Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 206

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Алтанцэцэгт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.133.929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Алтанцэцэг нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 09 дүгээр сард 147000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй.  Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.133.929 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 46 дугаар байрны 58 тоотод оршин суух РД:СЩ 66102405 Будар овогт Бавуудоржийн Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 48 дугаар байрны 58 тоот байрны төлбөрийг 930000 төгрөгийг 2015 оны 10 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэгч М.Өлзиймөнхөд өгсөн. Одоо үлдэгдэл 224853 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: “Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр хариуцагч Б.Алтанцэцэгээс 1.133.929 нэхэмжилсэн. Урьд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 914.026 төгрөг шийдвэрлэгдсэн боловч өнөөдрийн байдлаар манай дансанд ороогүй болно. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 224.853 төгрөгийг Б.Алтанцэцэгээс гаргуулж өгнө үү ” гэжээ.

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Б.Алтанцэцэгээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.133.929 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Хариуцагч Б.Алтанцэцэг нь “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн  нэхэмжилж буй 1.133.929 төгрөгөөс 915.292 төгрөгийг /2012 оны 12 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэлх халаалт, халуун, хүйтэн усны төлбөр/ төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул тус шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл 915.292 төгрөгний төлбөрийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байсаар байхад дахин давхардуулж үндэслэлгүйгээр 915.292 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна.

Харин хариуцагч Б.Алтанцэцэг нь дээрх шийдвэрээс хойших халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 224.853 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлага 1.133.929 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31764 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,  224.853 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 7396 төгрөгний тавин хувь 3698 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Б.Алтанцэцэгээс 3698 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 224853 /хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг хариуцагч Будар овогт Бавуудоржийн Алтанцэцэг нь  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31764 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж 224.853 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 7396 төгрөгний тавин хувь 3698 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Б.Алтанцэцэгээс 3698 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР