Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 106

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,

Шүүгдэгч: М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914001360103 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Мөн Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, М.А,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч М.А нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ зах дээр Ж.Чг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би контейнерын урдуур алхаж байхад Ч надтай зөрөөд алхсан.Тэр нэг танихгүй залуугийн хамт явж байсан. Тэгснээ Ч над руу мэндлэхээр нь би дуугараагүй шууд алхсан. Тэгсэн чинь тэр араас хүрч ирээд намайг дагуулаад контейнерын хажууд тойроод зогссон. Ч тэгээд над руу “чи ноднингоос хойш үхэр мал гээд юу яриад байгаа юм” гэхээр нь би “юу ярьдаг юм чи үнэнээ хэлчихэд яадаг юм” гээд би түүнийг багалзуурдаад бариад авсан. Тэгээд би түүнийг цохих гээд гараа далайгаад тохой руу нь цохисон чинь цаашаа Ч зугтаасан. Ч тэгэхэд зүүн гараа өргөөд толгойгоо дарсан байхад нь чи түүний тохой руу цохисон. Би зугтаахаар нь араас нь бариад авсан чинь куртикных нь малгайнаас бариад малгай нь салаад миний гарт үлдсэн. Тэгэхээр би малгайг нь газар шидчихсэн. Ч сүүлд нь малгайгаа авсан...Ч эргэж ирээд “чи үхэр малныхаа учрыг ол” гээд байсан. Би ч анзаараагүй тэгэсхийгээд орхисон. Би гараараа л тохой руу нь цохисон. Тохойгоороо толгойгоо хааж байсан тэгэхэд нь толгойд нь хавсрагдаж цохисон байх. Нэг их сүртэй ч цохиогүй. Шүд рүү нь бол би цохиогүй. Ганц удаа л би түүний тохой руу нь цохисон. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Ж.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг болж байхад зах дээр хоол идэх гэж Атай хамт явж байгаад Атай таарсан. Би Атай сонин мэнд сольчихоод уулзаатахъя гээд тэрүүхэн тэнд 2 контейнерын ард завсараар орсон. Тэгэхдээ А бид 2 л орсон...Түүнийг цохино гэж санаад ороогүй байтал намайг цохиод би газар унах гээд гараараа газар тулаад босоод ирэхэд намайг А дахиад хэд хэдэн удаа гараараа цохисон...Тэгээд би яваад маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед эмнэлэг дээр очоод үзүүлэх гэхэд 103-ын хүн нь маргааш өглөө амбулатори дээр очиж үзүүл гэхээр нь маргааш нь үзүүлсэн юм...Намайг зодуулаад гарч ирэхэд А намайг хүлээгээд зогсож байсан. Би Атай хамт явж байгаад Атай уулзахад би зүгээр байсан. Тэгээд Ат зодуулаад гарч ирэхэд А намайг хүлээгээд зогсож байсан. А намайг гараа миний толгой руу цохисон. А ирж уулзахгүй байна тиймээс би гомдолтой. Надаас эмнэлэгт үзүүлсэн эм авсан гээд 153.500 төгрөгийн зардал гарсан байгаа. гэх мэдүүлэг / хх-ийн 07-09/,

4. Гэрч Р.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чтай хамт зах дээр хамт явж байгаад Ч хүнтэй уулзаад зогссон би хүлээгээд портерын хажууд зогсож байтал контейнерын цаагуур Ч нөгөө хүнтэй хамт орсноо удалгүй Ч гүйгээд гараад ирсэн. Араас нь нөгөө залуу нь хөөгөөд гараад ирсэн ба Чгийн малгайнаас татаад гарч ирсэн...Тэр хүн нь гартаа чулуу барьчихсан байсан. Чгийн хацар шанаа орчмоос цус гоожсон байсан ба машин руугаа алхсан нөгөө хүн нь араас нь алнаа гээд занаад хоцорсон. Ч бид 2 тэгээд цаашаа явчихаад хамт эргэж малгайгаагаа авах гээд ирэхэд нөгөө хүн нь малгайг нь контейнерын хажууд шидчихсэн байсныг Ч аваад бид 2 яваад өгсөн...Ч тэр хүнтэй уулзахаас өмнө зүгээр байсан чинь контейнерын цаагуур хамт ороод зугтааж гарч ирэхдээ зодуулсан байдалтай байсан. Би Чг яг цохиж байхыг нь хараагүй контейнерын цаана орсон учир харагдаагүй...Ч бид 2 хамт гэрт нь очсон чинь тэр толгой өвдөөд нүд эрээлжлээд байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

5. Гэрч Л.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...А тухайн өдөр намайг мах ачаад өг гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө портер машинаар зах руу Атай явсан. Тэгээд Захын майхан цахирын хашаан дотор контейнераас мах ачсан...Тэгэхэд А хүнтэй уулзчихаад ирье гээд зах руу яваад ирэхдээ миний машины хажуугаар гараад урд контейнерын завсараар Янжиг болон Янжигтай хамт явсан болов уу гэмээр залуутай хамт орсон. Тэр 3 контейнерын цаагуур ороод надад харагдаагүй. Өлзийбат бид 2-т харагдахааргүй завсараар орсон байсан. Нөгөө Янжигтай хамт явсан залууг нь би контейнерын завсараар хамт орсон байх гэж бодож байна. Тэгээд удалгүй Янжиг нь нөгөө контейнерын завсараар гараад ирсэн. Тэгтэл араас нь А гүйж гарч ирээд куртикных нь малгайнаас татсан чинь Янжигийн малгай нь тасраад Ат үлдсэн. Янжиг нь нөгөө залуутайгаа яваад өгсөн. А буцаад миний машин дээр хүрч ирсэн. Тэгээд удалгүй Янжиг нөгөө залуутайгаа эргэж ирж “малгай байна уу” гээд А малгайг нь контейнерын завсар шидсэн байсныг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн:

1. Ж.Чгийн биед тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн доод зовхи, доод уруулд цус хуралт, доод эрүү, уруул, хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 21-22/ болон хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч М.Аын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч М.Аын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.А нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ зах дээр Ж.Чг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ж.Чгийн мэдүүлэг, гэрч Р.А, Л.М нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Чимидянжирмаа нь нэг зуун тавин гурван мянга таван зуун / 153.500 / төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь уг хохирллыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч М.Ааас нэг зуун тавин гурван мянга таван зуун / 153.500 / төгрөгийг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт оршин суух / ВИ 83022418 регистрийн дугаартай / Ж.Чимидянжирмаад 2019 оны 05 дугаар сарын 25-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Аын эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Ат хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ат оногдуулсан ялыг түүний орлогын байдлыг харгалзан хоёр хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.А нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ийн ял шийтгэгдсэн эсэх лавлагаанд дурдсан бөгөөд уг ялыг эдэлж дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад боржигон овогт М.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хиад боржигон овогт М.Аыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.Ат оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Ааас нэг зуун тавин гурван мянга таван зуун / 153.500 / төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Чимидянжирмаад 2019 оны 05 дугаар сарын 25-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэргийн учир шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч М.Аын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч М.Ат буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ