| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0040/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/44 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Оын Бд холбогдох эрүүгийн 1812004340296 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Тайж овогт Оын Б/РД:АМ.........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутгаар дайран өнгөрөх асфальтан замд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн орчимд улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэтврэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Хишигмаагийн гаргасан дүгнэлтээр О.Бгийн цусанд 1.3 промиль спиртийн агууламж илэрсэн нь Монгол Улсын ЗХД-2.7 А-д “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 08-60 ХӨВ улсын дугаартай, цагаан өнгийн Истана маркийн автомашинтай мөргөлдөж, өөрийн жолоодож явсан мотоцикльд зорчиж явсан эхнэр А.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1812004340296 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.Бийн өгсөн:
“...Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант баг, Бавга гэх газраас өөрийн нөхөр Бтай хамт Хотонт сум орох гэж явсан. Тэгээд Хотонт сум руу ороод хүргэнийд очих гээд төв замаас туслах зам руу эргэх гээд байж байтал гэнэт зүүн талаас их хурдтай автомашин ирээд мөргөсөн. Мотоцикль удаан явж байсан, төв замаас туслах зам руу орох гээд 1-р араандаа хийсэн удаан явж байсан. Автомашин их хурдтай явж байсан. Манай нөхөр архи уудаггүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өөрийн нөхөр Бтай хамт явж байсан. Өөр хүмүүс байгаагүй бид хоёр цуг явж байсан. Миний мотоциклийн буруу талаас ирж мөргөсөн. Манай нөхөр Бгийн эзэмшлийн мотоцикль. Миний буруу талын хөл 3 хугарсан, баруун нүдний яс цууралттай надад өөр гэмтэл байхгүй. Би их гомдолтой байна. Нөхөр бид хоёр хоёулаа эрүүл мэндээрээ хохирсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Х.Уын өгсөн:
“...Тухайн ослоос болж миний машинд хохирол учирсан, эвдэрлийн үнэлгээ нь 180.000 төгрөг болсон. Би өөрийнхөө машиныг өөрөө зассан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед 60 км цагийн хурдтай явж байсан. Уг автомашин миний өөрийн машин...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч Б.Бын өгсөн:
“...Би өөрийн нөхөр болох У, бага насны гурван хүүхэд, нэг танихгүй хүний хамтаар нөхөр Уын эзэмшлийн 08-60 ХӨВ улсын дугаартай, цагаан өнгөтэй Истана маркийн автомашинтай Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд зүүнээс баруун тийш чиглэлтэйгээр төв асфальтан зам дээр явж байтал өөдөөс буюу эсрэг урсгалаар явж байсан мотоцикль гэнэт урд талд туслах зам руу орохоор эргээд манай машинтай мөргөлдсөн. Замын хойд захад мөргөлдсөн. Уг мотоциклийг эрэгтэй хүн жолоодчихсон, түүний ард нэг эмэгтэй хүн суучихсан байсан. Тэгээд мотоцикльтой мөргөлдөөд замаас гарч зогссон. Цагдаагийн ажилтнууд иртэл уг газраасаа хөдлөөгүй. У автомашинаа жолоодож явсан. Би тухайн үед автомашины арын зааланд суучихсан явж байсан ба араас нь харахад 40 км/цагийн хурдтай явсан. Тийм их хурдтай яваагүй. У архи согтууруулах ундааны угаасаа хэрэглээгүй байсан. Зам гадаргуу хуурай, тэгшхэн, эвдрэлгүй, нартай, дулаахан байсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багатай байсан. Би болон бусад хүмүүс угаасаа гэмтэж бэртээгүй. Машин дотор нэг их доргилт мэдэгдээгүй. Түг гээд л дуу гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
*Гэрч Б.Бийн өгсөн:
“...Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутагт асфальтан зам дээр автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд зүүнээс баруун тийш чиглэлтэйгээр 08-60 ХӨВ улсын дугаартай, цагаан өнгийн Истана маркийн автомашинд зорчиж явсан. Гэтэл улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикпь жолоодсон хүн эсрэг урсгалаас өөдөөс буюу баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад зүүн гар тийшээ эргээд миний сууж явсан Истана маркийн автомашинд мөргүүлсэн. Бид нар уг төв асфальтан зам дээр чигээрээ явж байтал уг мотоцикпь чигээрээ явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр зүүн гар тийшээ эргээд урдуур орж ирээд мөргүүлсэн. Уг автомашиныг У гэх хүн жолоодож явсан. Харин мотоциклийг нэг эрэгтэй жолоодчихсон, түүний ард нэг эмэгтэй хүн суучихсан явсан. Ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай л явсан байх, тийм их хурдтай яваагүй. Би хянах самбар руу хараагүй. Уг автомашинд би Өвөрхангай аймгийн Хархорин сумаас гар өргөж суусан. Би Архангай аймгийн төв орох гэж явсан. Харин уг автомашины жолооч Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр рүү явна гэж байсан. Автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жолооч, жолоочийн эхнэр, жолоочийн хоёр хүүхэд бид нар явсан. Асфальтан замын хойд захад мөргөсөн. Зорчих хэсгийн хажуугийн хөвөөний орчимд мөргөлдсөн. Тэгээд хэсэг яваад зогссон. Автомашин дотор нэг их мэдэгдэх зүйлгүй байсан учраас би болон бусад хэн нэгэн гэмтэж бэртээгүй, их чимээ л сонсогдсон. Харин мотоцикльтой хоёр хүний бие муу байсан. Нартай дулаахан үзэгдэх орчин хангалттай байсан. Замын гадаргуу хуурай, тэгшхэн, зам дээр ямар нэгэн саад, эвдрэл гэмтэл байхгүй байсан. Тэээврийн хэрэгслийн хөдөлгөөн бага байсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй. Иймээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/
*Гэрч Я.Пын өгсөн:
“...2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 15:00 цагийн үед намайг Хотонт сумын автобусны буудал дээр айраг зараад зогсож байсан чинь ертөнцийн зүгээр зүүн талаас Улаанбаатар хотоос чиглэлтэй саарал өнгийн Микроавтобус ирж байсан чинь Архангай аймгаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас улаан өнгийн хоёр хүн суучихсан мотоцикльтой хүн тухайн микроавтобусны урдуур ороод ертөнцийн зүгээр хойшоо эргээд замаас гарах гэж байгаад мөргөлдсөн. Осол болсон газар ертөнцийн зүгээр уулзвар руу салах гээд микроавтобусны урдуур хөндлөн ороод осол гарсан. Тухайн үед зогсоох арга хэмжээ авсан үгүйг нь мэдэхгүй байна. Цаанаас их хурдтай ирээд мотоцикльтой хоёр хүнийг дайраад замын хажуу талын шороо руу ороод зогссон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/
*Яллагдагч О.Бгийн өгсөн:
“...2018 оны 08 сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багт эхнэр Бийн хамт улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой явж байгаад туслах зам руу салах гэж байгаад өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн үед би уг нь 2 тийшээ их харж байгаад эргэсэн. Гэтэл гэнэт машин гарч ирээд мөргөлдчихсөн. Тухайн үед өөдөөс явсан Истана маркийн автомашин их хурдтай явсан байх гэж бодож байна. Би тухайн үед дохиогоо асаагаад эргэсэн. Би мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй. Уг мотоцикль нь миний хувийн эзэмшлийн мотоцикль. Улсын дугаар аваагүй байгаа. Би өглөө гэрээсээ гарах үедээ 2 аяга архи уусан. Үүнээс хойш согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би тухайн үед эхнэр Бийн хамт хоёулаа явсан. Миний эхнэрийн биед хүндэвтэр хохирол учирсан. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би зам тээврийн осолд орсон машины жолооч болон зорчигч нартай тохиролцож ямар нэг хохирол гомдолгүй болгосон. Мөн манай эхнэр Б гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-106 дугаар тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 84 дугаартай”...Жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ/уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Хишигмаа гаргасан дүгнэлтээр О.Бгийн цусанд 1,3 промиль спиртийн агууламж илэрсэн нь Монгол Улсын ЗХД-2.7 А-д “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. Жолооч Х.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байна. Жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ / уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна / өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Хишигмаа гаргасан дүгнэлтээр О.Бгийн цусанд 1,3 промиль спиртийн агууламж илэрсэн нь Монгол Улсын ЗХД-2.7 А-д “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. Жолооч Х.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байна. Уг зам тээврийн осол нь Жолооч О.Бгийн буруутай үйлдлийн улмаас осол гаргах боломжтой. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. Жолооч О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. / Лавлагааг хавсаргав./ Жолооч Х.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “ВД” ангиллын 946666 дугаарын эрхийн үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 84 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай”...Шинжилгээнд ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. О.Бгийн гэх цусанд 1.3 промиль спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 51 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 371 дугаартай”...А.Бийн биед, баруун дунд чөмөгний хүзүү хэсгээр ташуу хугарсан, булууны дээд 1/3 хэсгээр бяцарч хугарсан, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирчээ. Цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсчээ. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Баруун дунд чөмөгний хүзүү хэсгээр ташуу хугарсан, булууны дээд 1/3 хэсгээр бяцарч хугарсан гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*- ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндййг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-30%-иар тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 258 дугаартай: “...08-60 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн автомашины зөв талын хажуугийн толь хугарсан, их гэрэл хагарсан, шанаа цөмөрч чихэгдэж орсон зэрэг эвдрэлийн үнэлгээг 2018 оны 08 дугаар сарын байдлаар 150.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар тал/
*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-12 дугаар тал/
*Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг/хх-ийн 80-81 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 111 дүгээр тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар О.Б нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутгаар дайран өнгөрөх асфальтан замд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн орчимд улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 08-60 ХӨВ улсын дугаартай, цагаан өнгийн Истана маркийн автомашинтай мөргөлдөж, өөрийн жолоодож явсан мотоцикльд зорчиж явсан эхнэр А.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Б үйлдсэн болох нь хохирогч А.Бийн“...Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант баг, Бавга гэх газраас өөрийн нөхөр Бтай хамт Хотонт сум орох гэж явсан. Тэгээд Хотонт сум руу ороод хүргэнийд очих гээд төв замаас туслах зам руу эргэх гээд байж байтал гэнэт зүүн талаас их хурдтай автомашин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Уын”... Тухайн ослоос болж миний машинд хохирол учирсан, эвдэрлийн үнэлгээ нь 180.000 төгрөг болсон. Би өөрийнхөө машиныг өөрөө зассан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед 60 км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”... Би өөрийн нөхөр болох У, бага насны гурван хүүхэд, нэг танихгүй хүний хамтаар нөхөр Уын эзэмшлийн 08-60 ХӨВ улсын дугаартай, цагаан өнгөтэй Истана маркийн автомашинтай Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд зүүнээс баруун тийш чиглэлтэйгээр төв асфальтан зам дээр явж байтал өөдөөс буюу эсрэг урсгалаар явж байсан мотоцикпь гэнэт урд талд туслах зам руу орохоор эргээд манай машинтай мөргөлдсөн. Замын хойд захад мөргөлдсөн. Уг мотоциклийг эрэгтэй хүн жолоодчихсон, түүний ард нэг эмэгтэй хүн суучихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн “...Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутагт асфальтан зам дээр автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд зүүнээс баруун тийш чиглэлтэйгээр Истана маркийн автомашинд зорчиж явсан. Гэтэл улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикпь жолоодсон хүн эсрэг урсгалаас өөдөөс буюу баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад зүүн гар тийшээ эргээд миний сууж явсан Истана маркийн автомашинд мөргүүлсэн. Бид нар уг төв асфальтан зам дээр чигээрээ явж байтал уг мотоцикпь чигээрээ явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр зүүн гар тийшээ эргээд урдуур орж ирээд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Я.Пын “...2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 15:00 цагийн үед намайг Хотонт сумын автобусны буудал дээр айраг зараад зогсож байсан чинь ертөнцийн зүгээр зүүн талаас Улаанбаатар хотоос чиглэлтэй саарал өнгийн Микроавтобус ирж байсан чинь Архангай аймгаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас улаан өнгийн хоёр хүн суучихсан мотоцикльтой хүн тухайн микроавтобусны урдуур ороод ертөнцийн зүгээр хойшоо эргээд замаас гарах гэж байгаад мөргөлдсөн. Осол болсон газар ертөнцийн зүгээр уулзвар руу салах гээд микроавтобусны урдуур хөндлөн ороод осол гарсан...” гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 84 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 371 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 258 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нүүцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч А.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч О.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаарсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой юм.
Шүүгдэгч О.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Оын Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР