Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01563

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01563

 

хххххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/02666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххххид холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлд ххххх улсын дугаартай автомашиныг өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ххххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххххххх миний бие ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашины хууль ёсны өмчлөгч бөгөөд ххххххх ХХК-ийн нэр дээр фидуцийн гэрээгээр сар болгон зээлээ төлдөг байсан.

Гэтэл хариуцагч хххххх нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хххххххгийн нөхөр ххххххтай наймаа хийсэн гээд хууль ёсоор эзэмшдэг ххххх улсын дугаартай хххххххдугаартай автомашиныг аваад явсан. Манай нөхөртэй наймаа хийсэн гэж хэлснээс биш хххххххтэй ямар нэгэн байдлаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй, түүнд автомашиныг хүлээлгэж өгөөгүй, ххххххыг жолоодон явж байхад түүнээс авсан.

1.2. ххххххоос автомашинаа авъя гэж утсаар ярихад машиныг чинь өгөхгүй гэж хэлсэн. ххххххх нь ххххххх ХХК-аас анх автомашиныг авахдаа хххх банкнаас цалингийн зээл авч урьдчилгааг төлсөн, төлбөрийг цалингаасаа төлдөг. Өөрөөр хэлбэл автомашин бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш, харин хххххххгийн хуваарьт хөрөнгө юм.

1.3. Автомашинаа авъя гэж утсаар ярих үед ББСБ-д төлөх төлбөрөө төлж дуусаагүй байсан, харин одоо бол автомашины төлбөрийг төлж дуусгасан. Автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр солиулах гэтэл гэрчилгээ нь автомашинтай хамт байгаа болохоор солиулах боломжгүй байна.

Хариуцагч нь талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэх боловч ийм гэрээ талуудын хооронд хийгдээгүй, амаар хийгдсэн үйл баримт байхгүйгээс гадна уг гэрээг нэхэмжлэгчийн нөхөр ххххххтай хийсэн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.

1.4. Хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлэгт, талуудын хооронд хэлцэл хийгдсэн баримт байхгүй гэснээс үзэхэд ххххххх, хххххх нарын хооронд хэлцэл хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь автомашиныг фидуцийн гэрээгээр авсан тул тэрээр өмчлөгчийн хувьд шаардах эрхтэй. Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг ххххххх ххххххх ХХК-д төлж дуусгаад өмчлөлдөө шилжүүлж авах байтал хххххх автомашиныг дур зоргоор эзэмшиж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Иймд ххххххийн хууль бус эзэмшлээс ххххх улсын дугаартай хххххххавтомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2023 оны 9 сард ххххххх, түүний нөхөр хххххх нар ххххххтой ирж уулзаад, ах нь ачаа зөөх хэрэгтэй байна гээд ххххххийн эзэмшилд байгаа ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашиныг аваад, оронд нь хххххххгийн нэр дээрх ххххххын эзэмшилд байгаа ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашинаар харилцан солилцох тухай санал тавьснаар ххххххх, хххххх нар амаар арилжааны гэрээ байгуулсан.

2.2. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу бид харилцан автомашинуудаа солилцсон. Мөн талууд арилжааны гэрээндээ автомашин солилцсонтой холбогдуулан үнийн зөрүүгүй байхаар тохиролцсон. хххххххгийн ххххх улсын дугаартай хххххххавтомашин нь ххххххх болон ххххххх ХХК нарын хоорондын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ1003220171 дугаартай зээлийн гэрээ түүний хавсралт 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3Б1003220171 дугаартай Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээний дагуу ххххххх ХХК-ийн хууль ёсны өмчлөлд байдаг.

2.3. Хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байдаг ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашин нь миний төрсөн ах хххххххын хууль ёсны өмчлөлд байдаг гэдгээ анх гэрээ байгуулах үедээ харилцан бие биедээ мэдэгдэж байсан. ххххххх, хххххх нарын хооронд байгуулсан арилжааны гэрээний дагуу ххххххх нь ххххххх ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа миний өмчлөлд хххххх улсын дугаартай хххххх маркийн автомашиныг шилжүүлэх, тухайн үед нь ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашиныг хххххххгийн өмчлөлд шилжүүлэх талаар харилцан тохиролцсон.

2.4. 2023 оны 9 дүгээр сард ххххххх дүүрэг, хххххххх болсон талаар хххххххгийн нөхөр ххххххын дүү болох хххххх, ххххххтой тухайн үед хамт ажиллаж байсан хххххх, хххххх нар мэдүүлсэн.

ххххххх нь ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашиныг бусдад худалдаж мөнгийг өөрсдийн хувийн хэрэгцээнд ашигласан. Автомашины гэрчилгээ хххххххын нэр дээр байсан, шүүхэд маргаан үүсэхэд ах нь өөрийнхөө автомашиныг ав гээд дүү ххххххид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.

ххххххх нь ххххххтой автомашинаа солилцох талаар арилжааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу анхнаасаа бидэнтэй автомашин солилцох талаар арилжааны гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан нь нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Иймд бусдын хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

3.1. ххххххх нь 2023 оны 9 дүгээр сард ачаа зөөх автомашин хэрэгтэй байна, хххххххавтомашинаар, ххххххийн өөрийн эзэмшил, ашиглалтад байдаг ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашиныг солих санал гаргасан.

Тус саналыг хүлээн аваад бид Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу арилжааны гэрээг амаар байгуулж, автомашинаа солилцсон. Бидний хооронд байгуулсан арилжааны гэрээний дагуу ххххххх нь ххххххх ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн төлж дууссаны дараа харилцан солилцсон автомашинуудыг бие, биеийнхээ нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон.

3.2. Гэтэл ххххххх нь миний ахын өмчлөлд байдаг ххххх улсын дугаартай хххххх автомашиныг цааш нь гуравдагч этгээдэд хууль бусаар худалдаж, мөнгийг өөрсдийн хэрэгцээнд ашигласан байдаг бөгөөд тус автомашины өмчлөх эрх нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг.

3.3. ххххххх нь ххххххх ХХК-тай байгуулсан ЗГ1003220171 дугаартай зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу хххххххавтомашиныг хххххх миний өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

3.4. хххххххавтомашиныг ххххххийн өмчлөлд шилжүүлж өгсний дараа ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашиныг хххххххгийн өмчлөлд шилжүүлэн өгөх болно гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:

4.1. ххххххх нь цалингийн зэээл авч урьдчилгаа төлбөрийг төлсний үндсэн дээр банк бусаас зээлээр хххххххмаркийн автомашиныг авсан. Хариуцагч нь талуудын хооронд арилжааны гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч уг хөрөнгө эрхийн зөрчилгүй байхыг шаардана.

ххххххийн хувьд хххххх маркийн ххххх улсын дугаартай автомашиныг бусдад худалдаж, борлуулах ямар ч эрхгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгч ххххххх байх ба гэрчүүдийн мэдүүлгээр өмчлөх эрхийг тодорхойлох боломжгүй.

4.2. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр хххххх нь ххххх улсын дугаартай хххххх маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш байх ба тэрээр автомашиныг бусдад худалдах эрхгүй этгээд байхаас үзэхэд эрхийн зөрчилтэй хөрөнгө байна.

ххххххтай хэлцэл хийсэн гэх боловч тэрээр өмчлөгч биш, арилжааны гэрээг хугацаа тогтоож хийсэн гэх боловч баримтаар тогтоогдохгүй байхаас гадна гэрчүүд харсан учраас арилжааны гэрээ байгуулагдсан гэдэг үндэслэлгүй. Мөн эрхийн доголдолтой, өмчлөх эрхгүй этгээд хоорондоо тохиролцсон нь арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

ххххххх, хххххх нарын хооронд арилжааны гэрээ байгуулагдаагүй байтал автомашиныг сольж авч явснаар хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж тайлбарлагдахгүй.

Иймд талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул ххххх улсын дугаартай хххххх автомашиныг ххххххийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан, хариуцагч ххххххийн хууль бус эзэмшлээс ххххх улсын дугаартай хххххххмаркийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч хххххххд олгож,

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасныг баримтлан, хххххххд холбогдох, ххххх улсын дугаартай хххххххмаркийн тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлж өгөхийг даалгах тухай, ххххххийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ххххххоос улсын тэмдэгтийн хураамжид 275,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххххд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу Арилжааны гэрээ амаар байгуулагдсан. Гэрээний дагуу автомашин солилцсонтой холбоотой үнийн зөрүүгүй байхаар тохиролцсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байхад үнийн талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь шүүх талуудын тайлбар, нотлох баримтыг буруу дүгнэсэн байна.

6.2. Талуудын хооронд Арилжааны гэрээ амаар байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу ххххххх нь ххххххх ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа ххххххийн өмчлөлд ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашиныг шилжүүлэх, хариуцагч нь ххххх улсын дугаартай хххххх автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон.

Хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байдаг ххххх улсын дугаартай хххххх тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн төрсөн ах хххххххын хууль ёсны өмчлөлд байдаг гэдгийг анх гэрээ байгуулах үедээ харилцан бие, биедээ мэдэгдэж байсан. Энэхүү үйл явдал нь 2023 оны 09 сард ххххххх дүүрэг, хххххххх орчимд болсон талаар нэхэмжлэгч хххххххгийн нөхөр ххххххын дүү болох хххххх тухайн үед хариуцагчтай хамт ажиллаж байсан хххххххх, хххххх, ххххххх нар нотолж, гэрчийн мэдүүлэг өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүйд гомдолтой байна.

6.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь тээврийн хэрэгслүүдийг тус тус харилцан солилцож эзэмшилд шилжүүлснээр гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь ххххххх ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа харилцан өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хооронд Арилжааны гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 заасныг зөрчсөн.

6.4. Нэхэмжлэгч ххххххх нь ххххххх ХХК-тай байгуулсан ЗГ1003220171 дугаартай зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсны дараа хххххххмаркийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг ххххххийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохиролцсон бөгөөд ххххххх ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан байх тул ххххх улсын дугаартай хххххххтээврийн хэрэгслийг ххххххийн өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан шилжүүлж өгөх ёстой байсан ч нэхэмжлэгч ххххххх нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ххххххийн өмчлөлийн хххххх маркийн ххххх дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гуравдагч этгээдэд худалдсан. Энэхүү үйл баримт нь гэрч хххххх, хххххххх, хххххх, ххххххх нарын мэдүүлэг, тайлбараар нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн ххххххх ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

6.5. Нэхэмжлэгч хххххххд шилжүүлэн өгсөн хххххх маркийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь одоо хххха байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч тус тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд худалдсан үйл баримтад маргаагүй. хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ххххх улсын дугаартай хххххх тээврийн хэрэгслийг хууль бусаар гуравдагч этгээдэд худалдан борлуулсан үйл баримт дээр огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ххххххх ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хавсралт болох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний хоёрт заасан гэрээний нөхцөл хэсэгт гүйцэтгэгчийн хөрөнгийг хэрхэн хамгаалах талаар "бусдад эзэмшүүлж, ашиглуулахгүй байх" гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч ххххххх нь тээврийн хэрэгслийг солилцох талаар арилжааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 зааснаар хууль зөрчсөн буюу анхнаасаа бидэнтэй автомашин солилцох талаар арилжааны гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан гэдэг нь нотлогддог бөгөөд энэ талаар хариу тайлбар болон шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан боловч анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, дүгнээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн гаргасан гомдлын талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан ба анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ххххххх нь хариуцагч ххххххид холбогдуулан ххххх улсын дугаартай хххххххмаркийн тээврийн хэрэгслийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... арилжааны гэрээ байгуулж, автомашиныг харилцан солилцсон, ... зээлийн гэрээний үүргийг төлж дуусахаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байсан ..., ... өөр этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байсан гэдгийг хэн аль нь мэдэж байсан ..., ... Портер машиныг өөр этгээдэд цааш нь худалдсан байсан ... гэх үндэслэлээр эс зөвшөөрч, уг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч нь хххххх нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөр ххххххтай наймаа хийсэн гээд хууль ёсоор эзэмшдэг ххххх маркийн ххххх улсын дугаартай автомашиныг аваад явсан, надтай ямар нэгэн байдлаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй, түүнд автомашиныг хүлээлгэж өгөөгүй, ххххххаас авсан гэх үндэслэлээр өөрийн өмчлөлийн ххххх хххххххулсын дугаартай автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан байна.

 

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан арилжааны гэрээний үндсэн дээр маргаж буй автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа гэж маргажээ.

 

5.Энэ тохиолдолд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох шаардлагатай.

 

6. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

6.1. 2022 оны 9 сард хххх зам дээр ххххххх нь нөхөр ххххххын хамт өөрийн өмчлөлийн ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашиныг ххххххид өгч, ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашиныг хххххх, ххххххх нарт өгсөн, уг 2 автомашинуудыг харилцан солилцоход ххххххх хамт байсан гэж гэрч хххххх, хххххххх, хххххх, ххххххх нар тус тус мэдүүлжээ. /хх109-124/

6.2. Нэхэмжлэгч ххххххх нь гэрчүүдийн мэдүүлгийг өөр баримтаар үгүйсгээгүйн гадна 2 автомашины эзэмшил, ашиглалтыг харилцан солилцоход хамт байсан болохоо зөвшөөрсөн тайлбар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байна. /хх167/

6.3. Мөн нэхэмжлэгч нь хххххх маркийн автомашиныг нөхөр хххххх өөр этгээдэд худалдсан /өөр машинаар сольсон/ гэж тайлбарлаж байна.

7. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил, ашиглалтад байсан ххххх улсын дугаартай автомашиныг хариуцагчид шилжүүлэн өгч, хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашиныг хүлээн авсан бодит үйлдлийг хххххххгийн хүсэл зоригоос гадуур байсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгч, түүний хариу үүрэгт хариуцагчаас автомашин хүлээн авсан бодит үйлдлээр талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болжээ.

Иймээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.3, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххххххх, хариуцагч хххххх нарын хооронд арилжааны гэрээ бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх-ийн үндэслэл нь тухайн этгээд өмчлөгчийн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон байх ёстой.

Хариуцагч хххххх нь маргааны зүйл болох ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашиныг гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу уг автомашиныг хариуцагчийн эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй.

9. Харин дээрх автомашины эзэмших /өмчлөх/ эрхийг шилжүүлэхийг даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдож байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээ хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хэн аль нь гэрээний үүргээ гүйцэтгэхийг нөгөө талаасаа шаардах эрхтэй.

10. Арилжааны гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл, уг гэрээгээр эд хөрөнгийн эзэмшил, өмчлөл шилжүүлэх үүргийн болон өмчийн эрх зүйн харилцаа үүсдэг бөгөөд эд хөрөнгө хэний өмчлөлд байхаас үл хамааран үүргийн харилцаа үүссэн гэж үздэг. Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын дугаар авах болохыг зохицуулсан.

Талуудыг гэрээ байгуулах үед ххххххх нь ххххххх ХХК-тай байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/1003220171 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашиныг тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагчийн шилжүүлсэн ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашин нь түүний ах хххххххын өмчлөлд бүртгэлтэй байсан үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-6-7, 30, 136-142/

Нэхэмжлэгч, хариуцагч нар автомашины эзэмшил, ашиглалтыг харилцан шилжүүлж, харин өмчлөх эрхийг хожим шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийн Талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасантай харшлахгүй. Иймд эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна.

11. Нэхэмжлэгч ххххххх нь зээлийн үүргээ гүйцэтгэж, ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашин барьцаанаас чөлөөлөгдсөн, хариуцагч хххххх нь 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ххххххх, хххххх нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашины улсын дугаарыг ххххх улсын дугаараар сольж, өөрийн өмчлөлдөө бүртгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, түүнд хавсаргасан баримтууд, ххххххх ХХК-ийн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд автомашины өмчлөх эрхийг харилцан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашиныг хариуцагч ххххххийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч хххххххгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашины өмчлөх эрхийг хариуцагч ххххххид шилжүүлэхийг нэхэмжлэгч хххххххд, ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч хххххххд шилжүүлэхийг хариуцагч ххххххид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/02666 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашиныг хариуцагч ххххххийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч хххххххгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан ххххх улсын дугаартай хххххххмаркийн автомашины өмчлөх эрхийг хариуцагч ххххххид шилжүүлэхийг нэхэмжлэгч хххххххд даалгасугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу баримтлан нэхэмжлэгч хххххххгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,650 төгрөг, хариуцагч ххххххоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч хххххххгээс 240,450 төгрөгийг гаргуулан хариуцагч ххххххид буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж 3, 4 гэж дугаарласныг 2, 3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД