| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2023/03768/И |
| Дугаар | 210/МА2024/01626 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01626
| 2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2024/01626 |
хххххийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/02193 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч хххххийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч хххх ХХК, ххххх, ххххх хххххх нарт холбогдох,
2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, мөн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагч хххх ХХК, ххххх, ххххх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагч ххххххгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ххххх нь орон сууц худалдаж авах зорилгоор ххххххх үл хөдлөх зуучийн компанид хандахад зуучлагч ххххх 95,000,000 төгрөгийн үнэтэй бартераар орж ирсэн хххххх дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай "хххххх" айлын орон сууцны барилгын ххх давхрын ххх тоот хххх м.кв хххх өрөө орон сууц байна гэсэн бабайршил болон үнэ нь таалагдсан учраас тус байрыг худалдан авахаар болсон.
1.2. Худалдах, худалдан авах хэлцлийг ххххх нь зуучлагчаар дамжуулан ххххххтэй хийсэн бөгөөд түүнд 90,000,000 төгрөгийг, зуучлагч хххххд 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тус байр нь хххх ХХК-ийн барьсан орон сууц байсан тул миний бие бартераар авсан иргэнээс бус уг компанитай гэрээ байгуулах шаардлага тавьсан. Улмаар 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хххх ХХК-ийн гүйцэтгэх захирал ххххх нь миний хажууд цааш хххххх рүү утсаар ярьж чи бартераар авсан байраа энэ хүнд зарж байгаа юм уу гэж асуугаад цаад хүн нь тиймээ гэсний дагуу надтай Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-г мөн өдөр байгуулсан.
Гэрээ байгуулахдаа өөрийн байрны зах зээлийн борлуулалтын үнээр гэрээг байгуулахгүй бол болохгүй. Бартераар авсан хүн нь хэдээр чамд зарах нь өөрийнх нь асуудал гэж хэлээд 150,000,000 төгрөгийн төлбөр бүхий гэрээ байгуулсан. ххххх нь компанийнхаа инженер хххххт байрны түлхүүрийг нь өгч шалгаж хүлээлгэж өг гэсний дагуу орон сууц хүлээлцэх акт үйлдэн орон сууцанд орсон.
1.3. Гэтэл орон сууцны гэрчилгээ гарах боломжгүй байгаа мэтээр тайлбарлаж байсан атлаа маргаан бүхий орон сууцыг ххххх нь өөрийн эхнэр болох хххххэд дүр үзүүлсэн хэлцэл хийж, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр худалдсан байна. Иймд, хххх ХХК-ийн захирал хххххээс 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хххххэд шилжсэн Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл юм.
1.4. Ингээд Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа хамаарал бүхий этгээд болох ххххххд худалдсан байна. Учир нь, хххххх нь тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бодитоор үзэхгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Хамаарал бүхий этгээд биш л бол үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа хүн заавал үл хөдлөх хөрөнгийг шалгаж авах учиртай.
Тодруулбал, ххххх нь тус үл хөдлөх хөрөнгийг хххххт худалдсан болохыг мэдсээр байж, эхнэртээ худалдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Харин ххххх нь тус үл хөдлөх хөрөнгө хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр шилжсэн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлийн үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ххххххд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэрээгээр худалдсан. Тус хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хууль бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн.
1.5. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах,худалдан авах гэрээ нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул хүчингүй болох эрх зүйн үр дагавартай.
Харин 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хххх ХХК, хххххх нарт даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. хххх ХХК нь ххххххххх дүүргийн ххх дугаар хороонд хххххх айлын орон сууцыг хууль, журмын дагуу барьж ашиглалтад оруулсан бөгөөд ххххх миний бие барилгаас ххх давхрын ххх тоотод байрлах хххх м.кв талбай бүхий ххх өрөө бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 2,200,000 төгрөгөөр тооцож нийт 150,000,000 төгрөгөөр худалдах, төлбөрийн нөхцөлийг бартераар буюу барилгын материалаар төлөхөөр иргэн ххххххтэй 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тохиролцож Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
2.2. Ажлын явцад 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэн хххххх нь өөрийн байгуулсан гэрээгээ хххххт шилжүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч гэрээг шилжүүлэн 2 давхрын 07 тоот болгон шилжүүлэн байранд оруулсан боловч гэрээнд дурдсаны дагуу барилгын материалыг нийлүүлээгүй.
2.3. Хариуцагчийн зүгээс хххххх, ххххх нарыг төлбөрөө төлөхийг хүлээсэн боловч төлөөгүй тул 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эхнэр хххххэд шилжүүлсэн. Учир нь, түүний автомашиныг худалдаж барилгад зарцуулсан байсан. Эхнэр ххххх уг байрыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ххххххд 110,000,000 төгрөгөөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдсан.
2.4. Нэхэмжлэгч хххххтэй арилжааны гэрээ хийсэн боловч гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.2, 274.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг төлөөгүй бөгөөд, харин хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж байрыг эзэмшүүлж өнөөдрийг хүртэл үнэ төлбөргүй ашиглуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс мөнгө төлсөн гэж маргадаг боловч тэр төлбөрийг надад биш бас ххххххд биш хамааралгүй хүнд шилжүүлсэн бөгөөд хууль журмын дагуу тэр хүнээсээ мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ххххх, ххххх нарын хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ххххх, хххххх нарын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ххххх, хххх ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээний дагуу ххххххх дүүргийн ххх хороо, хххххххх гудамж хххх байрны хххх тоот хаягт байршилтай, хххх өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч хххх ХХК болон хххххх нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,482,400 /774,450+707950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,482,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч хххх ХХК, ххххх, ххххх нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч тал нь хххх ХХК-ийн захирал хххххтэй 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, тэрээр уг компаниас арилжааны гэрээний үндсэн дээр авахаар тохиролцсон орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлан хххххх, ххххх, ххххххх нарт 80,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
Эндээс үзвэл худалдах, худалдан авах гэрэээний дагуу үүссэн эрх, үүргийн дагуу хххх ХХК-д төлбөр тооцоог хийх үүрэг үүснэ. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдагчаас шаардах эрхтэй болохоор байна. Гэвч худалдагчид биш гуравдагч этгээдүүдэд төлбөр төлснөөр нэхэмжлэлд дурдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Гэвч хариуцагч талаас хххх ХХК-ийн захирал хххххэд эсхүл компанид мөнгө тушаасан үйл баримт байхгүй байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Нөгөө талаар 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хххххтэй байгуулсан 2020/03 нэмэлт гэсэн дугаартай гэрээний 2.4 дэх хэсэгт төлбөр тооцоог 100 хувь бартераар хийнэ гэж заасан бөгөөд энэ бартерт ямар бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлсэн талаарх баримт байхгүй. Харин ч эсрэгээрээ гуравдагч этгээдүүдэд 80,000,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан болно.
4.2. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хууль ёсны эзэмшигчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэж тайлбарлах боловч үнэндээ арилжааны гэрээний үндсэн дээр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ гэж харахаар байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан гэрээ, хэлцлийг хийсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй, энэ талаар анхан шатны шүүх тодруулаагүй учраас хэрэг маргааны үндэслэл, шаардах эрхийн талаар буруу ташаа дүгнэсэн.
Нэхэмжлэгч нь өөрийн шаардах эрхийг тодорхойлоод байгаа хэлцэл болох хххххх,хххх ХХК нарын хооронд байгуулсан гэрээний зүйлийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар тодорхойлж, нотолж чадаагүй байхад шаардах эрхтэй гэж үзэх нь өрөөсгөл юм. Тодруулбал, ххххххтэй байгуулсан гэрээний зүйл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд хххх давхрын ххх тоот ххх өрөөг арилжаагаар биш төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Энэ гэрээнээс үзвэл гэрээний зүйл нь өөр байгааг илтгэж байна. Гэвч анхан шатны шүүх гэрээний зүйл нэг мэтээр ташаа дүгнэж шийдвэрлэсэн.
Мөн ххххххд биш өөр 3 этгээдэд мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байхад илтэд үндэслэлгүйгээр хххххх, хххх ХХК нарт мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн мэтээр зохиомол дүгнэлтийг хийсэн гэж үзнэ.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэссийн 6.1-д хариуцагч нар хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй гэж хэрэгт хамааралгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэсэн бөгөөд хэргийн оролцогч биш ххххххх гэгчтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийсэн. Түүнчлэн 7.5-д ххххх болон ххххх нарын гэр бүлийн байдлын талаар дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй, талууд маргаагүй асуудал байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасны дагуу өмнө үүссэн хххххийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч бүртгүүлсэнээр ххххххд өмчлөх эрх үүссэн байна. Нэхэмжлэгч ххххх болон хариуцагч хххх ХХК нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д заасны дагуу хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин эсрэгээрээ хххх ХХК, хххххх нарын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх тул түүний үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл мөн зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрхийг олж авсан хуульд заасан шаардлага хангасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй этгээд биш байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7.10-т ашиглалтын зардал төлснөөр байрыг өмчлөх эрхтэй гэж дүгнэх нь илтэд үндэслэлгүй байна.
хххххийн хувьд гэр бүлийн хүн болох хххххийн хххххххх дүүргийн ххххххх дугаар хороо, ххххх дугаар хороолол хххххххххххххх гудамж хххх байрыг барих үйл ажиллагааны зардалд өөрийн хуваарьт хөрөнгөөсөө хөрөнгө оруулсны төлбөрт маргаан бүхий орон сууцыг авсан бөгөөд мөнгөн хөрөнгөө гаргаж авахын тулд иргэн ххххххтэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг зохих ёсоор өөрийн эзэмшлийн дансандаа шилжүүлэн авсан байдаг.
хххх ХХК, ххххх нарын хувьд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ххххххтэй маргаан бүхий орон сууцыг арилжааны гэрээний зарчмаар 150,000,000 төгрөгт бодож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд төлбөрт барилгын бараа материал авахаар тохиролцсон байдаг. хххххх өөрийн гэрээгээ ххххх рүү шилжүүлэхийг хүсэлт гаргасны дагуу шилжүүлсэн.
Гэрээний нэг тал үүргээ гүйцэтгээгүй байхад гуравдагч этгээд гүйцэтгэсэн гэж үзэж, гэрчилгээ гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
4.4. Шийдвэрийн 8.1-д маргаан бүхий орон сууцыг хххххэд худалдсан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцээгүй гэж худал дүгнэсэн байна. Гэрээгээр харилцан тохиролцсон мөнгөн дүнгээс өөр дүнгээр гуравдагч этгээдэд мөнгө шилжүүлчихээд байгаа нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ гэж дүгнэсэн нь илтэд хуульд нийцэхгүй байна.
Мөн эхнэр хххххийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох хүсэлгүй байсан болох нь ххххххд орон сууцыг худалдсан үйлдлээр нотлогдож байна гэж дүгнэн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанчлан хууль зөрчсөн хэлцэл биш бөгөөд харин ч хуульд заасан шаардлагыг бүрэн хангагдсан /ноториатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн/ учраас улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Харин ххххх, ххххх нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарагдахаар байхад шүүхээс хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаар дамжуулан худалдан авсан гэдэг үйл баримт дурдаж гэрчээр тодорхой хүмүүсийг оролцуулсныг шүүх нотлох баримтыг үнэлсэн нь өөрөө агуулгын хувьд хуульд нийцсэн гэж үзэхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллага өөрөө биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүрэн гарсан хөрөнгийг худалдан борлуулах үүрэгтэй. Энэ байдлыг ч харгалзалгүй шүүхийн шийдвэр гаргасан.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч ххххххгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ххххххгийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 109.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний төлбөрийг бүрэн төлж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. хххх ХХК нь ххххххтэй гэрээ байгуулж, төлбөр төлөгдөж зуучлалын компаниар зарагдаж байсан орон сууцыг худалдаж авсан ба найдвартай байх үүднээс тухайн компанийн байран дээр очиж ххххх, хххх ХХК-ийн захирал ххххх нарыг байлцуулан гарын үсэг зурсан болохыг гэрчүүд мэдүүлдэг. Ийнхүү хххх ХХК болон хххххх нарын хоорондын гэрээний хэлцэл хаагдаж, ххххх хххх ХХК нарын гэрээний харилцаа үүссэн ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хххх ХХК нь барилгыг Улсын комисс авсны дараа үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй байсан болохоос өөр төлбөр мөнгөний үүрэг хэн алинд байгаагүй буюу дууссан байсан. Гэтэл хххх ХХК нь Улсын комисс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүлээж авахгүй байна гэж тайлбарлаж удаан хугацааны турш явж байснаа орон сууцыг Улсын комисс авсны дараа хххххт мэдэгдэлгүйгээр өөрийн эхнэрт худалдсан мэт дүр үзүүлсэн хэлцлийг 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хийж, орон сууцыг шилжүүлж өгсөн.
6.2. Мөн түүнчлэн дахин дүр үзүүлсэн хэлцэл хийж хххххх гэх хамаарал бүхий хүнд шилжүүлж, хххххх нь тухайн орон сууцыг очиж үзээгүй бөгөөд хххххтэй холбогдолгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан. Хэрэв хххх ХХК болон захирал ххххх нь энэ гэрээ хэлцлийг цуцлах тухай болон ххххххтэй гэрээний маргаан үүссэн гэж үзэж буй тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу хххххт мэдэгдэх үүрэгтэй тул мэдэгдээгүй учир захиран зарцуулах бусдад худалдах, шилжүүлэх эрх энэхүү гэрээ хүчин төгөдөр байгаа тохиолдолд байхгүй.
6.3. Анхан шатны шүүх Иргэний хууль зөрчсөн гэж үзэж буй нэг үндэслэл нь өөрийн компаний хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс өөрийн эхнэрт буюу бусдад худалдсан зүйлээ дамжуулан давхар худалдаж байгаа нь эрхийн доголдолтой буюу биет байдлын хувьд ххххх амьдарч байсан тул Иргэний хуулийг зөрчсөн зөрчил мөн гэж дүгнэсэн. Мөн талуудын хоорондох харилцааны хувьд хххх ХХК нэг зүйлийг 2 өөр хүнд худалдаж байгаа нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн зөрчил мөн ба түүнд үндэслэн хийгдсэн ххххххгийн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххх ХХК, ххххх, ххххх, хххххх нарт холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, мөн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нар эс зөвшөөрч, хххх ХХК нь ххх тоотод байрлах орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдах, төлбөрийн нөхцөлийг бартераар буюу барилгын материалаар төлөхөөр ххххххтэй 2020.02.19-нд тохиролцож гэрээ байгуулсан. 2021.01.27-ны өдөр хххххх нь өөрийн гэрээгээ хххххт шилжүүлэх хүсэлт гаргасан, гэрээг шилжүүлэн 2 давхрын 07 тоот болгон ... байранд оруулсан боловч гэрээнд дурдсаны дагуу барилгын материал нийлүүлээгүй , 2022.01.20-ны өдөр эхнэр хххххэд шилжүүлсэн гэж, хариуцагч ххххх нь өөрийн нөхөр хххххийн бизнест хөрөнгө оруулсны төлбөрт орон сууцыг шилжүүлэн авсан гэж, хариуцагч ххххххгийн хувьд орон сууцны төлбөрийг хххххэд төлсөн, өмчлөх эрхийн гэрчилгээ өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх үндэслэлээр тус тус татгалзан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтуудыг зөв тогтоосон.
3.1. хххх ХХК болон хххххх нар 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч хххх ХХК нь хххххххххх дүүргийн хх дугаар хороо, хххххх орон сууцны барилгын ххх давхрын ххх тоотод байрлах хххх м.кв талбай бүхий, ххх өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр тооцож, нийт 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч хххххх нь төлбөрийг 100 хувь бартерийн тооцоогоор төлөх үүрэг тус тус хүлээсэн. /1хх-123-127/
3.2. ххххх нь ххххххххх зуучлалын компаниар дамжуулан ххххххтэй холбогдож, дээрх орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон, улмаар 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зуучлагч ххххххын хамт хххх ХХК-ийн гүйцэтгэх захирал хххххтэй уулзаж, Орон сууц захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. /хх-1хх1-3, 44,233-236/ Гэрээгээр хххх ХХК нь хххххххххх дүүргийн ххх дугаар хороо, хххххх орон сууцны барилгын ххх давхрын ххх тоотод байрлах хххх м.кв талбай бүхий, ххх өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр тооцож, нийт 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ххххх нь төлбөрийг 100 хувь бартерийн тооцоогоор төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /1хх-116-121/
Тэрээр хххх ХХК нь гэрээний дагуу маргааны зүйл болох хххх тоот орон сууцыг 2021 оны 2 дугаар сард хххххийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн. /1хх-66/
3.3. ххххх болон эхнэр ххххх нар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулж, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн. /1хх217-229/
Улмаар ххххх нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, хххххх орон сууцны барилгын ххх давхрын ххх тоот, ххххххххх м.кв талбай бүхий, хх өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх-93/
3.4. ххххх, хххххх нар 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч ххххх маргаан бүхий хххх байрны ххх тоот орон сууцны өмчлөх эрхийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр худалдан авагч ххххххд шилжүүлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, хххххх нь орон сууцны үнэ болох 110,000,000 төгрөгөөс 80,000,000 төгрөгийг дансаар, 30,000,000 төгрөгийг бартераар төлсөн. /1хх-96-104/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ххххх, хариуцагч хххх ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах,худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг буруутгахгүй. Харин нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шаардах эрх шилжсэн гэж үзэх үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйн гадна хүчин төгөлдөр бус байх хэлцлийн агуулгыг буруу тодорхойлж, хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах боломжтой байна.
4.1. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хххх ХХК, хххххх нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Улмаар худалдан авагч хххххх нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхээ нэхэмжлэгч хххххт шилжүүлсэн болох нь хариуцагч хххх ХХК-ийн гүйцэтгэх захирал хххххийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хххххх нь өөрийн байгуулсан гэрээгээ хххххх шилжүүлэх хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хүлээн авч гэрээг шилжүүлэн хх давхрын ххх тоот болгон шилжүүлэн байранд оруулсан гэх тайлбар, гэрч ххххххын мэдүүлэг, тус орон сууцыг 2021 оны 02 сард нэхэмжлэгч хххххийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн тухай орон сууц хүлээлцсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1хх-44, 66,233-236/
4.2. Нэхэмжлэгч ххххх болон хариуцагч хххх ХХК нар 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ. Иймээс хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ххххх нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч хххх ХХК-аас шаардах эрхтэй.
4.3. Хариуцагч хххх ХХК нь хххххх, ххххх нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй, барилгын материал нийлүүлээгүй учир гэрээг цуцалж, хххххэд худалдсан, орон сууцны үнийг ххххххгийн нэр дээр биш өөр этгээдэд шилжүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж заажээ. Мөн хуулийн 204 дүгээр зүйлээр гэрээнээс татгалзах журмыг, мөн хуулийн 225-227 дугаар зүйлээр гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс үүсэх үр дагаврыг тус тус зохицуулсан.
Тодруулбал, шаардах эрх шилжсэнээр үүрэг гүйцэтгүүлэгч этгээд солигддог тул худалдагч буюу үүрэг гүйцэтгэгч хххх ХХК нь худалдан авагч хххххт тухайн орон сууцыг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх үүрэг хүлээнэ. Харин хэрэгт цугларсан баримтаар ххххх нь ххххххгийн хххх ХХК-д бартерын гэрээгээр төлөх өрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн аваагүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагчид төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхгүй.
4.4. Мөн хариуцагч хххх ХХК нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан талаар нөгөө талдаа мэдэгдсэн, нэхэмжлэгч ххххх нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдон гэрээг цуцласан үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл, тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
4.5. Нөгөөтэйгүүр, ххххх нь орон сууцны үнэд 95,000,000 төгрөгийг шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу ххххххд төлөх үүрэг хүлээх ба түүний нэрлэн заасан этгээдийн данс руу шилжүүлсэн үйлдэл нь нэхэмжлэгч ххххх болон хариуцагч хххх ХХК нарын хооронд үүссэн гэрээний харилцаанд хамааралгүй, ач холбогдолгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.6. Үүнээс гадна хххх ХХК нь хххххт тухайн орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй боловч орон сууцны бодит эзэмшлийг шилжүүлэн өгсөн байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар тухайн орон сууцыг хүлээн авсанд тооцно.
5. Хариуцагч ххххх болон ххххх нарын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхээр байна.
5.1. Учир нь, гэрээний 2 тал хоёулаа уг орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг агуулаагүй, талууд хууль зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээ нь хариу төлбөртэй хоёр талын гэрээ байдаг. Хариуцагч ххххх, ххххх нар эхнэр, нөхөр бөгөөд ххххх нь хххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр компанийг төлөөлж нэхэмжлэгч хххххтэй 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний дагуу орон сууцыг шилжүүлсэн үйл баримтыг мэдэж байгаа атлаа 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр хххххтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд, хариуцагч ххххх, ххххх нарыг дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж үзэх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.
6. Хариуцагч ххххххгийн хувьд хариуцагч хххххтэй 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, маргааны зүйл болох орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон байх боловч тухайн орон сууцыг очиж үзээгүй болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. гэж, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж тус тус зохицуулсан.
Хэдийгээр хариуцагч хххххх нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр түүнд өмчлөх эрх үүссэн боловч хариуцагч ххххх, ххххх нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч хххххх, ххххх нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь мөн зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
7. Нөгөөтэйгүүр, дээр дурдсанчлан нэхэмжлэгч ххххх нь тухайн орон сууцыг хүлээн авч 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч, эзэмшиж, ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө шилжүүлэхийг даалгахыг хариуцагч хххх ХХК болон ххххххгээс шаардах эрхтэй.
Тодруулбал, худалдагч нэг эд хөрөнгийг хэд, хэдэн этгээдэд худалдсан бөгөөд түүнээс орон сууцыг шаардах эрхтэй этгээдүүдээс уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч орон сууцыг шилжүүлэн авахыг шаардах давуу эрхтэй болно.
Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч ххххх, ххххх нарын хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ххххх, хххххх нарын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ххххх, хххх ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний дагуу хххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххх дугаар хороолол ххххххххххххх гудамж хххх байрны ххх тоот хаягт байршилтай, ххх өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/02193 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56.1.1 гэснийг 56.1.2 гэж, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч хххх ХХК болон хххххх нарт гэснийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч хххх ХХК-аас төлсөн 844,650 төгрөг, хариуцагч ххххххгээс төлсөн 707,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.ЦЭНД