Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороонд байрлах  ‘’Мобиком корпораци’’ ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р багийн иргэн, д холбогдох 1267695 /нэг сая хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ‘’Мобиком корпораци’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20037016 тоот гэрээ байгуулан 99990957 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа  холбооны тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1,267,695 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч Д.Отгондаваагаас 1,267,695 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

‘’Мобиком корпораци’’ ХХК нь хариуцагч  1267695 /нэг сая хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Д.О нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 23-ны өдөр гардан авсан бөгөөд 2016 оны 7 сарын 7-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх байсан. Хэргийн үндсэн хугацаа дуусч байгаа тул шүүх хуралдааныг товлон зарласан. Шүүх хуралдааны товыг хариуцагчид утсаар мэдэгдэж, шуудангаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан дараах баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Үүнд:

  1. 2014 оны 8 сарын 8-ны өдөр хийгдсэн 20037016 тоот “IPhone” багцын гэрээний хуулбар /хэргийн 2-3-р хуудас/
  2. “IPhone” Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний хуулбар /хэргийн 4-5-р хуудас/
  3. Хариуцагч Д.Отгондаваагийн хаягийн тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
  4. 2015 оны 4 сарын 14-ний өдрийн Харилцагчийн гүйлгээ /хэргийн 7-р хуудас/

зэрэг болно.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар ‘’Мобиком корпораци’’ ХХК,  хариуцагч Д нарын хооронд “IPhone” гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон  “IPhone” багцын гэрээ хийгдсэн болох нь хэрэгт авагдсан 20037016 тоот “IPhone” багцын гэрээний хуулбар, “IPhone” Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний хуулбараар тогтоогдож байна. Хариуцагч Д. нь үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт  1267695 /нэг сая хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэдэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийн 7-р хуудсанд авагдсан харилцагчийн гүйлгээ зэргээр тогтоогдож байна.

Мөн хариуцагч нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 23-ны өдөр гардан авсан бөгөөд 2016 оны 7 сарын 7-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлээгүй түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77-р зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар Д.Ос 1267695 /нэг сая хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ‘’Мобиком корпораци’’ ХХК-д олгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34975 /гучин дөрвөн мянга есөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ос 34975 /гучин дөрвөн мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж ‘’Мобиком корпораци’’ ХХК-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х