| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00199/И |
| Дугаар | 194 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 194
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй Т.Амартайванд холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 439296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч
Т О Д О Р Х О Й Л ОХ нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Амартайван нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны10 дугаар сард 150000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр болох 439296 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 45 дугаар байрны 82 тоотод оршин суух СК85090611 регистрийн дугаартай Боржигин овогт Тэгшбаярын Амартайван шүүхэд гаргасан тайлбартаа: 45 дугаар байрны 82 тоот байрны 2016 оны 07 дугаар сарыг дуусталх халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 439296 төгрөгийн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж 6915 төгрөгийн хамт 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн 5946025683 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: 45 дугаар байрны 82 тоотод оршин суугч Т.Амартайван нь 2016 оны 08 дугаар сарын 29-нд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн ХААН банкин дахь дансанд төлбөрөө төлсөн тул өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь :
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Т.Амартайванаас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 439296 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Амартайван нь “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 439296 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 6914 төгрөг 50 мөнгөний хамт 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлж биелүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Т.Амартайван нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 439296 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 6914 төгрөг 50 мөнгөний хамт төлж биелүүлсэн нь Иргэний хуульд нийцэж бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага 439296 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 13829 төгрөгний тавин хувь 6914 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн данснаас гаргуулж “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Т.Амартайван нь улсын тэмдэгтийн хураамж 6914 төгрөг 50 мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлж биелүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
З А Х И Р А М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 439296 / дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун ерэн зургаан/ төгрөгийг хариуцагч Т.Амартайван нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь зааснаар 439296 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 13829 төгрөгний тавин хувь 6914 төгрөг 50 мөнгийг хариуцагч Т.Амартайван нь төлж биелүүлсэн, 6914 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР