Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байр 4-41 тоотод  оршин суух, М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Тэмүүжин зочид буудалд оршин суух, /-т холбогдох Маз машины нум, порсук тохируулагч стинз эсвэл 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Г хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б Маз машины 6-н ком нум буюу 68 ширхэг нум, порсук тохируулагч стинз зэргийг авах хүсэлтэй байна. 2012 онд эрчмийн хашаанд байсан Маз машины рамнаас 6-н ком нум буюу 68 ширхэг нумыг миний зөвшөөрөлгүйгээр Батдэлгэр тайлж авсан байсан. 2007 онд Дэлгэрцогт сумнаас авчирсан дизель хөдөлгүүрийн порсук тохируулагч стинз багжийг гражинд нь байрлуулан ажиллуулахаар болж авчирч тавьсан боловч одоог болтол өгөхгүй байна. Энэ сэлбэг болон багажаа авах хэрэгтэй байна. Хэрвээ үрэгдсэн ба хэмхэрсэн тохиолдолд  порсук тохируулагчийг 600000 төгрөг, 6-н ком 68 ширхэг нумыг 1200000 төгрөг, нийт 1800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маз машины 6-н ком буюу 68 ширхэг байгаагүй. 1, 2 өнгөнүүд огт байгаагүй, ихэнх нь хугарсан 20-н нумыг хүү Галбадрахад хэлээд авсан. 6-н жилийн өмнө Н.Ганбат хэрэгт холбогдож улмаар хохирогчийн ар гэрт өгөх 1500000 төгрөг болон 300000 төгрөгний  нүүрсний бичиг надаас зээлж аваад одоо болтол энэ мөнгийг өгөөгүй байгаа. Мөн порсук тохируулагчийг 500000 төгрөгийн барьцаанд тавьж үлдээсэн нь одоо болтол надад байгаа. Төлбөрөө төлөөгүй учраас өгөөгүй. Нэхэмжлэгч Н.Ганбат нь өөрөө надад бэлэн мөнгөний өртэй байж ихэнх нь хугарсан 20 ширхэг нумыг 68 ширхэг бүтэн нум байсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Порсук тохируулагч стинз нь надад байгаа тул өгөхөд татгалзах зүйлгүй мөн 20 ширхэг нумыг мөнгөн дүнгээр биш нумаар нь өгч болно гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Н.Б  Маз машины нум, порсук тохируулагч стинз эсвэл 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Порсук тохируулагч стинз нь надад байгаа тул өгөхөд татгалзах зүйлгүй мөн 20 ширхэг нумыг мөнгөн дүнгээр биш нумаар нь өгч болно гэжээ.

Хэрэгт авагдсан дараах баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Үүнд:

  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссийн 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 85 дугаар эд зүйлийн үнэлгээ; /хэргийн 5-р хуудас/
  • Гэрч Э нарын мэдүүлэг

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтанд үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт /Өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйл болох хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа аливаа зөрчлийг арилгуулах үйлдлийг таслан зогсоох, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй/ зааснаар нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж буюу Н.Ганбатын өмчлөлийн Маз машины 20 ширхэг нум, порсук тохируулагч стинзийг Н.Ганбатад хүлээлгэн өгөхийг хариуцагч Н.Батдэлгэрт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2112 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын үнийн дүн 952941 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 27420 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч нь хариуцагчаас порсук тохируулагч стинз, 6 ком буюу 68 ширхэг нумыг биет байдлаар нь авах, үрэгдсэн тохиолдолд Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын гаргасан үнэлгээний дагуу 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нотлох баримт гэж хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад мэдээллийг хэлдэг. Зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор гэрчээр Д/хариуцагчийн хүсэлтээр/ нарыг татаж, шүүхэд мэдүүлэг өгүүлсэн. Гэрч Э нар нь хариуцагчид нэхэмжлэгчийн порсук тохируулагч стинз байгаа гэдгийг нотолдог. Харин хэдэн ширхэг нум хариуцагч авсаныг нар мэдэхгүй тухайгаа шүүхэд мэдүүлсэн байна.

Шүүх гэрч Д.Б мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул үнэлээгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 68 ширхэг нум нэхэмжлэгчид байсан эсэх нь мөн хариуцагч 6 ком 68 ширхэг нум авсан гэдэг нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд гэрчүүд нь хариуцагчийг хэдэн ширхэг нум авсныг мэдэхгүй тухай шүүхэд мэдүүлсэн учир хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 20 ширхэг нумыг мөн порсук тохируулагч стинзийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулдаг. Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын үнэлгээнд хариуцагч гомдол гаргаагүй тул 1 ширхэг нум 17647 /1200000:68=17647/, төгрөг бол 20 ширхэг нум 352941 /20*17647=352941/ төгрөг, порсук тохируулагч стинз 600000 төгрөг нийт 952941 /есөн зуун тавин хоёр мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар 27420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар Н.Г өмчлөлийн 20 /хорь/ ширхэг нум, порсук тохируулагч стинзийг Н.Г хүлээлгэн өгөхийг хариуцагч Н.Бт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай. 

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2112 /хоёр мянга нэг зуун арван хоёр/ төгрөг, хариуцагчаас 27420 /хорин долоон мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Гд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х