Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/76

 

    

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд, Д.Насанжаргал 

Шүүгдэгч: Р.Н, Д.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурд бор овогт Ргийн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Дийн Б нарт  холбогдох эрүүгийн 1812001680286 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: , Х бор овогт Ргийн Н/РД:АА........../ 

            Шүүгдэгч: Ц овогт Дийн Б/РД:АН.............../ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Р.Н нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг, Хоршоолол гэх газарт иргэн Д.Б, Б.Б нарын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг, Хоршоолол гэх газарт иргэн Р.Нийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

         *Шүүгдэгч Д.Бын өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө багтаа ажиллах өдөр гэж тэмцээн уралдаан, цэнгээнт бүжиг зохион байгуулсан. Тэр үед Р.Н хэсэг хүмүүстэй маргалдаж байсан, тэгээд би очоод юу болсон талаар асуухад намайг 1 удаа хөмсгөн тус газар цохьсон, би хариуд нь түлхээд 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг, 

 

         *Хохирогч Д.Бын өгсөн: “...Р.Н бид хоёр хоорондоо үл ойлголцсоны улмаас муудалцаад миний хоолойг боогоод бага зэрэг улайсан байсан, мөн хөмсөг сэтэрсэн байсан, надад нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, 

 

        *Хохирогч Р.Нийн өгсөн: “...Миний гарын савхан яс хугарсан байгаа, гараа би өөрөө ийм болгосон. Надад хөнгөн хохирол учирсан, надад одоо нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй ...” гэх мэдүүлэг, 

 

       *Эрүүгийн 1812001680286 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

       *Хохирогч Д.Бын өгсөн:

       “...Би өөрөө Эрдэнэбулган сумын 6-р багийн Засаг дарга ажилтай хүн байгаа. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сумын иргэдийн төлөөлөгчдийг тухайн сонгогдсон багтаа ажиллах нэг өдөр гэсэн тогтоол гарсан үүний дагуу манай баг аймгаас зайтай алслагдсан учраас тухайн үйл ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд багийн захиргаа, манай багаас суманд сонгогдсон 3 төлөөлөгчтэй хамтран уг үйл ажиллагааг явуулахаар болж тэмцээний удирдамжыг гаргаж баталсан. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай баг дээр спортын уралдаан тэмцээн болж өнгөрсөн 03 дугаар сарын  18-ны өдөр багийн Соёлын төвд “Төлөөлөгч тойрогтоо ажиллах нэг өдөр” “Цэргийн баярт" зориулсан архи тамхигүй орчин бидний ирээдүй сэдэвтэй “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулаад уг арга хэмжээ 21 цагт эхлээд 00 цагт дуусаад үргэлжлүүлээд нийтийн бүжиг зохион байгуулж байх үед Ргийн Н гэдэг хүн Соёлын төвд согтуу орж ирээд сургуулийн манаач Өсөхбаярыг заамдаж аваад хоолойг нь боосон, түүний хажууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн И гэдэг хүн Нийн хажууд очсон чинь хаана нь цохьсныг мэдэхгүй, И газар унасан байхад нь Н Иийн дээлийн энгэрийг бүр доош нь хормой хүртэл нь урсан байсан. Тэгээд би яваад очтол тэнд байсан залуучууд босоод ирчихсэн салгаад байгаа нь мэдэгдэхгүй зодолдоод байгаа нь мэдэгдэхгүй бөөн үймээн самуун бужигнаан болчихсон дунд нь нөгөө Н байж байсан, тэгээд тэнд байсан хүмүүсийг тараагаад явуулж байтал Н босч ирээд миний зүүн хөмсөгийг яз цохьсон, тэгээд миний хүзүүндээ зүүж байсан нарийн утсаар нийтгэж хийсэн сахиусны оосор руу гараа хийж ороогоод хоолой боосон тэгээд ноцолдож байгаад цааш нь түлхтэл сахиусны оосор тасраад хойшоо ухраад зогссон. Тэгээд манай эхнэр та нар юу болж байгаа юм бэ яаж байгаа юм бэ гээд хүрээд иртэл Н манай эхнэрийг үсдэж авч доош нь дараад толгой руу нь цохиод авсан. Тэгээд дахиад хэд хэд цохьсон гэтэл тэнд ойрхон байсан хүмүүс ирж манай эхнэрийг салгаж авсан. Ийм асуудал боллоо гээд үйл ажиллагааг хааж хүмүүсийг тараагад Соёлын төвөө түгжээд манай эхнэр машинаа бариад би хажууд нь суугаад, миний хажууд О гэдэг эмэгтэй суугаад Ог машин дээр нь хүргэж өгөх гээд Нийн гэрийн үүдээр гарах гэтэл Н орилж хашгирч гарч ирээд машины урдуур гүйгээд жолоочын талын хаалганы бариулнаас чирэгдэхээр нь хүн дайрчихна зогс гээд зогссон. Тэгсэн хаалга онгойлгоод орилж чарлаад та нарыг алах гэсэн манай авгай хутга өгсөнгүй гээд манай эхнэрийг үснээс нь чирч гаргаад хүзүүнийх нь монетон гинжнээс чирээд буулгасан намайг буухын завдалгүй дэлгүүрийн үүдэн дээр зогсож байсан залуучууд ирээд Нийг салгаж аваад тэнд Н ноцолдоод зодолдоод байсан би тэнд очоогүй эхнэрээ аваад цаашаа гэр рүүгээ явсан. Тэгээд 3 сарын 19-нд өнжөөд 20-нд эхнэр бид хоёр багийн эмчид үзүүлсэн. Тэгээд аймагт ирээд үзүүлсэн чинь гэмтэл нь тодрохгүй байна гээд манай эхнэрийг хот явж зураг авахуул гэж хэлсэн. Н миний зүүн нүд рүү гараараа цохьсон тэгээд хөмсөг язраад их цус гарсан. Манай баг дээр нэг дэлгүүр байдаг тэр нь Нийн дэлгүүр архи пиво зардаг архины зөвшөөрөлтэй үгүйг нь мэдэхгүй асуухаар өөрсдөө зөвшөөрөлтэй л гэж ярьдаг. Хэрэлдэж маргалдаж байсан тийм асуудал байхгүй. Нийн өвөө манай өвөө хоёр эгч дүү хоёрын хүүхдүүд Н бид хоёр гурав дахь үе дээрээ явж байгаа хүмүүс. Зүүн нүдний хөмсөг хагарч цус гарсан, хоолойг сахиусаар боосон ором нь одоо хүртэл арилаагүй байна. Албан үүргээ гүйцэтгээд ажлаа хийгээд тэмцээн уралдаан зохион байгуулж байгаад зодуулсан болохоор гомдолтой байна. Манай эхнэр ч бас толгой тархи нь өвдөөд хэцүү байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26  дугаар тал/ 

 

*Хохирогч Д.Бын дахин өгсөн:

“...Намайг Р.Н нэг удаа гараараа зүүн талын хөмсөг рүү цохьсон. Тэр үед цус гарсан, миний хүзүүнээс зүүж байсан сахиусаар хоолой боосон өөр байдлаар цохиж зодоогүй. Миний зүүн талын хөмсөг рүү Р.Н гараараа нэг удаа цохьсон уг гэмтлийг учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид төрөл садангийн холбоотой хүмүүс бид нар сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

 

*Хохирогч Б.Бын өгсөн: 

“...Манай нөхер Эрдэнэбулган сумын 6-р багийн засаг даргын ажил хийдэг Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэг аян зохион байгуулаад 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тэмцээн уралдаан зохион байгуулсан маргааш нь 03 дугаар сарын 18-ны орой “Цэргийн баярт” зориулсан Архи тамхигүй орчин бидний ирээдүй сэдэвтэй Дэвжээ тэмцээн зохион байгуулаад дуусаад нийтийн бүжиг явуулаад дуусах гэж байтал Н гэдэг хүн согтуу орж ирээд орилж чарлаад байж байтал хүмүүс шуугилдаад байсан. Тэгсэн чинь Н нь Өсөхбаяр гэдэг хүнийг барьж аваад хувцасны захаар нь боохоор нь И гэдэг хөнгжлийн бэрхшээлтэй залуу наанаас нь очтол Н цохиж унагаад дээлийнх нь энгэрийг хормой хүртэл нь ураад хаячихсан байсан. Гэтэл багийн дарга Б яваад очтол хүмүүс бужигнаад эхэлсэн би араас нь яваад очтол Н багийн даргын нүд рүү нь цохиод хөмсөгийг нь яз цохьсон цус гарч байсан би очоод Нийг чи яаж байгаа юм бэ ахынхаа нүд рүү цохиод гэтэл чамд ямар хамаатай юм бэ гээд миний зүүн шанаа руу цохиод үснээс зулгаагаад доош нь тонгойлгож байгаад толгойны арын дагз хэсэг рүү 2-3 удаа цохьсон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан тэгээд бүх хүмүүс гаргаад багийн дарга Соёлын төвийн хаалгыг цоожлоод гарч ирээд багийн даргын хөмсөгнөөс цус гараад тогтохгүй би машин барьж чадахгүй чи барь гээд надад түлхүүрээ өгсөн би суугаад багийн дарга, манай найз Отгоо бид гурав суугаад Отгоог буулгаж өгөх гээд Нийн гэрийн урдуур гарсан чинь Н орилж гарч ирээд миний талаар ирээд толь, хаалганы бариул хоёроос зуураад чирэгдсэн гэтэл багийн дарга зогс гэхээр нь би зогссон гэтэл хаалга онгойгоод Н та нарыг алах гэсэн чинь авгай хутга өгсөнгүй бүгдийг чинь алах байсан юм гээд  үсдэж аваад хоолой боогоод гинж тасарсан гэтэл  ойрхон байсан Л, Г, Дхорлоо 3 Нийг надаас салгаж авсан тэгээд би нөхөртэйгээ цуг гэр рүүгээ явж байсан чинь Н өөрийн ах БДийн хамт араас ирсэн тэгээд ахад нь ийм асуудал болсон гэдгийг нь хэлсэн чинь энэ балай архи уугаад балайрч байгаа юм гээд явсан нөхөр бид хоёр араас нь буцаад багийн төв ороод Нийн гэрт нь ирээд болсон бүх зүйлийг ярьж өгсөн тэгээд эргээд нөхөр бид хоёр гэртээ ирсэн. Соёлын төв дотор чи ахыгаа яаж байгаа юм бэ гэтэл миний зүүн шанаа руу цохиод үсдэж авч дараад дагз руу 2-3 удаа цохьсон, тэгээд машин барьж явахад урдуур орилж хашгирч гүйж гарч ирээд жолоочийн талаар ирээд хаалганы бариул, толь хоёроос зуураад хаалга онгойлгоод нэг гараараа үснээс зулгаагаад нөгөө гараараа энгэр, хоогойноос татаад машинаас чирээд буулгасан гэтэл харин ойрхон байсан Л, Г, Дхорлоо нар байсан учир хурдан салгаж авсан. Л, Г гээд олон хүмүүс байсан хэн хэн байсныг нь сайн санахгүй байна. Хэрэлдэж маргалдаж байсан тийм асуудал байхгүй. Н бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа. Н өөрөө дэлгүүр ажиллуулдаг тэрэндээ архи дарс зардаг. Тухайн үед бүжиг бараг тарах гэж байсан гэтэл гаднаас Н согтуу орж ирээд хамаг юм бужигнуулаад үймээн дэгдээгээд орхисон. Тухайн үед хоолой боосон одоо бүдэг ором нь байна одоо толгой маш их өвдөж даралт ихдээд байгаа даралт ер нь тогтворгүй байгаад байгаа аймгийн эмнэлэгт үзүүлсэн битүү гэмтэл байна Улаанбаатар хот явж имрайд харуулж зураг авахуул гэсэн. Зүгээр байж байгаад Нид зодуулсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/

 

*Хохирогч Р.Нийн өгсөн:

“...Намайг Эрдэнэбулган сумын 6-р багийн Засаг дарга Б, Б, багийн даргын эхнэр Цагаанаа, Л, Борко, Г, нар хамжиж зодсон. Би бусдад зодуулаад миний баруун гарын бугалга хугарч гэмтсэн, зүүн нүд хөхөрсөн, уруул ам сэтэрсэн гэмтэл учирсан. Миний биед яг хэн нь гэмтэл учруулсан талаар би мэдэхгүй байна. Тэр хүмүүс намайг доороо оруулаад тал талаас нүдээд байсан. Тэгээд намайг босоод ирэхэд миний биед дээрх гэмтлүүд учирсан байсан. Намайг тал талаас зодсон, зугтаагаад гэртээ ирэхэд Л гэдэг залуу араас ирээд гэрт зодсон. Манай эхнэр бид хоёрыг салгасан. Мөн тэр хүмүүст зодуулж байгаад босож ирэхэд багийн дарга Б намайг гараараа гурван удаа цохьсон. Би багийн төвд нэг үйл ажиллагаа болж байхаар нь ороод уг үйл ажиллагааг багийн даргын эхнэр хөтөлж байсан. Тэгээд надад сонсогдохгүй байхаар нь сонсогдохгүй байна гэж хэлсэн, тэр үгнээс болж багийн даргатай маргалдсан. Би багийн Өсөхөө гэдэг ахтай хууч хөөрөөд зогсож байхад Б гэдэг залуу миний хажуугаас бас чи миний ахыг дарамталлаа гээд намайг цохьсон. Миний нүүр рүү цохьсон, намайг Өсөхөө ахтай маргалдсан гэж буруу ойлгосон юм шиг байна лээ. Тэгээд тэр бид нарын хоорондын маргаан зодоонд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар тал/

*Хохирогч Р.Нийн дахин өгсөн: 

“...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн үед архи уусан халамцуу байсан. Би бүжгэн дээр Б болон хэсэг хүмүүстэй маргалдаад зодуулсандаа их уур хүрээд гэр рүүгээ гүйсэн гэртээ орох гэж явахдаа баруун гарын шууны хэсгээрээ гэрийн хаалганд саваад баруун гарын шууны савх яс хугарсан байсан. Тухайн үедээ хугарсан нь мэдэгдээгүй хэсэг хугацааны дараа миний архи гараад гар өвдөж эхэлсэн. Би өөрөө гарын шууны ясаа дарж үзэхэд яс нь зөрсөн гэмээр ч юм шиг жижиг хонхор ясандаа мэдэгдэж байсан. Миний гарын шууны савх яс хугарсаныг манай эхнэр ч мэдээгүй сүүлд нь хүмүүс тараад асуудал дууссаны дараа мэдсэн. Би гэрээс дахиж гараагүй. Их  орой болсон хойно багийн дарга Б болон Л, Борко, Г нарын хамт Нийг ална гээд ирсэн тэгэхээр нь би гэрээс гараад машин ирж байхаар нь урдаас нь очоод жолоочийн нөгөө талын хаалгыг онгойлгоод багийн дарга Бын эхнэр сууж явахаар нь зүүн гарнаас нь татаж машинаас буулгаад үснээс нь зулгаагаад ганц нэг алгадсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Маргааш нь аймагт ирээд зураг авахуулахад савх яс нь хугарсан байна гэхээр нь хот яваад хотод шууны ясаа 6 хадаасаар хадуулсан. Би Соёлын төвд хүнд зодуулаад их ууртай гэртээ орох гэж гэрийнхээ хаалгыг хүчтэй савснаас болоод миний баруун гарын шууны савх яс хугарсан, тэрнээс өөр хүн хугалсан асуудал байхгүй. Бусад гэмтлийг Б учруулсан. Зүүн нүдний орчим хөхөрсөн, цээжний баруун дээд хэсэгт хөхөрсөн, баруун хөмсөгний дээд хэсэгт халцарсан, доод уруул хэгзэрсэн шархууд байсан, шинжээч эмч нь хэлж байсан гэмтлүүдийг Б учруулсан. Урьд өмнө нь ийм асуудал болж байгаагүй. Бын эхнэр бид хоёр ах дүүсийн хүүхдүүд, Б манайхтай төрөл садангийн хүмүүс байгаа. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг хурдан шийдэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хөдөөний хүмүүс нааш цаашаа  явах гэж хүндрэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Бийн өгсөн: 

“...2018 оны 03-р сарын 18-ны орой манай багт цэргийн баярт зориулсан нийтийн бүжгийн арга хэмжээ болсон, би гэртээ 3 хүүхдээ орхисон байсан болхоор нөхөр Р.Нийг соёлын төвд орхиод түрүүлээд гэртээ ирсэн байсан. Тэгсэн чинь шөнө 03 цагийн үед манай нөхөр Р.Н намайг Б хэдэн банди нартай нийлээд зодчихлоо гэж хэлээд хамараас нь цус гойжсон байдалтай, нүдний орчимд нь халцарцан, хацар дээрээ маажуулсан соривтой, хоолой нь улайсан байдалтай ирсэн. Тэгээд би хувцасыг нь тайлах гэсэн чинь гар болохгүй байна гэж байсан удалгүй манай гэрийн гадаа Б эхнэр Б, Л нарын хамт ирээд Р.Ноо чи булай минь азарга адуугаа алдчихаад олохгүй байгаа биз дээ нутгийн булайнууд минь гэж доромжлоод байхаар нь би нөхөр Р.Нийн хамт гэрийн гадаа хашаан дотор гарсан чинь  Л гэх хүн манай нөхөр Р.Нийг гараараа толгой нүүр рүү 2-3 удаа цохьсон, Дхорлоо гэдэг хүн нь Р.Нийг бас нэг удаа гараараа нүүр рүү цохьсон. Б гэх залуу манай нөхөр Р.Нийн хөл рүү нь 1 удаа өшиглөсөн, Б Нийн цээж рүү гараараа 1 удаа цохьсон тэгээд би нөхөр Нийг салгаж аваад гэртээ ороод би нөхрийн ах Р.БДийг утсаар дуудсан, удалгүй Б эхнэр Бын хамт машинтай манай гэрийн гаднаас хөдлөөд явсан удаагүй БД ах хүрч ирээд Бын араас нь очоод буцаагаад манай гэрт аваад ирсэн. Тэгээд та нар манай нөхөр Нийн гарыг хугалсан байна та нар эмнэлэг,цагдаа дууд гэсэн чинь Б бид нар ямар танай нөхрийг зодсон биш цагдаа дуудвал өөрсдөө дуудахгүй юу гэж хэлээд яваад өгсөн, би багийн эмч дуудаж авчир өвчин намдаах тариа хийлгээд унтуулсан. Б, түүний эхнэр Б, миний бие Б.Б, Ж.Б, Н.Г, Н.Г, Дхоролоо, Л, Б нар байсан, өөр хүн байгаагүй. Манай нөхөр Р.Нийн гарыг Б хугалсан байх гэж бодож байна, надад харсан зүйл байхгүй. Р.Н, Д.Б нар хоорондоо ах дүүгийн харилцаатай ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй, гэр орноороо орж гараад явдаг хүмүүс. Юунаас болж хэрүүл маргаан, зодоон болсон талаар би мэдэхгүй. Д.Бын хөмсөг орчим халцарсан байсан, Б.Бын биед гэмтэл харагдаагүй. Би тухайн үед гэртээ байсан. Р.Н архи уугаагүй , эрүүл байсан. Д.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаартай“...Р.Нийн биед, баруун гарын шууны богтос ясны дунд 1/3 хэсгийн зөрөөтэй, сэлтэрхийтэй, далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний орчим, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт, дээд уруулын голд, доод уруулын салстад хэгзэрсэн шарх, баруун хөмсөгний дотор дээд хэсэг, баруун гарын дунд, ядам хурууны 2-р үенд жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Р.Нийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шинж байдлаараа тухайн хэрэг үйл явдал болсон гэх цаг хугацаанд буюу 2018.03.19-ний шөнийн 03 цагийн үед үүсчээ. Энэ нь Эрдэнэбулган сумын 6-р багийн эмнэлгийн бага эмчийн үзлэг ба үзлэгийн тодорхойлолтоор нотлогдож байна. Баруун гарын шууны богтос ясны дунд хэсгийн зөрөөтэй хугарал нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам* - ын 2-3-1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, зүүн нүдний орчим, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт, дээд уруулын голд, доод уруулын салстад хэгзэрсэн шарх гэмтлүүд нь тус тусдаа * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун хөмсөгний дотор дээд хэсэг, баруун гарын дунд, ядам хурууны 2-р үенд жижиг зулгаралт гэмтлүүд нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт, хамаарахгүй. Р.Нийн биед учирсан баруун гарын шууны богтос ясны хугарал гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-30% тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. Бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулж, эмчилгээ хийлгэсэн материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана. Р.Нийн архаг хууч өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй...”дүгнэлт/хх-ийн 64-65 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаартай“...Б.Бын биед тархи доргилт, баруун гарын чигчий хурууны 2-р үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэг тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 71 дүгээр тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 161 дугаартай“...Д.Бын биед зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 76 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101, 102 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг, Хоршоолол гэх газарт иргэн Д.Б, Б.Б, Р.Н нар нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

           2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө шүүгдэгч Р.Н нь Д.Б, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Бын “...Тэгээд би яваад очтол тэнд байсан залуучууд босоод ирчихсэн салгаад байгаа нь мэдэгдэхгүй зодолдоод байгаа нь мэдэгдэхгүй бөөн үймээн самуун бужигнаан болчихсон дунд нь нөгөө Н байж байсан, тэгээд тэнд байсан хүмүүсийг тараагаад явуулж байтал Н босч ирээд миний зүүн хөмсөгийг яз цохьсон, тэгээд миний хүзүүндээ зүүж байсан нарийн утсаар нийтгэж хийсэн сахиусны оосор руу гараа хийж ороогоод хоолой боосон тэгээд ноцолдож байгаад цааш нь түлхтэл сахиусны оосор тасраад хойшоо ухраад зогссон. Тэгээд манай эхнэр та нар юу болж байгаа юм бэ яаж байгаа юм бэ гээд хүрээд иртэл Н манай эхнэрийг үсдэж авч доош нь дараад толгой руу нь цохиод авсан. Тэгээд дахиад хэд хэд цохьсон гэтэл тэнд ойрхон байсан хүмүүс ирж манай эхнэрийг салгаж авсан. Нийн гэрийн үүдээр гарах гэтэл Н орилж хашгирч гарч ирээд машины урдуур гүйгээд жолоочын талын хаалганы бариулнаас чирэгдэхээр нь хүн дайрчихна зогс гээд зогссон. Тэгсэн хаалга онгойлгоод орилж чарлаад та нарыг алах гэсэн манай авгай хутга өгсөнгүй гээд манай эхнэрийг үснээс нь чирч гаргаад хүзүүнийх нь монетон гинжнээс чирээд буулгасан намайг буухын завдалгүй Нийн дэлгүүрийн үүдэн дээр зогсож байсан залуучууд ирээд Нийг салгаж аваад тэнд Н ноцолдоод зодолдоод байсан би тэнд очоогүй эхнэрээ аваад цаашаа гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бын ”... Гэтэл багийн дарга Б яваад очтол хүмүүс бужигнаад эхэлсэн би араас нь яваад очтол Н багийн даргын нүд рүү нь цохиод хөмсөгийг нь яз цохьсон цус гарч байсан би очоод Нийг чи яаж байгаа юм бэ ахынхаа нүд рүү цохиод гэтэл чамд ямар хамаатай юм бэ гээд миний зүүн шанаа руу цохиод үснээс зулгаагаад доош нь тонгойлгож байгаад толгойны арын дагз хэсэг рүү 2-3 удаа цохьсон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Багийн дарга, манай найз Отгоо бид гурав машинд суугаад Отгоог буулгаж өгөх гээд Нийн гэрийн урдуур гарсан чинь Н орилж гарч ирээд миний талаар ирээд толь, хаалганы бариул хоёроос зуураад чирэгдсэн гэтэл багийн дарга зогс гэхээр нь би зогссон гэтэл хаалга онгойгоод Н та нарыг алах гэсэн чинь авгай хутга өгсөнгүй бүгдийг чинь алах байсан юм гээд  үсдэж аваад хоолой боогоод гинж тасадсан гэтэл  ойрхон байсан Л, Г, Дхорлоо 3 Нийг надаас салгаж авсан...” гэх мэдүүлэг, 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Б нь Р.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох хохирогч Р.Нийн”... Би бусдад зодуулаад миний баруун гарын бугалга хугарч гэмтсэн, зүүн нүд хөхөрсөн, уруул ам сэтэрсэн гэмтэл учирсан. Миний биед яг хэн нь гэмтэл учруулсан талаар би мэдэхгүй байна. Тэр хүмүүс намайг доороо оруулаад тал талаас нүдээд байсан. Тэгээд намайг босоод ирэхэд миний биед дээрх гэмтлүүд учирсан байсан. Намайг тал талаас зодсон, зугтаагаад гэртээ ирэхэд Л гэдэг залуу араас ирээд гэрт зодсон. Манай эхнэр бид хоёрыг салгасан. Мөн тэр хүмүүст зодуулж байгаад босож ирэхэд багийн дарга Б намайг гараараа гурван удаа цохьсон...” “...Би тухайн үед жаахан архи уусан халамцуу байсан. Би бүжгэн дээр Б болон хэсэг хүмүүстэй маргалдаад зодуулсандаа их уур хүрээд гэр рүүгээ гүйсэн гэртээ орох гэж явахдаа баруун гарын шууны хэсгээрээ гэрийн хаалганд саваад баруун гарын шууны савх яс хугарсан байсан. Тухайн үедээ хугарсан нь мэдэгдээгүй хэсэг хугацааны дараа миний архи гараад гар өвдөж эхэлсэн. Би өөрөө гарын шууны ясаа дарж үзэхэд яс нь зөрсөн гэмээр ч юм шиг жижиг хонхор ясандаа мэдэгдэж байсан. Миний гарын шууны савх яс хугарсаныг манай эхнэр ч мэдээгүй сүүлд нь хүмүүс тараад асуудал дууссаны дараа мэдсэн. Би Соёлын төвд хүнд зодуулаад их ууртай гэртээ орох гэж гэрийнхээ хаалгыг хүчтэй савснаас болоод миний баруун гарын шууны савх яс хугарсан, тэрнээс өөр хүн хугалсан асуудал байхгүй. Бусад гэмтлийг Б учруулсан. Зүүн нүдний орчим хөхөрсөн, цээжний баруун дээд хэсэгт хөхөрсөн, баруун хөмсөгний дээд хэсэгт халцарсан, доод уруул хэгзэрсэн шархууд байсан, шинжээч эмч нь хэлж байсан гэмтлүүдийг Б учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн“...Тэгсэн чинь шөнө 03 цагийн үед манай нөхөр Р.Н намайг Б хэдэн банди нартай нийлээд зодчихлоо гэж хэлээд хамараас нь цус гойжсон байдалтай, нүдний орчимд нь халцарцан, хацар дээрээ маажуулсан соривтой, хоолой нь улайсан байдалтай ирсэн. Тэгээд би хувцасыг нь тайлах гэсэн чинь гар болохгүй байна гэж байсан удалгүй манай гэрийн гадаа Б эхнэр Б, Л нарын хамт ирээд Р.Ноо чи булай минь азарга адуугаа алдчихаад олохгүй байгаа биз дээ нутгийн булайнууд минь гэж доромжлоод байхаар нь би нөхөр Р.Нийн хамт гэрийн гадаа хашаан дотор гарсан. Б Нийн цээж рүү гараараа 1 удаа цохьсон тэгээд би нөхөр Нийг салгаж аваад гэртээ ороод би нөхрийн ах Р.БДийг утсаар дуудсан, удалгүй Б эхнэр Бын хамт машинтай манай гэрийн гаднаас хөдлөөд явсан удаагүй БД ах хүрч ирээд Бын араас нь очоод буцаагаад манай гэрт аваад ирсэн. Тэгээд та нар манай нөхөр Нийн гарыг хугалсан байна та нар эмнэлэг,цагдаа дууд гэсэн чинь Б бид нар ямар танай нөхрийг зодсон биш цагдаа дуудвал өөрсдөө дуудахгүй юу гэж хэлээд яваад өгсөн, би багийн эмч дуудаж авчир өвчин намдаах тариа хийлгээд унтуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 152, 161, 160 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Р.Нийн хоёр хүний эрүүл мэндэд халдаж тус бүр хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй,  Д.Бын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Нийн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Д.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Р.Нийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Н, Д.Б нарын гэмт  хэрэг үйлдсэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн хувьд хорихоос өөрт төрлийн ял оногдуулахаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, ...мөн зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Р.Н, Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Н, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Х овогт Ргийн Нийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц овогт Дийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Д.Бад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

             3. Шүүгдэгч Р.Н, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

 4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Н, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР