Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/98

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цийн Эд холбогдох 1912000200041 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Хүйтний гол гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Цийн Э/РД:АЖ.........../ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийн багийн нутаг дэвсгэр Хөх хад гэх газарт иргэн И.Сын эзэмшлийн хар зүсмийн, хөх буурал зүсмийн, улаан зүсмийн зэрэг нийт 3 тооны ямаа хулгайлж, иргэн И.Ст 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн 1912000200041 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч И.Сын өгсөн: 

 “...Миний бие эхнэр А.Мөнгөнтамирын хамтаар Архангай аймаг ороод 2018 оны 12 сарын 28-ны өдөр гэртээ ирсэн чинь миний төрсөн дүү И.Бманай малаас ямаа хулгай авсан талаар хэлсэн. Би өөрийн дүү И.Бээс ямар хэрэг болсон талаар асуухад 2018 оны 12 сарын 25-ны орой манай хонь ямааг малын байранд нь хашаад өөрийн гэртээ хоноод 2018 оны 12 сарын 26-ны өглөө манай малыг бэлчээрт гаргахаар ирэхэд малын байран дээр машин ирээд явсан мөр байхаар нь малаа тоолтол 3 ямаа дутсан энэ үед миний дүү И.Бмалын  байран дээр ирээд явсан машины мөрийг мөрдсөн чинь Ц.Эгийн гэрийн гадаа очсон гэж надад хэлсэн. Тэгээд миний бие эхнэрийн хамтаар малаа тоолтол 3 ямаа дутсан, соёолон насны хээлтэй 3 ямаа дутсан, Хар зүсмийн ямаа, хөх буурал зүсмийн ямаа, улаан зүсмийн ямаа дутсан учир цагдаагийн хэсэгт утсаар дуудлага мэдээлэл өгсөн. Манай гэрийн ойролцоо нутагладаг Ө.Ч байгаль хамгаалагч Ч нар мэдэж байсан. Миний хувьд малаа өөрийн төрсөн дүү И.Бд захиж үлдээгээд явсан. Миний хулгайд алдсан 3 ямаа гурвуулаа эм хээлтэй соёолон насны ямаанууд, одоо ямааны мах их үнэд орж байгаа зах зээлд 5500 төгрөгөөр нэг кг мах борлогдож байгаа ямааны арьс 40,000 төгрөгөөр зарагдаж байгаа, соёолон эм ямаанаас ойролцоогоор 18 кг мах гарна, махыг 5500 төгрөгөөр бодоход 99,000 төгрөг болж байна. Нэг ямаа арьс махтайгаа нийлээд 130,000 төгрөг болно энэ бол бодит зах зээлийн үнэлгээ. Хулгайд алдсан 3 ямаа гурвуулаа буруу чих араасаа ухам имтэй зөв чих сам имтэй бүгд эвэр дээрээ бүдэг цэхнэр будагтай ямаанууд байсан. Миний хувьд хулгайд 3 тооны ямаагаа алдаж 390,000 төгрөгний хохирол учирсан хохиролдоо соёолон насны хээлтэй 3 ямаа нэхэмжилж байна.Өөр нэхэмжилэх зүйл байхгүй. Миний 3 ямааг хулгай хийсэн Ц.Э надтай уулзаад ахыгаа уучлаарай ах чинь 3 ямааг чинь ганцаараа хулгай хийсэн хохиролд чинь хулгайлсан ямаануудын ижил насны 3 ямаа өгье ахыгаа уучлаарай Ц.Э энэ хэрэгт ямар ч хамаагүй гэж манай гэрт ирж хэлсэн. Цаашид надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй Ц.Э надад учруулсан хохирлоо хурдан шуурхай төлж барагдуулна гэсэн би Ц.Эд итгэж байгаа тул ямар нэгэн гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/

*Гэрч А.Мын өгсөн:

“...2018 оны 12-р сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай хашаатай байсан ямаан сүргээсээ 3 тооны ямаагаа хулгайд алдсан анх ямаа алдсан талаар манай нөхөр И.Сын төрсөн дүү И.Бманай нөхөр И.С бид хоёрыг Архангай аймагт байхад утсаар хэлсэн. Нөхөр бид хоёр Архангай аймгаас ирээд ямаагаа тоолтол 3 ямаа дутсан манай гэрт Ц.Э ирээд танай 3 ямааг би хулгайлсан та нарт хохиролд чинь хулгайлсан 3 ямааг чинь өгье Ц.Э энэ хэрэгт хамаагүй шүү гэж хэлсэн. Манай алдсан ямаануудын зүс хар зүсмийн нэг ямаа, хөх буурал зүсмийн нэг ямаа, улаан буурал зүсмийн нэг ямаагаа алдсан буруу чих араасаа ухам имтэй зөв чих араасаа сам имтэй. Ц.Э ямар зорилгоор хулгай хийсэн талаараа тодорхой зүйл яриагүй. Энэ жил ямааны мах их үнэтэй байгаа нэг кг 5500 төгрөгөөр зарагдаж байгаа соёолон ямаа арьстайгаа 130,000 төгрөгөөр зарагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,

*Гэрч Ц.Эгийн өгсөн:

“...Тухайн үед Ц.Э намайг И.Сынд хүргээд өг гэхээр нь би өөрийн Портер маркийн 92-72 АРХ улсын дугаартай автомашинаар И.Сын гадаа хүргэж өгсөн. Тэгээд И.Сынх эзгүй байхаар нь би Ц.Эыг манайх руу хамт очьё гэхэд Ц.Э И.Сын хашаатай байсан хонь ямаанаас 3 ямаа авна гэхээр нь яах гээд байгаа юм гэхэд би авна та машинаа хашааны өмнө тулгаад зогсоочих гээд байхаар нь би хашааны өмнө тулж очоод машинаас Ц.Эыг буухаар нь түлхэж унагаад би машины хаалгаа хаагаад орхиод гэртээ  шууд харьсан. Тэгээд би гэртээ хариад унтаж байхад Ц.Э манай гэрт орж ирсэн. Тэгээд манай гэрт урьд нь ууж байсан тал шил архи байсныг Ц.Э бид хоёр хувааж уусны дараа Ц.Э надаас алх, хутга байна уу би И.Сынхаас 3 ямаа туугаад ирлээ гэхээр нь юу яриад байгаа манайд алх, хутга байхгүй гэсэн чинь хүүхдийн баас арилгадаг улаан өнгийн бариултай хутгыг авч гараад нөгөө гурван ямааг тэр хутгаар төхөөрсөн. Би И.Сын хашааны өмнө тулж зогсоод Ц.Эыг машинаас буухаар нь цааш нь түлхээд хөдлөөд гэр рүүгээ явсан. Би машин дээрээ Ц.Эын хулгай хийсэн 3 тооны ямааг ачаагүй. Харин Ц.Э өөрөө 3 ямааг манай гэрийн гадаа тууж ирээд миний машины араас уячихлаа гэж надад хэлсэн. Ц.Э миний машин дээр хулгай хийсэн 3 тооны ямааг ачаагүй. Харин би И.Сын малын хашаанд тулж зогсоод Ц.Эыг машинаас буухаар нь түлхэж унагаад хөдлөөд гэртээ очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

 

*Гэрч И.Бийн  өгсөн:

“...2018 оны 12 сарын 25-ны өдөр манай ах И.С өөрийн эхнэр А.Мыг Архангай аймагт эмнэлэгт үзүүлэхээр явцгаасан. Би малыг нь харж үлдсэн 2018 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө И.Сын ямаан сүргээс 3 ямаа дутсан эм, хээлтэй ямаанууд байхгүй байсан. 2018 оны өглөө 9 цаг өнгөрч байхад И.Сын малыг бэлчээхээр малын байран дээр ирэхэд давхар дугуйтай машины мөр байсан. Энэ үед сэжиг төрөөд хонь ямааг хашаанаас гаргаж бэлчээхэд 3 хээлтэй эм ямаа байхгүй байсан. Нарийн ажиглаж хархад хар зүсмийн эм ямаа, Х,хөх буурал эм ямаа, улаан зүсмийн эм ямаа зүсээрээ байхгүй байсан алаг болсон 3 ямааны зүсийг би сайн мэддэг байсан. И.Сын хонь ямааг 2 хоног л харсан. Хонь ямаа бэлчээхдээ уг машины мөрөн дээгүүр гаргаж туусан малын байрны гадаа гарсан мөр хойноо давхар дугуйтай байсан уг мөр явсаар Ц.Эгийн гэрийн гадаа ирсэн байсан. Ц.Эгийн гэрийн урд хөх өнгийн портер байсан. Би И.Сын хонь ямааг 21 цагийн орчим малын байранд хашаад хаалгыг нь цагаан мяндсаар уяаад өөрийн гэр рүүгээ явж хонсон. Хонь ямааг хашиж үлдээхдээ хаалгыг нь цагаан мяндсан уяагаар уясан хэвээрээ байсан, огт тайлаагүй байсан. Хонь 180 орчим, ямаа 230 орчим байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/

*Гэрч П.Бын өгсөн:

“...2018 оны 12 сарын 25-ны өдөр манай гэрт Өлзийт сумаас Ц.Э ирсэн манай нөхөр Ц.Энхайван хүүхдийн үсэнд хүргэх гээд жил ус нь таарсан болохоор Өлзийт сумаас Ц.Эыг авчирсан. Манайд ирсэн өдрөө орой нь манай нөхөр Ц.Этай хамт нэг шил архи хувааж уусан, уусан архиныхаа нэр шошгыг санахгүй байна. Шөнө 23 цагийн үед манай нөхөр Ц.Этай гэрээс гарсан хаашаа, хэнийд очихоор явсанг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/ 

*Яллагдагч Ц.Эын өгсөн: 

“...Би Ц.Эг И.Сын гадаа хүргээд өг гэсэн чинь Ц.Э намайг хүргэж өгсөн. Тэгсэн чинь И.Сынх эзгүй байсан. Тэгээд хашаан дотор хонь, ямаа байхаар нь би 3 ямаа авъя гээд Ц.Эг хашааны өмнө очоод зогс гэсэн минь яах гээд байгаа гээд байсан. Би очно гэсээр байгаад хашааны өмнө очиход намайг машинаас буутал түлхэж унагаад шууд гэртээ харьсан. Би тэгээд хашаан дотроос нь 3 ямаа барьж хүзүүгээр нь 3 ямаагаа холбож Ц.Эгийн гадаа тууж очоод машины араас нь уячихаад гэрт орж 1 тал архи Ц.Этай хувааж уусны дараа би И.Сынхаас 3  тооны ямаа аваад  ирлээ алх, хутга байна уу гэсэн чинь алх, хутга байхгүй гэхээр нь хүүхдийн баасны хутгаар авчирсан 3 ямаагаа  нядалсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаа дагуулаад И.Сын дүү Болор хүрч ирээд баригдсан.  Тэгээд би цагдэа болон И.Ст Ц.Э энэ хэрэгт ямар ч хамаагүй би өөрөө танай хашаан дотроос 3 ямаа авсан гэж хэлсэн. Би хохирогчид учирсан хохироп төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн. Би Ц.Эгийн машин дээр ачаагүй харин Ц.Э намайг машинаас буухад түлхэж унагаад орхиод явсан. Би ганцаараа үлдээд 3 ямааг өөрийн бүсээрээ хөтөлж араас нь очсон.  Ц.Э энэ талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай: “...Соёолон насны 3 тооны хээлтэй тарган ямааны үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын байдлаар 330.000/гурван зуун гучин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 43 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 61 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийн багийн нутаг дэвсгэр Хөх хад гэх газраас 3 тооны ямаа алдагдаж иргэн И.Ст 330.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Э үйлдсэн болох нь хохирогч И.Сын“...Би өөрийн дүү И.Бээс ямар хэрэг болсон талаар асуухад 2018 оны 12 сарын 25-ны орой манай хонь ямааг малын байранд нь хашаад өөрийн гэртээ хоноод 2018 оны 12 сарын 26-ны өглөө манай малыг бэлчээрт гаргахаар ирэхэд малын байран дээр машин ирээд явсан мөр байхаар нь малаа тоолтол 3 ямаа дутсан энэ үед миний дүү И.Бмалын  байран дээр ирээд явсан машины мөрийг мөрдсөн чинь Ц.Эгийн гэрийн гадаа очсон гэж надад хэлсэн. Миний 3 ямааг хулгай хийсэн Ц.Э надтай уулзаад ахыгаа уучлаарай ах чинь 3 ямааг чинь ганцаараа хулгай хийсэн хохиролд чинь хулгайлсан ямаануудын ижил насны 3 ямаа өгье ахыгаа уучлаарай...” гэх мэдүүлэг, гэрч А.Мөнгөнтамирын “...Нөхөр бид хоёр Архангай аймгаас ирээд ямаагаа тоолтол 3 ямаа дутсан манай гэрт Ц.Э ирээд танай 3 ямааг би хулгайлсан та нарт хохиролд чинь хулгайлсан 3 ямааг чинь өгье Ц.Э энэ хэрэгт хамаагүй шүү гэж хэлсэн. Манай алдсан ямаануудын зүс хар зүсмийн нэг ямаа, хөх буурал зүсмийн нэг ямаа, улаан буурал зүсмийн нэг ямаагаа алдсан буруу чих араасаа ухам имтэй зөв чих араасаа сам имтэй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эгийн “...Тэгээд би гэртээ хариад унтаж байхад Ц.Э манай гэрт орж ирсэн. Тэгээд манай гэрт урьд нь ууж байсан тал шил архи байсныг Ц.Э бид хоёр хувааж уусны дараа Ц.Э надаас алх, хутга байна уу би И.Сынхаас 3 ямаа туугаад ирлээ гэхээр нь юу яриад байгаа манайд алх, хутга байхгүй гэсэн чинь хүүхдийн баас арилгадаг улаан өнгийн бариултай хутгыг авч гараад нөгөө гурван ямааг тэр хутгаар төхөөрсөн...” гэх мэдүүлэг, гэрч И.Бийн”... Хонь ямаа бэлчээхдээ уг машины мөрөн дээгүүр гаргаж туусан малын байрны гадаа гарсан мөр хойноо давхар дугуйтай байсан уг мөр явсаар Ц.Эгийн гэрийн гадаа ирсэн байсан. Ц.Эгийн гэрийн урд хөх өнгийн портер байсан. Би И.Сын хонь ямааг 21 цагийн орчим малын байранд хашаад хаалгыг нь цагаан мяндсаар уяаад өөрийн гэр рүүгээ явж хоносон...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Ц.Эын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Эын бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Эд хорих ял оногдуулахгүй тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1  ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгаж, шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цийн Эыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг  мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Ц.Эд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг устгаж, шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР