Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 203

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Тэгшдэлгэрт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 643.599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Тэгшдэлгэр нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2014 оны 12 дугаар сард 130.340 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 643.599 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байрны 33 тоотод оршин суух РД:СК 78042938 Боржигон овогт Дэмиддаваагийн Тэгшдэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 643.599 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор  төлж барагдуулна” гэжээ.        

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “37 дугаар байрны 33 тоотод оршин суугч Д.Тэгшдэлгэрийн  тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна” гэжээ.

                                                                                                   Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Тэгшдэлгэрээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 643.599 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Тэгшдэлгэр нь “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 643.599 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 643.599 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.958 төгрөгний тавин хувь 9.979 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Тэгшдэлгэрээс 9.979 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 643.599 /зургаан зуун дөчин гурван мянга таван зуун ерэн ес/ төгрөгийг хариуцагч Боржигон овогт Дэмиддаваагийн Тэгшдэлгэр нь  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19.958 төгрөгний тавин хувь 9.979 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 9.979 төгрөгийг хариуцагч Д.Тэгшдэлгэрээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР