Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Д. Батцэнгэл даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Пад холбогдох  эрүүгийн 1914001340119 дугаартай хэргийг 2019 оны   04 дүгээр сарын  05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Т.П

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Т.П нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 2-46 тоот хашааны үүдэнд байсан 29-16 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл дотроос Ц.Бын автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, автотээврийн хэрэгслийн үнэмлэх, бэлэн мөнгө 280 000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 317 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад : 

1. Шүүгдэгч Т.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2018 оны 10 дугаар сарын сүүлээр би сумаасаа аймгийн төвд орж ирээд ноднин жил хоорондоо тохиролцоод боос гүү худалдаад мөнгө өгөх ёстой байсан Б гэх хүн маань мөнгө өгөхгүй болохоор нь тэр хүнээс мөнгө авах гээд Бын гэрт нь 9 дүгээр багт байх модны үйдвэр гэж нэрлэгддэг газрын ойролцоо гэрт нь эхнэр Нн хамт очоод ороход Б ганцаараа байсан. Тэгээд тохиролцсон мөнгө 600,000 төгрөгөө авъя гэтэл унагатай гүү өгнө гэхээр нь аваад ир гараад явъя гэтэл би одоо авчирч чадахгүй гэхээр нь өгч чадахгүй байгаа юм чинь би, тэрнээс нэхэж явж алийн болгон ингэж явахав дээ гээд хэлээд эхнэр маань Бтой ярилцаад хоцорсон. Тэгээд би Бынхоос ганцаараа гарч ирээд хашааны үүдэн дээр байсан Бын цагаан өнгийн суудлын тэрэг нь хаалга нь онгоохой байхаар нь хаалгыг нь онгойлгоод нарны хаавчны ар талд нь байсан  сав байхгүй хавчуулчихсан байсан зүйлүүдийг харахад “Б” гэсэн жолооны үнэмлэх байхаар нь аваад, мөн машины гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг нь авсан. Ингээд байж байтал манай эхнэр гараад ирсэн. Ингэхээр нь би эхнэртэйгээ яваад өгсөн. Би урьд нь хүнээс мөнгөний авалтай байж байгаад мөн энэ бичиг баримтыг нь авч байж байгаад тэгээд тэр хүнээс мөнгөө авч байсан  тэгж шийдэх санаатай би бичиг баримтыг нь авчихсан юм. Би Бод би бичиг баримтыг чинь авлаа шүү гэж хэлэлгүйгээр авчихсан юм. Тэгээд би хөдөө гэртээ харьчихаад маргааш нь Б уруу эхнэрийгээ залгаатахаач гэж хэлээд залгуулаад эхнэр маань чи унагатай гүүгээ өгчихөөд бичиг баримтаа аваарай гээд Бтой ярьсан юм. Тэгээд энэ хүнээс мөнгө авах өргөдлөө би эвлэрүүлэн зуучлахад гаргасан. Тухайн үед Бын бичиг баримттай хамт ямар ч мөнгө байгаагүй. Надад гэвэл би бичиг баримтыг нь авсан нь үнэн. Харин мөнгө  байгаагүй. Боос бол унагатай, даагатай гүүгээ юм уу эсвэл мөнгөө авмаар...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

...Миний хувьд Ц.Бын авто машин дотроос тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг авсан нь үнэн... Тэгээд эхнэр бид хоёр Ц.Бод “Гүүнийхээ мөнгийг авмаар байна, 2-3 жил болчихлоо” гэхэд тэрээр “Би тэгж байгаад нэг өгье” гээд тоохгүй, байхаар нь эхнэр бид хоёр уурласан чинь тэрээр “Чаддаг юм бол олж аваарай” гэхээр нь уурлаад тэднийхээс гарч хашааны үүдэнд байсан түүний машиных нь хаалгыг татсан чинь онгойсон тэгээд жолоочийн дээд талын нарны хаалтанд нь бичиг баримт нь харагдахаар Ц.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг нь аваад буцаж тэдний гэрт ороод эхнэрээ дагуулаад хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед манай эхнэр Ц.Б руу утасдаад “Машины чинь бичиг баримтыг манай нөхөр аваад ирсэн, чи биднээс авсан гүүнийхээ мөнгийг өгч байж бичиг баримтаа аваарай” гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр Ц.Бтой ярьж дуусаад “Бичиг баримтан дотор нь мөнгө байсан” гэж яриад байна гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримтыг нь аваад шууд тэр өдрөө аймгийн төвд орж ирээд бичиг баримтыг нь өгөх гээд Ц.Бынд очсон чинь эзэнгүй, утас нь холбогдохгүй байхаар нь бичиг баримтыг нь хэнд өгөх учраа олохгүй буцаж авч яваад өөр дээрээ байлгаж байгаад 2018 оны 11 дүгээр сард Ц.Бын хажуугийн айлын нэг эмэгтэйд Ц.Бод өгчихөөрэй гэж хэлээд үлдээсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 77-79/

 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.П мэдүүлэхдээ:  Хохирогч Ц.Б нь 2016 оны хавар манайхаас гүү авсан юм.тухайн гүүний мөнгийг 7 хоногийн дараа өгнө гэсэн боловч өдийг хүртэл өгөөгүй юм. Би гүүнийхээ мөнгийг авах гэж зөндөө хөөцөлдсөн, өгөхгүй болохоор нь би бичиг баримтыг нь авсан юм гэв.

3. Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2017 оны 06 дугаар сард би Баянхонгор аймгийн Жинст сумын П гэх залууд эм адуу 500.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод түүнээс 500.000 төгрөг авч 50.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Гэтэл өнгөрдөг жил буюу 2018 онд наймаа тохирохгүй буцаагдах болж ингээд мөнгө төгрөгөө өгч авалцаж чадахгүй байж байтал 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед би Баянхонгор аймгийн Баянхонгор сум Есөнбулаг 9 дүгээр баг 2-46 тоотод байх гэртээ ганцаараа байж байтал П нь эхнэрийн хамт орж ирээд “Малаа авмаар байна” гэхээр нь би “бэлэн байгаа, бэлдээд тавьчихсан” гэхэд П уурлаад гараад явсан бөгөөд эхнэр нь намайг- “Луварчин” гэх зэргээр хэлсэн. Тэгтэл П буцаж орж ирээд- “Чамайг гуйхгүй пизда минь, гуйж авахгүй гуядаж авна” гэж хэлж байснаа гараад явсан. Тэгээд түүний дараа нь би машинтайгаа явж байтал Цагдаа зогсоогоод бичиг баримт шалгахаар нь бичиг баримтаа шалгуулах гэхэд миний бичиг баримт байхгүй, мөн хамт байсан 280.000 төгрөг ч гэсэн байхгүй байсан. Тэгтэл маргааш нь Пын 98899720 дугаарын утаснаас “Хүний юм авчирч өгчихөөд бичиг баримтаа аваарай” гэсэн байсан бөгөөд би утсаар нь залгаад бичиг баримттай хамт мөнгө байсан талаараа хэлсэн чинь эхнэр Н нь “Чамд мөнгө байдаг юм уу, мөнгө байсан бол чи өгчих чинь яасан юм” гэх зэргээр хэлсэн. Тэгээд би тэр хүмүүсийг миний бичиг баримт мөнгө зэргийг хулгайлж явсаныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-22/

...Тэгэхээр нь түүнд би тэгвэл Цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж хэлсэн. Тэгтэл дараа нь буюу 2018 оны 12 дугаар сарын 15-16-ны үед би Гурванбулаг сумруу явчихаад ирсэн чинь манай хажуу айлын эгчид миний бичиг баримтыг өгчихөөд явчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/

2018 оны 10 дугаар сарын 29-ны орой ямаа авч өгөх гээд 500.000 төгрөг авсан бөгөөд түүнээсээ Л гэх залуугаас 2 тооны ямаа авахаар тохироод 100.000, мөн түүний найзаас 2 ямаа авахаар тохироод 100.000 төгрөгийг нь тус тус өгч.Надад 300.000 төгрөг үлдсэн бөгөөд 20.000 төгрөг бензин хийгээд 280.000 төгрөг үлдсэн байсан юм. Мөнгөтэй цуг миний В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, татвар төлсөн гэрчилгээ, тээврийн хэрэгсэлийн гэричлгээ зүйл алдагдсан.280.000 төгрөг нь 20.000-тын дэсгэрт 13 ширхэг, 10.000 тын дэвсгэрт 2 ширхэг гээд 280.000 төгрөг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 /

4.Гэрч Д.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Өөрт нь мэдэлгүй Ц.Бын жолооны үнэмлэхийг авсан гэж хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэж байна. Ц.Б нь 2016 онд манайхаас 500.000 төгрөг өгнө гээд хээлтэй гүү аваад одоо болтол мөнгийг нь өгөхгүй болохоор нь нөхөр бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тэдний гэрт очиж гүүнийхээ мөнгийг авах гэхэд Хоосон хүнээс юу авдаг юм гээд хэдэрлээд, өгөхгүй бид нар маргалдсан. Тэгтэл манай нөхөр бие засах гэж гарахдаа машин нь онгорхой байхаар нь түүний тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, татварын гэрчилгээг нь авсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар 31-ний өглөө би Ц.Б руу утасдаад “Манай нөхөр чиний жолооны үнэмлэх бичиг баримтыг авсан байна, чи мөнгөө өгч байж аваарай” гэж хэлсэн чинь тэрээр шууд утсаа салгачихсан. Тэгснээ тэр өдрийнхөө орой нь Ц.Б нь миний 98899720 дугаарын утас руу “Бичиг баримттай хамт мөнгө байсан чинь чи хулгай хийсэн байна, та нарыг Цагдаагийн байгууллагад өгч шалгуулна” гээд мессеж явуулчихсан байсан. Тэгээд нөхөр бид хоёр бичиг баримтыг нь буцааж өгөхөөр маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн төв дээр ирж гэрээр нь орсон чинь гэр нь эзэнгүй, утас нь холбогдохгүй байсан, тэгээд бичиг баримтыг нь хэнд өгөх вэ гээд буцааж авч яваад 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр аймгийн төв орж хажуу айлынх нь эгчид өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 57-59/

5.Гэрч М.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би тэр өдрийн орой Жинст сум руу гэр лүүгээ явах гээд аймгийн төвөөс гарч явж байхдаа Ц.Бын үлдээсэн зүйлээ авах гээд орсон чинь тэднийд Д байж байсан бөгөөд бид нар жоохон юм ярилцаад суусан Лхагвад ойролцоогоор 100 000 төгрөг өгч байсан. Тэгээд Ц.Б нь би ямаа авах гээд хүнээс мөнгө авсан чинь одоол дуусаж байна. 300 000 төгрөг үлдлээ гэж ярьж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 30-31/

... 2018 оны 10 дугаар сард би аймгийн төв орж ирээд мөнгөний хэрэг л Ц.Быг ямаа авна гээд мөнгө тарааж байгаа гэдгийг найз Даш-Лхагваас түүнтэй уулзаад 2-3 хоногийн даоаа 2 эм ямаа өгнө гээд нэгийг нь 50.000 төгрөгөөр бодож нийт 100.000 төгрөгийг авсан. Тэгээд тэрээр надад 100.000 төгрөг өгсөнөөс хойш 2-3 хоногийн дараа намайг Жинст суманд аав ээж дээрээ байхад очиж  2 ямаагаа авсан. Би түүнд улаан зүсмийн нас гуйцсэн нэг эм улаан халзан зүсмийн хязаалан насны нэг эм ямаа гээд 2 тооны ямаа өгсөн...надад ямааныхаа мөнгийг өгөхдөө одоо надад 300000 мянган төгрөг үлдсэн гэж байсан...би бэлэн мөнгийг нь хараагүй...гэх мэдүүэлг /хх-ийн 60-62/

6.Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2018 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Есөн-Эрдэнэ зах дээр түгээлт хийж явж байгаад Ц.Бтой таараад би түүнд  хэдэн ямаа авхуулмаар байна гэхэд тэрээр зөвшөөрөөд би түүнд бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Тэгээд 2018 оны 12 дугаар сард санагдаж байна Ц.Б нь надруу утсаар яриад  Би 7-8 ямаа авчихлаа, ямаагаа яах юм гэхээр нь би түүнд Чи өөрөө наад ямаагаа борлуулаад өгчих гэсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сард надад ямааг чинь борлуулсан гээд миний дансруу 600.000 төгрөг хийсэн. Би одоо өдрийг нь санахгүй байна. Намайг Ц.Бод 500.000 төгрөг өгөхөд бид хоёроос өөр ямар нэгэн хүмүүс байгаагүй. Би түүнд 500.000 төгрөгөө бэлнээр өгсөн. 20.000, 10.000-тын дэвсгэртүүд байсан. Дэвсгэртүүдийн яг аль нь хэдэн ширхэг байсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 63-64/

7. ... Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 334 дугаар шинжээчийн:

1. Жолооны үнэмлэх 1 ширхэг 12.500 төгрөг

2. Авто машины гэрчилгээ 1 ширхэг 25.000 төгрөг

3. Бэлэн мөнгө 280.000 төгрөг нийт гурван зуун арван долоон мянга таван зуун төгрөг /317.500/...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/ хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Т.Пын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих  байдлыг нотолсон байна гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийг Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхээр оруулж ирсэн. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл нь түүний үйлдэлд тохирч байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эрх олгосон бичиг баримтыг авч нуусан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Эдгээр бичиг баримтыг авч нуусан гэдгээ хүлээн зөвшөөр байгаа, гэхдээ иргэний хуульд зааснаар өөртөө тусалсан үйлдэл хийсэн байна гэж харж байна. Гэтэл энэ хэрэг нь эрүүгийн хэрэгт хамаарагдаад шалгагдаж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Т.Пын үйлдэлд тохирохгүй байна гэж үзэж байна. Хохирогч нь бичиг баримтын хамт 280.000 төгрөгийг алдсан гэдэг нь тодорхойгүй, энэ нь бүрэн сайн нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь тухайн үед 280.000 төгрөгтэй байсан бол дансныхаа хуулийг авч хэрэгт хавсаргах байсан. учир нь гэрч Дд мөнгө авч өгсөн гэж хэлсэн байдаг. Энэ талаар тухайн үйлдлийг нотлох баримтаар Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагууд нь нотлоогүй байна.  Хэрвээ хохирогч 280.000 төгрөгтэй байсан бол будад өр төлбөртөө өгөх байтал хаалга нь онгорхой машинд үлдээгээд хашааныхаа гадна хаяхгүй байсан гэж бодож байна. Хүнд мөнгө байвал түүнийхээ хадгалдаг байхад машиныхаа саравчинд хийгээд түгжээгүй орхисон үйлдэл нь түүнд мөнгө байсан эсэх талаар эргэлзээ төрүүлж байна. Гэрчээр Д, Л гэх 2 хүнийг гэрчээр асуусан тухайн хүмүүс нь хохирогчийг мөнгөтэй байсан гэж мэдүүлснээс биш яг тухайн машинд мөнгө байсан уу үгүй юу гэдэг дээр эргэлзээ бүхий байдал үүсдэг. Гэрч Нгийн мэдүүлгээр хохирогчийг мөнгөө авч ирээд бичиг баримтаа аваарай гэхэд утсаа тасалсан. Тухайн өдрийн орой нь бичиг баримттай мөнгө хамт байсан талаар мэссэжийг явуулсан гэдэг. Энэ үйлдлээс хархад тухайн мөнгө байсан бол анх утсаар ярихдаа мөнгө хамт байсан талаар яриагүй байж байгаад орой нь мөнгө байсан гэж хэлж байгаа нь бодож санаж байгаад буцаад бусдыг чадах гэсэн үйлдэл гэж харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл бусдын орон байранд нэвтрээгүй бол хохирлын хэмжээ 300.000 төгрөгөөр тооцдог. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээд энэ гэмт хэргээр ял шийтгэх гэж байж дахин түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оруулж ирсэн энэ үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүйг харуулж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлүүд нь тус тусдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдалтай. Гэтэл нэг зүйл ангид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байж, хохирлыг нь нэг зүйлчлэлд нь хамруулаад байгаа нь хуучин хуулиар жишээ авч ярихад хуучин Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлд заасан хохирлыг 145.1-т заасан хохиролтой нэгтгээд мөн хуулийн 145.3-т зааснаар зүйлчилж оруулдаггүй. Энэ хэрэг нь тус тусдаа эрүүгийн хариуцлагатай, тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. Т.Пад холбогдох хэргийг ийм байдлаар зүйлчилж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, хуульд заасан хохирлын хэмжээ хангахгүй нөхцөл байдал харагдаж байгаа учраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байх тул тухайн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

Аймгийн прокурорын газрын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч Т.Пад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүхээс  гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.П нь хохирогч Ц.Б  морины үнэ таван зуун мянган төгрөгийг өгөөгүйгээс түүний машинд байсан бичиг баримт болох авто машины гэрчилгээ, татварын гэрчилгээ, жолоочийн үнэмлэх зэрэг баримт бичгийг зориуд хулгайлсан бөгөөд уг баримт бичгийн хамт хохирогч Ц.Бын хоёр зуун наян мянган / 280000 / төгрөг байсан гэх бөгөөд хохирогчийн алдсан бичиг баримтыг 37500 төгрөгөөр үнэлүүлж нийт 317.500 төгрөгний хохирол учруулсан гэж үзэж аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүхээс үндэслэлгүй байна гэж үзсэн.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгө....-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн хохирол нь гурван зуун нэгжид хүрэхгүй хоёр зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцогдож байгаа нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт  “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар гэмт хэргийн шинжгүй гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл прокурорын газраас шүүгдэгч Т.Пын хоёр тусдаа гэмт хэргийн хохиролыг нэгтгэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг ноцтой  гэж дордуулж хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Т.П нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 2-46 тоот хашааны үүдэнд байсан 29-16 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл дотроос Ц.Бын авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, авто тээврийн хэрэгслийн үнэмлэх буюу эрх олгосон, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, баримт бичгийг зориуд хулгайлсан  үйл баримт болсон  нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Б, гэрч Д.Н, М.Л нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 334 дүгээр дүгнэлт  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна  гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Пыг эрх олгосон, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, баримт бичгийг зориуд хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна энэ талаарх гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргасаныг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Т.Пад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Т.Пын орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.П нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Т.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Харин уг хэрэгт шүүгдэгч Т.Пын эзэмшлийн 27-57 БНХ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг эзэмшигч Т.Пад хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.П нь урьд ял шийтгэгдэж байгаагүй мэдээллийн санд ороогүй талаар ЦЕГ-аас тодорхойлолт ирүүлсэн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Пад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8,  36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Пад холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ястынхан овогт Т.Пыг эрх олгосон, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, баримт бичгийг зориуд хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ястынхан овогт Т.Пыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган  / 450.000 / төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Т.П нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр   тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэргийн учир шүүгдэгч Т.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Пын эзэмшлийн 27-57 БНХ субару маркийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Пад буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Т.Пад авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Т.Пад авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д. БАТЦЭНГЭЛ