| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2020/04213/И |
| Дугаар | 210/МА2024/01673 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01673
| 2024 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 210/МА2024/01673 |
хххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
ххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/02561 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч хххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч хххххх ХХК-д холбогдох
Газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххг, ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххх, хариуцагчийн өмгөөлөгч хххххх, гуравдагч этгээд ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, түүний өмгөөлөгч ххххх, гуравдагч этгээд ххххх ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. хххххх ХХК нь 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хххххх ХХК-тай бэлэглэлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ххххх дүүргийн ххххх хороонд байрлах ххххххххххх барилга байгууламжийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххдугаартай, хххххххххх дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
1.2. Тухайн үед хххххх ХХК нь ххххххххххх барилга байгууламж байрлаж байгаа газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний 1-д гэрээний зүйлийг ххххх дүүргийн ххххх хороонд байрлалтай, гэрчилгээний дугаартай ххххххххх, улсын бүртгэлийн ххххххххххххххдугаартай, 135,006,000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай ххххххххххх барилга байгууламж гэж тодорхойлон хххххх ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон.
1.3. Ийнхүү гэрээнд ххххх м.кв талбай бүхий ххххххххххх барилга байгууламж гэж талбайн хэмжээг тодотгож бичсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг хамтад нь шилжүүлэх талаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл юм.
хххххх ХХК нь талуудын маргаж байгаа газар эзэмших эрхийг банкны барьцаанд тавьснаас хххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч объектыг нь л бэлэглэсэн болохоос түүний оршин байгаа газар, тухайн объектод байрлах төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформатор зэргийг бэлэглээгүй.
1.4. хххххх ХХК нь ххххххххххх барилга байгууламжийг анх улсын бүртгэлд 2005 онд бүртгүүлж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа барилга байгууламжийн нийт талбайн хэмжээг ххххх м.кв, хххххххххххххх барилга, байгууламжид 15 төрлийн объект хамаарч, 135,006,000 төгрөгийн үнэ өртөгтэй гэж албан бичгээр мэдэгдэж байсан.
1.5. Энэхүү ххххххххххх барилга байгууламжид хамаарах объектууд нь газрын дээр, доор тодорхой стандарт зай талбай эзэлж байрлахын зэрэгцээ, хоорондоо инженерийн далд шугам сүлжээгээр холбогдож, нэгдмэл цогцолбор байдлаар нефть хадгалах, түгээх үйл ажиллагаа явуулдаг, ххххх м.кв газартайгаа салшгүй холбоотой, уг газрыг хэн нэгэн өөр этгээд тусдаа эзэмшиж, ашиглах, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг хххххх ХХК нь тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсны хувьд маш сайн мэдэж байсан.
Тиймээс ххххх м.кв талбай бүхий ххххххххххх барилга, байгууламж гэж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, мөн энэ талбайн хэмжээгээрээ манай компанид шилжүүлсэн. Энэ бодит нөхцөл байдал одоо ч хэвээр үргэлжилж байна. ххххх м.кв газар, түүний дээр болон доор байрлах объектууд цогцолбор байдлаар нефть хадгалах, түгээх үйл ажиллагаа явагдаж байгаа.
Дээрх үйл баримтаар бэлэглэлийн гэрээнд ххххх м.кв талбай бүхий ххххххххххх барилга байгууламж гэж талбайн хэмжээг тодотгож бичсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн болоод газар эзэмших эрхийг хамтад нь шилжүүлэх, шилжүүлэн авахаар талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн болох нь нотлогдож байна.
1.6. Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөө нь хххххх ХХК-ийн мэдэлд үлдэхээр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй ямар нэгэн маргаан байхгүй учраас төмөр замын салаа замд хамаарах хххххх м.кв болон цахилгаан түгээх трансформаторын дэд өртөөнд хамаарах ххххх м.кв газраас бусад ххххх м.кв газар эзэмших эрх шилжүүлэхийг хххххх ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцоогүй. Гэрээгээр бэлэглэгч хххххх ХХК нь өөрийн өмчлөлийн ххххх дүүргийн ххххх хороонд байрлах, ххххххххх дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ххххххххххххххдугаартай, үйлчилгээний зориулалттай ххххх м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүйгээр хххххх ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон.
Эзэмших эрх бүхий газар, өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогддог ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй байна. Иймээс хххххх ХХК нь уг газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Мөн уг газар эзэмших эрх нь ххххх ХК, хххххх ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан бөгөөд зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйгээс барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шүүхийн шийдвэр гарсан гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх ХХК-ийн тайлбар, агуулга:
3.1. Анх хххххх ХХК-аас худалдан авахад төлбөрийг төлсөн. Тухайн үед хххххх ХХК-ийн захирал газрыг шилжүүлж өгнө гэж амласан боловч шилжүүлж өгөөгүй. 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 1-д ххххх дүүргийн ххххх хороонд байрлах ххххххххххх барилга байгууламж бүхий ххххх м.кв талбай бүхий объект гэж заасан ба объектын доорх газар нь мөн хамаарна.
3.2. Тухайн ххххххххххх барилга байгууламж нь газар доор суурилсан инженерийн шугам сүлжээ нефть хадгалах, түгээх сав байдаг. Газраас салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө гэдгийг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хххххх ХХК-д шилжүүлэхийг хариуцагч хххххх ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ххххх ХК, хххххх ХХК нарын хооронд 2012 оны ххххх сарын 13-ны өдөр 1410000735 дугаар барьцаат зээлийн гэрээ, хххххххххх дугаар зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013 оны ххххх сарын 13-ны өдөр 141000735-02 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1410001252 дугаар барьцааны гэрээг байгуулж, ххххх дүүргийн ххххх хороонд байрлах улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай хххххх м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан.
4.2. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул ххххх ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор уг газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Иймд хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 24ххххх зүйлийн 243.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх дүүргийн ххххх хороонд байрлах ххххххххххх барилга байгууламжтай салшгүй холбоотой ххххх м.кв газраас төмөр замын салаа замд хамаарах хххххх м.кв болон цахилгаан түгээх трансформаторын дэд өртөөнд хамаарах ххххх м.кв газраас бусад үлдэх ххххх м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч хххххх ХХК-д шилжүүлэхийг хариуцагч хххххх ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, үлдэх 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Шүүх хууль тогтоомжийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, хуулийг илтэд буруу тайлбарлаж, хэрэглэж, нотлох баримтыг бодитоор үнэлэхгүй, мөн ямар шийдвэр гаргахаа шүүх хурлын хэлэлцүүлгээс өмнө урьдчилан хэлэх зэргээр илтэд нөгөө талд ажиллаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Шүүгч, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаан эхэлмэгц, хэргийн материал зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар байна, хххххны эрх ямар ч тохиолдолд зөрчигдөхгүй, тийм болохоор та бүхэн эвлэр гэх зэргээр өөрийнхөө гаргах шийдвэрийг урьдчилан хэлсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүгч хараат бус байх, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн.
6.2. Шүүгчээс татгалзах хүсэлтийг удаа дараа гаргасан ч танай хүсэлтийг нийт шүүгчээс татгалзах хүсэлттэй хамт шийдсэн гэж үзээд хүлээж аваагүй.
Учир нь шүүгч хххххх ХХК-ийн үүсгэн байгуулагч хххххххххын эзэмшлийн компаниуд болох ххххххххххх ХХК, Ариг банк зэрэгтэй холбоотой хэргүүд дээр манай нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах, гомдол гаргах эрхгүй захирамж гаргах зэргээр хандаж байсан. Иймд уг хэргүүд дээр ажиллаж байсан шүүгч ххххххххх, ххххххххх, ххххххх нартай холбоотой асуудлаар бид Шүүхийн сахилгын хороо, АТГ хандаж байсан.
Улмаар шүүгч ххххххххх, ххххххх нар нь дээрх хэргийн оролцогч нараас авлига авсан гэдгийг Эрүүгийн хэргийн шүүх тогтоож, хариуцлага хүлээлгэсэн бөгөөд шүүгч хххххххххтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эдгээр нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаарх үндэслэл бүхий эргэлзээ байсан. Үүний дагуу шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөө татгалзах байсан.
6.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххы өмгөөлөгч авах хүсэлтийг тус тус хүлээж аваагүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх итгэмжлэлээсээ татгалзаж, манай компанийн ямар ч төлөөлөл уг хэрэгт оролцоогүй байхад хэргийг шийдсэн нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн.
6.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийг илтэд буруу тайлбарлаж, нотлох баримтыг гуйвуулсан. Хэргийн материалд авагдсан баримтаас харахад маргаан бүхий газрын эзэмших эрх хххххх ХХК-ийн нэр дээр байгаа бөгөөд газрын төлбөрийг компани өөрөө тухай бүр төлсөөр ирсэн, газар эзэмших эрхийг шилжүүлэх, газартай холбоотой нэг ч үг үсэг талуудын байгуулсан 2007 оны бэлэглэлийн гэрээнд байхгүй байдаг.
Гэвч шүүх ямар гэрээ, нотлох баримтад үндэслэж газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх ёстой гэж үзэж байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг бүхэлд нь шүүх зөрчиж, буруу тайлбарлаж хэрэглэсэн.
6.5. Шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээний үгийн утга илэрхий ойлгомжтой, тодорхой байхад газрын харилцааг ямар үндэслэлээр шүүх гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг баримталж шийдсэн.
Шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг мөн буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэхүү заалт нь газрын бүрдэл хэсгийг заасан болохоос газар эзэмших эрхийг тодорхойлоогүй. Шүүх хххххх ХХК-ийг анхнаасаа энэ газрыг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу эзэмшиж, ашиглаж байсныг, одоо хүртэл газар эзэмших эрхтэй, газрын төлбөрөө төлж байгааг үнэлж дүгнэхгүй байгаа нь нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг хэт хамгаалж, тэгш бус зарчим баримталсан гэж үзэж байна.
Өнөөдрийг хүртэл төрийн холбогдох байгууллагаас хххххх ХХК-ийн эзэмшлийн газрыг хүчингүй болгосон, газартай холбоотой зөрчил гаргасан гэх мэтээр шийдвэр, дүгнэлт гараагүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч тал 2007 оноос хойш нэг ч удаа газартай холбоотой асуудал хөндөж шүүхэд хандаж байгаагүй.
Гэтэл 2022 онд гэнэт шүүхэд газрын асуудлаар хандсан нь хххххх ХХК-ийн үүсгэн байгуулагч хххххххххыг улс төрийн зорилгоор хууль бусаар шалгаж, хэрэгт холбогдуулах гэж оролдож байсан үеийг далимдуулан манай компанийн газрыг булааж авах гэсэн хүн чанаргүй арга заль гэж үзэж байна.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэг болон бусад хэсэгт Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг огт тайлбарлаж, хэрэглээгүй атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт баримталж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх уг заалтыг хэрхэн ойлгож хэрэглэсэн нь шийдвэрт байхгүй. Гэхдээ энэ заалт нь нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй гэдгийг тодорхойлох заалт биш юм.
Бодит нөхцөл байдал, нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулах эрхийг хариуцагч огт зөрчөөгүй, хөндөөгүй, хххххх ХХК-ийн газар эзэмших эрхээс болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөөгүй байдаг. Нэхэмжлэгч нэгэнт бэлэглэлийн гэрээгээр газрыг аваагүй, гэрээнд газартай холбоотой заалт байхгүй учраас ххххххххххххх байгууламжаа тус газраас нүүлгэж өөрийн эзэмшлийн болон бусдын эзэмшлийн газарт байрлуулж үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээлттэй байна. Нефтийн агуулах савнууд газраас салгаж болохгүй эд биш бөгөөд газар дээр, газар доор ч байрлуулах бүрэн боломжтой. Үүнийг шүүх үнэлж дүгнээгүй байна.
6.6. Шүүх талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 24ххххх зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байна гэж дүгнэж байгаа нь утгагүй бөгөөд тухайн бэлэглэлийн гэрээ нь агуулгын хувьд эд хөрөнгө буюу шатахуун хадгалах зориулалттай агуулах савыг хөлслүүлэх, түрээслүүлэх агуулгатай байсан.
Учир нь бэлэглэлийн гэрээнд хххххх ХХК өөрийн өмчлөлийн объектуудаа зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр буюу 135 сая төгрөгөөр шилжүүлсэн байдаг. Уг өмч хөрөнгийг зарах, худалдах зорилго, санаа хххххх ХХК-д байгаагүй гэдэг нь талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээнээс шууд харагддаг.
Дээрх нөхцөл байдлыг шүүх тодруулж, үнэлж, дүгнэж чадаагүй, хуулийг илтэд буруу хэрэглэж, тайлбарлаж, нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн. Шүүх хэргийг үнэн бодитоор, тал бүрээс нь, нотлох баримтад үндэслэж, шударгаар шийдвэрлэе гэсэн хүсэл сонирхол байгаагүй бөгөөд тухайн бэлэглэлийн гэрээг байгуулсан, тухайн үед хххххх ХХК-ийн санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Чинбаяр, хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Чинбат нараас гэрээг анх хэрхэн ойлгож байгуулсан талаар тайлбар, мэдүүлэг аваагүй нь үүний нотолгоо юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. ххххх ХК нь хххххх ХХК-тай 2013 оны ххххх сарын 13-ны өдөр 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээ, хххххххххх дугаартай зээлийн шугамын гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1410001252 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан. Эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013 оны ххххх сарын 13-ны өдөр 141000735-02 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1410001252 дугаартай барьцааны гэрээг хххххх ХХК-тай тус тус байгуулж, ххххх дүүргийн ххххх хороонд байрлах Улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай хххххх м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан.
Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрээ уншиж танилцуулахдаа банкны барьцааны эрх хэвээр үлдэх талаар дурдсан атлаа энэ талаар бичгээр гарсан шийдвэрт огт дурдалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.
Маргаан бүхий газрыг хэн эзэмших эрхтэй болохыг тогтоож байгаа хэргийн хувьд тус газрын барьцааны эрх, үүрэгтэй холбоотой хэсэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал билээ. Банк тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болох нь гурван шатны шүүхийн шийдвэрээр өмнө нь тогтоогдсон гэдэг утгаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү нөхцөл байдлыг шүүхээс дахин нотлох шаардлагагүй боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр газрын эзэмшигч хххххх ХХК бус, харин хххххх ХХК болж өөрчлөгдөж байгаа тохиолдолд шүүхээс барьцааны үүргийг цаашид хэн хүлээх талаар шийдвэртээ дурдах нь зүйтэй байсан гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий газрын барьцааны эрх, үүргийн талаар бичгээр гаргасан шийдвэртээ огт дурдаагүй байгаа нь нэг талаас шүүхийн шийдвэр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан байх шаардлагыг хангаагүй, нөгөө талаас нэхэмжлэгч хххххх ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон тохиолдолд банкны барьцааны эрхтэй холбоотой ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй үлдсэн байна. Энэ нь хэргийн оролцогч нарын хооронд барьцааны эрх, үүрэгтэй холбоотой маргаан гарах, хххххх ХХК нь барьцаалуулагчийн үүргийг гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзах, барьцаалагч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох эрсдэлийг бий болгож байна.
ххххх ХК-ийн зүгээс шүүх хуралдааны явцад банкны барьцааны эрхийг хөндөхгүй гэсэн агуулгыг шүүхийн шийдвэрт дурдаж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргаж, тайлбар өгч байсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааны үеэр маргаан бүхий газрын эзэмших эрх хэнд шилжсэнээс үл хамааран банкны барьцааны эрх хөндөгдөхгүй талаар, мөн шийдвэрээ танилцуулж байхдаа маргаан бүхий газар нь банкны барьцаанд байгаагийн үр дагаврын талаар дурдаж, нэхэмжлэгчид энэ талаар тайлбарлаж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа болно. Гэвч анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааны үеэр хийсэн энэхүү дүгнэлтээ шийдвэртээ тусгаж баталгаажуулаагүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд хэргийг шийдвэрлэхдээ газар эзэмших эрхийг эзэмшигч нь барьцааны үүргийг хүлээж, барьцаалуулагч болох талаар магадлалдаа дурдан, гуравдагч этгээд болох ххххх ХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
8.1. ххххх ХК нь энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр орсон ба барьцааны эрхтэй холбоотой талаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар ямар нэгэн шаардлага гаргаагүй тул хариуцагч компани болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах журмаар гаргасан гомдолд гуравадагч этгээд ххххх ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:
9.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд ххххх ХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч хххххх ХХК нь хариуцагч хххххх ХХК-д холбогдуулан Газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... хххххх ХХК-тай бэлэглэлийн гэрээ байгуулж, ххххх дүүргийн ххххх хороонд байрлах, Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх м.кв талбай бүхий ххххххххххх барилга байгууламжийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, тухайн үед ххххххххххх барилга байгууламж байрлаж байгаа газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон, барилга байгууламжид хамаарах обьектууд нь газрын дээр, доор тодорхой стандарт зай талбай эзэлж байрлахын зэрэгцээ хоорондоо инженерийн далд шугам сүлжээгээр холбогдож, нэгдмэл байдлаар нефть хадгалах, түгээх үйл ажиллагаа явуулдаг, ххххх м.кв газартайгаа салшгүй холбоотой уг газрыг хэн нэгэн этгээд тусдаа эзэмшиж, ашиглах, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй , талууд гэрээгээр төмөр замын салаа, зам, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөө нь хххххх ХХК-ийн мэдэлд үлдэхээр тохиролцсон , төмөр замын салаа замд хамаарах хххххх м.кв болон цахилгаан түгээх трансформаторын дэд өртөөнд хамаарах ххххх м.кв газраас бусад ххххх м.кв газрын эрх шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...үйлчилгээний зориулалттай ххххх м.кв талбай бүхий объектыг шилжүүлэхээр тохиролцсон болохоос газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар гэрээгээр тохиролцоогүй, газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь тус тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээ олгогддог тул зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан, талууд маргасан байна.
3. хххххх ХХК болон хххххх ХХК нар 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Бэлэглэлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, бэлэглэгч хххххх ХХК нь өөрийн өмчлөлийн ххххх дүүргийн ххххх хороонд байрлалтай, гэрчилгээний ххххххххх дугаартай, улсын бүртгэлийн ххххххххххххххдугаартай 135,006,000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай ххххх м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүй бэлэг хүлээн авагч хххххх ХХК-д шилжүүлэх, бэлэглэсэн обьектод байрлах төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөө нь бэлэглэгчийн мэдэлд үлдэх ба энэхүү бэлэглэлийн гэрээнд хамаарахгүй байх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-30/
3.1. Уг бэлэглэлийн гэрээг үндэслэн ххххх дүүргийн ххххх хороо, ххххххххх байршилтай, нефть хадгалах, түгээх зориулалттай, ххххххххххх барилга байгууламж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хххххх ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххдугаарт 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж, өмчлөх эрхийн эрхийн хххххххххх дугаартай гэрчилгээ олгожээ. /1хх-10/
3.2. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй ххххх ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нийт 450,000,000 төгрөг төлж, худалдан авсан гэж тайлбарласан, хэргийн 1 дүгээр хавтасны 50-52 дахь талд 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нефть бааз худалдах тухай гэх мөнгө хүлээлцсэн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ. Уг баримтуудад ххххххх ХХК-аас хххххх ХХК-д мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гүйлгээний утгыг ххххххх үнэ гэж тодорхойлжээ. Хариуцагч хххххх ХХК уг тайлбар болон нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, маргаагүй.
3.3. Мөн, тус бэлэглэлийн гэрээнд шатахуун хадгалах зориулалттай агуулах, савыг хөлслүүлэх болон түрээслүүлэх агуулга тусгагдаагүй байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоосон. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 24ххххх зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.
Учир нь зохигчдын маргаж буй газрын дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байгаа боловч агуулгын хувьд хариу төлбөртэй худалдах, худалдан авах гэрээнд үндэслэсэн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Мөн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үйлдлүүд харилцан хийгдэж, ххххххххххх барилга байгууламжийн хувьд хариуцагчийн өмчлөх эрх дуусгавар болж, нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн байх тул шүүх талуудын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Иймээс шүүх талуудын харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн, бэлэглэлийн гэрээний агуулга хөлслүүлэх, түрээслүүлэх байсан гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Хариуцагч тал дээрх гэрээгээр газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцоогүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх талуудын гэрээний агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасантай харшлаагүй байна.
5.1. Тодруулбал, ххххххххххх барилга байгууламжийн бүрдэлд хамаарах обьектууд нь маргаж буй газрын дээр болон доор байрлаж, инженерийн далд шугам сүлжээгээр холбогдсон байх бөгөөд эдгээр цогц бүрдэл байж нефть хадгалах, түгээх үйл ажиллагааг явуулдаг, дээрх обьектуудыг газраас салгаснаар зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь хэрэгт авагдсан хххххх ХХК-ийн ххххххх барилгын товч танилцуулга, ххххх ХХК-ийн гүйцэтгэсэн ххххх дүүрэг, ххххх хороо, хххххх ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын гүйцэтгэлийн зураг, зохигч, гуравдагч этгээд ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /2хх-240, 3хх-93-94, 193-198/
Иймд талуудын гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн нөхцөл байдал, хэргийн нотлох баримт зэргийг харьцуулбал нэхэмжлэгч хххххх ХХК-ийн гэрээгээр шилжүүлэн авсан ххххх дүүргийн ххххх хороо, ххххххххх хххххх байршилтай, нефть хадгалах, түгээх зориулалттай, ххххххххххх барилга, байгууламж нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж зааснаар газрын бүрдэл хэсэг гэж үзнэ.
5.2. Түүнчлэн, нефть хадгалах, түгээх зориулалттай, ххххххххххх барилга, байгууламжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доор байгаа газрын эзэмших эрхтэй салшгүй холбоотой, салгаж үл болох эрх байна.
Талууд бэлэглэлийн гэрээний 3-т Бэлэглэсэн обьектод байрлах төмөр замын салаа зам, цахилгаан түгээх трансформаторын дэд өртөө нь бэлэглэгчийн мэдэлд үлдэх ба энэхүү бэлэглэлийн гэрээнд хамаарахгүй гэж харилцан тохиролцжээ. /1хх-30/
Нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу дээрх обьектуудад хамаарах газрын хэмжээг хасч, ххххххххх м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ххххххххх ХХК-ийн хэмжилт хийсэн газрын байршлын кадастрын зургуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч тал уг баримтыг үгүйсгэж, маргаагүй байна.
6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь эд хөрөнгө худалдан авснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч болох ёстой бөгөөд нефть хадгалах, түгээх зориулалттай ххххххх барилга байгууламж байгаа газрыг эзэмших эрхгүй байх нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүрэн хэмжээгээр шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, ххххххххххх барилга байгууламж үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах хххххххххх м.кв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч хххххх ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч хххххх ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 24ххххх зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Анхан шатны шүүх, ххххх дүүргийн ххххх хороонд байрлах, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххх м.кв талбай бүхий ххххххххххх барилга байгууламжтай салшгүй холбоотой газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан шаардлага биш, харин газар эзэмших эрх шилжүүлэх шаардлагын үндэслэл гэж дүгнэснийг буруутгахгүй.
Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байгаа боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх агуулга бүхий хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх шүүх хуралдаанд ирээгүйтэй холбоотой шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагчийн нэг төлөөлөгч болох хххххх нь шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаанаар ирээгүй болох нь баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч хххххх ХХК нь хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэн алинд нь хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрх олгосон, талуудын оролцоо бүрэн хангагдсан гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12ххххх зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1 дэх заасан эрх хэмжээний хүрээнд хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргасныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. /3хх-200-201/
7.2. Иргэний хуулийн 6ххххх зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
7.3 Шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан Анхан шатны шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдааныг явуулсан байна.
7.4. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргасан бөгөөд уг тайлбарт тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна. гэсэн байна.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгчээс татгалзан гаргах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг өмнөх шүүх хуралдаанд шүүгч болон тус шүүхийн ерөнхий шүүгч, нийт шүүгчээс татгалзсан, татгалзлыг зөвлөгөөнөөр хэлэлцээд тогтоол гарсан учир дахин шүүх шийдэх, хэлэлцэх боломжгүй гэж дүгнэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь дээрх тогтоолд заасантай нийцжээ.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх ХК нь анхан шатны шүүх шийдвэртээ газрын эзэмшигч хххххх ХХК болж өөрчлөгдөж байгаа тохиолдолд шүүхээс барьцааны үүргийг цаашид хэн хүлээх талаар шийдвэртээ дурдах нь зүйтэй байсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
8.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх ХК нь барьцаа хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргаагүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул барьцаа хөрөнгийн талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/02561 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД