| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01166/И |
| Дугаар | 01163 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 01163
2016 оны 09 сарын 23 өдөр Дугаар 142/ШШ2016/01163 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймаг, Баян-Өндөр сум, 10-р баг, Наран 6-р гудамж 2 тоотод оршин суух Омбуугийн Пүрэвдоржид холбогдох 1 845 000 төгрөг гаргуулахийг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2016-6-10 ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад хариуцагч О.Пүрэвдаваа нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр ИХШХШТХ-н 65.1.9 болон 117.1, 123.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд ИХШХШТХ-н 14.4-р зүйл болон 155-р зүйлд заасны дагуу О.Пүрэвдоржийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК нь О.Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.
О.Пүрэвдорж нь “Хөх тэнгэрийн заяа” ХХК-иас 1 500 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-нээс 2015 оны 12 дугаар сарын 20 хүртэл 60 хоногийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Наран багийн Засаг даргын тодорхойлолт, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүгчийн захирамж зэрэг баримтаар нотлогдож байх тул “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс О.Пүрэвдоржийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
О.Пүрэвдоржийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар О.Пүрэвдоржийг /регистрийн дугаар РС 81080616 / эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн О.Пүрэвдоржийг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА