| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0878/э |
| Дугаар | 0870 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 0870
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906024181035 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Г, 19 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дорнот аймгийн Баян-Уул суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар хэсэг тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Д.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 2 дугаар хэсэг тоотод Д.Б баруун гарыг мушгин дээрээс нь дарж унаган гарыг нь хугалж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зүс таних Б гэх ахындаа 19.00 цагийн орчим очсон. Намайг тэднийд очиход Б ахын эхнэр болох Д болон 3 хүүхэд нь байсан. Би очихдоо 0.75 литрийн архи нэг шилийг авч очсон. Бид хоёр уг архийг хувааж уусан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор юу болсон талаар санахгүй байгаа юм. Гэхдээ би Б ахын хажууд сууж байгаад ор руу нь дараад унасан. Тэгээд би гэрлүүгээ харьсан. Б ах бид хоёр нэг нутгийн хүмүүс хааяа надтай модонд явдаг юм гэжээ. /хх-ийн 13/
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 02 дугаар хэсэг тоот болох гэртээ байж байтал өдрийн 13.00 цагийн орчимд зүс таних Г гэх 30 орчим насны залуу манайд 0.75 литрийн архи 1 шилийг аваад орж ирсэн. Бид хоёр архиа ууж дуусчихаад би Ганхүрэлийг гэртээ харь гэсэн. Тэгэхэд Г ахаа би танайд хоноод явий гээд миний баруун гарыг мушгаад дээрээс дараад ор руу унасан. Гэтэл миний гар хугараад би гэмтэл рүү явсан. Г бид хоёр нэг нутгийн хүмүүс. Тухайн үед гэрт манай эхнэр л байсан гэжээ. /хх-н 7-11 /
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ нөхөр болох Баянмөнх, 4 хүүхдийн хамт байсан. Гэтэл манай нөхрийн найз болох Г гэх 35-40 орчим насны залуу манайд 0.75 литрийн архи, сүү, тамхи, боов барьж орж ирээд манай нөхөр Б хамт архиа уусан. 17.00 цагийн орчимд Г авч ирсэн архиа ууж дуусгаад нилээн согтсон ба манай нөхөр Б түүнийг чи их согтсон байна гэрлүүгээ харь одоо манайхаас зайл гээд хөөсөн. Гэтэл Г би жоохон унтаж байгаад явий гэж хэлээд манай нөхрийн баруун гарыг мушигаад дээр нь гараад хэвтсэн. Тэгэхээр нь би босч очоод Г одоо боль Б хөл нь хугарна гэж хэлээд Г загнаад хөөсөн. Би Г сайн мэдэхгүй манай нөхөр хоёулаа нэг нутгийх юм гэсэн. Г манайд сардаа нэг удаа ирдэг юм. Ирэхээрээ архи уучихаад л явдаг юм гэжээ. / хх-н 4-6/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 25-26/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4644 тоот дүгнэлт:
1.Д.Б биед баруун атгаалын далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 27/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 28-29/
Шинжээч эмч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр П.Б биед үзлэг хийхэд гараар өвдөнө баруун гарын мэдээ сул гэсэн зовиуртай, үзлэгээр баруун мөрнөөс баруун гарыг бүхэлд нь хамарсан гипс тавигдсан, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн баруун бугалгын рентген зурагт атгаал яс хугарч зөрүү үүссэн байсан. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтэл байсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэжээ. / хх-н 30/
Д.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 20 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/,
Д.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 35-36/
Хохирогч Д.Б эмчилгээний зардлаа авсан, санал хүсэлт байхгүй гэсэн хүсэлт/ хх-н 39/
Д.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 31/, прокурорын тогтоол /хх-н 32/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-34/ зэрэг болно.
Д.Гнь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 2 дугаар хэсэг тоотод Д.Б баруун гарыг мушгин дээрээс нь дарж унаган гарыг нь хугалж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Бид хоёр архиа ууж дуусчихаад би Ггэртээ харь гэсэн. Тэгэхэд Гахаа би танайд хоноод явий гээд миний баруун гарыг мушгаад дээрээс дараад ор руу унасан. Гэтэл миний гар хугараад би гэмтэл рүү явсан гэсэн мэдүүлэг /хх-н 7-11 / , хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4644 тоот дүгнэлтээр Д.Б биед баруун атгаалын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 27/, Шинжээч эмч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр П.Б биед үзлэг хийхэд гараар өвдөнө баруун гарын мэдээ сул гэсэн зовиуртай, үзлэгээр баруун мөрнөөс баруун гарыг бүхэлд нь хамарсан гипс тавигдсан, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн баруун бугалгын рентген зурагт атгаал яс хугарч зөрүү үүссэн байсан. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтэл байсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн мэдүүлэг /хх-н 30/, Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай нөхөр Б түүнийг чи их согтсон байна гэрлүүгээ харь одоо манайхаас зайл гээд хөөсөн. Гэтэл Г би жоохон унтаж байгаад явий гэж хэлээд манай нөхрийн баруун гарыг мушигаад дээр нь гараад хэвтсэн. Тэгэхээр нь би босч очоод Г одоо боль Б ар хөл нь хугарна гэж хэлээд Г загнаад хөөсөн гэсэн мэдүүлэг /хх-н 4-6/, шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ... би Б ахын хажууд сууж байгаад ор руу нь дараад унасан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.Б эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэл шүүхэд гаргаагүй тул Д.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН