Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 0866

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: А.Ариунаа

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт С Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906024460899 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт С Г, 19  оны 5 дугаар  сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд  төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  холбооны техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 6, эхнэр, хүүхдүүдийн  хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Сэлбийн  дугаар гудамжны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь хоёр удаа шийтгүүлж байсан ,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          С.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 15-нй өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 27 дугаар гудамжны  тоот хашаан дотор А.Н маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч С.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр би архи уугаагүй, урд өдөр нь архи уусан байсан. Н 15.000 төгрөгийн авлагатай байсан. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдийн багшид цэцэг авч өгөх мөнгө гэж хэлж байхад зээлчих буцааж өгнө гэж хэлээд авсан. Тэгээд зээлсэн мөнгөө өгнө гэж явсаар байгаад бараг 1 жил болох гэж байсан. Тухайн өдөр Н уулзаад нөгөө мөнгөө өг гэсэн чинь сүртэй ш дээ өгнө гээд байхаар нь айлгаад нүүрэнд нь хоёр удаа гараараа цохисон. Би өөрөө зодуулаагүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч С.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн  тоотод гэртээ байж байгаад хашааныхаа үүдэнд урд хашааны С гэх залуутай таараад тэдний хашаанд дагаж ороод уулзсан. Би С мөнгөн төгрөгний авлагатай байсан учир мөнгөө нэхэж асуухад өгнө өө тэгж байгаад өгчихнө ш дээ юун сүртэй юм гэхээр нь урд уусан архи гаргаагүй байсан болохоор уур хүрээд түүнтэй маргасан. Тэгээд би мөнгөнийхөө оронд ганц шил архи аваад өгчих гэхэд чадахгүй гэсэн. Тэрээр мөнгө ч өгөхгүй намайг өдөөд байхаар нь би С барьж аваад нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. С намайг хариу цохиогүй. Тухайн үед надад юм хийж байсан бор иштэй хутга байсан нь үнэн. Тэгээд тэр хутгаа гаргаж ирээд С дэмий шүү гэж айлгасан. Тэр үед С хадам аав гарч ирээд намайг С зууралдаж байхад миний араас толгойд таягаараа цохисон. Таяг нь муруйсан байсан. С маргалдах үед би бага зэргийн согтуу байсан. С надаас 1 жилийн өмнө 15.000 төгрөг зээлж авч байсан юм гэжээ. /хх-ийн 9/  

         Хохирогч А.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 27-686 тоот гэртээ байхад хөрш Г хашааны цаанаас над руу орилоод намайг дуудсан. Гараад очтол надад архи авч өг гэсэн надад мөнгө алга гэхэд халааснаасаа бор иштэй том ахуйд хэрэглэдэг хутга гаргаж ирээд тэгвэл чамайг ална гэсэн. Тэгээд байж байтал Г таньдаг хүн ирж хутгыг нь булааж аваад хашааруу нь шидсэн. Би тэр хооронд хашаандаа гүйгээд орсон. Тэгсэн чинь араас орж ирээд үгийн зөрүүгүй нүүр амруу зодож цохисон. Тэгээд манай хадам аав Бор гарч ирээд боль хүн аллаа гээд хэлэхэд хадам аавыг боож унагаасан. Миний нүүр болон баруун бөөр ташаа гуяруу цохиж зодож газар унагаж байгаад цээж рүү өшиглөсөн гэжээ.  /хх-н 6-7/     

          Гэрч  П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Сэлбийн  тоотод гэртээ сууж байгаад бие засах гээд таягаа тулаад гарсан чинь манай хашаанд хүргэн Н хойд айлын Г гэх залуу зодоод Н нүүр амнаас цус гаргачихсан хоорондоо зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод одоо боль Г минь хүүхэд аллаа гэсэн чинь Г согтуу байсан болохоор миний үгэнд орохгүй намайг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би босч ирээд Г таягаараа толгойд нь нэг тоншиж аваад боль гэж хэлсэн. Тэгтэл харин Г болиод гэрлүүгээ орсон. Миний биед учирсан гэмтэл шарх гэж байхгүй гэжээ.  /хх-н 33 /   

          Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 10-11/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4710 тоот дүгнэлт:

1.А.Н баруун зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 12/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 13-14/

 

         С.Г  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 15 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 17/,

         С.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 29-30/

         С.Г  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 21/, прокурорын тогтоол /хх-н 22-23/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-28/ зэрэг болно.

         С.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 15-нй өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 27 дугаар гудамжны  тоот хашаан дотор А.Н зээлдүүлсэн мөнгөө нэхэж хоорондоо маргалдаж  улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч А.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Г хашааны цаанаас над руу орилоод намайг дуудсан. Гараад очтол надад архи авч өг гэсэн надад мөнгө алга гэхэд халааснаасаа бор иштэй том ахуйд хэрэглэдэг хутга гаргаж ирээд тэгвэл чамайг ална гэсэн. Тэгээд байж байтал Г таньдаг хүн ирж хутгыг нь булааж аваад хашааруу нь шидсэн. Би тэр хооронд хашаандаа гүйгээд орсон. Тэгсэн чинь араас орж ирээд үгийн зөрүүгүй нүүр амруу зодож цохисон. Миний нүүр болон баруун бөөр ташаа гуяруу цохиж зодож газар унагаж байгаад цээж рүү өшиглөсөн гэсэн мэдүүлэг   /хх-н 6-7/     

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4710 тоот дүгнэлтээр

         1.А.Н баруун зовхи, баруун хацарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоожээ.  /хх-н 12/

          Гэрч  П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... би очоод одоо боль Г минь хүүхэд аллаа гэсэн чинь Г согтуу байсан болохоор миний үгэнд орохгүй намайг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би босч ирээд Г таягаараа толгойд нь нэг тоншиж аваад боль гэж хэлсэн. Тэгтэл харин Ганаа болиод гэрлүүгээ орсон гэсэн мэдүүлэг   /хх-н 33 / 

          Шүүгдэгч С.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Би С мөнгөн төгрөгний авлагатай байсан учир мөнгөө нэхэж асуухад өгнө өө тэгж байгаад өгчихнө ш дээ юун сүртэй юм гэхээр нь урд уусан архи гаргаагүй байсан болохоор уур хүрээд түүнтэй маргасан. Тэгээд би мөнгөнийхөө оронд ганц шил архи аваад өгчих гэхэд чадахгүй гэсэн. Тэрээр мөнгө ч өгөхгүй намайг өдөөд байхаар нь би С барьж аваад нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Сүрнээ намайг хариу цохиогүй. Тухайн үед надад юм хийж байсан бор иштэй хутга байсан нь үнэн. Тэгээд тэр хутгаа гаргаж ирээд С дэмий шүү гэж айлгасан. С надаас 1 жилийн өмнө 15.000 төгрөг зээлж авч байсан юм гэсэн  мэдүүлэг  /хх-ийн 9/   зэрэг болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          С.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

         С.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй. 

           Хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул С.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.         

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт С Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С.Г  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             С.Г нь  торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   С.Г нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. С.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. С.Г нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН