Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

Г.Гантөгсөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

улсын яллагч Ц.Гансүлд,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэгийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Ц.Гансүлдийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бичсэн эсэргүүцлээр Г.Гантөгсөд холбогдох 2016 2601 2446 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сонгоол овгийн Ганхуягийн Гантөгс, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 7 дугаар гудамжны 17 тоотод оршин суух,

1. 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан,

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 161 дугаартай магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын "Тогтоох" хэсгийн ял нэмж нэгтгэсэн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантөгст оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй гэж өөрчлөлт оруулсны дараа 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /УП94101575/;

Г.Гантөгс нь ялтай байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутас дэвсгэрт байрлах “Оргил Зуурмаг” ХХК-ийн байрны цонхыг түлхэн, нэвтрэн орж “Дэлл-ай 7” загварын зөөврийн компьютер, “Тошиба-Ай 5” загварын зөөврийн компьютер, “Канон-500”  загварын хагас мэргэжлийн камер, камерын 3 ширхэг хөл, хол ойрын 2 ширхэг дуран, цүнх, Жи мобайлын гар утас зэргийг хулгайлж, бусдад нийт 3.800.000 төгрөгийн, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Гантөгсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай шүүгчийн захирамждаа: …Яллагдагч Г.Гантөгсөд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дараах асуудлыг шалгавал зохино. Үүнд:

1. Хохирлыг бүрэн, бодитой тогтоох;

Хохирогч Х.Наранболдын эх сурвалжгүй, тодорхойгүй, эргэлзээтэй тайлбар, мэдүүлгийг шалгах, үнэн, эсхүл худал эсэхийг нотлох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй байна. Тухайлбал:

 а/ Х.Наранболд нь тайлбартаа "...2016 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 12:30-01:30 хооронд манай компаний оффис дотор байсан “Тошиба” загварын “Кор ай-5”, “Делл” загварын “Кор ай-7” зөөврийн компьютер, “Канон N550” загварын камер зэрэг эд зүйл алдсан гэж /хх-15/,

-Х.Наранболд нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор тогтоогдон өгсөн мэдүүлэгтээ "...2016 оны 9 дугээр сарын 29-ний шөнө оффист хулгай орсон байсан. Манайхаас ... “Делл ай-7” загварын зөөврийн компьютер, “Tошиба ай-5” загварын зөөврийн компьютер, камер ком 3 төрлийн урт богино хөл, 2 төрлийн линз, арчих цэвэрлэх хэрэгсэл, дурангийн таг, хар өнгийн цүнхтэйгээ алдсан гэж /хх-24/,

-хохирогч нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дахин мэдүүлэхдээ “...2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ... 1 ширхэг 14 инчийн “Делл” загварын зөөврийн компьютер алдагдсан уг компьютерийг 2010 онд 1.300.000 төгрөгөөр авч байсан гэх, 2016 оны 9 дугээр сарын 29-ний шөнө “Делл ай-7” загварын зөөврийн компьютер, “Канон-550 загварын хагас мэргэжлийн камер, “Tошиба ай-5” загварын зөөврийн компьютер, камерын урт богино аалзан буюу олон тулгууртай хөл нийт 3 ш, холын тусгалтай /300 метр/, ойрын тусгалтай /5 метр/ 2 төрлийн камерын линз, линз болон камерын таг, камерын цүнх алдагдсан, 2016 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 15 инчийн “Aceр” загварын зөөврийн компьютер алдсан. Энэ компьютерыг 2011 онд компанийн зүгээс урамшуулал болгож Хүрэлцоожид авч өгсөн. Мөн 1 ширхэг “Жи-Мобайл”-ын бандгардуу станцтай гар утас алдсан байсан. 2012 онд 160.000 төгрөгөөр авч байсан..." гэж мэдүүлжээ. /хх-62/,

Дээрх байдлаас үзвэл хохирогчийн мэдүүлэг, тайлбар зөрүүтэй, тогтвортой бус байдлаар авагдсан байх тул түүнээс “Оргил зуурмаг” ХХК-ийн оффисын байрнаас нийт хэдэн удаа, ямар ямар эд зүйл алдагдсан болох, эдгээр эд зүйлүүд нь тухайн байгууллага эсхүл хувь хүний өмчлөлийн эсэх, бүртгэлтэй бол тухайн холбогдох бүртгэл, тайланг хэрэгт авч хавсаргах, мөн зөөврийн компьютер, камер зэргийн хүчин чадал, үзүүлэлт зэргийг илтгэсэн холбогдох бичиг баримт, паспорт зэрэг нь байгаа эсэх, алдагдсан гэх эд зүйлүүд бүгд ажиллагаатай байсан эсэх зэргийг асууж тодруулах нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч мэдүүлэхдээ “Хүрэлцоожийн өрөөнөөс алдагдсан 15 инчийн “Aceр” загварын зөөврийн компьютерыг 2011 онд урамшуулал болгон Хүрэлцоожид авч өгсөн” гэж эсхүл “Aceр” загварын зөөврийн компьютер нь манай байгууллагын өмч” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлсэн тул тухайн эд зүйлийн хувьд хохирогч мөн эсэх,

мөн алдагдсан гэх “камерыг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэж эсхүл “камерыг комоор нь буюу камерын урт богино аалзан буюу олон тулгууртай хөл нийт 3 ш, холын тусгалтай /300 метр/, ойрын тусгалтай /50 метр/ 2 төрлийн камерын линз, линз болон камерын таг, камерын цүнх” зэргийг нийтэд нь 1.000.000 төгрөгөөр үнэлж байна гэж зөрүүтэй мэдүүлсэн, эд зүйлийн үнэлгээгээр камер 1 ширхэгийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хийгдсэн /хх-27/ нь хохирол бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй, эргэлзээ бүхий болжээ.

б/ Дээрх асуудлуудыг тодруулсаны үндсэн дээр алдагдсан гэх эд зүйлүүдийн үнэлгээг холбогдох баримт, мэдүүлэг дээр тулгуурлан бодитой тогтоох.

2.Яллагдагчаар татах тогтоолд Г.Гантөгсийг “...2016 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Оргил зуурмаг ХХК-ийн байрны цонхыг түлхэн нэвтэрч “Делл ай-7” загварын зөөврийн компьютер, “Тошиба ай-5” загварын зөөврийн компьютер, “Канон-500” загварын хагас мэргэжлийн камер, 3 ширхэг хөл, хол ойрын 2 ширхэг дуран, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж /хх-75х/,

-яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...2016 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Оргил зуурмаг” ХХК-ийн байрны цонхыг түлхэн нэвтэрч “Делл ай-7” загварын зөөврийн компьютер, “Тошиба ай-5” загварын зөөврийн компьютер, “Канон-500” загварын хагас мэргэжлийн камер, 3 ширхэг хөл, хол ойрын 2 ширхэг дуран, цүнх, “Жи Мобайл”-ын гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж /хх-166/ өөрөөр бичигдсэн мөн л алдагдсан эд зүйлүүдийн тоо, үнэлгээ нь зөв тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Мөн хохирогч Х.Наранболдын алдагдсан гэх камерын загвар нь дээрх 2 эрх зүйн актад өөрөөр бичигдсэн зөрчлийг арилгах.

Иймд  дээрх   ажиллагааг  хийлгэхээр   хэргийг   Сонгинохайрхан   дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Г.Гантөгсөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор  Ц.Гансүлд  бичсэн  эсэргүүцэл  болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оргил зуурмаг” ХХК-ний байранд 2016 оны 9 дүгээр сарын 4-ний хулгай орж эд зүйлс хулгайлсан боловч учруулсан хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан бага бус хэмжээнд хүрээгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 6113 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн хохирогчийн мэдүүлэгт дурьдсанаар тус компаний байранд 2016 оны 10 дугаар сарын 21-ний шөнө хулгай орж эд зүйлс хулгайлагдсан боловч учруулсан хохирлын хэмжээг дүүргийн эд зүйлийн үнэлгээгээр алдагдсан эд зүйлийг үнэлэх боломжгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 7012 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд хохирогч дээрх үйлдлүүдийн улмаас учирсан хохирлын үнэлгээтэй танилцаж, энэ талаар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснээс гадна прокурорын шийдвэртэй танилцсан, дээрх прокурорын шийдвэрүүд хүчин төгөлдөр, 6113, 7012 дугаартай прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоолуудыг нотлох баримтын хэмжээнд бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргасан.

Яллагдагч Г.Гантөгст 2016 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө “Дэлл Ай-7” загварын зөөврийн компьютер, “Канон-550” загварын хагас мэргэжлийн камер, “Тошиба Ай-5” загварын зөөврийн компьютер, камерны урт богино аалзан буюу олон тулгууртай хөл нийт 3 ш, холын тусгалтай /300 метр/, ойрын тусгалтай /50 метр/ 2 төрлийн камерын линз, линз болон камерын таг, камерын цүнх алдагдсан гэх үйлдэлд гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хохирогч Х.Наранболд нь анх хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “камер ком, 3 төрлийн урт богино хөл, 2 төрлийн линз, арчих цэвэрлэх хэрэгсэл, дурангийн таг, хар өнгийн цүнхтэйгээ алдсан” гэж, дахин өгсөн мэдүүлэгтээ энэхүү камерын иж бүрдлээ тус бүрээр нь задлаж “камерын урт богино аалзан буюу олон тулгууртай хөл нийт 3 ш, холын тусгалтай /300 метр/, ойрын тусгалтай /50 метр/ 2 төрлийн камерын линз, линз болон камерын таг, камерын цүнх алдагдсан..." гэж тус тус мэдүүлсэн бөгөөд энэ камерын иж бүрдлийг 1.000.000 төгрөгөөр үнэлнэ гэж мэдүүлснийг дүүргийн эд зүйлийн үнэлгээний комиссоос камерыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар зөрүүгүй, эргэлзээгүй тул шүүгчийн захирамжийн энэхүү заалтыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Яллагдагчаар татах тогтоолд Г.Гантөгсийг “...2016 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Оргил зуурмаг” ХХК-ийн байрны цонхыг түлхэн, нэвтэрч "Дэлл Ай-7" загварын зөөврийн компьютер, "Тошиба Ай-5" загварын зөөврийн компьютер, “Канон-500” загварын хагас мэргэжпийн камер, 3 ширхэг хөл, хол, ойрын 2 ширхэг дуран, цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж,

- яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт "...2016 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Оргил зуурмаг” ХХК-ийн байрны цонхыг түлхэн, нэвтэрч “Дэлл Ай-7” загварын зөөврийн компьютер, "Тошиба Ай-5” загварын зөөврийн компьютер, “Канон-500” загварын хагас мэргэжлийн камер, 3 ширхэг хөл, хол, ойрын 2 ширхэг дуран, цүнх, Жи Мобайлын гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж өөрөөр бичигдсэн мөн л алдагдсан эд зүйлүүдийн тоо, үнэлгээ нь зөв тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна гэжээ.

Яллагдагчаар татах тогтоолд Г.Гантөгсийг "..."Дэлл Ай-7" ... зөөврийн компьютер, “Тошиба Ай-5” ... зөөврийн компьютер, "Канон 500" ... камер, ... зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон ба прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт "... "Дэлл Ай-7" ... зөөврийн компьютер, "Тошиба Ай-5" ... зөөврийн компьютер, "Канон-500" ... камер .... Жи Мобайлын гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан..." гэж бичсэн байгаа нь Жи Мобайлын гар утсыг хулгайлсан болохыг дурдаж өгсөн.

Энэ нь шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл биш ба хохирогч энэ гар утсыг үнэлэхгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Үүнд: Хэргийг шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан атлаа “...анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг би гэж яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хэлэлцсэний дараа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан мэтээр,

Шүүгчийн 188 дугаартай захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг буюу “...дараах шийдвэрийг гаргана...” гэсэн заалтыг удирдлага болгосон атлаа 225 дугаар зүйлийн 225.1.2 дахь “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах” гэсэн зүйл заалтыг орхигдуулсан, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан атлаа 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг “... прокурорт буцаахаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэдгийг орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ бодитой тогтоогоогүй, мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “…Яллагдагч Г.Гантөгсөд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дараах асуудлыг шалгавал зохино...” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Яллагдагч Г.Гантөгсөд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дараах асуудлыг шалгавал зохино. Үүнд:

1. Хохирогч Х.Наранболдын эх сурвалжгүй, тодорхойгүй, эргэлзээтэй тайлбар, мэдүүлгийг шалгах, үнэн, худал эсэхийг нотлох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй  байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн, бодитой тогтоох;

Тухайлбал:

 а/ “Оргил зуурмаг” ХХК-ийн оффисын байрнаас:

"...2016 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө алдагдсан “Делл ай-7” загварын зөөврийн компьютер, “Канон-550” загварын хагас мэргэжлийн камер, “Tошиба ай-5” загварын зөөврийн компьютер, камерын урт богино аалзан буюу олон тулгууртай хөл нийт 3 ш, холын тусгалтай /300 метр/, ойрын тусгалтай /5 метр/ 2 төрлийн камерын линз, линз болон камерын таг, арчих цэвэрлэх хэрэгсэл, дурангийн таг, хар өнгийн цүнх зэрэг эд хөрөнгө,

“...2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр алдагдсан 14 инчийн “Делл” загварын зөөврийн компьютер 1 ширхэг”,

2016 оны 10 дугаар сарын 21-ний шөнө алдагдсан 15 инчийн “Aceр” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Жи-Мобайл”-ын бандгардуу станцтай гар утас 1 ширхэг зэрэг эд хөрөнгө  нь байгууллага, эсхүл хувь хүний өмчлөлийн алин болох, хэрэв байгууллагын өмчлөлийнх бол санхүүгийн холбогдох бүртгэл, тайлан, баримт, падан, шилжүүлэг, элэгдэл хорогдлын баримтыг хэрэгт авч хавсаргах, мөн зөөврийн компьютер, камер зэргийн хүчин чадал, үзүүлэлт зэргийг илтгэсэн холбогдох бичиг баримт, паспорт зэрэг нь байгаа эсэх, алдагдсан гэх эд зүйлүүд бүгд ажиллагаатай байсан эсэх, данс бүртгэлээс хасагдсан эсэх зэргийг санхүүгийн баримтад үндэслэн бодитой шалгасны дараа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээг бүрэн, бодитой тогтоох шаардлагатай.

б/ Хохирогч Х.Наранболд мэдүүлэхдээ “Хүрэлцоожийн өрөөнөөс алдагдсан 15 инчийн “Aceр” загварын зөөврийн компьютерыг 2011 онд урамшуулал болгон Хүрэлцоожид авч өгсөн” гэж эсхүл “Aceр загварын зөөврийн компьютер нь манай байгууллагын өмч” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлсэн тул тухайн эд зүйлийн хувьд хохирогч мөн эсэхийг бодитой тогтоох нь зүйтэй.

в/ Хохирогч Х.Наранболд алдагдсан гэх “камерыг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэж эсхүл “камерыг комоор нь буюу камерын урт богино аалзан буюу олон тулгууртай хөл нийт 3 ш, холын тусгалтай /300 метр/, ойрын тусгалтай /50 метр/ 2 төрлийн камерын линз, линз болон камерын таг, камерын цүнх” зэргийг нийтэд нь 1.000.000 төгрөгөөр үнэлж байна гэж зөрүүтэй мэдүүлсэн, эд зүйлийн үнэлгээгээр камер 1 ширхэгийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хийгдсэн /хх-27/ нь хохирол бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

г/ Дээрх асуудлуудыг нарийвчлан шалгасны үндсэн дээр алдагдсан гэх эд зүйлүүдийн үнэлгээг холбогдох баримт, мэдүүлэгт үндэслэн бодитой тогтоох.

2. Яллагдагч Г.Гантөгсийн гурван удаагийн үйлдлээр хулгайлсан гэх "... Делл ай-7 загварын зөөврийн компьютер, “Канон-550” загварын хагас мэргэжлийн камер, “Tошиба ай-5” загварын зөөврийн компьютер, камерын урт богино аалзан буюу олон тулгууртай хөл нийт 3 ш, холын тусгалтай /300 метр/, ойрын тусгалтай /5 метр/ 2 төрлийн камерын линз, линз болон камерын таг, камерын цүнх, “Делл” загварын 14 инчийн зөөврийн компьютер, “Aceр” загварын 15 инчийн зөөврийн компьютер, “Жи-Мобайл”-ын бандгардуу станцтай гар утас зэррэг эд хөрөнгө нь “Оргил зуурмаг “ХХК-ны өмч мөн бол тус компанийг хохирогчоор тогтоож, төлөөлөх эрх бүхий этгээдийг хохирогчоор байцаах, тэдгээр алдагдсан үнэлгээг зөвхөн компаний захирлын мэдүүлгээр биш, компанийн үнэлгээ тогтоох комиссоор тогтоолгох зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43 дугаар зүйл, 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсгийн заалт, шаардлагыг хангах нь зүйтэй.

3.Яллагдагчаар татах тогтоолд Г.Гантөгсийг “...”Канон-500” загварын хагас мэргэжлийн камер, 3 ширхэг хөл, хол ойрын 2 ширхэг дуран, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж /хх-75х/,

-яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт …Канон-500 загварын хагас мэргэжлийн камер, 3 ширхэг хөл, хол ойрын 2 ширхэг дуран, цүнх, Жи Мобайлын гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж /хх-166/ өөрөөр бичигдсэн мөн л алдагдсан эд зүйлүүдийн тоо, үнэлгээ нь зөв тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай тул хохирогч Х.Наранболдын алдагдсан гэх камер, түүний дагалдах хэрэгсэлийн үнэлгээг бодитой тогтоох, энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хангах хуулийн үндэслэлтэй байна.

Дээрх ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийсний дараа шүүгдэгч Г.Гантөгсийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх хуулийн үндэслэл бүрдэнэ гэж үзэв.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн 188 дугаартай захирамжийн удиртгал хэсэгт “...анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг…” гэж сул үг бичсэн, шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.1, 230.1.2 дахь хэсгийг удирдлага болгохоор байхад зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгон атлаа 225 дугаар зүйлийн 225.1.2 дахь хэсэгт “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах” гэсэн зүйл заалтыг орхигдуулсан, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “... прокурорт буцаахаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэснийг тус тус орхигдуулсан, ач холбогдолгүй “230.2” гэсэн заалт бичсэн, энэ талаар прокурорын эсэргүүцэлд тэмдэглэснийг хүлээн авч шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах хуулийн үндэслэл бүхий үндэслэлтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.