Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 183/2023/06170/И |
Дугаар | 210/МА2024/01713 |
Огноо | 2024-09-06 |
Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/01713
2024 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2024/0171хххх |
ххххххгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 18хххх/ШШ2024/0хххх001 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ххххххгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ххххххд холбогдох,
хххххххххххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,
хххххххххххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцыг ххххххгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. хххххх миний бие 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хххххххххххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хххххх гэдэг хүнтэй байгуулсан. Орон сууцны нийт үнийн дүн 228,000,000 төгрөг ба үүний 128,000,000 төгрөгийг хххххх төлж, 1хххх0,000,000 төгрөгийг иргэн хххххх ххххххгийн өмнөөс төлсөн.
1.2. Уг орон сууц ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл хххххх амьдарч байна. Орон сууцны үнийг төлөх болсон шалтгаан нь 2020 онд ххххххгийн эзэмшлийн ххххххххххх ХХК болон ххххххгийн хүүгийн хххххххххх ХХК-ийн хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний ажил гүйцэтгэлийн төлбөрт 1хххх0,000,000 төгрөгөөр тооцон суутгахаар болж, энэхүү 1хххх0,000,000 төгрөгийг хххххх нь ххххххгийн өмнөөс ххххххгийн Худалдаа хөгжлийн банкны ххххххххххх тоот дансанд шилжүүлсэн.
1.хххх. хххххх 128,000,000 төгрөгийг ххххххд шилжүүлснийхээ дараа хххххх хххх0,000,000 төгрөгийг буцаан авсан ба ингээд ххххххд орон сууцны төлбөр болох 228,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээ хийх үед тус орон сууц нь ашиглалтад ороогүй байсан ба хххххх нь бидний хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээ бүрэн хэрэгжиж дуустал миний нэр дээр орон сууцны гэрчилгээг түр гаргаж байя гэсний дагуу орон сууц захиалгын гэрээг ххххххгийн нэр дээр шилжүүлж, улмаар гэрээний дагуу ххххххгийн нэр дээр гарах ёстой байсан улсын бүртгэлийн гэрчилгээ ххххххгийн нэр дээр гарсан.
1.4. хххххх, хххххх нарын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй болсон бөгөөд хххххх нь тус орон сууцны гэрчилгээг ххххххгийн нэр дээр шилжүүлж өгөхгүй байна.
Иймд хххххххххххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай гэрчилгээг ххххххгийн нэр дээр шилжүүлэхийг ххххххд даалгаж өгнө үү.
хххххх, хххххх нарын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй болсон тул хххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгч хххххх мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. хххххх миний бие ххххххг барилга барих зөвшөөрөл бүхий компанитай гэж анх танилцсан. 2020 онд хххххххххх ХХК нь ххххххххххх ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан боловч уг гэрээг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүжилт гаргах чадамжгүй, машин техник, ажиллах хүчингүй байсанаас тэрхүү гэрээ нь хэрэгжээгүй байдаг.
2.2. Харин ххххххг уг ажилд даамал болгон ажиллуулж, цалин хөлсийг нь компаниас олгож байсан байна. Байр орон сууцгүй гэсэн тул хххххх нь өөрийн нэр дээр орон сууц аваад хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлбэл орон сууцны мөнгийг төлөөд өөрийн болгох боломжтой гэж орон сууцандаа оруулсанаас биш, төлбөртөө орон сууц өгнө, орон сууцаар хангана гэж амалсан зүйлгүй, ийм гэрээ хэлцэл ч хийж байгаагүй болно.
2.хххх. 2022 оны 02 дугаар сарын 1хххх-ны өдөр хххххххххххххх ХХК-тай А-071 дугаартай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан ххххххххххххххххххххххххх тоот хххх өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Уг орон сууцны төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1хххх0,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас төлсөн болно. ххххххгаас болон түүний хамаарал бүхий компаниас ххххххгийн авсан зээл болон дараа тооцоогоор авсан төлбөр мөнгийг тооцоод уг орон сууцны төлбөрийг хххххх бүхэлд нь төлсөн.
2.4. хххххх нь өөрийн нэрээр гэрээ байгуулж, төлбөр төлсөн учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ххххххгийн нэр дээр 2022 оны 6 дугаар сард гарсан, гэрээг байгуулахад орон сууц ашиглалтад орсон байсан. ххххххд төлөх төлбөр байхгүй. хххххх даалгавар гүйцэтгэж хүний өмнөөс мөнгө шилжүүлээгүй болно. Харин ч өнөөдрийг хүртэл хххххх нь ххххххгийн орон сууцанд амьдарч байна.
2.5. хххххх нь ххххххгээс ямар нэгэн байдлаар зээл авч байгаагүй болно. 2020 онд хххххххххх ХХК нь хххххххххх ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний хугацаатай байгуулсан боловч уг гэрээ огт хэрэгжээгүй болно.
Өөрөөр хэлбэл хххххх ямар нэгэн мөнгөн төлбөрийн үүрэг ххххххгийн өмнө хүлээсэн зүйлгүй болно. Орон сууцны төлбөрийг хххххх төлсөн тул өөрийн нэрээр гэрээ байгуулж, төлбөр төлсөн учраас орон сууцны гэрчилгээг ххххххгийн нэр дээр гарсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
хххх. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
хххх.1. 2022 оны 02 дугаар сарын 1хххх-ны өдөр хххххххххххххх ХХК-тай А-071 дугаартай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан ххххххххххххххххххххххххх тоот хххх өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Уг орон сууцны төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1хххх0,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас төлсөн болно.
хххх.2. ххххххгаас болон түүний хамаарал бүхий компаниас ххххххгийн авсан зээл болон дараа тооцоогоор авсан төлбөр мөнгийг тооцоод уг орон сууны төлбөрийг хххххх бүхэлд нь төлсөн болно. хххххх өөрийн нэрээр гэрээ байгуулж, төлбөр төлсөн учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ххххххххххххх дугаартай 2022 оны 6 дугаар сард гарсан, гэрээг байгуулахад орон сууц ашиглалтад орсон байсан. ххххххг барилга барих зөвшөөрөл бүхий ххххххххххх ХХК-аар туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх ажил хийх хугацаанд амьдрахаар тохирч ххххххгийн орон сууцанд орсон.
хххх.хххх. Туслан гүйцэтгэгчийн ажил компаниараа хийгээд орон сууцны төлбөрийг төлж барагдуулах санал тавьж байсанг нь тухайн үед ойлгож, байж болох санал гэж үзэж, орон сууцны мөнгийг төлөөд өөрийн болгох боломжтой гэж орон сууцандаа оруулсан. Харин ямарваа нэгэн байдлаар төлбөрийг төлөх, худалдан авах саналыг хххххх гаргаж байгаагүй болно.
хххх.4. Орон сууцны гэрчилгээг ххххххгаас авахаар санаархаж буй нь үндэслэлгүй хөрөнгөжих санаархал байх бөгөөд асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд ххххххххххххххххххххххххх тоот хххх өрөө орон сууцнаас ххххххг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:
4.1. хххххх миний бие 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцны зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хххххх гэдэг хүнтэй байгуулсан. хххххх нь ххххххххххххх ХХК-аас бартераар 204,000,000 төгрөгт бодож уг орон сууцыг авсан ба ххххххд худалдахдаа 228,000,000 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрч худалдаж авсан.
4.2. Орон сууцны нийт үнийн дүн 228,000,000 төгрөгөөс 128,000,000 төгрөгийг би өгч, 1хххх0,000,000 төгрөгийг иргэн хххххх ххххххгийн өмнөөс төлсөн. Төлөх болсон шалтгаан нь хххххх болон түүний хамаарал бүхий хххххххххх ХХК нь ххххххгээс 100 сая төгрөг зээлсэн ба үүнийхээ төлбөрт бодож ххххххгийн өмнөөс 1хххх0 сая төгрөгийг иргэн ххххххд төлсөн. Үлдсэн хххх0 сая төгрөгийг хххххх нь ххххххгийн эзэмшлийн ххххххххххх ХХК болон ххххххгийн хүүгийн эзэмшлийн хххххххххх ХХК-ийн хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний тооцоонд оруулж хаахаар тохиролцсон.
4.хххх. Энэ үед хххххх болон түүний хамаарал бүхий хххххххххх ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас 500 сая төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн ба банканд тавих барьцаа хөрөнгө дутаад байна, чиний байрыг би өөрийн нэр дээр гаргаад түр барьцаанд тавъя гэж хххххх ххххххд хандсаны дагуу хххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцны зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ххххххгийн нэр дээр гаргасан.
4.4. Ингэхдээ тус орон сууцыг худалдсан ххххххд би орон сууцныхаа гэрчилгээг түр өөр хүний нэр дээр гаргах шаардлагатай болсон, та захиалгын гэрээгээ хххххх гэдэг хүний нэр дээр шилжүүлээд өгөөч гэж хххххх хандсаны дагуу тус орон сууцны захиалгын гэрээг 2022 оны 02 дугаар сард хххххх нь ххххххгийн нэр дээр шилжүүлж байсан. Одоо хххххх, хххххх нарын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй болсон ба хххххх нь ххххххгээс зээлсэн 100 сая төгрөгөө бүрэн төлж барагдуулаагүй байгаа.
4.5. хххххх би 2022 оны 02 дугаар сард дээрх орон сууцыг ашиглалтад орсноос нь эхэлж, амьдарч байгаа ба хххххх нь 1хххх0,000,000 төгрөгийг ххххххгийн өмнөөс төлж байсан баримтаараа шалтаглаж өөрийн өмч хэмээн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 18хххх дугаар зүйлийн 18хххх.1, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн ххххххххххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай гэрчилгээг ххххххгийн нэр лүү шилжүүлэхийг ххххххд даалгах, орон сууцны хууль ёсны өмчлөгч хххххх мөн болохыг тогтоох шаардлагатай нэхэмжлэлийг, хариуцагчийн ххххххххххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө байрнаас ххххххг гаргуулах тухай сөрөг шаардлагатай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,хххх68,150 төгрөгийг, мөн хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход бичмэл нотлох баримт чухал ач холбогдолтой. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зүйн маргаан тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн талаарх мэдээлэл бүхий лавлагаа болон өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэг дахь баримт, өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ зэргийг үнэлэх учиртай. Гэрээг хххххх байгуулсан, түүний нэр дээр ххххххххххххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан нь гэрчилгээ болон лавлагаагаар мөн нотлогдсон болно.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг, мөн хуулийн 18хххх дугаар зүйлд зааснаар улсын бүртгэл үнэн зөвд тооцогдох зарчим үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн харилцаанд үйлчилдэг. Иргэний хуулийн энэхүү агуулгыг зөв хэрэглэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэрнээ, дээрх зохицуулалтаар хангагдах эрхийг хуульчилсан өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг эргэлзээтэй гэж өмчлөх эрх, улсын бүртгэлийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.
6.2. Анхан шатны шүүх ...хариуцагч уг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, баримт авагдаагүй тул хариуцагчийг өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримтыг ойлгоогүй, нотлох баримтыг үнэлээгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, хэргийн оролцогчийн хүсэлт гаргаагүй асуудлыг шүүх санаачилгаараа шийдвэрлэх нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагчийн төлсөн төлбөрийг төлбөр хүлээн авсан этгээд болох хххххх гэрчээр оролцохдоо хүлээн авснаа мэдэгдсээр атал дүгнэлт өгөх шаардлагатай гэж өмчлөгчийн эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүйн дээр хуулийг буруу хэрэглэсэн байна.
Өмчлөгч өөрийн эд хөрөнгийг эзэмших эрхээ саад болж байгаа нөхцөлийг арилгуулахаар хандах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж, хххххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцнаас ххххххг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ххххххгээс орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талаас бичгээр тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч ххххххд холбогдуулан хххххххххххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай гэрчилгээг ххххххгийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Тэрээр үндэслэлээ ...орон сууц худалдах худалдан авах гэрээг хххххх гэдэг хүнтэй байгуулж, орон сууцны нийт үнэ 228,000,000 төгрөгөөс 128,000,000 төгрөгийг нь төлж, үлдэх 1хххх0,000,000 төгрөгийг иргэн хххххх миний өмнөөс төлсөн ... ххххххгийн хүүгийн компани болон манай компанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 1хххх0,000,000 төгрөгийг суутгахаар болоод уг мөнгийг хххххх төлсөн, ... би ххххххгаас хххх0,000,000 төгрөгийг буцаан авсан ... хххххх нь туслан гүйцэтгэгчийн гэрээ хэрэгжиж дуустал орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээрээ түр гаргая гэсний дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ түүний нэр дээр гарсан, ... одоо ямар нэгэн тооцоогүй, гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. ... Орон сууцыг ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл амьдарч байгаа... хариуцагч 100,000,000 төгрөгийн зээлээ төлөөгүй байгаа... гэх агуулгаар тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... 2020 онд хххххххххх ХХК нь хххххххххх ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг 2020.04.09-нөөс 2021.11.01-ний хугацаатай байгуулсан, гэрээ хэрэгжээгүй. ххххххг уг ажилд даамал болгон ажиллуулж, цалин хөлсийг компаниас олгож байсан ... байр орон сууцгүй гэсэн тул би өөрийн нэр дээр байр авч ... хамтын ажиллагаа цаашид үргэлжлүүлбэл байрны мөнгийг төлөөд өөрийн болгох боломжтой гэж байрандаа оруулсан ..., 2022.02.1хххх-ны өдөр ххххххххххххх ХХК-тай А.71 дугаартай гэрээ байгуулсан орон сууцыг худалдан авсан. Орон сууцны төлбөрт 1хххх0,000,000 төгрөг төлсөн, надаас болон миний хамаарал бүхий компаниас ххххххгийн авсан зээл болон дараа тооцоогоор авсан төлбөр мөнгийг тооцоод энэ байрны төлбөрийг бүхэлд нь төлсөн, ... би даалгавар гүйцэтгэж хүний өмнөөс мөнгө төлөөгүй, ... өнөөдрийг хүртэл миний байранд амьдарч байгаа ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, хххххххххххххххххххххххххххххххх тоот, хххх м.кв талбайтай, хххх өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ.
хххх. Дээрхээс үзэхэд талуудын хэн аль нь маргааны зүйл болох орон сууцны үнийг төлсөн, хууль ёсны өмчлөгч гэх агуулгаар маргаж байна.
Хэрэгт хххххххххххххххх ХХК болон ххххххххххх ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2020 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ, хххххххххх ХХК-аас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2024.01.10-ны өдрийн А/04. 2024.01.11-ний өдрийн А/06 дугаартай албан бичгүүд, хххххххххх ХХК-с хххххххххххд гэсэн гарчигтай тооцооллын баримт болон төлбөрийн даалгавар, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна. /хх-2хххх-27, 49-56/
Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг талуудын маргаанд хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар тодруулаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй, шүүхийн шийдвэрт уг нотлох баримттай холбоотой дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч орон сууцны үнэд 128,000,000 төгрөг, хариуцагч 100,000,000 төгрөг тус тус төлсөн, хэн аль нь өмнө үүссэн өр төлбөрт суутган тооцсон гэж маргасан байхад энэ талаар тодруулалгүйгээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
4. Дашрамд, шүүгч шүүхийн шийдвэр боловсруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шаардлага болон Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Шийдвэр боловсруулах журам-д нийцүүлэн бичих нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 18хххх/ШШ2024/0хххх001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.хххх дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
хххх. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.хххх, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.ЦЭНД