид Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж эдлэх ялыг 900/есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000/есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пид оногдуулсан 900/есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000/есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР