Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2022/01528/И |
Дугаар | 207/ма2024/00034 |
Огноо | 2024-03-28 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 207/ма2024/00034
2024 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 207/МА2024/00034 |
Ч.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч
Д.*******д холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/00148 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.*******д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагч Д.*******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндулам, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2012 оны 04 дүгээр сарын 20-нд Д.*******той танилцаж хамтран амьдарч бидний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 23-нд охин төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учир охиныг минь эх Ч.*******гаар овоглосон. Хүүхдийн эцэг Д.******* нь хүүхдээ анхаарч хайхрахгүй байгаа тул охинд минь тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
Энэхүү Ч.*******тай 2012 онд танилцсан нь үнэн бөгөөд энэ н.******* гэдэг охиныг миний хүүхэд гэдгийг би мэдэхгүй л байна. Тэр үед Д.******* миний бие ******* аймагт тээврийн жолоочоор ажиллаад 2-3 сар болоод гэртээ ирдэг байсан. Хамт амьдарч байгаагүй. Эцэг тогтоох шинжилгээ өгүүлж байгаад өөрийн хүүхэд мөн бишийг тодорхойлмоор байна... гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/00148 дугаар шийдвэрээр:
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.*******ын эцэг Боржигон овгийн Дашзэвэгийн ******* мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.*******ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Д.*******оос сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.*******оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 42.070 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Би өөрийн хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг биелүүлэхээс татгалзах зүйлгүй бөгөөд харин тус үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байгаа зүйл нь миний бие 60 хувь группт байдаг бөгөөд зүүн хөлний дунд чөмөгний толгой солиулах хагалгаанд орох шаардлагатай. Мөн би сахарын өвчтэй тул үргэлж сахарын эм тариа хэрэглэдэг. Надад группын мөнгөнөөс өөр орлого байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн тэтгэлэг төлөх хувь хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.******* нь миний хүүхэд гэдгийг мэдэхгүй байна, хамтран амьдарч байгаагүй, шинжилгээ хийлгэнэ гэсэн татгалзсан тайлбар гарган маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид 2012 оны 4 дүгээр сард танилцсан, хамтран амьдрах хугацаанд охин ******* 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн. Цаашид хамтран амьдраагүй, хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаснаар шүүх шинжээч томилж, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4684 тоот дүгнэлтээр охин Б.*******ын биологийн эцэг байх магадлал 99.99 хувьтай гарсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх Ч.*******, Д.******* нар нь 2012 оны 4 сард танилцан хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.******* төрсөн. Охин эхийн асрамжинд байгаа тул хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэх гэсэн дүгнэлт хийж хүүхдийн тэтгэлгийг хариуцагч Д.*******оос сар бүр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцжээ.
Хариуцагч Д.*******ын эрүүл мэндийн байдлыг харгалзан хүүхдийн тэтгэлгийг бага хэмжээгээр тогтоож багасгаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/01651 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.4.-т зааснаар хариуцагч Д.*******ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ