| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00200/И |
| Дугаар | 215 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 215
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэн 1971 оны 10 сарын 22-ны өдрөөс 1974 оны 5 сарын 28-ны өдрийг хүртэл, 1976 оны 07 сарын 15-ны өдрөөс 1978 оны 11 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар 5 жил нэгдэлд гачегар, худгийн моторчиноор, 1984 оны 08 сарын 01-нээс 1986 оны 08 сарын 11-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд тракторын жолоочоор, 1986 оны 08 сарын 12-ноос 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Мандалговь хотын Ардын Дебтутатын хурлын гүйцэтгэх захиргаа болон Замчин хоршоололд морин тэрэгчин, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х