| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01167/И |
| Дугаар | 01160 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 01160
2016 оны 09 сарын 23 өдөр Дугаар 142/ШШ2016/01160 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сумдундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 56 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, Өөлөг овгийн Цэрэнгийн Рэнцэндоржийн /регистрийн дугаар ДЮ56020316/ хүсэлттэй Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Рэнцэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Рэнцэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1972 онд МХЗЭ-ийн илгээлтээр 8 дугаар анги төгсөж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социолизмын зам нэгдэлд төлөг борлон 1972-1974 оны 8 дугаар сар хүртэл маллаад, цэргийн албанд татагдсан болно. Хуулийн дагуу тэтгэвэрт гарах гэтэл 70 дугаар данснаас тухайн ажилласан 2 жилийн материал архивт байхгүй тул 1972-1974 онд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Рэнцэндорж нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.665 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Социализмийн зам нэгдэлд туслах малчнаар авч ажиллуулав” гэжээ.
2.Гэрч Б.Хүүхэнжав шүүхэд мэдүүлэхдээ: “Ц.Рэнцэндорж 1972 онд Социализмын зам нэгдэлд малчнаар ажилд ороод 1974 онд цэрэгт яваад, 1977 онд цэргээс халагдаж ирээд тухайн нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан, би 1976 онд Социализмын зам нэгдэлд саальчнаар ажилд орж байсан. Бид айл саахалт байдаг байман болохоор сайн мэдэж байна” гэжээ.
4.Гэрч Б.Хүүхэнжавын хөдөлмөрийн дэвтэрт “1976 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Социализмйн зам нэгдэлд малчнаар авч ажиллуулав” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Рэнцэндорж нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн 665 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Хүүхэнжавын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Хүүхэнжавыг гэрчээр асуусан ба гэрч Б.Хүүхэнжав нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социлизмын зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ц.Рэнцэндоржоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хүнхэр Өөлөг овгийн Цэрэнгийн Рэнцэндоржийг 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Рэнцэндоржоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА