Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/77

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тусгалт овогт Хын Эт  холбогдох эрүүгийн 1912001020087 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:  Т овогт Хын Э/РД:АЯ.............../ 

 

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Х.Энь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1-35 тоот хашаанд 94-01 АРА улсын дугаартай, Муссо маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг, мөн дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухарх үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас өөрийн төрсөн охин болох 3 настай Э.Гийг дайрч, улмаар эрүүл мэндэд нь баруун бугалга ясны дээд хэсгийн далд зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх  гэмт хэрэг холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Эрүүгийн 1912001020087 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн М.Мын өгсөн: 

“...2019 оны 01 дүгээр 31-ний өдөр 16 цагийн үед бид гэр бүлээрээ гадагшаа гарах гэж байсан. Манай нөхөр Х.Эгарахын өмнө машинаа халааж байсан. Гаднаас намайг болж байна уу гэж асуугаад гэртээ орж ирсэн. Би охиныхоо үсийг самнаадахъя гэж хэлээд самнасан. Би өөрийн нөхрийг үсний боолт аваад өг гэсэн. Тэгээд манай нөхөр Х.Эмаань надад үсний боолт өгөөд би машинаа гаргаж байя гэж хэлээд гарсан. Би охиныхоо үсийг боож дуусаад үснийх нь сэвийг хогийн сав руу хийгээд 00-ийн өрөөний цонхоор зурвас хартал гэрт байсан охин маань яг ухарч байсан машины ардуур гүйгээд орж байсан. Би гэрээс гарч амжилгүй цонхоо нүдээд орилтол манай нөхрийн машин охины дээгүүр гарсан. Би үүнийг хараад л гүйгээд гараад иртэл нөхөр зогссон. Бид шууд эмнэлэг рүү явсан. Би нөхрийгөө машинаа гаргасны дараа охиныгоо гэрээсээ аваад хамт гарах гэж байсан. Тэгтэл охин маань аавыгаа дагаад гарсан байна. Би хараа хяналт тавьж байсан. Харин үсийг нь самнаж дуусаад үсний сэвийг хогийн саванд хийх гэж байхад миний охин Э.Г гараад гүйсэн байна. Манай машин гэр 2 үнэхээр ойрхон зайнд байдаг юм. Мөн манай нөхрийн машин өндөр болохоор машины толинд харагддаггүй. Бид болгоомжгүй, хараа хяналт охиндоо тавиагүйн улмаас 3 настай охин Гийн минь эрүүл мэндэд хохирол учирлаа. Бидэнд үнэхээр харамсалтай байна. Энэ бол бид нарын буруу. Х.Эархи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би өөрийн нөхөр Х.Этой 2010 онд гэрлэж нэг гэрт хамт амьдарсан. Миний нөхөр даруу төлөв зантай үг дуу цөөтэй, бид гэр бүл болоод 2 хүүхдийн эцэг эх болсон. Манай нөхөр онц тээвэрчин, уул уурхайн тэргүүний ажилтан цолыг хүртэж байсан. Миний нөхөр олон жил жолоо барьсан хүн. Миний охины биед баруун бугалганы яс хугарсан. Өөр ямар нэгэн хүнд гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдэж өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/ 

 

*Гэрч Р.Эын өгсөн: 

“...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр над руу Х.Э16 цаг өнгөрөөгөөд утсаар залгаад ахаа би хүүхдээ дайрчихлаа эмнэлэг дээр байна гэсэн. Тэгээд бид нар эмнэлэг орсон. Эмнэлгээс гараад Х.Эын гэрт нь очтол Х.Эмашинаа ухраасан байдалтай хашааны хаалга нь онгорхой байсан. Машин нь бага зэрэг ухраад зогссон байсан. Хашаан дотор айхтар цус нөж гараагүй байсан. Толгой тархин дээгүүр нь гарсан бол тэр жижигхэн охиноос юу үлдэх билээ гаран дээгүүр нь гарсан юм шиг байсан. Би энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл алга. Биеийн байдал нь тун сайн байгаа охин нь инээгээд л гүйж байгаа. Даруу төлөв зантай сайн хүн байгаа. Өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/ 

 

*Гэрч Ш.Цийн өгсөн: 

“...Би он сарыг нь сайн санахгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр би өерийн ажил үүргээ гүйцэтгэж байхад Х.Энь өөрийнхөө охиныг тэвэрсээр нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасаг руу орж ирсэн. Би хүлээн авч рентген зураг авахуулахад охины баруун гарын бугалганы дээд хэсэг хугарсан байсан. Хамраас нь цус гарсан байсан. Дагз нь жижиг зулгаралтай байсан санагдаж байна. Тэгээд би үзлэг хийж эмчлэгч эмч нарт хүлээлгэн өгсөн. Баруун талын бугалганы яс хугарсан байсан. Элэг 1,7x2 см цус хурсан гэмээр харагдаж байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгээс Улаанбаатар хот руу 2 хоног биеийн байдлыг нь харж байгаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/ 

 

*Шинжээч Ч.Бгийн өгсөн: 

“...Зам гэдэг нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Нээлттэй хучилттай болон шороон зурвас газрыг зам гэж хэлнэ. Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.  Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн асуудлыг хэлнэ. Надад энэ хэрэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/ 

*Яллагдагч Х.Эын өгсөн: 

 

“...Би гэм буруугаа ойлгож ухаарч байна. Миний энэ хэргийг хөнгөн шийдвэрлэх өгнө үү гэж шүүх, прокуророос хүсэж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр тал/

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019  оны 02 сарын 04-ний өдрийн 04 дугаартай”...Жолооч Х.Энь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 10.14-д бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюултай байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Х.Энь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюултай байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол нь жолооч Х.Эын буруутай үйлдлийн улмаас осол гаргах боломжтой. Явган зорчигч Э.Г нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 3амын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. Жолооч Х.Энь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/ 

 

  *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 115  дугаартай”...Э.Гийн биед гэмтэл учирсан байна. Э.Гийн биед баруун бугалга ясны дээд хэсгийн далд зөрөөтэй хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтсэн гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар баруун бугалга ясны хугарал гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духны зулгаралт нь 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 33 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 53 дугаар тал/ 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Х.Энь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1-35 тоот хашаанд 94-01 АРА улсын дугаартай, Муссо маркийн автомашин жолоодож ухрах явцдаа өөрийн төрсөн охин болох 3 настай Э.Гийг дайрч, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Х.Эүйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мын“...Би охиныхоо үсийг боож дуусаад үснийх нь сэвийг хогийн сав руу хийгээд 00-ийн өрөөний цонхоор зурвас хартал гэрт байсан охин маань яг ухарч байсан. Машины ардуур гүйгээд орж байсан. Би гэрээс гарч амжилгүй цонхоо нүдээд орилтол манай нөхрийн машин охины дээгүүр гарсан. Би үүнийг хараад л гүйгээд гараад иртэл нөхөр зогссон...” гэх мэдүүлэг, Р.Эын”... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр над руу Х.Э16 цаг өнгөрөөгөөд утсаар залгаад ахаа би хүүхдээ дайрчихлаа эмнэлэг дээр байна гэсэн. Тэгээд бид нар эмнэлэг орсон. Эмнэлэгээс гараад Х.Эын гэрт нь очтол Х.Эмашинаа ухраасан байдалтай хашааны хаалга нь онгорхой байсан. Машин нь бага зэрэг ухраад зогссон байсан. Хашаан дотор айхтар цус нөж гараагүй байсан. Толгой тархин дээгүүр нь гарсан бол тэр жижигхэн охиноос юу үлдэх билээ гаран дээгүүр нь гарсан юм шиг байсан. Би энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Цийн”... Би он сарыг нь сайн санахгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр би өерийн ажил үүргээ гүйцэтгэж байхад Х.Энь өөрийнхөө охиныг тэвэрсээр нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасаг руу орж ирсэн. Би хүлээн авч рентген зураг авахуулахад охины баруун гарын бугалганы дээд хэсэг хугарсан байсан. Хамраас нь цус гарсан байсан. Дагз нь жижиг зулгаралтай байсан санагдаж байна. Тэгээд би үзлэг хийж эмчлэгч эмч нарт хүлээлгэн өгсөн. Баруун талын бугалганы яс хугарсан байсан. Элэг 1,7x2 см цус хурсан гэмээр харагдаж байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019  оны 02 сарын 04-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 115  дугаартай зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Эын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Х.Энь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Х.Эыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Х.Энь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Х.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Хын Эыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эыг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР