Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 201

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Ганхуягт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 489173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Ганхуяг нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 02 дугаар сард 41381 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 200000 төгрөг тус тус төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 489173 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 35 дугаар байрны 12 тоотод оршин суух РД:ЛЮ 58032510 Хэрээд овогт Жамбалцэрэнгийн Ганхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Орон сууцны төлбөр 489173 төгрөгийг Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Төмөр замын цехэд ерөнхий механик ажилтай миний хүү Ганхуягийн Мөнх-Эрдэнийн цалин дээрээс 3 хуваан суутгуулах хүсэлтэй байна” гэжээ.        

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ж.Ганхуягын тайлбартай танилцлаа. Хүү Ж.Мөнх-Эрдэнийн цалин дээрээс суутгахыг зөвшөөрч байна” гэжээ.

                                                                                                          Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Ж.Ганхуягаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 489173 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ж.Ганхуяг нь “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 489173 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 489173 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15325 төгрөгний тавин хувь 7662 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Ж.Ганхуягаас 7662 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 489173 /дөрвөн зуун наян есөн мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг хариуцагч Хэрээд овогт Жамбалцэрэнгийн Ганхуяг нь  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15325 төгрөгний тавин хувь 7662 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 7662 төгрөг 50 мөнгийг хариуцагч Ж.Ганхуягаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР