Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/88

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх 

Шүүгдэгч Ч.Гн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Ч.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чорос овогт Чн Гд холбогдох 1812003820033 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:Ч овогт Чн Г/РД:............../ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Сөрт гэх газраас иргэн С.Бы эзэмшлийн 5 тооны үхэр хулгайлж, иргэн С.Бд 2.390.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн 1812003820033 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч С.Бы өгсөн: 

 “...Манайх өөрийнхөө үхрийг найз Ш.Пийнд түр хугацаанд ногоо идүүлэхээр тууж авчирч хариулж байгаарай гэж гуйгаад үлдээсэн байсан. Ш.Пийнхоос манай 5 тооны үхэр бэлчээрлэж яваад өөрийнхөө нутаглаж байсан газар болох Төвшрүүлэх сумын төвийн баруун урд Сөрт гэх газарт ирсэн. Энэ үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ш.П утсаар яриад хайнагийн үхэртэй нийт 5 тооны үхэр Сөрт рүү бэлчээрээрээ 2 хоногийн өмнө орчихлоо чи цаанаас нь олоод аваарай гэж хэлсэн. Би энэ өдөр нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвд айлын хуриманд орохоор очсон байсан. Би утсаар яриад энэ талаараа хэлсэн. Ш.Пийг чи өөрөө яваад сураглачих гэж хэлсэн. Ш.П морьтой яваад Сөртийн айл болгоноос үхрээ зүсээр нь асуусан байсан. Би өөрөө сумандаа ирээд клонкид эрхлэгч хийдэг болохоор ажилтай байж байгаад 2 хоног болчихсон. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мотоциклиор үхрээ хайж Сөрт гэх газарт очсон. Сөртөд айлын үхрээр хайсан. Намайг үхрээ хайж явахад Ч.Г гэдэг нутгийн залуу зусландаа түлээ буулгаж жижиг трактортой явж байсан. Би Ч.Гтай уулзаад үхрийн зүс болгоноо хэлээд энэ орчимд  харагдсан уу гэж асуусан. Ч.Г надад мэдэхгүй гэж хэлсэн. Ч.Гг мэдэхгүй гэж хэлэхээр нь Ч.Гн зусланд буух гэж байсан газраас баруун урд зүгт үхрээ хайгаад явсан. Ингэж явахдаа 3 айлаар орсон. Доньд болон Онхээр орсон. Үхрээ асуусан. Буцаад явахдаа В гэж залуугийнхаар орж үхрээ асуусан. Тэгтэл В таны сураад байгаа 5 тооны үхрийг манай Сөртөд нутаглаж байгаа Чн Г гэх залуу 4 хоногийн өмнө тууж явсан. Тууж явахдаа гэр рүүгээ чиглүүлэн тууж явсан. Энэ үед В морьтой очоод Ч.Гас чи наад үхрээ яагаад туугаад яваад байгаа юм бэ? гэж асуухад Ч.Г энэ үхрийг манай сумын Хөх сүм багийн Баатарын найз алдсан. Намайг олоод аваарай, тэгээд хариулж байгаараа гэж Баатар хэлсэн юм тэгээд би олж авчихаад тууж явна гэж хэлсэн гэдгийг ярьсан. Ваас үхрээ хэнийг авсан талаар мэдээд Ч.Гн гэрт нь очих гэтэл шөнө болчихсон байсан учир гэртээ харьж хоночихоод маргааш нь өөрийнхөө машинтай Ч.Гн гэрт ганцаараа очсон. Ч.Г хониныхоо хашааны шургаагыг зөөгөөд ганцаараа зогсож байсан. Би Ч.Гтай уулзаад ахынхаа үхрийг харсан уу гэж асуусан. Тэгтэл Ч.Г сандраад царай нь сонин болоод надад ахаа үхэр чинь доошоо гүйчихсан байх. Доошоо гүйж магадгүй үхэр байсан гэж хэлсэн. Би Ч.Гд ах нь мэдсэн. Чи үнэнээ хэлчих, чамайг манай үхрийг туугаад явж байсан талаар мэдэх хүнтэй уулзсан гэж хэлсэн. Тэгтэл Ч.Г ахаа та хариад байж бай, би нэг хүнтэй уулзаад орой яваад очье гэж хэлсэн. Би Ч.Гд ахынхаа үхрийг авсан бол үнэнээ хэл, хүнд гаргаж өгсөн бол тэр хүнээ хэлчих гэж асуусан. Ч.Г ярихдаа ахаа би нэг хүнтэй уулзчихаад орой юм уу, өглөө гэрээр чинь очно, харин намайг очихгүй бол энэ утсаар яриарай гэж утасныхаа дугаарыг өгсөн. Би Ч.Гн гар утасны дугаарыг өөрийнхөө дэвтэрний хавтсан дээр Ч.Г гэж бичээд дугаарыг тэмдэглэж авсан. Ч.Гг гуйгаад байхаар нь гэртээ харьсан. Мөн Ч.Гд чамайг ирэхгүй бол цагдаад хэлж шалгуулна шүү гэдгийг хэлсэн. Ч.Г ахаа цагдаа гээд яваад яахав гэж гуйсан. Мөн надад хандаж бас нэг юм гуймаар байна гэж байгаад ярихдаа манай эхнэрт битгий хэлээрэй гэж гуйсан. Ч.Г энэ үед надад ярихдаа би танай үхрийг тууж гэрийнхээ ойролцоо авчирсан. Би өөрийнхөө бярууг салахгүй болохоор цуг тууж ирээд гэрийнхээ ойролцоо үлдээсэн гэж хэлсэн. Би тэндээсээ шууд яваад харьсан. Тэр өдрийнхөө орой хүлээгээд, маргааш өглөө нь ирэхгүй болохоор нь өөрийнхөө гар утаснаас Ч.Гн өгсөн утасны дугаар руу залгаж үзэхэд гар утас нь холбогдохгүй байсан. Би гэрт нь очиж уулзъя гэж бодоод хөх өнгийн Портертэй ганцаараа Ч.Гн гэрийн гадаа очсон. Ч.Гн хаваржааны байранд олон тооны хонь хашсан. Хашааны гадаа Э, Ч:Гн эгч гэх эмэгтэй, Ч.Гн аав Ч, аймгийн мал эмнэлгийн эмч Э, С, Д нар байсан. Хонинд ариутгал угаалга хийсэн байсан. Би машинаа унтраалгүйгээр шууд Ч.Гг дуудсан. Ч.Гг алхаж явахад урдуур нь Ч.Гн эхнэр нь Мөнхцэцэг орж ирээд чи зүгээр хүнииг хулгайн хэрэгт шаалаа, чиний тэр хэдэн борцоор манайх яадаг юм гээд намайг хэл амаар доромжилсон. Би ингэж хулгайчийн үгээр орж яваад хэрэггүй байх, цагдаад хэлээд шалгуулах нь дээр юм байна гэж бодоод шууд хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ирж уулзаад үхрээ алдсан талаар хэлсэн. Мөн Ч.Г гэдэг залуу манай үхрийг авсан байж магадгүй байна, зааж өгнө, олж өгчихмөөр юм яриад байна гэдгийг хэлсэн. Тэр өдрөө хэсгийн хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр Ч.Гг эхнэртэй нь хамт өрөөндөө авчирч асуусан. Ч.Гн эхнэр нь учир зүггүй орилж доромжлоод үхрийн талаар асууж тодруулж чадаагүй гэр рүү нь явуулсан. Би хэсгийн төлөөлөгчийн өрөөний үүдэнд сууж байхад Ч.Г гар утсаараа яриад ахаа хүрээд ир манай эхнэр галзуу хүн шиг намайг загнаад байна гэж хэлсэн. Би хаана байгаа талаар асуухад би гэрийнхээ ард хонины бэлчээрт явна, эхнэрийн дэргэд юм ярьж болохгүй байна гэж хэлсэн. Би одоо үхрийг маань олж өгөх юм байх гэж бодоод машинаа асаагаад Ч.Гг уулан дээр морьтой ганцаараа зогсож байхад уулзаад ахынхаа үхрийг буцаагаад өгчих гэж гуйсан. Тэгтэл Ч.Г урдаас ахаа та үхрээ буруу хайгаад байна гэж хэлээд надаас үхрээ хаагуур хайсан талаар нэг бүрчлэн асууж байснаа та одоо үхрээ хайхдаа эхлээд сумын төвөөс баруун хойно байгаа Мобикомын антен байгаа нурууг нуруулдаад цаашаа Хужирын булан, Алтан овооны өвөр, Далтын бургас гэж яваарай, танай үхэр нь энэ чигт байгаа гэж хэлсэн. Би Ч.Гд чи өөрөө яваад олоод өгөөч гэж гуйсан. Тэгтэл урдаас би танай үхрийг энэ чигт явсан байх гэж тааж хэлсэн болохоос, би хаана байгааг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ хариад хэсэг сууж байгаад П руу утсаараа яриад хоёулаа манай үхрийг хайж явъя гэж асуусан. Ч.Г надад ярихдаа Цэнхэр сумын чигтээ манай үхрийг байгаа гэж яриад байна. Дэмий сууж байхаар Ч.Гн ярьсан ярианы дагуу үхрээ хайж үзмээр байна гэж хэлсэн. Ш.П та бензин аваад ирээрэй гэж хэлсэн. Би 10 литр бензин аваад Ш.Птой хамт мотоциклиор нь Ч.Гн хэлсэн газраар яваад Хужирийн булан гэх газраас хар тарлан зүсмийн ортоомын 5 настай үнээгээ олж авсан. Бусад үхрүүд нь олдоогүй. Би үхрээ олж аваад гэртээ харьсан. Энэ талаараа хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Түүнээс хойш Ч.Г намайг харахаараа зугтааж яваад надтай уулзахгүй байгаа. Би цагдаагийн байгууллага үнэн мөнийг нь олох байх гэж бодоод дахин уулзахаар гэрт нь очоогүй. Миний үхрийг Ч.Г хулгайлсан гэдэг нь тодорхой байгаа. Надад үхрээ хайж явах зам зааж өгөөд байсан нь замын хажууд үлдээгээд орхисон нэг тооны үхрийг зааж олуулаад байгаа юм. Би үхрээ олоод ойролцоох харагдаж байсан Томоо гэж дуудаад байдаг залуугийн гэрт нь очиж уулзаад танай үхрийн захад байгаа хар тарлан үхэр хэзээ хаанаас ирсэн талаар асуухад одоогоос 7 хоногийн өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө байх замын хажууд ганцаараа зогсож байгаад манай үхэртэй бэлчээрээ нийлсэн. Түүнээс хойш манай үхэрт байгаад байсан. Хэний үхэр гэдийг мэдээгүй. Танай үхэр юм уу гэж асуусан. Тэгэхээр нь хамт өөр үхрүүд байсан уу гэж асуусан. Ваас өөрийнхөө үхрийг асуухад зүсээр нь хэлсэн. Манай 5 тооны үхрээс эвэртэй хүрэн хайнагийн үнээг В манай үхэр гэдгийг зүсээр нь мэддэг болохоор Ч.Гас асуусан байсан. Тэгтэл Ч.Г Баатарын найзын сураад байгаа үхэр гэж худлаа ярьсан байсан. Ч.Гн 5 тооны үхэр тууж явахад би морьтой очсон. Надтай хамт 5 тооны таны яриад байгаа үхрийг тууж явах замдаа гэрийнхээ урд шуудууны хажуугаас өөрийнхөө улаан зүсмийн бярууг нийлүүлж туусан. Тэгээд В хэсэг юм ярьж үхрийн талаар асуучихаад малаа хураахаар явсан байсан. Энэ талаараа В надад тодорхой ярьсан. Эвэртэй хүрэн хайнагийн үнээ нь эвэртээ 2 метр орчим урттай бөөрөнхий цагаан мяндсан уяатай, их тарган, өвөл тэжээл өгөөд сааж байсан үнээ, хар тарлан хайнагийн бяруу нь мухар, хүзүүндээ 2 метр орчим хавтгай ногоон мяндсан уяатай, монголын хар зүсмийн шүдлэн насны эр үхэр нь эвэртэй, сүүл цагаан, өвчүү цагаан үхэр байсан, мухар улаан зүсмийн монголын охин бяруу, ортоомын хар тарлан үнээ байсан нь олдсон. Би зах зээлийн ханшаар үнэлнэ. Хайнагийн үнээ 900.000 төгрөг, монголын шүдлэн насны эр үхэрийг 550.000 төгрөг, бяруугаа ижил үнээр 150.000 төгрөгөөр үнэлнэ. Олдсон үхрээ үнэлэхгүй. Би одоо хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 16-20 дугаар тал/

 

*Гэрч О.Вын өгсөн:

 

“...Би тухайн өдөр өөрийнхөө тугалтай үхрийг Америкийн хонхороос аваад явж байхдаа Ч.Гтай таарсан тэр үед танай нутгийн Ганбаатар гэдэг хүнтэй таарсан тэгээд салаад Ч.Гтай цуг өөрийнхөө тугалтай үнээг хамт туугаад явж байсан. Эвэртээ цагаан уяаны тасархайтай хүрэн хайнаган үнээ, хар тарлан үнээ, хар тарлан шүдлэн, улаан бяруу туугаад явж байсан 5 дахь үхрийн зүсийг нь би сайн санахгүй ямар ч байсан 5 үхэр байсан тэр үхэрнүүд 2, 3 хоногийн өмнө Тарвагант гэдэг газар манай тэнд бэлчиж байхад нь харсан болохоор гайхаад энэ хэдэн үхэр юун үхэр юм бэ гэж асуусан. Гэтэл Ч.Г энэ үхэрнүүд Хөх Сүмийн доороос Цэнхэр сум руу гүйж яваа манай Баатарын найзын үхэр гэж хэлсэн найз нь яг хэн бэ гэж намайг Тулгаас асуухад хэн гэдэг билээдээ би сайн мэдэхгүй байна гэсэн. Бид хоёр ингэж ярилцаад би тугалтай үнээгээ туугаад гэр рүүгээ явсан Ч.Г 5 үхрээ туугаад үлдсэн. Тухайн үед содон 5 үхэр тууж явсан өөр үхэр байгаагүй болохоор сайн харсан. Би тухайн үед хэний үхэр болохыг нь мэдээгүй харин дараа нь манай нутгийн С.Б ах 5 үхэр сураад байхаар нь С.Б ахын үхэр гэж мэдсэн. Өөр хүн хамт байгаагүй, Ганбаатар таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

*Гэрч О.Вын дахин өгсөн:

“...Тухайн үед би тугалтай үнээгээ туугаад Сөртийн гол өгсөөд харьж явахад Ч.Г 5 үхэр туугаад явж байсан. Би юун үхэр тууж яваа талаар асуухад Баатарын найзын захьсан үхэр байгаа юм Хөхсүмээс Цэнхэр сум руу гүйж яваа үхэр гэж хэлсэн. Би үнээгээ туугаад Ч.Г 5 үхрээ туугаад хамт Сөртийн гол  руу өгсөөд явж байхад замд үхрүүд таараад тэндээс Ч.Г бяруу салгаж аваад 5 үхэртэйгээ нийлүүлээд явсан. Би тугалтай үнээгээ туугаад Ч.Га салаад гэртээ харьсан. Бяруу салгаж авахын өмнө 5 тооны үхэр тууж явсан. Сумын төвийн урд Америкийн тэндээс 5 үхэр тууж яваад надтай таараад Сөртийн гол хүртэл 500 метр гаруй газар тууж яваад бяруугаа ялгаж авсан. Надад хэлэхдээ Баатарын найзын үхэр Хөх сүмээс жилд нэг удаа Цэнхэр сум руу гүйдэг үхэр гэж хэлсэн. Ч.Г хаваржаан дээрээ байсан гэрийн зүг туугаад явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 дүгээр тал/

 

*Гэрч Г.Гийн өгсөн:

 

“...2018 оны 06 дугаар сард би мотоцикльдоо бензин авахаар сумын төв рүү явж байсан. Тэр үед Тулгын өвөлжөөнөөс ард байдаг Хавчиг гэх газар С.Бы эрэл сурал болоод явж байсан 5 тооны үхэр байж байсан. Би С.Бы хайж байгаа үхэр мөн байна гэдгийг нь дотор байсан хар хайнагийн үхрийг хараад мөн байна гэж таньсан. Би тэр 5 үхрийг хараад сумын төв орж бензин авчихаад маргааш нь С.Бд хэлэх гэтэл байхгүй болсон байсан. Хамгийн сүүлд би тэр 5 үхрийг харахад Тулгын өвөлжөөнд ойрхон байсан. Би тэр 5 үхэр дотор байсан хар хайнагийн үхрийг нь таньсан, их содон үхэр. Тулгын өвөлжөөний арын жалганд тавуулаа хэвтэж байсан. Би хавар ус уухад нь харж байсан, С.Б услахад тууж явдаг байсан. Нэг нутгийн хүмүүс болохоор мал амьтанаа хэн хэнийхийгээ болохыг мэднэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/

 

*Гэрч Ш.Пийн өгсөн:

 

“...2018 оны хавар 6 сард С.Бы 5 тооны үхэр манай гэрийн урд байдаг Ар хүйтний нууранд орж ус уудаг байсан. 06 сарын 20-ны үеэр ус руу ороод буцаад сумын төв рүү 5 үхэр давсан. Би С.Бд утсаар 5 үхэр чинь даваад өглөө харагдахгүй байна шүү гэж утсаар хэлж байсан. С.Б араас нь явж чадахгүй байна Өлзийт суманд хуримтай явж байна гэсэн. Би тэгвэл араас нь яваад өгье гээд Сөртийн гол руу давж ороод айлуудаас сурагласан. Эхлээд Гийнд ороод 5 үхэр асуухад эхнэр Сараа нь тэр 5 үхэр манай хойно хоноод сумын төв уруудаад явсан байх гэж хэлсэн. Дараа нь Гийн ард байсан Ч.Гнд орж асуухад таны хайж байгаа 5 үхэр манай энэ урд айлын амбаарын орчимд 2 хоноод харагдахаа больсон гэж хэлсэн. Тэгээд би хайгаад олоогүй С.Бд олдохгүй байна шүү гэж хэлсэн. Дараа нь 3 хоногийн сүүлд С.Б манайд ирээд та хамт миний 5 үхрийг хайгаад өгөөч гэж хэлсэн. Би бензин бага байна гэхэд С.Б бензин аваад ирсэн. Тэгээд бид хоёр хамт явсан. Үхрийг нь хамт хайж явж байхад С.Б надад хэлэхдээ Ч.Г Хужирийн булан, Овооны өвөр гэх газруудаар яваад үз гэж хэлсэн. С.Б над дээр ирэхээсээ өмнө Ч.Гтай уулзаад ирсэн юм шиг байсан. Бид хоёр Ч.Гн зааж өгсөн Хужирын булан ороод үхрийг нь хайж байхад Хужирын буланд байдаг Томоогийн үхрийн захад С.Бы нэг үхэр нь байсан. Хар ортоомын үнээ байсан бид хоёр Томоогийнд очоод асуухад 6, 7 хоногийн өмнө өглөө босоход том гэрийн урд ганцаараа байсан гэж хэлсэн. Тэгээд бэлчээрээрээ манай үхэртэй нийлсэн гэсэн. Цааш 4 үхрийг нь хайгаад олоогүй. Хар зүсмийн цавь цагаан бяруу, хүрэн улаан зүсмийн монголын бяруу, эвэртэй хүрэн хайнагийн үнээ, хар тарлан үнээ байсан, нэг үхрийг нь сайн санахгүй байна. Тэр 5 үхэр салж явдаггүй, хамт бэлчиж байгаа харагддаг...” гэх мэдүүлэг/ хх-ийн 51-53 дугаар тал/ 

 

* Гэрч Д.Эгийн өгсөн: 

 

“...2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр гэртээ байж байхад нэг өглөө гэрийн хажуугийн Хужирын булангийн Хамар даваанаас урууддаг замын хажууд нэг үхэр байсан. Хөөгдөж туугдсан болов уу гэмээр чацга алдсан, арын хоёр хөл нь чацга болсон хол явж чадахгүй хар тарлан ортоомын үнээ байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа С.Б ирээд аваад явсан. Би тухайн үед 6, 7 хоногийн өмнө ирсэн гэж хэлж байсан. Тэр үхэр манайхтай ойрхон ирээд 5, 6 хоноод өвс ногоо идээд тэнхэрсэн...”гэх мэдүүлэг/хх-ийн 54-55 дугаар тал/ 

 

*Яллагдагч Ч.Гн өгсөн: 

 

“...Би бусдын малыг хулгай хийгээгүй. Харин С.Б гэх хүн намайг гүтгээд байгаа. С.Б гэх хүний үхэрт манай сүүл цагаан бяруу нийлсэн байхаар нь би өөрийнхөө бярууг салгаж авсан. Түүнээс хулгай хийсэн зүйл байхгүй. Им тамга, содон шинж тэмдгийн талаар нь анзаараагүй. Харин хар тарлан үхэр, эрээн хайнаган үнээ, хар үхэр гэх мэтийн 5 тооны үхэр байсан. Би тухайн үед өөрийн эзэмшлийн халтар морьтой явж байсан. Уг морь одоо манай гэрийн гадаа байгаа. Намайг хулгай хийгээгүй байхад хулгай хийсэн гэж гүжирдээд байна. Тийм болохоор хохирлыг нь барагдуулаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-77 дугаар тал/ 

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаартай: “...Нас нийлсэн хайнагын үнээ, нас нийлсэн монголын үнээ, монголын шүдлэн насны эр үхэр, монголын насны эр үхэр, монголын эр бяруу, хайнагын эр бярууны үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын байдлаар 2.390.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 59 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 79 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Сөрт гэх газраас 5 тооны үхэр алдагдаж иргэн С.Бд 2.390.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Г үйлдсэн болох нь хохирогч С.Бы “...Тэгтэл В таны сураад байгаа 5 тооны үхрийг манай Сөртөд нутаглаж байгаа Чн Г гэх залуу 4 хоногийн өмнө тууж явсан. Тууж явахдаа гэр рүүгээ чиглүүлэн тууж явсан. Энэ үед В морьтой очоод Ч.Гас чи наад үхрээ яагаад туугаад яваад байгаа юм бэ? гэж асуухад Ч.Г энэ үхрийг манай сумын Хөх сүм багийн Баатарын найз алдсан. Намайг олоод аваарай, тэгээд хариулж байгаараа гэж Баатар хэлсэн юм тэгээд би олж авчихаад тууж явна гэж хэлсэн гэдгийг ярьсан. Ваас үхрээ хэнийг авсан талаар мэдээд Ч.Гн гэрт нь очих гэтэл шөнө болчихсон байсан учир гэртээ харьж хоночихоод маргааш нь өөрийнхөө машинтай Ч.Гн гэрт ганцаараа очсон. Ч.Г хониныхоо хашааны шургаагыг зөөгөөд ганцаараа зогсож байсан. Би Ч.Гтай уулзаад ахынхаа үхрийг харсан уу гэж асуусан. Тэгтэл Ч.Г сандраад царай нь сонин болоод надад ахаа үхэр чинь доошоо гүйчихсан байх. Доошоо гүйж магадгүй үхэр байсан гэж хэлсэн. Би Ч.Гд ах нь мэдсэн. Чи үнэнээ хэлчих, чамайг манай үхрийг туугаад явж байсан талаар мэдэх хүнтэй уулзсан гэж хэлсэн. Тэгтэл Ч.Г ахаа та хариад байж бай, би нэг хүнтэй уулзаад орой яваад очье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Вын “...Эвэртээ цагаан уяаны тасархайтай хүрэн хайнаган үнээ, хар тарлан үнээ, хар тарлан шүдлэн, улаан бяруу туугаад явж байсан 5 дахь үхрийн зүсийг нь би сайн санахгүй ямар ч байсан 5 үхэр байсан тэр үхэрнүүд 2, 3 хоногийн өмнө Тарвагант гэдэг газар манай тэнд бэлчиж байхад нь харсан болохоор гайхаад энэ хэдэн үхэр юун үхэр юм бэ гэж асуусан. Гэтэл Ч.Г энэ үхэрнүүд Хөх Сүмийн доороос Цэнхэр сум руу гүйж яваа манай Баатарын найзын үхэр гэж хэлсэн найз нь яг хэн бэ гэж намайг Тулгаас асуухад хэн гэдэг билээдээ би сайн мэдэхгүй байна гэсэн. Бид хоёр ингэж ярилцаад би тугалтай үнээгээ туугаад гэр рүүгээ явсан Ч.Г 5 үхрээ туугаад үлдсэн. Тухайн үед содон 5 үхэр тууж явсан өөр үхэр байгаагүй болохоор сайн харсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гийн “...Тэр үед Тулгын өвөлжөөнөөс ард байдаг Хавчиг гэх газар С.Бы эрэл сурал болоод явж байсан 5 тооны үхэр байж байсан. Би С.Бы хайж байгаа үхэр мөн байна гэдгийг нь дотор байсан хар хайнагийн үхрийг хараад мөн байна гэж таньсан. Би тэр 5 үхрийг хараад сумын төв орж бензин авчихаад маргааш нь С.Бд хэлэх гэтэл байхгүй болсон байсан. Хамгийн сүүлд би тэр 5 үхрийг харахад Тулгын өвөлжөөнд ойрхон байсан. Би тэр 5 үхэр дотор байсан хар хайнагийн үхрийг нь таньсан, их содон үхэр...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Пийн”... Бид хоёр Ч.Гн зааж өгсөн Хужирын булан ороод үхрийг нь хайж байхад Хужирын буланд байдаг Томоогийн үхрийн захад С.Бы нэг үхэр нь байсан. Хар ортоомын үнээ байсан бид хоёр Томоогийнд очоод асуухад 6, 7 хоногийн өмнө өглөө босоход том гэрийн урд ганцаараа байсан гэж хэлсэн. Тэгээд бэлчээрээрээ манай үхэртэй нийлсэн гэсэн. Цааш 4 үхрийг нь хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эгийн “...2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр гэртээ байж байхад нэг өглөө гэрийн хажуугийн Хужирын булангийн Хамар даваанаас урууддаг замын хажууд нэг үхэр байсан. Хөөгдөж туугдсан болов уу гэмээр чацга алдсан, арын хоёр хөл нь чацга болсон хол явж чадахгүй хар тарлан ортоомын үнээ байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа С.Б ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Ч.Гн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Гг бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Гн бусдын малыг хулгайлсан үйлдлийг 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүгдэгч Ч.Гд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Гд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ч.Гн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Чн Гг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хот тохижилт үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ч.Гас  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны халтар зүсмийн морийг хураан улсын орлого болгосугай. 

 

6. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР