Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 181/2022/02010/И |
Дугаар | 210/МА2024/01674 |
Огноо | 2024-08-28 |
Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2024/01674
2024 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2024/01674 |
хххххгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/02376 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч хххххгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчхххххд холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хххххх шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ххххх нь өөрийн төрсөн дүү болох хххххтэй 2016 онд түүний өмчлөлийн, ххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дугаар байрны хх давхрын ххххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххдугаар бүхий орон сууцыг нийт 480,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон.
1.2. Улмаар ххххх нь хххххд бэлэн мөнгө болон хххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххххх байрны ххх тоот хаягт байрлах ххх өрөө байр ххххххххххххх, хххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дүгээр байрны хх тоот хаягт байрлах хх м.кв талбай бүхий 3 өрөө байр хххххххххх-ыг оролцуулан төлбөрийг төлөхөөс гадна түүний Хас банкнаас авсан зээлийг нь төлөх хэлбэрээр дээрх орон сууцны төлбөрийг төлөхөөр тохиролцсон.
1.3. Уг хэлцлийн дагуу миний бие хххххххххх дүүргийн хххх дүгээр хороо, хххххххххх байрны ххх тоот ххх өрөө байрыг хххххгийн өмчлөлд, хххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дүгээр байрны ххх тоот хаягт байрлах ххх м.кв ххх өрөө байрыг хххххгийн эзэмшилд тус тус шилжүүлэн өгсөн бөгөөд ххххххх банкны ххххххххххх тоот дансанд 122,400,000 төгрөгийг, ххххх банкны хххххххххх тоот зээлийн дансанд нийт 67,544,700 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
1.4. Гэвч дүү ххххх нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барсан тул дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр баталгаажуулан, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Харин дээрх эд хөрөнгийг хххххгийн төрсөн охин болохххххх, хүү хххххххх нар нь 2021 онд Иргэний хуульд заасны дагуу хууль ёсоор өвлөн авсан байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.ххххх нь ххххх, ххххх нарын хооронд дээрх тохиролцоо хийгдсэн болохыг мэдэж байгаа.
Иймд ххххх, ххххх нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах болон арилжааны гэрээний дагуу хххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххххх байрны хх тоот хх өрөө байрыг хххххгийн өмчлөлд, хххххххх дүүргийн хх дүгээр хороо, ххх дүгээр байрны ххх тоот хаягт байрлах ххх м.кв ххх өрөө байрыг хххххгийн эзэмшилд тус тус шилжүүлэн өгсөн тул хххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххххх дугаар байрны хх давхрын хххх м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххдугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр хххххг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. хххххын эцэг ххххх нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барсан бөгөөд ххххх нь хххххын эцэг хххххгийн төрсөн эгч нь юм. хххххын эцэг ххххх нь 2010 онд ххххххх гэх эмэгтэйтэй гэр бүл болсон. Улмаар хххххын эцэг ххххх нас бараад 49 хоног өнгөрөөгүй байхад хххххххгийн зүгээс эд хөрөнгө булаацалдаж эхэлсэн. Би төрсөн дүү ххххххххий хамт хариуцагч хххххххд холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, талууд эвлэрч шийдэгдсэн.
2.2. Гэтэл ххххх ньххххх, хххххххх нарт өвлөгдөх хөрөнгөд санаатайгаар шунаж, шүүхэд ор үндэсгүй худал тайлбар гарганхххххас үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжилж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. хххххын эцэг ххххх нас барсанаас хойш аавын маань ах, дүү нарххххх, хххххххх нартай нэг ч удаа харилцаагүй бөгөөдххххх, хххххххх нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох гэж энэ мэтээр оролдож байна.
2.3. ххххх нь 2012 оноос эхлэн ххххх аймгийн хххххххх сумын нутаг дэвсгэрт байрлах хххххх хөндлөн гэх газар өөрийн эзэмшлийн 1 га газар дээр 4 ширхэг хаусыг хэдэн жилийн турш барьж байгуулсан бөгөөд түүний нэгийг нь ххххх эгч авсан. Аав маань тухайн хаусыг барихдаа өөрийнхөө хамаг эд хөрөнгийг зарж борлуулан зардлаа гаргасан бөгөөд 3 ширхэг хаусны эздээс шаардлагатай зардлыг бага, багаар гаргуулж байсан болно. ххххх эгч тэр хаусныхаа төлбөрт өгсөн 122,400,000 төгрөгийг орон сууц худалдаж авсан мэтээр худал тайлбар гаргасан.
2.4. Түүнчлэн аав маань ххххх эгчийн ххххххххх ХХК-д хххххххх дүүрэг, хх дүгээр хороо, ххх дугаар байрны хх давхар ххх м.кв орон сууцыг 2013 оноос нас барах хүртлээ түрээслүүлж ирсэн ба түрээсийн төлбөрт өөрийнхөө Хас банкинд төлбөл зохих төлбөрийг төлүүлж байсныг би мэднэ.
Гэтэл ххххх эгч аавыг маань нас барснаас хойш түрээсийн төлбөртөө түүний Хас банкны зээлийг үргэлжлүүлэн төлж байгаад 2018 оны 4 сараас хойш төлбөрийг төлөхөө зогсоосон. Түүнийг зээл төлөхгүй байгааг мэдсэнээс хойш миний зүгээс Хас банкны зээлийг үргэлжлүүлж төлөөч гэж ххххх эгчид удаа, дараа хэлсэн боловч Би одоо төлөхгүй гэсэн учир миний бие аргагүйн эрхэнд аавынхаа зээлийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж хаасан.
2.5. ххххх эгчххххх, хххххххх нарыг дээрэлхэж эцэгтэй минь ярьсан хэлснээ зөрчиж 2018 оны 4 сараас хойш өнөөдрийг хүртэл орон сууцны түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байгаа бөгөөд сүүлдээ худалдаж авсан мэтээр үндэслэлгүй тайлбар гарган нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан орон сууцны төлбөрт өгсөн гэх 1 өрөө орон сууцыг хххххын эцэг ххххх аваагүй бөгөөд хххххын нөхөр ххххххх 2017 онд худалдаж авсан. ххххххххххх дүүрэг, ххх дүгээр хороо, хх дүгээр байр, ххххх тоот хаягт байрлах хххх м.кв 3 өрөө орон сууц нь өөр хүний өмчлөлд байдаг.
ххххха миний бие ххххххххий хамтаар дээрх орон сууцыг өвлөн авч, өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хххххд холбогдуулан гаргасан хххххххххх дүүргийн хххх дүгээр хороо, хх дугаар байрны хх давхрын хххххх м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххдугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хххххгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,557,959 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. 2016 онд бизнес нь муу байсан тул Хас банкны өрөө төлөхөд хэцүү болсон ххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дугаар байрны ххх давхрын ххх м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хххххххххххххдугаартай орон сууцыг худалдахыг хүсэж бид ярилцаж тохиролцож хэлэлцээр хийснийг гэрчүүд гэрчилсэн.
Иргэний маргааны үндэслэл болж буй орон сууцыг ххххх, ххххх нар нь нэр шилжүүлэх арилжааны болон худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж хийгээгүй боловч харилцан тохирч хэлцэл хийсэн бөгөөд нөхцөл болзлоо хангаад нэр шилжүүлэхээс бусад мөнгөн гүйлгээний явц бараг 99 хувьтай байсан.
хххххгаас 2016, 2017 онд талийгаач хххххгийн ххххххх банкны ххххххххххх тоот дансанд шилжүүлсэн 122,400,000 төгрөг нь ххххх аймгийн ххххххх сумын нутаг ххххххх хөндлөнд байрлах хаусны төлбөр мэтээр хариуцагчххххх мэдүүлсэн нь ор үндэсгүй цаг хугацааны хувьд ч 3-4 жилийн зөрүүтэй болохыг хариуцагч хххххын хойд эх, хххххгийн эхнэр болох гэрч хххххххгийн мэдүүлгээр нотлогдож байгааг шүүх бодитой дүгнээгүй гэж үзэж байна.
4.2. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан нотариатаар гэрчлүүлэх гэрээний шаардлагыг хангаагүй боловч төрсөн эгч, дүү хоёр гэрээ хийж хххххгийн зүгээс хххххд зохих ёсны төлбөр болох 122,400,000 төгрөг, Хас банкны зээлийн төлбөрт төлсөн 67,544,700 төгрөг ххххххын одоо амьдарч байгаа орон сууц болон хххххын нөхөр болох хххххххт шилжүүлсэн орон сууц нь хххххгийн талийгаач охины нэр дээр байсан орон сууц бөгөөд түүнийг ххххххх өөрийн мөнгөөр худалдаж аваагүй. Талийгаач хххххгийн тусламжтай барьцаанд тавьж зээл авах зорилгоор худалдах,худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нь илэрхий юм.
Түүнчлэн хариуцагч хххххын дүү хххххххх 30 гаруй хүн луйвардаад шүүх хуралд орох гэж байх үед 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчдод ньххххх, ххххх нар хохиролтой хүмүүсийн нөхөн төлбөрт нь 5,200,000 төгрөг,ххххх төрсөн ганц дүүдээ өмгөөлөгч авч өгөөгүй байсан тул 1,000,000 төгрөг төлж хххххх нэртэй өмгөөлөгч, мөн бэлнээр 1,300,000 төгрөг болон тухайн үед ххххххын ажлын байр, оффисын түрээсэнд 700,000 төгрөг нийт 8,200,000 төгрөг өгсөн.
Энэхүү хэрэгт дурдагдаагүй ххххххын ажлын байр, оффисын эзэмшигч нь мөн миний дүү ххххх байсан бөгөөд түрээсийн төлбөрөө төлдөг, ххххх нас барснаас хойш хариуцагчххххх болон түүний дүү ххххххххд cap бүр тогтмол төлдөг байсан. 2022 оны 5 сардххххх үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан учраас би ажлын байрнаас нь нүүсэн. Хариуцагчххххх нь худал мэдүүлэг удаа дараа өгч ххххх, ххххх нарын хэлцлийг хуулийн цоорхойг овжин ашиглаж талийгаач эцгийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэн үл хүндэтгэсээр байна.
Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэвээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн талуудын маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.
4. Нэхэмжлэгч ххххх нэхэмжлэлийн үндэслэлээ ...өөрийн төрсөн дүү хххххтэй түүний өмчлөлийн, ххххххххххх дүүргийн хх дүгээр хороо, хх дугаар байрны хх давхрын ххххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххдугаар бүхий орон сууцыг нийт 480,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар 2016 онд тохиролцсон. Улмаар ххххх нь хххххд бэлэн мөнгө болон хххххххххххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххххх байрны хххх тоот хаягт байрлах 1 өрөө байр ххххххххххххх, ххххххххххх дүүргийн хххххххх хороо, хххх дүгээр байрны ххх тоот хаягт байрлах ххх м.кв талбай бүхий хх өрөө байр ххххххххххххх-ыг оролцуулан төлбөрийг төлөхөөс гадна түүний Хас банкнаас авсан зээлийг нь төлөх хэлбэрээр дээрх орон сууцны төлбөрийг төлөхөөр болсон. Хэлцлийн дагуу миний бие хххххххххх дүүргийн хххх дүгээр хороо, ххххххххх байрны хх тоот ххх өрөө орон сууцыг хххххгийн өмчлөлд, ххххххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххххххх дүгээр байрны хххх тоот хаягт байрлах хх м.кв ххх өрөө орон сууцыг хххххгийн эзэмшилд тус тус шилжүүлэн өгсөн бөгөөд ххххххх банкны ххххххххххх тоот дансанд 122,400,000 төгрөгийг, Хас банкны хххххххххх тоот зээлийн дансанд нийт 67,544,700 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж тайлбарлажээ. Уг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан.
ххххх болон ххххх нар дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн байгуулсан, өөрөөр хэлбэл, орон сууц худалдах, худалдан авах нөхцөлийг харилцан тохиролцон, бичгийн хэлбэртэй, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
4.2. Мөн Худалдах, худалдан авах гэрээний үнэд хххххххххх дүүргийн ххххх дүгээр хороо, хххххххххх дугаар байрны ххх тоот ххх өрөө орон сууцны өмчлөх эрхийг, мөн дүүргийн хххххх дүгээр хороо, хххх дүгээр байрны хххх тоот хаягт байрлах хххх м.кв ххх өрөө орон сууцыг тус тус хххххгийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан дараах баримтаар үгүйсгэгджээ.
4.2.1. хххххххххххх дүүргийн хххдүгээр хороо, ххх дүгээр байрны ххх тоот хаягт байрлах ххххх м.кв хх өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ххххх, хххххх нар бүртгэлтэй болох нь хххххххххх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1493 дугаартай албан бичиг түүнд хавсаргасан баримтаар тогтоогдсон. /1хх-51-56/
4.2.2. хххххххххх дүүргийн хххххх дүгээр хороо, хххххххх дугаар байрны ххх тоот ххх өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх иргэн хххх нарын 3 иргэний өмчлөлөөс ххххх, ххххх нарт, ххххх, ххххх нар нь 2010 онд бэлэглэлийн гэрээгээр ххххххт өмчлөх эрхээ шилжүүлж, хххххх 2017 онд худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн хххххххт өмчлөх эрхийг шилжүүлжээ. Өмчлөгч ххххххх нь тус орон сууцыг Хас банк ХК-д барьцаалж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /1хх-91-131/
4.3. Нэхэмжлэгч ххххх нь хххххгийн ххххххх банк дахь ххххххххххх тоот дансанд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 122,400,000 төгрөг, Хас банк дахь хххххххххх тоот зээлийн дансанд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд нийт 67,544,700 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хас банкны орлогын маягт, ххххххх банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдсон. /1хх-8-18, 75-90/
Гэвч талуудын хооронд бичгийн хэлбэрээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, мөн гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон гэж дүгнэх нотлох баримт гэрээний үнийг тодорхойлж, хххххгаас хххххгийн данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дугаар байрны ххх давхрын ххххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн гэж үзэх боломжгүй.
Мөн хэрэгт 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай Ажлын байр түрээслэх гэрээ нэртэй гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд нэг талаас ххххх, нөгөө талаас ххххххххх ХХК-ийг төлөөлж ххххх нар байгуулж, түрээслүүлэгч ххххх нь ххххххх дүүрэг, ххх дүгээр хороо, ххххх дугаар байр, ххх давхрын хххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар эзэмшүүлж, худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглуулах, түрээслүүлсэн өрөөний талбайн хөлс болон бусад төрлийн хөлсний хэмжээг талууд тохиролцон тогтоох нөхцөлийг тусгажээ. /1хх-62-64/ Уг гэрээнд заасан буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ххххх эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтад маргаангүйн гадна гэрээний дагуу Хас банкин дахь данс руу түрээсийн төлбөр төлж байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.
5. Хариуцагч хххххын эцэг ххххх нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас баржээ.
6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00868 дугаартай захирамжаар ххххх, хххххххх нарын нэхэмжлэлтэй, хххххххд холбогдох иргэний хэрэгтххххх, хххххххх нарыг .... Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххх дүүрэг, ххх дүгээр хороо, ххххххх байр ххх дүгээр давхарт байрлах, хххх м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоохыг хүлээн зөвшөөрөхгэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх-202-204/
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.
Гэвч ххххх болон ххххх нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчхххххас гэрээний үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч ххххх шаардах эрхгүй.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн, хххххххх дүүрэг, хххх дүгээр хороо, ххх дугаар байр, ххх давхрын хххххх м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. Иймээс хариуцагчххххх нь худал мэдүүлэг удаа дараа өгч ххххх, ххххх нарын хэлцлийг хуулийн цоорхойг овжин ашиглаж талийгаач эцгийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэн үл хүндэтгэсэн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/02376 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,558,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД